Friday, January 20, 2017

Анхаарал ба Ой тогтоолт



Танин мэдэхүйн процессууд дотор анхаарал ихээхэн чухал байр суурь эзлэх бөгөөд юмс үзэгдлийг гүн гүнзгий ойлгож, зөв танин мэдэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Анхаарал нь амьтан хүн аль алинд нь байна. Хүн анхаарлын тусламжтайгаар орчин тойронгоо баримжаалж юмс үзэгдлийг зөв танин мэдэж чаддаг. 
Хүний сэтгэц ухамсар ямар нэгэн зүйл дээр чиглэн төвлөрөх процессыг анхаарал гэнэ.
Анхаарал нь мэдрэхүйн төдийгүй агшин зуурын, сэтгэхүйн, хөдөлгөөний үйл явцуудад илэрч байдаг ажээ.
Анхаарлын шинж чанарууд
Анхаарлын багтаамж нь нэг цаг хугацаанд зэрэг хүртэгдэж буй обьектын тоогоор тодорхойлогдоно. Нэгдмэл шинжтэй өөр хоорондоо холбоо хамааралтай, утга агуулга нийлмэл зүйлс утга авцалдаагүй зүйлсээс илүү олон тоогоор хүртэгддэг. Насанд хүрсэн хүний анхаарлын багтаамж 4-6 обьект байна. Гэвч ажигч чанараа сайн хөгжүүлсэн, эсвэл угаас ажигч гярхай, суралцах үйл ажиллагаанд өөрийгөө хянаж сурсан, сууж хичээл давтаж сурсан, мэдээлэл тогтоох арга барилаа олсон, хурдан тогтоох арга барил эзэмшсэн зэрэг олон өөр чанаруудтай хүмүүсийн анхаарлын багтаамжийг сайжруулах, ажигч чанарыг хөгжүүлэх, ой тогтоолтыг сайжруулах дасгалуудаар анхаарлын багтаамжийг нэмэгдүүлдэг байна.
Анхаарлын төвлөрөлт гэдэг нь нэг обьектод хүний сэтгэц ухамсар нэгдэн чиглэх шинж. Анхаарлын обьектын хүрээ бага байх тусам, хүртэгдэж бүй обьектын тоо цөөн байх тусам ахнаарал илүү төвлөрдөг. Анхаарлын төвлөрөлт нь хүн үзэгдэл юмсыг гүн гүнзгий танин мэдэх, юмсын бүтэц, хэлбэр, мөн чанарын талаарх төсөөлөл тодорхой болоход туслана.Тухайн шинжийг хөгжүүлэхийн тулд тусгай зохион байгуулалттай дасгал хийсний үр дүнд анхаарлын төвлөрөлт сайжирч болно. Анхаарлын төвлөрөлт сайн байх нь өөр бусад зүйлд зүйлд анхаарлыг саатуулахгүйгээр зөвхөн тухайн зүйлд чиглүүлж байгаа учир ихээхэн нарийн зөв танин мэдэх боломжийг олгоно.Цагчин, буудлагын спортын тамирчин, нэхмэлчин зэрэг ажил мэргэжлийн хүмүүст анхаарлын төвлөрөлт сайн хөгжсөн байх шаардлагатай.
Суралцах үйл ажиллагаанд анхаарлын төвлөрөлт ихээхэн чухал үүрэгтэй бөгөөд шалгалт өгөхөөр бэлтгэх, сурах бичиг унших, судлах, багшийн лекцийг сонсож ойлгох зэрэгт төвлөрч чадсанаар уг мэдээллүүдийг зөв танин мэдэж, тогтоож чадна. Хэрэв эдгээрт анхаарал төвлөрч чадахгүй бол шалгалтаа хангалтгүй өгөх, уншиж судлах ёстой мэдээллээ ойлгохгүй үлдэх, багшийн хичээл дээр өөр зүйлийн талаар бодсоноор ойлгохгүй хоцрох аюултай. 
Гэвч зарим тохиолдолд нөхцөл байдлаас үл хамааран хүн яагаад ч анахаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох тохиолдол байна. Жишээ нь: Шөнөжин унтаагүй баяр тэмдэглэсэн, эсвэл бие даалтын ажлаа хийсэн оюутан багшийн лекцэнд анхаарлаа төвлөрүүлэх гээд хичээсэн ч ыие организм түүнийг гүйцэтгэж чадахгүй. Мөн завсарлах цаг болсон, сургуулийн гудмаар суралцагсдын дуу шуугиан сонсогдоод байгаа үед суралцагч, эсвэл багш яаж ч хичээгээд анхаарал төвлөрөхгүй, сарних хандлага ажиглагдана.
Анхааарлын хуваарилалт. Нэгэн зэрэг олон үйлдлийг амжилттай гүйцэтгэх чадвар болон нэгэн зэрэг ухамсарт хэд хэдэн обьектыг тусгах үйл явцыг анхаарлын хуваарилалт гэнэ. Жолооч, багш, нисгэгч, гал унтраагч зэрэг зарим мэргэжлийн хувьд анхаарлын хуваарилалт хамгийн ихээр шаардагдана. Хүн хэр сайн эзэмшсэн байна төдий чинээ бага хугацаанд нэгэн зэрэг олон үйлдлийг хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Бил зарим үед олон зүйлийг зэрэг хийхээр хичээдэг нь бидний цагийг хэмнэж, ажил үйлсээ амжуулахахад хэрэг болно.
Анхаарлын тогтворжилт. Тодорхой юмс болон түүний хэсэг талуудад төвлөрсөн анхаарлыг хэсэг хугацааны турш барих чадвар юм. Анхаарлын тогтворжилт гэсэн ойлголтонд үйл ажиллагааны явц дахь анхаарлын ерөнхий чиг хандлагыг ойлгоно. Амьдралын тогтворжилтонд сонирхол чухал үүрэг гүйцэтгэнэ. Анхаарлын төвлөрөлтийг тогтвортойгоор барих чадварт суралцаж болох анхаарлын шилжилт, сарнилт буюу тархалт, хувиарлалт сул хөгжсөн хүмүүст илүү боломжтой. Зарим тохиолдолд хүмүүстинтернэтрүү ороод нэг мэдсэн бүтэн өдөр суусан байна, ном уншаад бүр 4 цаг сууснаа анзаарсангүйхэмээн ярилцах нь бий.энэ хүмүүст бидний яриад байгаа анхаарал нь сайн хөгжсөн байна. Ингэж тогтвортой сууж удаан хугацагаар нэг үйлдлийг хийхэд сонирхол хэрэгцээ ихээхэн чухал бөгөөд сонирхсон зүйлээ хүн удаан хугацаагаар хийж түүнд ахнааалаа төвлөруулж тогтвортой барьж чаддаг ажээ.анхаарлын тогтворжилт муутай хүн бол гэн үйлдлийг удаан хугацаагар хийж чадахгүй. Тийм хүнийг монголчуудпоороос нь юм хатгаад байгаа юм шигнэг доороо тогтож сууж чаддаггүй гэж ярьдаг.
Анхаарлын тогтворжилтын эсрэг шинж нь анхаарлын хэлбэлзэл. Анхаарлын бий болгодог црчроогчийн үүсгэж буй хөөрлийн зэрэгцээ саатал үүсэх байдлаар физилоги үндэс нь тайлбарлагдана. Анхаарлын хэлбэлзэл нь тодорхой обьект болон үйл ажиллагаанд хандах, анхаарал сулрах шинж. Янз бүрийн үйл ажиллагааны хувьд 15-20 минут тутамд хүний анхаарал сулрах, хэлбэлзэх процесс ажиглагддаг.
Анхаарлын шилжилт. Анхаарлыг нэг обьектоос нөгөөрүү чиглүүлэх үйл явц буюу анхаарлын өөрчлөлтийг шилжилт гэж хэлнэ. Анхаарлын шилжилт санамсаргүй болон зориудын хэлбэрээр бий болно.зориудаар ахнаарлаа шилжүүлэх үед хүнд сэтгэцийн тэнхээ, хүч ихээхэн шаардана. Анхаарлын шилжилт сайтай хүн бол тодорхой хугацаанд үйл ажиллагаа гүйцэтгэхдээ анхаарлаа сарниулж алга болголгүйгээр нэг зүйлээс нөгөөд хандуулах бөгөөд буцаан өмнөх обьектруу чиглүүлдэг. Ийм шинж хөгжсөн хүмүүс хийж буй үйлдлийн үр дүнг харах чадвартай. Худалдагч боксын тамирчин зэрэг хүмүүст анхаарлын шилжилт хөгжсөн байх шаардлагатай.
Анхаарлын сарнилт буюу тархалт. Энэ нь анхаарлын төвлөрөлт, тогтворжилт зэргийн эсрэг шинж бөгөөд хүн тухайн обьектод сэтгэц ухамсарыг төвлөрүүлэх чадваргүй болох үйл явц юм. Анхаарлын сарнилт буюу тархалт нь танин мэдэх үйл явц болон зайлшгүй хийх шаардлагатай ажлыг гүйцэтгэхэд саад болж байдаг шинж юм. Гэвч хүний оюун санааг нэг зүйлээр хэт ачаалахаас сэргийлж тухайн нөхцөлд зөв баримжаалахад mусалж байдаг. Өөрөөр хэлбэл энэ шиынжиын ачаар бид оюун санаа, сэтгэц ухамсарт ноёлсон юмсаас салж, өөр юмс үзэгдэлд анхаарлаа хандуулах боломжтой болдог. Хэрэв бидний сэтэгц нэг зүйлд төвлөрсөөр байвал бид өдрийн, сарын, жилийн туршид зөвхөн тэр обьектыг тусгаж, өөр бусад зүйлсийг үл анзаарах байсан. Иймээс анхаарлын сарнилт тархалт нь хүн үйл ажиллагаагаа зөв удирдаж тухайн нөхцөлүүдэд зөв баримжаалахад тус болж сэтгэцийг чөлөөлж өгдөг.
Анхаарлын төрөл    
Анхаарлыг хэрхэн үүсч бий болж байгаагаас шалтгаалан санамсаргүй, зориудын, хожуу идэвхижих анхаарал хэмээн ялгана.
Санамсаргүй анхаарал нь хүчтэй, тодорхой, сонирхолтой, шинэ, гэнэтийн эсвэл сэтгэлйн хөдөлгөөнийг шаардсан цочроогчийн нөлөөгөөр анхаарал өөрөө аяндаа үүсэх үйл явц юм. Энэхүү анхаарлыг зарим сэтгэл судлалын ном зохиолуудад идэвхигүй, сэтгэлийн хөдөлгөөний гэх мэт нэрлэнэ. Санамсаргүй анхаарлын үед сэтгэц ухамсраа нэг обьектод төвлөрүүлэх зорилгоор хүн ямар нэгэн хүч зориудаар гаргахгүй аяндаа төвлөрнө.
Зориудын анхаарал гэдэг нь обьектод ухамсарын зохицуулалттайгаар төвлөрөх үйл явц. Хүн өөртөө зөвхөн таалагдсан болон сонирхолтой зүйлд төдийгүй мөн хийх шаардлагатай зүйлд төвлөрөх хэрэгтэй болдог. Анхаарлын энэ төрөл нь зоригийн процесстой нягт холбоотой. Энэхүү санамсаргүй анхаарал нь хөдөлмөрийн үйл ажилагаанд чухал үүрэгтэй. Хүн өмнөө тавьсан үйл ажиллагааны зорилго тавих үед төвлөрөл шаардах үйл ажиллагааг гүйцэтгэх үед сонирхолтой, сонирхолгүйгээс үл хамааран зориудын анхаарал шаардагдана.
Анхаарлаа барихад хүний сэтгэцийн байдал ихээхэн нөлөөтэй. Судлаачдын ажигласнаар ажлын өдөр дуусах дөхөхөд ажилчдын алдах тоо ихэсч, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байжээ. Мөн сэтгэлийн хөдөлгөөн анхаарлыг төвлөрүүлж барихад ихээхэн нөлөөлж байдаг ажээ.
Зориудын анхаарал нь тодорхой мэдээлэлд ухамсартайгаар сэтгэц, оюун санаагаа төвлөрүүлэх үйл явц бөгөөд насанд хүрсэн хүн зориудын анхаарлаа 20 орчим минутын турш барих боломжтой. Энэ үед зоригийн хүчийг шаардаж байдаг.
Хожуу идэвхижих анхаарал үйл ажиллагаа үүсэхэд зэрэг сонирхол үүсэх бөгөөд үүний үр дүнд удаан хугацаанд чиг зорилгоо барьж бага ядрахад нөлөөлнө. Хожуу идэвхижих анхаарал нь санамсаргүй анхаарлын хэлбэрээр эхлээд зориудын анхаарлын хэлбэрээр үргэлжлэх бөгөөд хөдөлмөрийн болон танин мэдэхүйн үйл ажиллагаанд маш их ач холбогдолтой.
Анхаарлын хөгжил
Төрөөд эхний 7 хоногоос 1 сар. Хүүхдийн баримжаалах рефлекс бодитоор илэрнэ. Санамсаргүй анхаарлын төрөлхийн шинж тэмдгүүд ажиглагдана.
1 ой хүрэхэд. Ирээдүйд хөгжих бүтээлч анхаарлын хэрэгсэл болох баримжаалал авах судлаач-ийн үйл ажиллагааны эхлэл тавигдсан.
2 нас хүрэхэд. Насанд хүрэгчдийн хэл ярианы хэрэгсэл болон тэдний юмс үзэгдлийг нэрлэх нэршилтэй холбоотой, түүнийг зориуд анхаарах эх үүсвэр бий болно.
2-3 нас. Дээр дурьдсан зориудын анхаарлын анхны хэлбэр тодорхой хэмжээгээр хөгжсөн байна.
4.5-5 нас. Насанд хүрэгчдийн нарийн төвөгтэй зааварчилгаа, нөлөөллийн дагуу анхаарлаа зориуд чиглүүлэх чадвар илэрнэ.
5-6 нас. Өөрийн эзэмшсэн орчинтой харьцах арга хэрэгслийн нөлөөгөөр зориудын анхаарлын энгийн хэлбэрүүд үүснэ.
Сургуулийн нас. Зориг буюу сэтгэлийн тэвчээрийг өөртөө багтаасан зориудын анхаарлыг сайжруулна, цаашид хөгжүүлнэ.
Анхаарлаа хэрхэн хөгжүүлэх вэ?
Анхаарлаа төрөл бүрийн орчинд төвлөрүүлж байж чаддаг байх ёстой. Зарим хүмүүст багахан хэмжээний шуугиан  саад болдог.
Анхаарал таны өмнөө тавьсан зорилго, зориг, тэвчээртэй холбоотой. Та хэр зэрэг зориг, тэвчээртэй, хүн вэ? Сонирхолгүй боловч амьдралд хэрэгтэй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн барих чадварт хүүхдийг багаас нь сургах нь зүйтэй.
Анхаарлаа хөгжүүлэх тусгай дасгалууд хийх нь ихээхэн ач тустай байдаг. Хийж байгаа зүйлийнхээ гол ба гол бус ач холбогдолтой зүйлийг ялгахыг хичээгээрэй. Гол зүйл бол таны анхаарал төвлөрөх цэг юм. Бүх зүйлийг зэрэг анхаарах боломж хомс байдаг.
Хйиж байгаа зүйлдээ нухацтай хандах нь анхаарлаа хөгжүүлэх маш энгийн арга юм. Хийж байгаа бүхэндээ сэтгэлээ өгч анхааралтай хандагтун. Иэгвэл анхаарлаа хөгжүүлэх гэж тусгай цаг, хүч гарздах хэрэггүй юм.
Анхаарлаа хөгжүүлэх дадал эзэмшихэд насны онцлог нөлөөлдөг. Бага насны хүүхдийн анхаарал ихэвчлэн зориудын биш шинж чанартай байдгийг сургалтанд ашигладаг. Би хүч чадлаа төвлөрүүлэх ёстой гэж зохиомлоор өөрийгөө хүчилж, биеэ барихгүйгээр багшийн бэлтгэсэн хичээлд хүүхэд аяндаа татагдан чөлөөтэй, идэвхитэй оролцож аажмаар анхаарлаа залж жолоодож сурдаг. Бага насны хүүхдийн оюуныг хөдөлмөрийг ийнхүү зохион байгуулах нь багшийн ур чадвараас шалтгаална.
Анхаарал төвлөрч хөгжих хамгийн эхний нөхцөл бол хүүхэд унтаж амарсан, эрүүл, өлсөж цангаагүй, мэргэлэн цовоо байхад оршдог.
Ийм маягаар хүний анхаарл төлөвшиж хүний баримжаалах болон танин мэдэх үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.
Ой тогтоолт
Ой тогтоолт гэдэг нь өнгөрсөн туршлагыг тогтоон хадгалж, сэргээн санах, түүнийг үйл ажиллагаандаа хэрэглэх боломжийг олгодог сэтгэцийн процесс юм.
Хөгжил, сургалтын үндсэн дээр орших танин мэдэхүйн үйл ажиллагаанд ой тогтоолт чухал үүрэгтэй ба хүний өнгөрсөнийг, одоо, ирээдүйтэй холбодог.
Ой тогтоолт сэтгэцийн үйл ажиллагааны үндэс гэж хэлж болно. Түүнгүйгээр сэтгэхүй, ухамсар, ухамсарын доорх зан үйл төлөвших үндсийг ойлгох боломжгүй.
Ой тогтоолт нь мэдээллийг кодлох, хадгалах, гаргаж ирэх үндсэн үйл явцуудыг өөртөө багтаана.
Ой тогтоолтын үндсэн процессууд
Аливаа төрлийн мэдээллийг оюун санаанд оруулж хэрэглэхэд үндсэн 3 үйлдэл чухал үүрэгтэй.
Хадгалах ёстой мэдээллийг ялгаж кодлох, тогтоох
Нэгэнт ой тогтоолтонд орж ирсэн мэдээллийг хадгалах
Хадгалсан мэдээллийг таних, сэргээн санах
Ой тогтоолтын үндсэн процесст:
Тогтоох-хадгалахын өмнөх үе шат бөгөөд мэдээллийг ой тогтоолтонд оруулах, хадгалахад чиглүүлэх үйл явц.
Хадгалах- тогтоож буй материалыг идэвхитэй боловсруулах, системчлэх, баяжуулах, түүнийг эзэмших үйл явц. Тогтоосон мэдээллийг хадгалах үйл явц нь түүнийг хэр гүн гүнзгий ойлгосонтой холбоотой. Сайн ухамсарлагдаж ойлгогдсон материал удаан хадгалагдана.
Сэргээн санах- өмнө хүлээж авснаа сэргээн гаргаж ирэх үйл явц. Тухайн агшинд хүртэгдээгүй бөгөөд хүнд өмнө нь хүртэгдсэн юмсын дүрийг сэргээн бүтээх үйл явц юм.
Таних- обьектыг дахин дайралдахад буюу хүртэхүйд өмнө орж ирсэн мэдээлэл дахин мэдрэгдэхэд бий болно.
Мартах- ой тогтоолтонд буй мэдээллийг түр болон бүрмөсөн сэргээн санах чадваргүй болох үйл явц. Тогтоосон, цээжилсэн материалыг сэргээн санах, дахин сэргээх боломж байнга багасах процессыг марталт гэнэ. Тухайн хүний хувьд сонирхолгүй, ач холбогдол багатай, хэрэгцээтэй зохицоогүй зүйлс мартагдах талтай. Марталт нь бүрэн бүтэн, хэсэгчилсэн, түр байж болно. Мөн ямар нэг эмгэг өвчин, сэтгэцэд нөлөөлөх эмийн бодис, хөгшрөлт, согтууруулах болон мансууруулах, бодисын нөлөөгөөр марталт үүсдэг.
Ой тогтоолтын төрөл:
Зориудын бус- мэдээллийг зориудын хүч гаргаж тогтоохгүй бөгөөд мэдээлэлтэй ажиллах, үйл ажиллагааг гүйцэтгэхэд тогтоогдоно.хүүхэд насанд илүү хөгжсөн байдаг бөгөөд насанд хүрэгчдэд сул байдаг.
Зориудын ой тогтоолт- тусгай аргын тусламжтайгаар мэдээллийг чиг зорилготойгоор хүч гарган тогтоох. Энэхүү ой тогтоолтын үр дүн нь олон хүчин зүйлээс хамаарна.
Мэдээллийг тогтоох зорилгоос.жишээ нь шалгалтын өгөхийн тулд цээжлэх, ирээдүйд ажиллах мэдлэгийг олж авахаар тогтоох 2 их ялгаатай.
Тогтоон цээжлэх арга барилаас.
Механикаар цээжлэх. Ингэхэд механик ой ажиллах бөгөөд их цаг хугацаа зарцуулж, үр дүн бага байна. Механик ой гэдэг нь агуулгыг бүрэн ойлголгүйгээр автоматаар давтсаны үндсэн дээр тогтоох процесс юм.
Логик утгыг ойлгож тогтоох. Энэ тохиолдолд материалын логик утгыг, тогтолцоот шинжийг, мэдээллийн гол бүрдүүлбэрийг ойлгож тогтоох бөгөөд логик ой ажиллана. Логик ой гэдэг нь тогтоож буй материалын утга санааны холбоо хамаарлыг ойлгон тогтоох ойн төрөл юм. Логик ойн үр дүн нь механик ойгоос 20 дахин илүү байна.
Дүр зургаар тогтоох. Мэдээллийг дүр зураг, график, бүдүүвч, зурагны тусламжтайгаар цээжлэх бөгөөд дүрийн ой тогтоолт хэрэгжинэ. Дүрийн ой тогтоолт нь харааны, сонсголын, хөдөлгөөний, амтлах, үнэрлэх, сэтгэл хөдлөлийн хэмээн ангилна.
Мнемотехникээр тогтоох. Тогтоох үйлийг хялбар болгож өгдөг тусгай арга техник ашиглан богино хугацаанд их хэмжээний мэдээллийг тогтоох үйл явц.
Тогтоож буй мэдээллийн хэв шинжээс хамааруулан ой тогтоолтыг дөрвөн төрөлд хуваана.
Удамшлын гаралтай анхдагч төрлийг хөдөлгөөниы ой тогтоолт гэнэ. Машин барих, зангиагаа засах зэрэг асар олон үйлдлийг санах, хэрэгтэй үед сэргээн санах
Дүрийн ой тогтоолт. Бидний хүртэхүйд бууж хадгалагдсан дүр загварууд цаашид хэрэглэгдэх шаардлага хэрэгцээгээр сэргээж санах үйл явц.
Сэтгэлийн хөдөлгөөний ой тогтоолт. Хөдөлгөөний ойтой зэрэг шахуу үүсэх бөгөөд хүний тухайн үеийн байдалд өөрийн дотоод хандлагыг илэрхийлэх сэтгэл хөдлөлийн, сэтгэлийн мэдрэмжийн сэтгэгдлээр мэдээллийг тогтоож сэргээдэг.
Ой тогтоолтын дээд хэлбэр болох хэл ярианы ой тогтоолт.энэ нь зөвхөн хүнд байх бөгөөд зарим үед үг-логикийн, семантик ой гэх мэтээр нэрлэдэг.

No comments: