Tuesday, October 8, 2019

Хүүхдийн сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл, зорилго ач холбогдол, бусад


Сэтгэл судлалын шинжлэх ухаан бидний амьдралын олон талыг хөнддөг. Хүүхэд орчноо болон өөрийгөө хэрхэн танин мэддэг, тэд хэрхэн сэтгэдэг, яагаад баярлаж, эсвэл гомдон уйлдаг, зөрүүд зан гаргадгийн учир, хүүхдэд урам зориг өгдөгийн ач холбогдол, үлгэр сонсохдоо үлгэрийн баатрын өмнөөс хэрхэн стэгэл догдолж, баярлаж хөөрч, гунихардаг, түүнтэй хамт бэрхшээлийг хамтдаа даван туулдаг вэ гэх зэргээр олон асуултад сэтгэл судлалын шинжлэх ухаан хариу өгдөгХүүхдийн алхах гишгэх, тоглох наадах, өмсөх зүүх, алив бүхэн оюун билэг, стэгэлийн эрдмийн гайхамшигт цогцолбор бөгөөд аав ээж, багш сурагчид тэдний хүмүүн болох замд хөтлөгч нь байж, төлөвшлийн хэтийн зорилгод нь тулгуурлан элгэмсэг дотно харилцах нэн чухал.
Хүүхдийн сэтгэл судлалын шинжлэх ухаан гэж юу вэ?
Хүүхдийн сэтгэл судлал нь ерөнхий сэтгэл судлалын нэг салбар бөгөөд эхийн хэвлийд үр тогтох үйл явц, үр хөврөл, ураг болон саяхан төрсөн нярай хүүхдээс эхлэн сургуульд орох хүртэлх насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог, зүй тогтол, мөн чанарыг судалдаг шинжлэх ухаан юм.
Яагаад судлах ёстой вэ?
Хүүхдийн сэтгэл судлалын зорилго нь ирээдүйн багш нарт хүүхдийг ажиглах, үнэлэх аргад суралцах, сэтгэл зүйн насны тухай төсөөлөлд тулгуурлан хүүхдийн оюун ухаан, нийгэмшихүйн хөгжилд дүн шинжилгээ хийж, оюун ухааны үзэгдэл, зан үйлийн мөн чанар, сэдэл шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох чадварыг эзэмших, хүүхдийн насны хөгжлийн хэм хэмжээ, хөгжлийн үндсэн чиг хандлагын талаар төсөөлөлтэй болоход нь туслахад оршино.
Ирээдүйн мэргэжилтний хувьд эхийн хэвлийд үр тогтох үйл явц, үр хөврөл, ураг болон саяхан төрсөн нярай хүүхдээс эхлэн сургуульд орох хүртэлх насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн дэс дараалсан үе шатны сэтгэл зүйн агуулгыг судлах, соёл түүхийн, үндэстний болон нийгэм сэтгэл зүйн нөхцлийг харгалзан сэтгэцийн үйл явц ба хувийн зан чанарын насны хувьсал өөрчлөлтийг илрүүлэх зэрэг хүүхдийн сэтгэл судлалын онолын зорилтуудтай танилцах нь нэн чухал.
Хүүхдийн сэтгэл судлалын практик зорилтод харилцааны хамгийн үр ашигтай хэлбэрийг зохион байгуулах, насны хямралын үед хүүхдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх чадварыг эзэмших, хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн явц, ахиц өөрчлөлтийг цаг тухайд нь илрүүлэх, дэмжин туслах зэрэг багтана.
Онтогенез хөгжил дэх хүүхдийн хөгжлийн үечлэл, түүний онцлог
Онтогенез- Грек хэлний ontos-бодгаль, genesis-хөгжил гэсэн үгнээс гаралтай. Өндгөн эстэй сперматозоид (Эр бэлгийн эс үүсэж хөгжихийг хэлнэ.) нийлж, зигот үүсэх үеэс эхлэн тухайн бие махбодын үхэх хүртэлх амьдралын үеийг нэгэн биеийн хөгжил- онтогенез гэнэ. 1866онд анх Э.Геккель хэрэглэсэн.  Судалдаг салбарыг хөгжлийн биологи гэнэ. Нэгэн биеийн хөгжилд хөврөлийн өмнөх үе, хөврөлийн үе, хөврөлийн дараах үеүд орно.
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн үйл явц нь үечилсэн шинжтэй бөгөөд хөгжлийн тодорхой үе шатанд чанарын өвөрмөц өөрчлөлт явагддаг.
Сэтгэц шинжлэлийн шинжлэх ухаанд хүүхдийн хөгжлийг үечлэн хуваасан хэд хэдэн ангилал бий. Хүүхдийн насыг үелэхэд харгалзан үзсэн нэг үндэслэл бол хүүхдийн өсөлтийг авч үзсэн байдаг. Жишээ нь: хүүхдийн ясжилттай холбоотой үечлэлийг дурьдаж болно. Үүнд оросын стэгэл зүйч П.П. Блонский хүүхдийн шүдний үйл явцыг харгалзан хөгжлийн дараах үе шат болгон ангилжээ.

Нас
Шүдлэх үйл явц
5-6 хүртэлх сар
Шүд ургаагүй үе
6-7 сараас
Сүүн шүд ургах үе/эхлээд доод 2 шүд үүдэн шүд.../
6-7 наснаас
Байнгын шүд ургах үе

Хүүхдийн сэтгэл судлалд энэхүү үечлэлийг хүүхдийн сэтгэцийн хөгжилд шууд хүчтэй нөлөөлдөггүй учраас бие даасан хөгжлийн үечлэл болгон авч үздэггүй.
Америкийн сэтгэл зүйч Э. Эриксон нийгмийн хөгжлийн үе шат болгон авч үзжээ. Насыг үечлэхдээ эдгээр эрдэмтэн хүүхдийн сэтгэцийн хөгжлийг гол зүйлээ болгон авч үзсэн боловч үечлэл нь өөр хоорондооо нэлээд ялгаатай, хоорондоо уялдаа холбоогүй ангилал юм.



Д. Б. Элконины хүүхдийн хөгжлийн үе шат
Үе шат
Нас

Голлох үйл ажиллагаа, зүй тогтолт шинж
Хувийн шинэ бүрдэл
Нялх нас
0-1
Насанд хүрсэн хүн, Хүүхэд
Ойр дотны хүмүүстэй харилцах сэтгэл хөдлөлийн харилцааны явцад эд юмстай харилцах харилцааны эх үүсвэр тавигдах
Харилцах хэрэгцээ, Сэтгэл хөдлөлийн илрэл
Балчир нас
1-3
Насанд хүрсэн хүн, хүүхэд
Өөрийн хэрэглэдэг тоглоом бусад эд юмстай харилцах үйл ажиллагаа. Энэхүү харилцааны явцад эд юмсыг хэрхэн яаж хэрэглэх аргыг танин мэдээд зогсохгүй том хүнтэй харилцах чадварт суралцана. 
Гарын сарвууны хөгжил, сониуч зан, хэл ярианы хөгжил, бодит үйлдлийн сэтгэхүйнби өөрөөсанаачлагч
Сургуулийн өмнөх нас
3-7
Хүүхэд, насанд хүрсэн хүн
Дүрд хувирч тоглох үйл ажиллагаа, түүний явцад хүн төрөлхтний хийх үйлийнх утга учрыг олж мэдэхийг хичээнэ. Сэдэвт, сургах тоглоом
Үйл ажиллагааны арга барилыг эзэмших гэсэн хэрэгцээ
Сургуулийн бага нас
7-11,12
Хүүхэд, насанд хүрсэн хүн
Сурах, сургах үйл ажиллагааны явцад хүүхэд юуны тулд яаж сурах арга барилыг эзэмшинэ.
Сэтгэцийн үйл явцын зориудын шинж өөрийн хяналт, өөрийн үнэлгээ

Хүүхдийн сэтгэл судлалд дараах 5 хямралт насны үеийг авч үздэг.

Хямралт насны үе
1
Сая төрсөн хүүхдийн хямралт үе
2
Нэг насны хямралт үе
3
3 насны хямрал
4
6, 7 насны хямрал
5
Өсвөр насны хямрал буюу шилжилтийн нас


No comments:

Post a Comment