Сэдэл
Бие хүнийг үйл ажиллагаа хийхэд хүргэж буй дотоод сэтгэлийн хүч юм. Бие хүний хэрэгцээ, үнэт зүйл сонирхол зэрэг нь үйл ажиллагаа, харилцаанд тэднийг чиглүүлж, идэвхижүүлж байдаг өвөрмөц хүчин зүйлс юм.
Сэдэл нь тодорхой зорилго тавьсан бие хүний зорилгоо биелүүлэх үйл ажиллагааг идэвхижүүлэн чиглүүлэгч дотоод сэтгэлийн өдөөгч хүч, хүний зан үйлийн эхлэл, идэвх, үйлдэл хийгдэх үндэс болдог.
Сэдэл- хэрэгцээг хангах гол хэрэгсэл болно.
Сэдэл- шалтаг гэдэг нь субьектээс тухайн нөхцөл байдалд тодорхой хэлбэрээр үйлдэх шийдвэр авахад түүнийг цочроогч хэрэгцээ, үнэт баримжаа ба сонирхол юм. Сэдэл нь хэрэгцээтэй үргэлж холбоотой байдаг. Бие хүний олон хэрэгцээ, хүсэл, зорилгоос сонгох тухайн хэрэгцээг хангахаар үйлдлийг хийхэд хүргэж буй өдөөн түлхэгч юмаа.
Бие хүний сэдлүүд:
-
Гадаад сэдэл- гадаад орчны хүчин зүйлүүдээс хамааран хүнийг идэвхижүүлж байгаа
-
Дотоод- бие организмын дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанаас хамааран бий болж физиологийн үйл явцыг идэвхижүүлж байгаа
Сэдлүүдийг дотор нь эдийн засгийн, амжилтын, азгүй явдлаас зайлсхийх сэдэл гэх зэргээр олон янзаар ангилж болно.
Бие хүний сэтгэцийн тогтолцоонд нийгмийн орчин нөлөөллийн үйлчлэлийн үр дүнд хуримтлагдсан хэрэгцээ ба туршлага бий болдог. Энэхүү хуримтлагдсан хэрэгцээ ба туршлага, үйлдэл болж хувирхад гадны нэмэгдэл хүчний нөлөөлөл зайлшгүй хэрэгтэй юм. тэр үед сэдлийн сонголт үүсдэг. Гадны энэ нэмэлт нөлөөлөл нь хэрэгцээ, баримжааны тогтолцоогоор шүүгдэн гардаг байна.
Сэдэл бий болоход түлхэж өгөх гадны нөлөөллийг үйлдлийн шалтгаан гэж нэрлэдэг. Үйлдлийн сэдэл /шалтаг/ ба шалтгаан хоорондоо чухал холбоотой байдаг. Шалтгаан гэдэг нь бие хүний хувьд гадны ямар нэг зүйл байх ба харин сэдэл /шалтаг/ бол түүний сэтгэцийн нэгэн элемент юм. үүний хамтаар шалтгаан нь нийгмийн баримжаа ба мэдлэг, хэрэгцээний тогтолцоогоор дамждаг учир сэдэл ба шалтгааны хоорондын ялгааг олж харах шаардлагатай байна. Энэ нь:
1. Янз бүрийн хүмүүст нэгэн адил шалтгаан өөр өөр сэдэл шалтаг ба үйлдлийг үүсгэж болох юм. Жишээ нь: цохыг барихад нэг хүн нь зугтаахад, нөгөө нь хамгаалдаг.
2.
Нэг хүнд янз бүрийн нөхцөлд тохиолдох нэгн адил шалтгаан нь янз бүрийн үйлдлийг үүсгэж болно. Жишээ нь: хүнийг ганцаараа явахад нохой дайрахад зугатааж байсан бол хоёул, гурвуулаа явахдаа нохойг хөөж чулуудна. Үүснээс үзэхэд шалтгаан ба сэдлйин хооронд адил холбоо заавал байх шаардлагатай биш байна.
Сэдэлжих учир
Сэдлийн хэрэгжилт үйлдэл ба шийдвэрийн учир шалтаг болох буюу болсон үйлдлийн шалтгаан ба сэдлийн шалтгийн тайлбар юм.
Сэтгэхүй нь хүний хэрэгцээг үйлдвэрлэн бүтээх хэрэгслийг бий болгох сэтгэлийн нэг чухал үйл явц билээ.
Хүн өөрийн хэрэгцээг ухамсартайгаар зохицуулж чаддагаараа адгууснаас ялгаатай. Хүний хэрэгцээ эхлээд түүний толгойд бий болдог.
Сэдэлжүүлэлт нь хоёр утгатай.
1. Сэдэлжүүлэлт – хүний зан үйлийг тодорхойлох чиг хандлага ба организмын идэвхитэй шинжийг өдөөн үүсгэж байдаг хүчин зүйлүүдийн тогтолцоо, /хэрэгцээ, чиг хандлага, зорилго, зорилт, тэмүүлэл/
2. Сэдэлжүүлэлт- зан үйлийн идэвхитэй шинжийг тодорхой түвшинд үүсгэж, өдөөж байдаг үйл явцын тодорхойлолт юм. өөрөөр хэлбэл сэдэлжих процесс. Сэдэлжүүлэлтийн ойлголтонд хэрэгцээ чухал байр эзэлнэ.
Хэрэгцээ
Ямар нэг зүйл шаардлагатай болох байдлыг хэрэгцээ гэж хэлнэ. Хэрэгцээ гэдэг нь ямар нэг зүйлс шаардлагатай болох байдал. Бүх амьд биетэд оршин тогтнож амьдрахад шаардлагатай орчин нөхцөл үйл ажиллагаа гэж байдаг. Энэ нь тухайн амьд биетэд зайлшгүй хэрэгтэй зүйлээ эрж хайхад чиглуулж идэвхижүүлдэх хэрэгцээний үндсэн тодорхойлолт нь хүч, үүсэх үе шат, хангах аргууд, юмсын агуулгаас бүрдэнэ.
Хүнд нойр хоол ус агаараас гадна хайрлах хамгаалах асрах аюулгүй байх өөрийгөө нээх хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байдаг.
Хэрэгцээний өвөрмөц онцлог
•
Хүмүүсийн эзэмших гэж эрмэлзсэн юмс, эсвэл хүнд ханамжтай сэтгэлийг төрүүлэх ёстой ямар нэгэн үйл ажиллагаа /жишээ нь, тодорхой ажил, тоглоом гэх мэт/ –тай хэрэгцээний тодорхой агуулга гол төлөв холбоотой
•
Өвөрмөц шинж байдал бүхий сэтгэлийн хөдөлгөөний доголдсон тухайн хэрэгцээг их буюу багаар тодорхой ухамсарлах /тухайн хэрэгцээтэй холбоотой объектийн сэтгэл татам байдал, тааламжгүй гэх мэт/
•
Хэрэгцээг хангах арга замыг эрж хайхад чиглүүлэх сулавтар ч ухаарал хол төлөв байдаг боловч сэтгэл хөдлөл-зоригийн байдал ямагт байдаг
•
Хэрэгцээг хангасаны дараа эдгээр байдал сулрах ба эсвэл бүр мөсөн алга болох. /жишээ нь: хэтэрхий их цадсан үед хоол харахад дургүй хүрэх мэдрэмж үүсдэг/
•
Давтан үүсэх хэрэгцээ нь түүний эх үүсвэр байсан гачигдал дахин сэргэх үед гарна. Хүний хэрэгцээ олон янз. Тэдгээрийг материалаг /хувцас, хоол хүнс, дулаан, байр орон гэх мэт/оюуны санааны хэрэгцээ гэж ялгана. Оюуны санааны хэрэгцээ нь хүний оршин тогтох нийгэмтэй холбоотой үйл ажиллагаа, хөдөлмөр, бие биетэйгээ харилцах, мэдлэг олж авах, шинжлэх ухааныг судлах, урлагийг бүтээх гэх мэт болно.
Хэрэгцээний төрлүүд
•
Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ: Бие хүний хөгжил ба өөрийн зорилго авъяас билгийг хэрэгжүүлэх
•
Гоо сайхны хэрэгцээ: Зохицохуй, зөв харилцаа, эрэмбэ, гоо үзэсгэлэн.
•
Танин мэдэхүйн хэрэгцээ: Мэдлэг чадвар, ухаарал, судалгаа, харьцуулалт, оюуны хөгжил
•
Хүндэтгэл хүлээх хэрэгцээ: Мэргэжил, амжилт, ололт, дэмжлэг, хүлээн зөвшөөрөгдөх, нэр хүнд, эерэг дүр төрх
•
Хайр илэрхийллийн хэрэгцээ: Хамт олонд харъялагдах, хүмүүсээр хүрээлүүлэх, тэдний дунд өөрийн байр суурийг олж авах, хүлээн зөвшөөрөгдөх, манлайлах.
•
Аюулгүй байдлын хэрэгцээ: Хамгаалалтанд байгаагаа мэдрэх, айдас төрөх, амжилтгүй болвол яана, би ер нь хэн бэ? Хэрцгий түрэмгий авирлах гэх зэрэг түгшсэн хандлагаас салж хөндийрөх.
•
Бие махбодийн буюу физиологийн хэрэгцээ: Өлсөх, ам цангах, бэлгийн дур дуршил, дулаан хувцас, орон байр, унтаж амрах, биеийн ядаргаа гаргах, биеийн тамираар хичээллэх, усанд сэлэх гэх мэт.
No comments:
Post a Comment