Нийгэм соёлын онол /Л.С.Выготский /
Сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцааны тухай
Л.С.Выготскийн онол \1896-1934\
Түүний шинжлэн судалсан шинж ухааны онолын үзэл санааны нилээд хэсэг нь хүүхдийн сэтгэл судлалтай салшгүй холбоотой. Тэрээр 1986 онд Белоруссын Орша хотод Еврей гэр бүлд 8н хүүхдийн 2дах хүү нь болон мэндэлжээ. Түүнийг төрсний дараа гэр бүл нь Украйны Гомель хотод шилжин суурьшсан бөгөөд түүний эцэг нь банкны ажилтан,ээж нь нэртэй багш хүн байсан. Түүний хүүхэд насанд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол түүний гэрийн багш байсан ба гэр бүлийн боловсролын уламжлал сайтай гэр бүлд өсөж торнисон байна. Тэрээр хотынхоо гимназид элсэн орж,дунд боловсролыг хувийн болон улсын сургууль дамжин дүүргэж төгсгөсөн байна. Хүүхэд насандаа урлаг,уран зохиол,хэл,яруу найраг,философийг ихэд сонирхдог байсан. Түүний хүүхэд насанд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол түүний гэрийн багш байсан ба гэр бүлийн боловсролын уламжлалсайтай гэр бүлд өсөжторнисон юм. Л.С. Выгоский хотынхоо гимназид элсэн орж, дунд боловсролыг хувийн болон олон улсын сургууль дамжин дүүргэж төгссөн байна.
Оросын сэтгэл зүйч Л.С.Выготскийн үзэж байгаагаар, бидний өссөн орчин танин мэдэхүйн чухал үүрэгтэй байдаг. Бидний суралцах үйл явцад үзүүлж байгаа нийгмийн нөлөөг харгалзахгүйгээр танин мэдэхүйн хөгжлийг ойлгох боломжгүй юм гэж үздэг. Танин мэдэхүйн хөгжил нь бусадтай хамтран асуудлыг шийдвэрлэх нийгмийн харилцан үйлчлэлийн үр дүнд явагддаг. Энэ харилцан үйлчлэлд орсноор хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн түвшин дээшлэх бөгөөд оюун ухааны үйл ажиллагаа нь хөгжиж эхэлдэг. Хүүхдийн хөгжлийг тайлбарлахдаа Л.Выготский 2 бүсийг тодорхойлсон. Эдгээр нь хөгжлийн бодит ба ойролцоо бүсүүд. Хүүхдийн хөгжлийн бодит бүс гэдэг нь хүүхэд өөрөө, бие дааж шийдвэрлэж, хийж чадаж байгаа үйлдлүүдээр тодорхойлогдоно.
- Хүүхдийн хөгжлийн ойролцоо буюу “Ойрын бүс”
- Хүүхдийн хөгжлийн одоогийн түвшин буюу “Бодит бүс”
Хүүхдийн хөгжлийн “бодит бүс” нь:
- Хэний ч туслалцаагүйгээр хүүхэд бие даан хийж чадаж байгаа зүйлүүдээр тодорхойлогдоно.
- Энэ бол өчигдөрийн хөгжлийн үр дүн, өнөөдрийн хүрсэн амжилт юм.
- Сургалт нь хүүхдийн аль хэдийн хийж чаддаг болсон зүйл дээр тулгуурлан оюуны хөгжлийг араас нь идэвхигүй дагаж явах ёсгүй.
-
Хүүхдийн хөгжлийн “ойрын” бүс нь:
- Хүүхдийн хараахан бие даан хийж чадахгүй боловч насанд хүрэгчдийн ялимгүй туслалцаатай хийж чадах зүйлүүдээр тодорхойлогдоно.
- Санаа авахуулах, заавар өгөх, загнах, дэмжин урамшуулах гэх мэт.
- Энэ төвшин нь хүүхдийн оюуны хөгжлийн маргаашийг тодорхойлж байдаг.
Сургалт нь хүүхдийн оюуны хөгжлөөс ялимгүй урьтан, түүнийг араасаа дагуулан эрчимжүүлэн явах ёстой.
“Хөгжлийн өмнө явж байгаа цагт л сая сургалт нь сайн сургалт байх юм” гэж Л.С.Выготский бичиж байжээ.
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх оросын
сэтгэл зүйч
Д. Б. Эльконины онол (1904-1984)
Даниел Борисович Эльконин
тоглоомын гарал үүслийг түүх ба нийгмийн хүчин зүйлтэй холбож, сэдэвт тоглоомын
сэтгэл зүйн онцлогийг судалснаараа Оросын сэтгэл судлалын түүхэнд нэрээ
мөнхөлсөн эрдэмтэн юм. Тэрээр 1904 онд Полтав хотод төржээ. Полтав хотноо
сургууль төгсөөд Ленинградын А.И. Герцений нэрэмжит багшийн дээд сургуульд орж
суралцжээ. 1929 оноос Л.С. Выготскийтэй хамт ажиллаж сэдэвт тоглоомыг судалсан
байна. Тэрээр Л.С. Выготскийн шавь, хамтран зүтгэгч байснаараа бахархдаг
байжээ.
Хүүхдийн сэтгэцийн
хөгжлийн талаарх онол. Түүний онолын ач холбогдол нь хүүхдийн хөгжлийн эд
юмстай харьцах ба хүмүүсийн ертөнцтэй харилцан үйлчлэх хоёр гол чиглэлийг
тодорхойлж холбосонд оршино. Д.Б. Эльконин насны үечлэл тус бүрт аль нэг хүрээ,
үйл зонхилж, дараагийн үед нөгөө хүрээнд байраа тавьж өгдөг гэж үзсэн. Тэрээр
эн үзэгдлийн сэтгэл зүйн агуулгыг тухайн мөчид хүүхдэд илэрч буй голлохүйл
ажиллагаагаар тайлбарлажээ.
Д. Б. Элькониний тодорхойлсон хүүхдийн сэтгэцийн хөгжил
Насны үечлэл
|
Зонхилох үйл ажиллагаа
|
Танин мэдэх үйлийн чиглэл
|
Сэтгэцийн үйлийн түлхүү хөгжих салбар
|
Тухай насны шинэ бүрдэл/шинээр гарц ирсэн зүйл/
|
Нялх үе /0-1/
|
Шууд итгэлийн хөдөлгөөнт харилцаа
|
Харилцааг танихад
|
Бие хүний /хэрэгцээ сэдлийн тал/
|
Харилцах хэрэгцээ сэтгэл хөдлөлийн харилцаа
|
Балчир нас /1-3/
|
Эд юмстай хийх үйлдэл
|
Юмсыг танихад
|
Танин мэдэхүйн процессууд
|
Хэл яриа ба харагдах үйлийн сэтгэхүй
|
Сургуулийн өмнөх нас /3-7/
|
Дүрт тоглоом
|
Харилцааг танихад
|
Бие хүний /хэрэгцээ сэдлийн/
|
Нийгмийн ач холбогдол бүхий орчны зүгээс үнэлэгдэх үйл ажиллагаа хийх эрэлт хэрэгцээ
|
Сургуулийн бага нас /7-11/
|
хичээл
|
Шинжлэх ухааны анхан шатны эхийг танихад
|
Оюун ухаан-танин мэдэхүйн
|
Юмыг зориуд хийх чадвар, үйлдлийн дотооп төлөвлөгөө Өөрийн хяналт
|
Өсвөр нас /11-15/
|
Сургалт ба зохион байгуулалт бүхий хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад илрэх харилцаа
|
Янз бүрийн нөхцөлд илрэх харилцааны тогтолцоог танихад
|
Бие хүний /хэрэгцээ- сэдлийн тал/
|
“Том болох”мэдрэмж, тэмүүлэл өөрийн үнэлгээ, хамтын амьдралын хэм хэмжээнд захирагдах чадвар
|
Сургуулийн ахлах нас /15-17/
|
Мэргэжлийн хандлагатай сурах үйл ажиллагаа
|
Мэргэжлүүдийг танихад
|
Танин мэдэхүйн тал
|
Ертөнцийг үзэх үзэл мэргэжлийн сонирхол
|
No comments:
Post a Comment