Олон шалтгааны улмаас хүүхэд сурлагаар хоцордог. Суралцах чадварын эсрэг суралцах чадваргүй байдал гэсэн нэр томъёо сурган хумуужуулэх сэтгэл судлалд гарч ирсэн. Оюун ухаан, бие махбодийн хувьд хэвийн хөгжилтэй хүүхдүүдийн сурах үйл ажиллагаанд гарч байгаа хэт хүндрэл, бэрхшээлийг ийнхүү нэрлэх болжээ. Ялангуяа бага ангийн сурагчдын хувьд унших ,хэл бичиг болон тооньг хичээлд онцгой хүндрэл тохиолдолд байвал сүралцах чадваргүй хүүхэд гэж үзэхэд хүрч байна.
Суралцах чадваргүйдлийн шинж тэмдэг хэд хэдэн чиглэлээр илэрдэг. 1-рт унших чадваргүйдэл, 2-рт бичих чадваргүйдэл 3-рт тооны үйлдэл хийх чадваргүйдэл. Эдгээр хичээлүүдийн аль нэгийг хийхэд онцгой бэрхшээл, хүндрэл учирч байвал тухайн чиглэлийн чадваргүйдэл үүсч байна гэж үздэг. Тэднийг сургахад онцгой анхаарал, үйгагүй ажиллагаа шаарддаг учраас багш, эцэг эхчүүд төвөгшөөн төрөл бүрийн нэр хоч өгөх нь бий. Ийм хүүхдүүдийн ихэнх нь (80% нь) хөвгүүд байдаг. Хуүхэд сүрлагаар хоцроход нөлөөлдөг олон хүчин зүйлсийн нэг нь анхааралтай холбоотой юм. Тухайлбал, шилжилт ба төвлөрөлт муугаас болж сурагчид сурлагаар хоцрох тохиолдол гардаг. Хөөрлөө барьж чадахгүйн улмаас сарнилыг хэт идэвхит байдал гэнэ. Ийм шинж тэмдэг хэт тогтворгүй хүүхдүүдэд илэрдэг. Тухайн зүйлсийг тогтооход шаардлагатай хугацаанд анхаарлаа тогтоон барих чадваргүй байдлыг анхаарлын хомсдол нэж нэрлэнэ.
Анхаарлаа залж чадахгүй байгаагийн шалтгааныг хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл , хэвлийд байх үеийн хөгжил , удамшил , гэр бүлийн амьдралын нөлөө зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Өдөр гутмын хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэн барьж чадаагүйгээс болоод сурлагаар хоцрох , өөртөө үл итгэх, бүрэг зожиг зантай болох, нэр төрөө хамгаалахын тулд худлаа онгирох, уур уцаартай, түгшиж зовних зэрэг зан үйлийн чанарууд илэрч эхэлдэг байна. Анхаарлын хомсдлыг арилгах эмийн болон эмийн бус эмчилгээ хийдэг бөгөөд эмийн эмчилгээ төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна гэж дурьдсан байдаг.
Харин суралцагчдын сурлагын орчныг өөрчлөн зохион байгуулах, сурах чадвар даддыг нөхөн сэргээх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх иь илүү үр дүнтэй гэж үзэх болжээ. Уүний тулд хүүхэд гэртээ болон сургуүль дээрээ хичээллэх орчныг тусгай аргаар зохион байгуулах хэрэгцээ тулгарч байгаа юм. Сургалтын материалыг хялбарчлан боловсруулах , энхаарал сарниулах нөлөөллийг багасгах, зорилго, зорилт тайлбарыг товч тодорхой болгох, анхаарлыг шилэн сонгох чанарыг хөгжүүлэхэд энэхүү нөхөн сэргээх хөтөлбөрийн агуулга чиглэгдэх ажээ.
Хүүхдийн сэтгэл санааны тааламжтай байдлыг хадгалах сэргээхэд нөхөн сэргээх хөтөлбөрийн нэг гол үндсэн зорилго чиглэгддэг. Юуны өмнө өөртөө итгэх итгэлийг сайжруулахад онцгой анхаардаг. Анхаарлын хоцрогдлын шинж тэмдгийг аль бодох эрт ажиглаж , оношлох, багш ,эцэг эхийн зүгээс ийм хүүхдийг ойлгон түсалж дэмжин харилцах нь нөхөн сэргээх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал нөхцөл гзж үзэж байна. Багш ,эцэг эхийн уйгагүй туслалцаанаас өөр ийм хүүхдүүдэд үзүүлэх , тэдний бэрхшээлийг шийдвэрлэх нэгдсэн арга замыг сэтгэл зүйчид , сурган хүмүүжүүлэгчид өнөөг хүртэл боловсруүлан гаргаж чадаагүй байгаа юм.
Анхаарлаа хэрхэн хөгжуүлэх вэ?
Хувь хүний онцлог, ажил мэргэжлийн шаардлага зэрэг олон хүчин зүйл анхааралд нөлөөлдөг. Тиймээс доорх ерөнхий аргуудыг сэтгэл зуйчид санал болгодог:
1.
Зөв чимээгүй , тавлаг орчинд анхаарлаа төвлөрүүлж сурах нь туүнийг хэт эрхлүүлж байгаа хэрэг. Ийм эрх танхи анхааралтай хүмүүс орчны өчүүхэн нөлөөнөөс болоод хийж байсан зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Зайлшгүй шаардлагатай үед таны анхаарал хүссэн зүйл дээр чинь төвлөрч байх ёстой. Өөрөөр хэлбэл анхаарлаа төрөл бүрийн нөхцөлд төвлөрүүлж сурах хэрэгтэй юм,
2. Анхаарал таны өмнөө тавьсан зорилго, зориг тэвчээртэй холбоотой. Та хэр их зориг тэвчээртэй хүн бэ? Сонирхолгүй боловч амьдралд хэрэгтэй зүйл дээр анхаарлаа төвлөруулөн барих чадварт хүүхдэд багаас нь сургах хэрэгтэй.
- Анхаарлаа хөгжүүлэх тусгай дасгал хийх нь ихээхэн ач тустай байдаг. Хийж байгаа зүйлийнхээ гол ба гол бүс ач холбогдолтой зүйлсийг ялгахыг хичээгээрэй. Гол зүйл бол таны анхаарал төвлөрөх төв цэг юм. Бүх зүйлийг зэрэг анхаарах боломж хомс байдгийг бид дээр өгүүлсэн билээ.
- Хийж байгаа зүйлдээ нухацтай хандах нь анхаарлаа хөгжүүлэх маш энгийн арга юм. Хийж байгаа бүхэндээ сэтгэлээ өгч, анхааралтай хандахтун. Тэгвэл анхаарлаа хөгжүүлэх гэж түсгай цаг хүч гарздах хэрэггүй юм.
- Анхаарлаа хөгжүүлэх дадад эзэмшихэд насны онцлог нөлөөлдөг. Бага насны хүүхдийн анхаарал ихэвчлэн зориудын биш шинж чанартай байдаг. Би хүч чадлаа төвлөрүүлэх ёстой гэж зохиомлоор өөрийгөө хүчилж, биеээ барихгүйгээр багшийн бэлтгэсэн хичээлд хүүхэд аяндаа татагдан чөлөөтэй, идэвхитэй оролцож аажмаар анхаарлаа залж жолоодож сурдаг. Бага насны хүүхдийн оюүны хөдөлмөрийг ийнхүү зохион байгуулах нь багшийн ур чадвараас шалтгаална.
- Анхаарах төвлөрч хөгжих хамгийн эхний нөхцөл бол хүүхэд унтаж амарсан, эрүүл өлсөж цангаагүй ,сэргэлэн цовоо байхад оршдог.
Анхаарал сэдвээр өөрийн мэдлэгийг шалгаж бататгах сорил
Даалгавар 1.
Таныг Улаанбаатар хотын сонгуулийн нэр дэвшүүлэх хорооны зохион байгуулагч гэж бодъё. Сонгуульд өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байгаа хүн бол Нийслэлийнхний хувьд төдийлэн танил биш нэг багш юм. Сонгогчдын анхаарлыг өөрийн нэр дэвшигч дээр хандуулах нь таны гол зорилго мөн. Иймээс бусдын анхаарлыг татах мэдлэг, арга барил дээрээ тулгуурлан доор өгөгдсөн бодомжийн аль нь тухайн нөхцөлд илүү үр дүнтэй болохыг сонгон тэмдэглэж тайлбарлана уу?
ü а/ Сонгодог загварын завсрын өнгөтэй.
ü б/ Өвөрмөц содон хийцтэй, хурц тод өнгийн костюм өмсөж, олон нийтийн өмнө гарч ирвэл хүмүүсийн анхаарлыг илүү татна
Өөрийн хариулт
.........................................................
Яагаад? Тайлбар.........................................................
ü
а/ Ухуулга сурталчилгааны зургийг дөрвөлжин хэлбэртэй хийж, хананд нааж өлгөх.
ü
б/ Зургийг өнцөгт хэлбэртэй цаасанд багтаан зурж, нарийн утсанд өлгөвөл илүү үр дүнтэй.
Өөрийн хариулт ................................................
Яагаад? Тайлбар .................................................
ü
а/ Өөрийн талаархи сурталчилгааны материалыг бага багаар нь хэсэгчилж сонинд тавих.
ü
б/ Сонины нэг нүүрэнд бүгдийг нь тавивал хүмүүсийн анхаарлыг илүү татах боломжтой.
Өөрийн хариулт ...................................................
Яагаад? Тайлбар
...................................................
ü
а/ Сурталчилгааг телөвизорээр явуулахдаа урлагийн тоглолттой хослуулан явуулах.
ü
б/ "Шоу" хэлбэрээр явуулах нь илүү үр дүнтэй.
Өөрийн хариулт
........................................................
Яагаад? Тайлбар
......................................................
ü а/ Өрсөлдөгч, өөрийг нь дэмжиж байгаа хүмүүстэй нэгдэн баг болж олон нийтийн өмнө гарч ярих.
ü б/ Ганцаараа гарч ярих нь сонгогчдын анхаарлыг илүү татна.
Өөрийн хариулт
..........................................................
Яагаад? Тайлбар ..........................................................
Даалгавар 2. Сурагч зураг зурсаар байгаад үдийн цайны цагаа өнгөрөөчихсөн байв. Доорхи бодомжуудаас аль нь зөв хөриулт вэ?
а/ Түүний анхаарал хийж байгаа зүйлдээ хэт төвлөрсөн байсан учраас цаг хугацаа өнгөрөхийг анзаарсангүй.
б/ Цагийн зүүний цохилг сонорын сэрлийн доод заагаас сул байсан тул түүнийг сонссонгүй.
в/ Ажлын цагаар байнга цагаа харах нь зохисгүй учир ундны цаг болсныг анзааралгүй өнгөрөөчихжз:-
Даалгавар 3 Бусдын анхаарлыг татах дараахи арга барилууд тохирох зөв жишээг сонгон олж харгалзах дугаагь::: ард үсгээр тэмдэглэж бич.
Арга барил
|
|
Холбогдох жишээ
|
1. Давталт
|
а
|
Эмэгтэй хар өнгийн машины дунд хэспшг цагаан өнгийн будгаар ялгаж будав.
|
2. Өвөрмөц содон шинэлэг байдал
|
б
|
Багш дуугаа өндөрсгөн "Чимээгүй" гэж санүулаз
|
3. Цочроогчийн хүчийг өөрчлөх
|
в
|
Нэгэн лангууны дэргэд хүмүүс бөөгнөрөн бүчив
|
4. Олон нийтийн сонирхлыг зориудаар дэвэргэн хөөргөх
|
г
|
"Өөрийгөе цэвэрлэхээ мартав аа" гэж ээж нь байнгз сануулна.
|
5. Өнгө. хэлбэр, хэмжээг эсрэг тэсрэг байдлаар өөрчлөх
|
д
|
Жаадхүүтааралдсан хүн бүтдийг усан буутаар буудаж дүрсгүйтэв.
|
No comments:
Post a Comment