Friday, January 20, 2017

И.П.Павловын их тархины гадар дахь мэдрэлийн процессын хөдөлгөөн, үйл ажиллагааны сэтгэлзүй




Хамаг юмыг мэдлээ гэж хэзээ ч битгий бод. Таныг хэчнээн дээдлэн үнэлэвч, би юу ч мэдэхгүй гэж ямагт санаж явагтун
                                                                                                                                  И.П.Павлов
И.П.Павлов нь 1849 онд Оросын Райзан хэмээх газар Санаваартны хүү болон мэндэлсэн. Тэрээр аавыгаа олон талаар нь дуурайсан бөгөөд бага байхын л сүмд дуртай болсон. Тэрээр ахынхаа хамт христ шашны сургуульд суралцдаг байсан ба бүр саанаваартан болохоор шийдсэн байсан боловч нэг удаа Чарльз Дарвин, Сеченов нарын семнарт сууснаар шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэх нь зүйтэй юм гэдгийг ухаарч Петербургийн их сургуульд элсэн суралцаж байх хугацаандаа физиолгид сонирхолтой болсон. Түүнийг физиологч болоход их сургуулийнх нь багш Соун маш их нөлөө үзүүлсэн. Тэр үедээ Павлов лабораторт туслах ажилчин хийж байсан бөгөөд сарын50 рублийн цалин авч байсан. Түүний хоол боловсруулах физиологийн үндэс судалгаа нь саш их амжилтыг авчирсан бөгөөд энэ бүтээлээрээ нобелийг шагнал хүртсэн. Тэрээр сайн физиолгоч төдийгүй сайн мэс засалч байсан. Тэрээр нохойны гэдсэнд жижигхэн хуванцар зүйл суулган яагаад хоол идэж эхлэх үед ходоодны шүүс ялгарч байгааг мэдэхийг зорьсон. Тодорхой үе шаттай туршилтуудын үр дүнд үүнийг нотолж чадсан бөгөөд тэрээр нөхцөлт рефлекс болон сонгодог нөхцөлт салбарыг үндэслэсэн хүн юм
Оросын эрдэмтэн И.П.Павлов темпраментийн үндсийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарласан бөгөөд их тархины гадар дээр явагддаг хөөрөл сааталын процесс нь гурван үндсэн шинж чанарыг агуулж байдгийг туршилтаар нотолжээ.
-           Хөөрөл саатал хоёрын хүч. Энэ нь мэдрэлийн эсийн ажиллах чадвар, тэсвэртэй чанараас шалтгаална.
-           Хөөрөл саатал хоёрын харьцаа буюу баланс. Өөрөөр хэлбэл энэ хоёрын аль нь давуу аль дутуу байгааг харуулсан чанар.
-           Энэ хоёр процессийн хөдөлгөөн буюу нэг нь нөгөөгөө халж солих үзэгдэлийн хурд
Дээрх гурван үндсэн шинж чанараас дөрвөн темпраментийг тогтоосон бөгөөд эдгээр чанарууд хүн амьтаны аль алинд нь байна гэж тодорхойлжээ.
1.         Хөөрөл саатлын хүч нь хурдтай эрч хүчтэй, харьцангуй биш буюу хөөрөл нь саатлаасаа давуу шинж нь холерик темпаментийн физиологи үндэс болно.
2.         Хөөрөл саатлын процесс нь  хүчтэй, харьцаа нь тэнцвэртэй, хөөрөл сааталын процессийн бие биеэ халах хөдөлгөөн нь тогтвортой бөгөөд хурдтай хэв шинж нь сангвиник темпраментийн физиологи үндэс.
3.         Хөөрөл саатлын процесс нь  хүчтэй, харьцаа нь тэнцвэртэй, хөөрөл сааталын процессийн бие биеэ халах хурд нь удаан хэв шинж нь флегматик темпраментийн физиологи үндэс болно.
4.         Сул хэв шинж буюу меланхолик темпрамент
Мэдрэлийн тогтолцооны эдгээр хэв шижүүд нь ихэвчлэн холимог байдлаар байх боловч аль нэг нь давамгайлах байдалтайгаар илэрнэ.

No comments: