Нойр ба зүүдний сэтгэл зүйн асуудал
Мэдрэлийн эсүүд хөөрөлд орохгүй үйл ажиллагаа явуулахгүй, амрс байдалд байх үе бол нойрсох үе юм. Насанд хүрсэн хүн хоногт 7-8 ца хүүхэд 9-10 цаг унтах шаардлагатай бөгөөд энэ хугацаанд тархи ажиллахг цусан хангамжаа авч дахин ажиллах эрч хүчээ хуримтлуулж байдаг.
Нойрыг судалсан эрдэмтэд нойрсож буй үед хүний тархины идэвхт байдлыг цахилгаан бичлэгийн аппаратын /ЭЭГ/ тусламжтайгаар судлс тодорхойлсон байна. Уг бичлэгээр тархины цахилгаан долгионы хэлбэлзэ хурд, сэтгэцийн үйл явцын үед хэрхэн өөрчлөгдөж байгааг олж харсан. Хү сэргэг байгаа үед тархины цахилгаан долгион тэнцвэртэй биш, бага хэмжээт хоорондооойрхон байрлалтай байжээ. Нүдээ аниад тайван хэвтэж буй хүни тархины цахилгаан бичлэгийн хэлбэлзэл илүү бага хурдтай секундэд 8- эргэлтийн хэмжээтэй байв. Шөнийн хэвийн нойрны үед хүний тархины долгис хэлбэлзэл өөрчлөгддөг бөгөөд энэ нь нойрны ямар үед байгаагаас хамаарн:
Гипоталамусын мэдрэлийн эсүүд;
-
Уг мэдрэлийн эсүүд гэрэлд мэдрэг;
-
Нойрсуулахын тулд уг мэдрэлийн эсүүд булцуут булчирхайнд дохио өгнө;
-
Уг мэдрэлийн эсүүд унтаж байх үеийн биеийн хал> хүйтэнд нөлөөлнө;
Нойр нь бие организмын биологийн хэмнэл. Тархины гипоталамус зэрэг бүтэц нь сэргэг байдал ба нойрыг хянадаг. Хүн нойргүйгээр хэсэг хугацаанд явж чадах боловч огт нойрсохгүйгээр амьдарч чадахгүй;
Илүүдэл нойр нь хүний бие болон сэтгэцийн үйл ажиллагааг ноцтой өөрчлөлтөнд хүргэж болно
Нойрны үргэлжлэх хугацаа 4-10 цагийн хооронд хэлбэлзэнэ.
Ихэнх хүмүүс хоногийн 24 цагийн 7-8 цагт унтдаг.
Нойрны дасан зохицлын онолоор нойр нь хувьслын үр дүн. Зарим махчин амьтдын идэвхтэй цаг хугацаанаас зайлсхийх үе нь нойрсох үе юм.
Сэргээх онолоор нойр нь бие организмын эрүүл мэнд,өсөлт, гүн нойрны үед илрэх сэргээн засварлах процессыг агуулсан амьдралын чухал үйл явц юм.
Нойр нь хэд хэдэн үе шатыг дамжина. Үүнд:
1.
Нойрны нэгдүгээр шат - сэргэг нойр,
2.
Нойрны хоёрдугаар шат - нойрны урсгалд орох бөгөөд ЭЭГ бичлэг идэвхтэй байна,
3.
Нойрны гуравдугаар шат - дельта долгион илэрч хамгийн удаан, хамгийн тод долгион харагдана.
Хүн нойрсож эхлэх үед бие тайвширч, нүдээ анин, бүх булчингууд сулрах ба энэ үед цахилгаан бичлэг хийвэл тархины шахилгаан долгион удааширч тайвширсан байна. Энэ үед гүн амьсгаа авч,зүрхний цохилт удааширч, цусны даралт буурна.
Дараагийн 30 минутанд нойрсох 4 үе шатыг дамжиж тархины долгион илүү удааширна.
Хамгийн гүн нойр нь 3,4-р үе шат бөгөөд удаан нойр мэт үргэлжилнэ. Хэрэв хүн нойрны 4-р үе шатанд гүн нойроор -ойрсож байгаа бол түүнийг сэрээхэд харьцангуй төвөгтэй бсйдаг. Эдгээр 4 үе шат нь гүн нойр хэмээн нэрлэгдэнэ.
Зарим үед хүн унтаж байхдаа нүдний хурдан хөдөлгөөнүүд хийх бөгөөд энэ үеийг өнгөц нойрны үе гэнэ. Өнгөц нойрны үе нь унтаж эхэлснээс 30-45 минутын хооронд нойрны 4-р үе шатаас 2-р үе шатруу хурдан буцаж хүний нүд аньсан зовхиныхоо цаана хурдан хөдөлгөөнүүдийг хийж байдаг. Үүнийг өнгөц нойр гэх бөгөөд энэ үед хийсэн цахилгаан бичлэг сэргэг байдалтай төстэй байна. Амьсгал, даралт, цусны эргэлт сэргэг үеийнхтэй төстэй байна.
ü
Нойрны үе шатанд зовхины цаана хүний нүд чичигнэн хөдлөх нь нойрсох үе
ü
Нүд хөдлөхгүйгээр унтах үе. Энэ нь нойрны дурын шатанд илэрнэ.
ü
Альфа долгион - тайвширсан байдал эсвэл өнгөц нойрны үеийг илэрхийлэх тархины цахилгаан долгион
ü
Тета хөдөлгөөн - нойрны эрт үеийг илэрхийлэх тархины долгион
ü
Дельта долгион - гүн нойрны үеийг илэрхийлэх удаан, урт долгион.
Ихэнх хүмүүст шөнө бүр нойрны үе шатууд 4-6 дахин давтагдана.
"Амьтан болон хүний нойрсох байдал ялгаатай бөгөөд зарим махчин амьтдын нойр удаан хугацаагаар үргэлжилнэ. Зарим змьтад шөнө сэргэг байж өдрийн цагаар унтдаг бол зарим амьтад өвлийн улиралд олон сараар унтдаг байна. Ийм нойрыг сэтгэл судлалд дасан зохицох нойр хэмээн нэрлэх нь бий. Амьтад өөрийн бие организмыг байгаль, цаг агаарын өөрчлөлтөнд зохицуулан удаан хугацаагаар унтах бөгөөд үүнийг ичих, ичээндээ орох хэмээн ярилцдаг.
Нойр хүрэхгүй болохыг эн түрүүнд нас өтлөхийн хэрээр нойрны ши-нж чанар өөрчлөгдөх байдалтай холбон үздэг. Судалгаанаас үзэхэд нойрсолтын олон шинж тэмдэг 60-80 насны хүмүүсийн хувьд нийтлэг онцлогтой байдаг.
Тэдгээр онцлог нь:
-
Өндөр настнууд хоногт дунджаар 6-6,5 цаг унтдаг ч гэлээ тэдний олонх нь орондоо 8-аас цөөнгүй цаг хэвтэж амарч байж босдог.
-
Насанд хүрсэн залуу хүмүүсийг бодоход өндөр настнууд илүү олон цаг унтдаг ч шөнө унтах цаг нь ойролцоогоор 5-9 цагийн хооронд хэлбэлзэнэ.
-
Олонх өндөр настнууд орондоо орсны дараа шууд унтчихаж чаддаггүй. Тэд дунджаар 30 минутын дараагаар унтана.
-
Ахмад настнууд нойрсож байхдаа залуучуудыг бодвол шөнөдөө хэд хэдэн удаа сэрдэг. Өндөр настнуудын хувьд орондоо байх нийт хугацааныхаа 20%-ийг аль нэг шалтгаанаар сэрүүн хэвтэж өнгөрөөхийг хэвийн үзэгдэл гэж үзнэ. Тэр бүхэн сэтгэц физиологийн талаас олон сэрэх, нойр хулжих зэргийг нөхөн гүйцээхэд тустай байдаг.
-
Нойрсох үе шат, харьцаа өөрчлөгдөх болсноор юуны өмнө нэгдүгээр шат буюу өнгөц нойрсох хугацаа нэмэгдэж, 3 болон 4-р шат болох гүн нойрны хугацаа багасдаг байдал нийтлэг ажиглагддаг. Эндээс дүгнэхэд өндөр настнууд унтаж амарч байлаа ч тэр бүр гүн нойрсдоггүй гэж хэлж болно.
Зүүд, нойрны түгээмэл хэлбэрүүд
Зүүдэн өвчин
|
Унтаж байх үедээ босох, явах, нарийн төвөгтэй үйлдлүүдийг хийх зан үйлийн илрэл
|
Хар дарах
|
Нойрсох үедээ хэт догдлох, айх, хашгирах
|
Тайван бус хөлний хам шинж
|
Шөнийн цагаар хөл бадайрч, булчин татаж, хөл өвдсөнөөс нойргүйдэл үүснэ.
|
Шөнийн таталт
|
Шөнийн цагаар биеийн булчин шөрмөсүүд татах, хөлийн тавхайн шөрмөс татах
|
Хэт унтамхай байдал
|
Өдрийн цагаар унтамхай болох
|
Хоногийн унтах хэмнэлийн өөрчлөлт
|
Цагийн бүс, ажлын ээлж зэргээс хамааран сэргэг байдал болон унтах хэмнэл өөрчлөгдөж нойр солигдох
|
Нойрон дунд шээс задгайрах
|
Өвчин, эмгэг, насжилт зэргээс хамааран нойрон дундаа орондоо шээх, унтаж байхдаа шээсээ хянах чадваргүй болох
|
Мөн дээр дурдсан хэлбэрүүдээс гадна нойртой холбоотой илрэх
өвөрмөц байдлууд байдаг. Тухайлбал:
-
Нойргүйдэл. Энэ нь нойр хулжих, нойр хүрэхгүй болох үзэгдэл юм. Энэ нь бие организмын хөгшрөлт, өөрчлөлт, өвчин эмгэг, хэт их ачаалал, ядаргаа зэргээс гадна сэтгэл санааны хямрал, санаа зовоосон зүйлс орчин нөхцлийн тухгүй байдал, агаарын температур зэргээс хамаарч хүн хэвийн тайван унтах чадваргүй болох үйл явц.
-
Нойрон дунд амьсгал тасалдах. Энэ нь хүн унтах явцдаа хагас минут эсвэл түүнээс их хугацаагаар түр амьсгалахаа больж, хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэн амьсгалах үйл явц юм.
-
Нарколепси. Энэ нь удамшлын гаралтай, гэнэт унтмаар болдог эмгэг шинж. Унтахын өмнө булчингийн хөдөлгөөн түр саажна.
Нойрны нэг өвөрмөц хэлбэр нь гипноз буюу ховс юм. Ховсын үед гаднаас нь харахад унтаа байдалтай харагдах боловч бие физиологийн процессууд хэвийн явагдаж анхаарлыг тодорхой нэг цэгт төвлөрүүлэн, итгүүлж үнэмшүүлэх үйл явц явагдана.
Ховс явуулах үндсэн хэд хэдэн алхмууд байдаг байна. Судлаач Дракмон, Бьюрк нарын судлан тодорхойлсноор ховс хийж буй хүн 4 үе шатыг дамжсан үйлдэл хийнэ. Үүнд:
-
Ховсдогч өөрийн хэлсэн үгэнд ховсдуулж буй хүний анхаарлыг төвлөрүүлнэ,
-
Тухайн хүнийг ядарсан байгааг мэдрүүлж, тайвшрахыг ятгана,
-
Ховсдогч тухайн хүний сэтгэл санааны дотоод байдлыг удирдах командууд өгнө,
-
Дотоод дүрслэлээ чөлөөтэй илэрхийлэхийг сануулж хэлнэ.
Ховст орох гол үндэс нь дээд зэргийн итгэл үнэмшил байдаг. Хүмүүс идэвхтэй сэргэг байхаас гадна итгэл үнэмшилтэй байх тохиолдолд ховсд орно. Хүмүүсийн 80% нь ховст орж эхлэх чадвартай байдаг бол зөвхөн 40% нь тухайн сэдвээр ховст бүрэн орох боломжтой байдаг байна. Мөрөөдөмтгий хийсвэрлэл сайтай, төсөөлөх чадвартай хүмүүс ховсдуулахад даалгаврыг гүйцэтгэхэд хялбар байдаг".
Ховсын тухай зарим баримтууд
Ховсын үе дэх боломж
-
Ховс хийж байгаа тухайн цаг мөчид /ялангуяа богино хугацаанд/ юу болж байгааг ой тогтоолтоос үгүй хийх чадвартай
-
Хүний ухамсарт буй өвчний тухай мэдээллийг анхаарлаас салгаж өвдөлт мэдрэхийг бууруулна.
-
Хүртэж мэдрэхийг өөрчлөнө /үнэр, амт, хараа цаг хугацааны мэдрэмж г.м./
-
Онгоцонд нисч байгаа шиг тийм стресс үүсгэх онцгой нөхцлүүдэд хүмүүсийг тайвшруулахад туслах
Ховсын үе дэх боломжгүй байдал
-
Хүнээс гарамгүй ер бусын хүчийг хүмүүст өгч чадахгүй /хүмүүс ихэвчлэн ховсод орсоноор дийлдэшгүй хүчтэй болно хэмээн боддог/.
-
Тогтоох чадвараа сайжруулах /янз бүрийн мэдээллийг сэргээн санаснаар тархийг суллаж,тогтоох зай ихсэнэ гэсэн буруу ойлголт байдаг/.
-
Хүүхэд насандаа буцаж очих /ховсын үед хүүхэд шиг биеэ авч явах тохиолдол I байдаг ч хүүхэд болохгүй/.
-
Өнгөрсөн амьдрал руугаа буцаж очих /цаг хугацааны хувьд болоод өнгөрсөн зүйлс шинжлэх ухааны үүднээс эргэж буцах боломжгүй байдаг/.
"Ховс нь хүний итгэл үнэмшил дээр тулгуурласан хагас унтаа байдал юм. Ховсдогч хүн ховсд орж буй хүнийг анхааралтай байж өөрийн ярьж буй зүйлийг хүлээн авч, тайвширч, төвлөрөхийг зааварлах бөгөөд зохион бодохуйн хурц тод илрэлийг үүсгэхэд нөлөөлнө. Ингэснээр ховсд орж буй хүний мэдрэхүйн түвшин өөрчлөгдөж, өвчнийг мэдрэхээ болих зэрэг өөрчлөлтүүд үүснэ. Хилгардын үзэж байгаагаар ховсын үед хүн нийгмийн орчноос тусгаарлагдаж,өөрийн дотоод ертөнцийн зарим хэсэгт итгэл үнэмшил бий болсноор ховсын байдалд орох бөгөөд бие физиологийн зарим хэсгүүд жирийн ажиллаж байдаг. Зарим судлаачид ховсдох үед хүний нийгмийн үүрэг идэвхждэг гэж үзээд ховсын нийгэм-танин мэдэхүйн онолыг гаргасан".
Ийм маягаар нойрсох процесс бий болж бие организмыг амраан, цаашид ажиллах эрх хүчийг нөхөж байдаг ажээ.
No comments:
Post a Comment