Tuesday, March 29, 2016

Социометрийн судалгаа авах аргачлал

Судалгааны зорилго:
Тухайн гишүүдийн анги хамт олны дотор эзэлж буй байр суурь болон бүлгийн бүтцийг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн:
1.Чи ангийнхаа сурагчдаас хэнтэй чөлөөт цагаа байнга өнгөрөөхийг хүсдэг вэ?
2. Золгүй явдал тохиолдвол чи хэнээс тусламж авахаар түрүүлж хандах вэ? Гэсэн асуултыг урьдчилан бэлтгэж судалгаанд орох хүүхдийн тоогоор хувилж олшруулсан байна.
Судалгаа явуулах заавар:
Туршигч , урьдчилан бэлтгэсэн дээрх асуултыг сурагчдад тараан өгч хариулах заавартай танилцуулна. Сурагч бүр асуултыг анхааралтай уншаад өөртэйгээ хамгийн дотно байдаг , сонгохыг хүсэж байгаа ангийнхаа 3 сурагчийн нэрийг өгөгдсөн хуудсан дээр дарааллуулан бичнэ. үүний дараа туршигч сурагчдын хариулт бүхий хуудсыг хураан авна.
Судалгааны үр дүнг боловсруулах:
1.Асуулт бүрийг тус тусад нь боловсруулна. Үүний тулд дараах хүснэгтийг бэлтгэсэн байх шаардлагатай. (хүснэгт ¹12, 13)
Хүснэгтийн зүүн гар талд судалгаанд оролцсон сурагчдын нэрсийн жагсаалтыг бичнэ. Хүснэгтийн баруун гар талын босоо багананд сурагчдын нэрсийн жагсаалтын харгалзах дугаарыг бичсэн байна. Сурагч бүрийн хийсэн сонголтуудыг босоо баганын харгалзах дугаарын тушаа доод талд 1 гэж тус тусад нь бичнэ. Сурагч бүр 3 сонголт хийсэн байна.
2. Сурагчдын нэрсийн жагсаалт бичсэн хүснэгтийн доод хэсэгт сурагч бүрийн авсан нийт сонголтын тоог бичнэ. Сурагчдын нэрсийг төлөөлж байгаа дугаарын доор бичигдсэн сонголтын тоог босоо багануудаар уруудуулан тоолж , сурагч бүрийн авсан сонголтын нийт тоог гаргана.
3. Сурагч бүрийн авсан сонголтын тоог үндэслэн түүний анги хамт олны дотор эзэлж буй байр суурийг дараах жишгийг харгалзан үнэлнэ.
Үнэлэх жишээ :
5-6 сонголт авсан бол манлайлагч
3-4 сонголт авсан бол нэр хүнд бүхий сурагч
1-2 сонголт авсан бол хамт олны талархал хүлээж буй сурагч
Огт сонгол аваагүй бол гадуурхагдаж буй сурагч гэж тоймлон үнэлнэ.
4. Сурагчдын харилцан сонголтын тоог үндэслэн тухайн хамт олны доторх бичил бүлгийг тодруулж болно. Жишээлбэл дээрх судалгааны дүнгээс үзэхэд тухайн ангид 6 бичил бүлэг байгааг харах боломжтой.
5. Дээрх судалгааны үр дүнд тулгуурлан хамт олны харьцаа нэгдэл нягтралыг бэхжүүлэх , гишүүдийн байр суурийг бэхжүүлэх арга замын талаар өөрийн санал дүгнэлтийг бичнэ.

Темпераментын судалгаа




Асуултыг уншаад өөртөө байгаа шинжийн ар талд /+/, /-/ тэмдэг тавиарай.

1. Тогтворгүй байнгад хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, ширүүн ууртай.
3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4. Шийдэмгий, санаачилгатай.
5. Зөрүүд.
6. Маргаанд цэцэн, дийлэх гэж тэмцэлдэх хандлагатай.
7. Үе, үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг.
8. Хүмүүстэй харьцахдаа ний нуугүй шууд, шулуун хурц.
9. Аз үзэх аз мэдэн турших дуртай.
10. Өсөрхөж, уурлаж гомдох нь түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч.
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй.
14. Түрэмгий дээрэлхүү, захирах тушаах дуртай.
15. Гар, нүүрий хөдөлгөөн ихтэй.
16. Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17. Шинэ зүйлд дасахдаа удаан.
18. Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19. Алхаа гишгээ огцом түргэн.
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг.
Хэрэв дээрх асуултын 16-20-д /+/ бол та цэвэр холерик болно.

1. Хөгжилтэй баяр баясгалантай, тачигнатал чанга инээдэг.
2. Эрч хүчтэй,ажилсаг байж чаддаг.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй, золгүй муу юманд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасаж зохицож нийцдэг.
9. Аливаа шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрч хөндийрч хөрдөг.
11. Ажилд идэвхитэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилжин хийж чаддаг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах дуртай.
13. Нийтэч, уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй, тууштай ажиллах чадвар сайн.
15. Нүүр, гарын хөдөлгөөн их оролцсон,чанга түргэн, тод хэл яриатай.
16. Гэнэтийн төвөгтэй нөхцөлд биеэ барьж эзэмддэг.
17. Ямагт цовоо сэргэлэн ааль араншинтай.
18. Түргэн унтаж амархан сэрдэг.
19. Эмх цэгц муу, замбараагүй юмыг яарч шийдвэрлэх талтай.
20. Заримдаа өнгөц хийсвэр хандлагатай

Хэрэв дээрхи асуултын 16-20-д /+/ бол та яахын аргагүй сангвиник.

1. Эмх журамтай, нямбай
2. Юманд ул мөртэй ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй, дуу цөөнтэй.
6. Сэтгэлийн хөдөлгөөнгүй,жигд тогтуун хэл яриатай.
7. Тайван удаан хөдөлгөөнтэй,Нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн хэргийнхээ эцсийг хүргэдэг.
10. Хүч чадлаа хоосон зарцуулдаггүй.
11. Амьдрал ажилдаа хэвшсэн дэг журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэлийн догдлолоо амархан барьдаг.
13. Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий биш.
14. Өөрийгөө дооглох шоглохыг үл тоомсорлодог.
15. Сонирхол, харилцаа тогтвортой.
16. Ажилд орох, нэг юмнаас нөгөөд шилжих хийхдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харилцаатай.
18. Шинэ нөхцөлд дасаж зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлон, өвчин тэсвэр тэвчээртэй.
20. Уур уцааргүй.

Хэрэв дээрхи асуултанд 16-20-д /+/ бол та яах аргагүй флегматик.
1. Ичимхий бүрэг.
2. Шинэ нөхцөлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо бишүүрхэж бэрхшээдэг.
4. Өөрийн хүчинд итгэдэггүй.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил, амьдарлын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд гутарч сэтгэлээр амархан унадаг.
7. Бодлогширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан аяархан хэл яариатай.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Сайшаал шүүмжлэлд маш их мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүмүүст өндөр шаардлагатай.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг.
16. Хэтэрхий гомдомтгой.
17. Хэнтэй ч өөрийн бодол санааг хуваалцдаггүй, нийтэч биш.
18. Идэвхи санаачилга бага, бүрэг.
19. Дуулгавартай, хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дургүй.
Хэрэв та дээрхи асуултын 16-20-д /+/ бол та цэвэр меланхолек юм.

16-20 оноо авсан бол цэвэр тухайн хэв шинжийг илтгэнэ
11-15 оноо авсан бол тухайн хэв шинж нилээд байгааг илтгэнэ.
5-11 бол тухайн хэв шинж тун бага байгааг илтгэнэ.

САНГВИНИК ХЭВ ШИНЖ

Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Ямар нэгэн зүйлд дасан зохицохдоо амархан. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Жаргжл, зовлонг хүлээн авдаг. Мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн.

Сул тал нь саваагүй, хэрэгт дуртай, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэдэг. Сониуч, замбараагүй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт.

ФЛЕГМАТИК ХЭВ ШИНЖ

Сайн тал нь тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй, буурь суурьтай, юмыг гүнзгий боддог, ойлгож тогтоосон зүйлээ мартдаггүй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой.

Сул тал нь хашир, дасан зохицдоггүй, хүн гуйдаггүй, юмны эвийг олдоггүй, залхуу, шинэ юманд тэмүүлдэггүй, хүлээж авдаггүй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хөдөлж яддаг.

ХОЛЕРИК ХЭВ ШИНЖ

Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан ажилладаг, дайчин, тууштай.

Сул тал нь шаралхуу, эв дүй олохдоо муу, шинэ харилцаа, нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай.

МЕЛАНХОЛИК ХЭВ ШИНЖ

Сайн тал нь хариуцлагатай, нямбай, цэвэрч, үерхэл нөхөрлөл, хайр дурлалд үнэнч.

Сул тал нь зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай хулчгар, өвчин зовлонд эмзэг.