Сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцааны тухай
Л.С.Выготскийн онол \1896-1934\
Түүний шинжлэн судалсан шинжлэх ухааны онолын үзэл санааны нилээд хэсэг нь хүүхдийн сэтгэл судлалтай салшгүй холбоотой. Тэрээр 1986 онд Белоруссын Орша хотод Еврей гэр бүлд 8н хүүхдийн 2дах хүү нь болон мэндэлжээ. Түүнийг төрсний дараа гэр бүл нь Украйны Гомель хотод шилжин суурьшсан бөгөөд түүний эцэг нь банкны ажилтан, ээж нь нэртэй багш хүн байсан. Түүний хүүхэд насанд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол түүний гэрийн багш байсан ба гэр бүлийн боловсролын уламжлал сайтай гэр бүлд өсөж торнисон байна. Тэрээр хотынхоо гимназид элсэн орж,дунд боловсролыг хувийн болон улсын сургууль дамжин дүүргэж төгсгөсөн байна. Хүүхэд насандаа урлаг, уран зохиол, хэл, яруу найраг, философийг ихэд сонирхдог байсан. Түүний хүүхэд насанд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол түүний гэрийн багш байсан ба гэр бүлийн боловсролын уламжлал сайтай гэр бүлд өсөж торнисон юм. Л.С. Выгоский хотынхоо гимназид элсэн орж, дунд боловсролыг хувийн болон олон улсын сургууль дамжин дүүргэж төгссөн байна.
Оросын сэтгэл зүйч Л.С.Выготскийн үзэж байгаагаар, бидний өссөн орчин танин мэдэхүйн чухал үүрэгтэй байдаг. Бидний суралцах үйл явцад үзүүлж байгаа нийгмийн нөлөөг харгалзахгүйгээр танин мэдэхүйн хөгжлийг ойлгох боломжгүй юм гэж үздэг. Танин мэдэхүйн хөгжил нь бусадтай хамтран асуудлыг шийдвэрлэх нийгмийн харилцан үйлчлэлийн үр дүнд явагддаг. Энэ харилцан үйлчлэлд орсноор хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн түвшин дээшлэх бөгөөд оюун ухааны үйл ажиллагаа нь хөгжиж эхэлдэг. Хүүхдийн хөгжлийг тайлбарлахдаа Л.Выготский 2 бүсийг тодорхойлсон. Эдгээр нь хөгжлийн бодит ба ойролцоо бүсүүд. Хүүхдийн хөгжлийн бодит бүс гэдэг нь хүүхэд өөрөө, бие дааж шийдвэрлэж, хийж чадаж байгаа үйлдлүүдээр тодорхойлогдоно.
- Хүүхдийн хөгжлийн ойролцоо буюу “Ойрын бүс”
- Хүүхдийн хөгжлийн одоогийн түвшин буюу “Бодит бүс”
Хүүхдийн хөгжлийн “бодит бүс” нь:
- Хэний ч туслалцаагүйгээр хүүхэд бие даан хийж чадаж байгаа зүйлүүдээр тодорхойлогдоно.
- Энэ бол өчигдрийн хөгжлийн үр дүн, өнөөдрийн хүрсэн амжилт юм.
- Сургалт нь хүүхдийн аль хэдийн хийж чаддаг болсон зүйл дээр тулгуурлан оюуны хөгжлийг араас нь идэвхигүй дагаж явах ёсгүй.
Хүүхдийн хөгжлийн “ойрын” бүс нь:
- Хүүхдийн хараахан бие даан хийж чадахгүй боловч насанд хүрэгчдийн ялимгүй туслалцаатай хийж чадах зүйлүүдээр тодорхойлогдоно.
- Санаа авахуулах, заавар өгөх, загнах, дэмжин урамшуулах гэх мэт.
- Энэ төвшин нь хүүхдийн оюуны хөгжлийн маргаашийг тодорхойлж байдаг.
Сургалт нь хүүхдийн оюуны хөгжлөөс ялимгүй урьтан, түүнийг араасаа дагуулан эрчимжүүлэн явах ёстой.
“Хөгжлийн өмнө явж байгаа цагт л сая сургалт нь сайн сургалт байх юм” гэж Л.С.Выготский бичиж байжээ.
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх оросын сэтгэл зүйч
Д.
Б. Эльконины онол (1904-1984)
Даниел Борисович Эльконин тоглоомын гарал үүслийг түүх ба нийгмийн хүчин зүйлтэй холбож, сэдэвт тоглоомын сэтгэл зүйн онцлогийг судалснаараа Оросын сэтгэл судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн эрдэмтэн юм. Тэрээр 1904 онд Полтав хотод төржээ. Полтав хотноо сургууль төгсөөд Ленинградын А.И. Герцений нэрэмжит багшийн дээд сургуульд орж суралцжээ. 1929 оноос Л.С. Выготскийтэй хамт ажиллаж сэдэвт тоглоомыг судалсан байна. Тэрээр Л.С. Выготскийн шавь, хамтран зүтгэгч байснаараа бахархдаг байжээ.
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх онол. Түүний онолын ач холбогдол нь хүүхдийн хөгжлийн эд юмстай харьцах ба хүмүүсийн ертөнцтэй харилцан үйлчлэх хоёр гол чиглэлийг тодорхойлж холбосонд оршино. Д.Б. Эльконин насны үечлэл тус бүрт аль нэг хүрээ, үйл зонхилж, дараагийн үед нөгөө хүрээнд байраа тавьж өгдөг гэж үзсэн. Тэрээр эн үзэгдлийн сэтгэл зүйн агуулгыг тухайн мөчид хүүхдэд илэрч буй голлохүйл ажиллагаагаар тайлбарлажээ.
Д. Б. Элькониний тодорхойлсон хүүхдийн сэтгэцийн хөгжил
Насны үечлэл
|
Зонхилох үйл ажиллагаа
|
Танин мэдэх үйлийн чиглэл
|
Сэтгэцийн үйлийн түлхүү хөгжих салбар
|
Тухай насны шинэ бүрдэл/шинээр гарц ирсэн зүйл/
|
Нялх үе /0-1/
|
Шууд итгэлийн
хөдөлгөөнт харилцаа
|
Харилцааг танихад
|
Бие хүний /хэрэгцээ
сэдлийн тал/
|
Харилцах хэрэгцээ
сэтгэл хөдлөлийн
харилцаа
|
Балчир нас /1-3/
|
Эд юмстай
хийх үйлдэл
|
Юмсыг танихад
|
Танин мэдэхүйн
процессууд
|
Хэл яриа
ба харагдах
үйлийн сэтгэхүй
|
Сургуулийн өмнөх нас /3-7/
|
Дүрт тоглоом
|
Харилцааг танихад
|
Бие хүний /хэрэгцээ
сэдлийн/
|
Нийгмийн ач
холбогдол бүхий
орчны зүгээс
үнэлэгдэх үйл
ажиллагаа хийх
эрэлт хэрэгцээ
|
Сургуулийн бага нас /7-11/
|
хичээл
|
Шинжлэх ухааны
анхан шатны
эхийг танихад
|
Оюун ухаан-танин
мэдэхүйн
|
Юмыг зориуд
хийх чадвар,
үйлдлийн дотооп
төлөвлөгөө Өөрийн
хяналт
|
Өсвөр нас /11-15/
|
Сургалт ба
зохион байгуулалт
бүхий хөдөлмөрийн
үйл ажиллагааны
явцад илрэх
харилцаа
|
Янз бүрийн
нөхцөлд илрэх
харилцааны тогтолцоог
танихад
|
Бие хүний /хэрэгцээ-
сэдлийн тал/
|
“Том болох”мэдрэмж,
тэмүүлэл өөрийн
үнэлгээ, хамтын
амьдралын хэм
хэмжээнд захирагдах
чадвар
|
Сургуулийн ахлах нас /15-17/
|
Мэргэжлийн хандлагатай
сурах үйл
ажиллагаа
|
Мэргэжлүүдийг танихад
|
Танин мэдэхүйн
тал
|
Ертөнцийг үзэх
үзэл мэргэжлийн
сонирхол
|
.
Италийн эрдэмтэн М.Монтессорийн сурган хүмүүжүүлэх тогтолцооны
сэтгэл зүйн үндэс 1870-1952
Алдарт сурган хүмүүжүүлэгч Мария Монтессорийн товч намтар
ü 1870 онд төрсөн, айлын ганц охин байсан.
ü 12 настайдаа Гимназид сурч байхаасаа л нийгмийн шинжлэх ухааныг судалж хүүхдийн мэдэрлийн их эмч мэргэжлийг сонгосон.
ü 1896 онд Анагаахын их сургуулийг төгсөж Италийн анхны эмэгтэй эмч болсон.
ü Сэтгэл зүйч, хүүхдийн мэдрэлийн туршлагатай эмч, гүн ухаанч, мятрашгүй судлаач байсан.
ü Сурган хүмүүжүүлэх үйлст төдийгүй нийгмийн анхаарлыг өөртэй татан хүмүүнлэгийн шинэ үзэл санааг чанд сахигч байсан.
ü Нэн ядуу айлын оюун ухааны хомсолтой, өнчин хүүхдүүдэд зориулсан эмнэлэг, сурган хүмүүжүүлэх төв, тусгай сургууль байгуулж байсан
ü Өөрийн амьдралын 54 жилийг бага насны хүүхдийг шинжлэх ухааны аргаар хөгжүүлж төлөвшүүлэхэд зориулсан.
ü Хүүхдийг сурган хүмүүжүүлэх цогц арга зүйг боловсруулсан
ü Түүний нөр их хөдөлмөрийн үр дүн тухайн үедээ үнэлэгдэж чадаагүй
ü Харин түүний арга зүйн материалуд хожим “Дидактикийн алтан материал” хэмээн нэрлэгдэх болсон
М.Монтессорийн онол
Тэрээр судалгааны явцдаа дарангуйлалд байсан хүүхэд дуулгавартай, аялдан дагалдагч болон төлөвшдөгийг мэдэрсэний үндсэн дээр хүүхэд ямар нэгэн шахалт тулгалтгүйгээр өөрийнхөө хүчийг нээн илрүүлэх тийм сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг нэвтрүүлэхийг зорьж өөрийн сургаал онол арга зүйг гаргаж ирсэн.
Түүний сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндсэн зарчим нь хүүхдийн чөлөөт байдал, хараат бус бие даасан байдал бөгөөд түүнд тохирсон арга зүйн материалуудыг боловсруулсан.
Мэдрэмтгий үе
Хүүхдэд амьдралд өөрийн хүчээр харилцан үйлчлэхэд туслах онцгой бүтээлч мэдрэмжүүд тэдэнд заяагдсан байдаг ба үүнийг мэдрэмтгий үе гэж тодорхойлсон. Энэ үе нь 0-6 насны хооронд үргэжлэнэ. Мэдрэмтгий үе гэдэг нь хүүхдийн амьдралын тодорхой хугацааны үе шатуудтай холбоотой юм. Хүүхэд хөгжлийнхөө үе шат бүрт хүрээлэн буй орчныхоо тодорхой шинжийг шингээж авдаг. Энэхүү онцгой мэдрэмтгий үе нь хүүхдийн шаардлагатай хэрэгцээ хангагдах хүртэл үргэлжилнэ.
Шингээгч оюун ухаан
Хүүхэд ухамсарт бус оюун ухааны үе шатандаа бүтээлч ой ухаантай байдгийг нээсэн. Хүүхэд үйл хөдлөлөөрөө дамжуулан нарийн тодорхой ур чадвар дадлыг хялбархан шингээж авдаг байна. Үүнийг Монтессори шингээгч оюун ухаан гэж хэлсэн. Ялангуа 0-3 насны хооронд энэхүү өвөрмөц чадвар нь хамгийн сайн бүрэлддэг. “... Хүүхдэд зөн билэг гэж байдаггүй харин түүнд илүү хүчтэй зүйл буюу оюун санаа байдаг” гээд хүүхдийг “нярай үе” , “торних үе”буюу “оюуны хөврөл бүрэлдэн хөгжих үе” авч үзсэн. Хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо харьцах замаар хувь хүнийхээ шинж чанарыг бүрдүүлдэг эерэг орчин нөхцөлд хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байвал байгалиас заяасан сайхан сэтгэл, хайр,сурч хөгжих хүсэл эрмэлзэл түүнд аяндаа төрдөг гэжээ.
Монтессори гэр бүл дэх амьдралыг ажиглаж, хүүхэд насны мэдрэмтгий үеүдийг тогтоосон нь өнөө хэр сурган хүмүүжүүлэх зорилгод ашиглаж байна. Үүнд:
1.
Хэл ярианы мэдрэмж
2.
Эмх цэгцтэй байхын мэдрэмж
3.
Мэдэрхүйн эрхтэний хөгжлийн мэдрэмж
4.
Жижиг юмсыг мэдрэх мэдрэмж
5.
Хөдөлгөөн зохицуулах мэдрэмж
6.
Нийгэмшихүйн мэдрэмж
Хэл ярианы мэдрэмж
Энэ нь ойролцоогоор 0-6 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд хүүхдийн эрт үед эхэлдэг. Нялх хүүхэд сонсож буй дуу авиагаа дуурайн дуугарч эхлэнэ. Энэ нь хүүхэд хүний хэл яриаг мэдрэх мэдрэмжтэй байдгыг харуулж байна. М.Монтессори “... Хэрэв хүүхдийн тухайн насны мэдрэмтгий үед нь тохироогүй буруу үйлдэл хийх юм бол түүний үр дүн нь бүр хожим илрэх, эсвэл бүр үр дүн гарахгүй ч байж болно” гэж тэмдэглэсэн байдаг.
Эмх цэгцтэй
байхын мэдрэмж
Үүнийг М.Монтессоригоос өөр хэн ч гаргаж тавиагүй. Энэхүү мэдрэмтгий үе нь 0-3 нас хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн оргил идэвхитэй үе нь 2-2.5 нас гэж тэр үзжээ. Тэрээр хүүхдийн хувьд эмх цэгц нь томчуудын нэгэн адил хүйсийн ялгаатайгаар явагддаг аж.
Мэдэрхүйн эрхтний
хөгжлийн мэдрэмж
Энэ нь 0-5.5 нас хүртэл үргэлжилнэ. М.Монтессори хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байхдаа тэдний хооллолт, тоглох үйл ажиллагаа нь учир дутагдалтай байдгийг ажигласан. Тэдний удаан хөшүү байдал аливаа зүйлийг танин мэдэхэд саад болж байна гэж үзээд энэ асуудлыг судлан “хүүхдэд аливаа зүйлийг танин мэдэхэд хамгийн ойр дөт зам бол мэдэрхүйн 5 эрхтэн юм “ гэж үзсэн.
Жижиг юмсыг
мэдрэх мэдрэмж
Энэ нь 1.5-5.5 нас хүртэл үргэлжилнэ. Хүүхэд 1.5 наснаас эхлэн жижиг зүйлд анхаарлаа хандуулж эхэлнэ. Жиш нь Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд цэцэрлэгт хүрээлэнд явж байхдаа үзэсгэлэнт байгалийг харахын оронд цох хорхой, эсвэл мурилзан явах шоргоолжны армийг сонирхон харах болно. Жижиг зүйлийг мэдрэх чадвар нь хүүхдэд тодорхой асуудал дээр оюун ухаанаа төвлөрүүлэх, ажиглах чадвараа хөгжүүлэхэд нь тусалдаг. Хүүхэд жижиг зүйл рүү татагдахад хүүхдийн мэдрэх чадвар нь түүний анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулна.
Хөдөлгөөнөө зохицуулах
мэдрэмж
Энэ нь дунджаар 1-4 нас хүртэл үргэлжилнэ. Энэ нь хүүхэд өөрийгөө хүссэнээрээ хянаж, хөдөлгөөнөө өөрөө зохицуулах чадвар юм. Хөдөлгөөн зохицуулалтын мэдрэмтгий үед хүүхэд хөдөлгөөнөө хянах, чадвараа нэмэгдүүлээд зогсохгүй бататгах, өөрийн эрхгүй хөдөлгөөн хийх, түүнийг давтах сонирхолтой байдгийг Монтессори тэмдэглэж бичсэн юм.
Нийгэмшихүйн мэдрэмж
Энэ үе нь 2.5-с 6 нас хүртэл үргэлжилнэ. Энэ үед хүүхэд өөрийн насны бусад хүүхдийг онцгой анхаарч үе тэнгийнхнийгээ сонирхож эхлэнэ. Гурав орчим насны хүүхдүүд ганцаараа ба хамтарч тоглох нь илүү байх ба энэхүү мэдрэмтгий үед дотносож нөхөрлөх, найзтай болох чадвар бий болно.
М.Монтессорийн
сургалтын арга
зүй
Өсөж хөгжиж буй хүүхэд “Эрх чөлөө, аяндаа бий болох” төрөлхийн хэрэгцээг агуулж байдаг, хүүхдийн мөн чанар, өөрийх нь хүчийг үнэлэхийг шаардаж, түүнтэй уялдуулан сурган хүмүүжүүлэх ажилд шийтгэлийг хориглосон байна.Энэ үүднээс хүүхэд түүний орчныг зохион байгуулах нь чухал гэж үзсэн. Монтессори хүүхдийг өөрөөр нь бие даалган сонголт хийх боломж олговоос тэр өөрийгөө хянах, зохицуулах болно гэж тайлбарласан байна.
Түүний боловсруулсан арга зүйн агуулга нь хүүхэд өөрөө суралцах, өөрөө хөгжих, өөрөө төлөвших үйл явцад чиглэсэн.
Монтессори сургалтын орчны үндсэн ойлголтууд нь хүүхдэд өөрөө алдаагаа илрүүлэн засах, тэвчээр хатуужил, эмх цэгцтэй байх өөрөө дадлагажих боломжийг олгодог.
1. Эрх чөлөөний
ойлголт
Эрх чөлөөтэй байх нь 2 шалтгааны улмаас их чухал зүйл юм.
-
Хүүхэд зөвхөн эрх чөлөөтэй орчинд өөрөө өөрийгөө нээн илрүүлж чадна.Багш хүүхдийг чөлөөтэй нээлттэй орчинд ажиглахад боломжтой.
-
Хүүхэд өөрийн хөгжлийн хурдаар бие даан хөгжихөд дотоод нөөц бололцоогоороо өөрөө аяндаа хөгжихболомжтой байх нөхцөл юм.
2.
Эмх цэгц
Хүүхдийн сонирхолыг татах эд юмсыг эмх цэгцтэй байлгах зуршил бий болгоход анги доторх тавилга, тэдгээрийн эмх цэгц, дүрэм журам маш их нөлөөтэй. Эмх цэгц гэдэг нь бүх юмсыг яг тогтсон журмаар, заавал байранд нь буцаан тавина гэсэн үг бус харин хүүхэд авч тавихад хялбар, хайж олоход амархан, энгийн байхыг хэлнэ.Учир нь хүүхэд ийм орчинд л байснаар аяндаа өөрөө эмх цэгцтэй байх зан чанарыг эзэмшинэ.
3.
Бодит байдал
ба байгаль
М.Монтессорийн бэлтгэгдсэн орчин нь бодит байдалд тулгуурладаг. Энд хэрэглэж буй бүх эд юмс бодитоор байна. Монтессори хэлэхдээ ... Хүн байгалийн нэг хэсэг хийгээд ялангуяа нялх балчир насандаа оюун санааны болон бие бялдарын хувьд шаардлагатай бүх хүчин зүйлүүдийг байгалаас авдаг” гэжээ. 1909 оноос түүний энэхүү сурган хүмүүжүүлэх тогтолцоо нь дэлхий даяар түгэн дэлгэрчээ.
М.Монтессорийн сургалтын
материалууд, үндсэн зарчим
Сургалтын материалууд нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд зориулагдсан гүн гүнзгий сургалтын арга юм.
Материал тус бүр өөрийн тодорхой зорилготой. Утга агуулга нь хүүхдэд ойлгомжтой байна. Тухайлбал, хүүхдийн учрыг нь олж мэдэхээр оролдож байгаа материалууд маш энгийн хүүхдийн сонирхол татхуйц, хүүхдийн анхаарлыг нэг зүгт хандуулахаар хийгдсэн ба сургалтын материалууд нь хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байна.
Монтессори сургалтын материалууд хүүхдийг сургуульд сурч боловсроход нь шууд бус замаар бэлтгэхээр хийгдсэн байдаг.
Энгийнээс нарийн руу, бодитоогоос хийсвэр чиглэлээр материалыг дэс дараалал баримтлан хэрэглэнэ.
Хүүхэд өөрөө бие даан суралцах, улмаар алдаагаа өөрөө олж илрүүлэхээр зохиогдсон байдаг.
No comments:
Post a Comment