Сэрэл гэж юу вэ?
Хүрээлэн байгаа юмс үзэгдлийн өнгө зүс, дуу чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, хатуу зөөлөн, гөлгөр барзгар болон бусад олон олон шинж чанарыг бид сэтгэхүйн онцгой нэгэн процесс болох сэрлээр танин мэддэг. Сэрэл гэж мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид шууд нөлөөлж байгаа үзэгдэл, юмсын тодорхой шинж чанарын тусгалыг хэлнэ. Эртний Грек
өрнө, дорнод хүний сэрэхүйг 5 мэдрэхүйтэй холбон тайлбарласан байдаг /амт, үнэр, сонсох, харах, тэмтрэх/. Одоо 20 гаруй ангиллыг хэрэглэдэг.
Сэрэл
үүсэж явагдахад дараах гурван нөхцөл зайлшгүй хэрэгтэй.
Гаднын
цочроол дохио
Түүнийг
хүлээн авч дамжуулах мэдрэхүйн эрхтэн
Уг
мэдээллийг хүлээн авч боловсруулах тархины мэдрэхүйн төв
Эдгээрийг
тодруулбал:
Гаднын
аливаа нэгэн нөлөөлөлгүйгээр сэрэл үүсэхгүй
Цочроол
байвч түүнийг хүлээн авах мэдрэхүйн эрхтэн байхгүй бол бид юмыг сэрж мэдэрч чадахгүй. Төрөлхийн хараагүй хүн улаан, ногоон өнгө гэж ийм байдаг гэж мэдрэхгүй.
Мэдрэхүйн
эрхтэн байвч уг мэдээллийг хүлээн авдаг тархины мэдрэхүйн төв гэмтчихвэл бид юмыг сэрж мэдэрч чадахгүй.
Сэрлийн
доод зааг.
Задлан ялгагчид хөөрлийг үүсгэн сэрж мэдрэхэд хангалттай байх цочроогчийн хамгийн бага хэмжээ буюу хүч.
Сэрлийн
дээд зааг.
Цочроогчийн мэдрэхийг болих дээд хэмжээ. Дээд заагаас хэтэрвэл өөр нэг сэрлээр солигдоно. Жишээ нь:
Харааны
хувьд: хүн хав харанхуй шөнө 48 км зайд асч байгаа лааны гэрлийг харах,
сонсгол:
чив чимээгүй орчинд 6 м цаана байгаа
цагийн зүүний цохилтыг сонсох,
амт:
8 л усанд хийсэн
нэг халбага сахарыг мэдрэх,
үнэр:
6 өрөөний цаана 1 дусал үнэртэй ус асгарсныг,
тэмтрэх:
1 см зайтай нисч байгаа ялааны далавчийн хөдөлгөөнийг мэдрэх чадвартай байдаг байна
.Цочроогчийн хэмжээ бага байх тусам сэрэхүйн хэмжээ ихэсдэг.Мэдрэх чадвар мэргэжлийн онцлог, мэдрэхүйн эрхтэнийд утагдалтай байдал зэргээс хамааран хүн бүрт харилцан адилгүйбайна Мэдрэх чадвар мэргэжлийн онцлог, мэдрэхүйн эрхтний дутагдалтай байдал зэргээс хамааран хүн бүрт харилцан адилгүй байна. Ж: Лион хотын
нэхмэлчид хар өнгийг 40 янзаар ялгадаг.
Сэрлийг
дараах байдлаар
ангилна:
Экстерорецептив
буюу гадаад
сэрэл.
Гадаад орчны юмс үзэгдлийн шинжийг тусгадаг. Энэ сэрлийг дотор нь дистант /зайны/ ба контакт /шууд / гэж хуваадаг. Дистант сэрэлд харааны, сонорын, үнэрийн, сэрлүүд ордог бол контакт сэрэлд амтлах,температурын сэрэл орно.
Интерорецептив буюу дотоод сэрэл.
Дотоод эрхтнүүдийн байдлыг тусгадаг.Энэ сэрэлд органик болон өвчний, тэнцвэрийн сэрлүүд хамаарагдана.
Проприоцептив буюу завсрын сэрэл.
Биеийн хөдөлгөөн, булчин, холбоос эд, үе мөчний байрлал, хөдөлгөөнийг сэрж мэдрэх сэрлийн нэг төрөл юм.
Гадаад орчны юмс үзэгдлийн шинжийг тусгадаг. Энэ сэрлийг дотор нь дистант /зайны/ ба контакт /шууд / гэж хуваадаг. Дистант сэрэлд харааны, сонорын, үнэрийн, сэрлүүд ордог бол контакт сэрэлд амтлах,температурын сэрэл орно.
Интерорецептив буюу дотоод сэрэл.
Дотоод эрхтнүүдийн байдлыг тусгадаг.Энэ сэрэлд органик болон өвчний, тэнцвэрийн сэрлүүд хамаарагдана.
Проприоцептив буюу завсрын сэрэл.
Биеийн хөдөлгөөн, булчин, холбоос эд, үе мөчний байрлал, хөдөлгөөнийг сэрж мэдрэх сэрлийн нэг төрөл юм.
Сэрлийн шинж
Сэрлийг
өөр хоорондоо ялгагдах онцлогыг сэрлийн шинж чанар гэнэ. Сэрэл нь дараах шинж чанаруудтай.
Сэрлийн
эрчим гэдэг нь:
Цочроогчийн үйлчлэх хүч ба мэдрэхүйн эрхтний мэдрэх чадварын хэмжээгээр тодорхойлогдоно. Сэрлийн эрчим нь сэрлийг тоон талаас нь харуулсан үзүүлэлт юм. Үйлчилж байгаа цочроогчийн хүч их байх тусам мэдрэхүйн эрхтний мэдрэх чадвар төдий чинээ бага байдаг. Жишээлбэл: Багшийн яриа сулрах явцад хүүхдүүд сонсох гэж мэрийдэг талтай.
Сэрлийн
үргэлжлэх хугацаа: Сэрлийг хугацааны талаас нь тодорхойлсон үзүүлэлт юм. Гаднаас цочрол үйлчилж эхэлмэгц сэрэл үүсдэггүй. Хэсэг хугацааны дараа үүсдэг. Жишээлбэл, Зүүгээр өвчтнийг тарихад 370 миллисекундын дараа өвчнийг мэдэрдэг. Үүнийг сэрлийн далд үе гэнэ. Тэгвэл цочроол өдөөгч дуусмагц сэрэл тэр дороо арилж алга болохгүй. Үүнийг сэрлийн хожуу илрэл гэнэ. Жишээлбэл: Тодорхой харж байсан зураг нүдэнд харагдах, сонсож байсан дуу чихэнд сонсогдох.
Сэрлийн
байршил:
Сэрэл тодорхой мэдрэхүйн эрхтэнд үүсэж явагддаг. Жишээлбэл: харааны сэрэл, сонорын сэрэл гэх мэт.
Сэрлийн
зааг:
Хүн гадаад орчны болон дотоодоос ирэх бүх мэдээллийг сэрж мэдрэх боломжгүй байдаг.Тухайн цочроогчийн тодорхой зааг буюу хэмжээнд тухайн төрлийн сэрэл явагдана.Сэрэл илрэх, явагдах, болих цочроогчийн хүчтэй холбоотойгоор сэрэл нь доод, дээд, ялгах заагаар тодорхойлогдоно.Сэрлийн доод зааг нь тухайн төрлийн сэрэл үүсэх цочроогчийн хамгийн бага хүч бол тухайн төрлийн сэрлийг үүсгэж байгаа цочроогчийн дээд хэмжээ нь сэрлийн дээд заагаар тодорхойлогдоно.Нэгэн төрлийн цочроогчийн өөрчлөлтийг сэрж мэдрэх нь ялгах заагаар тодорхойлогдоно.
Сэрлийн дасах чанар: Юмс үзэгдлийн үйлчилгээний нөлөөгөөр бидний мэдрэхүйн эрхтэнд гарах өөрчлөлттийг дасах чанар гэнэ. Ж: Цэв хүйтэн усанд гараа дүрэх
Сэрлийн дасах чанар: Юмс үзэгдлийн үйлчилгээний нөлөөгөөр бидний мэдрэхүйн эрхтэнд гарах өөрчлөлттийг дасах чанар гэнэ. Ж: Цэв хүйтэн усанд гараа дүрэх
Хүртэхүй
Хүний
задлан ялгагчид буюу анализаторуудад үйлдэл үзүүлсэн бүхэл бүтэн юмсь үзэгдлүүдийн дүрь их тархины гадарт тусгагдсан тусгалыг хүртэхүй гэнэ.
Хүртэхүй нь
сэрлүүдийн үндсэн дээр үүсдэг. Учир нь олон сэрлүүдийн нийлбэр нь хүртэхүй юм. Сэрэл оролцохгүйгээр хүртэхүй
үүсэхгүй.
Хүний
хүртэхүйн хөгжилд түүний итгэл үнэмшил, сэтгэлийн хөдөлгөөн, дадал зуршил, хэрэгцээ сонирхол чухал нөлөө үзүүлнэ. Ийм учраас янз бүрийн хэрэгцээ, сонирхолтой , итгэл үнэмшилтэй, өөр өөр мэргэжлийн хүмүүс нэг төрлийн үзэгдэл юмсыг тус бүрдээ өөр өөрийн хэмжээгээр тусгана.
Хүртэхүйн
процессыг хүртэх зорилгоор нь:
1. Зориудын
2. Зориудын бус гэж хоёр ангилдаг.
1. Зориудын
2. Зориудын бус гэж хоёр ангилдаг.
Зориудын
хүртэхүй
гэдэг нь юмс үзэгдлийг хүртье гэсэн зорилго тэмүүлэлийг өмнөө тавьж хүртэх үзэгдлийг хэлнэ. Хүртэхүйг мэдрэхүйн эрхтэний онцлогоор нь:
гэдэг нь юмс үзэгдлийг хүртье гэсэн зорилго тэмүүлэлийг өмнөө тавьж хүртэх үзэгдлийг хэлнэ. Хүртэхүйг мэдрэхүйн эрхтэний онцлогоор нь:
-
Хараа
-
Сонорын
-
Хөдөлгөөний
-
Амтлахын
-
Үнэрлэхийн
гэх мэтээр ангилж болно. Эдгээр нь хүртэхүйг үүсэж явагдахад дангаар оролцохгүй.
Зориудын бус хүртэхүй гэдэг нь: Юмыг хүртэж танья гэсэн зорилгыг хүн өмнөө тавиагүй үед юмс үзэгдлийг шууд санамсаргүй хүртэгдэн мэдрэгдэхийг хэлнэ. Хүртэх үйл санамсаргүй үүсч явагдахад дараах зүйлс нөлөөлнө.Үүнд:
-
Юмсын
хурц тод өнгө.
-
Шинэ
соргог шинж.
-
Сонирхол
татсан зүйл гэх мэт.
Хүртэхүйн шинж
Үргэлжлүүлэн гүйцээх шинжтэй – Хүний харааны хүртэхүйд орж буй юмс тусгаар олон жижиг хэсгээс бүрддэг. Уг хэсгүүдийн аль нэг жижиг хэсэг байхгүй тохиолдолд ч бид харааны хүртэхүйн тусламжтайгаар үргэлжлүүлэн гүйцээж бүтэн болгож мэдэрнэ.
Шилэн сонгох шинж-хүн харааны талбайд буй бүх юмс үзэгдлийг харж мэдэрдэг хэдий ч
цочроол үзүүлж буй бүх дүрс, өнгө хэлбэр, хэмжээ, юмсын мянга мянган шинжийг зэрэг хүртэж амжихгүй. Тэдгээр олон шинжүүдээс шилэн сонгож гол гол шинжээр танин мэднэ. Жишээ нь хүний нүүр рүү харахад бүх деталь хэсгүүдийг бус нүд, хамар, уруул зэрэг гол хэсгүүдийг харах нь бий.
Бодит
шинж- гадаад орчины хариу үйлдэл болно. Бидний харааны талбайд агшин бүрт 150-170 м/сек тутамд хөдөлж буй обьектын дүрслэл бууж түүнийг харааны аппарат зөв боловсруулан хариуг үзүүлдэг
Апперцепци – хүний хуримталуулсан туршлагаас хүртэхүйн хамаарах юм. Апперцепци нь бие хүний хүртэхүйг идэвхтэй шинжтэй болгодог.
Тогтвортой
– юмсын физик шинжийн тухай мэдлэгээс хамааран хүртэхүй нь тогьмол байдаг.
Бүхэл- хүний ухамсарт туссан юмсын дүр түүнийг тодорхойлох олон онцлог, шинжүүдийн иж бүрдэд юм.
Хүртэхүйн физик шинж
-
Орон зай
-
Хэлбэр
-
сБагтаамж
-
Хэмжээ
-
Гүн
-
Алсагдал
-
Шугаман төлөв
-
сАгаарын төлөв
Орон
зайн хүртэхүй- юмсын хэлбэр, хэмжээ, багтаамжийг болон тэдгээрийн хоорондын зай, харилцан байршил,алсагдал, чиглэлийн хүртэхүй юм.
Хэлбэр,
багтаамж ба
хэмжээг хүртэх нь нарийн төвөгтэй процесс бөгөөд харааны, хүрэлцэх, хөдөлгөөний анализаторын оролцоотойгоор явагддаг.
Шугаман ба агаарын төлөв- ажиглагчаас холдох бүр тухайн юмсын хүний нүдний торлог бүрхүүл дээрх дүрс багасдаг.
Хүртэхүйн чанарууд
Хүртэхүй нь олон янзын чанаруудаар сэтгэцийн бусад процессуудаас ялгаатай.
Хүртэхүйн чанаруудыг дараах байдлаар ангилна.
Хүртэхүйн чанаруудыг дараах байдлаар ангилна.
1.Хүртэхүйн бүхэллэг буюу биет бодит чанар
2.Хүртэхүйн бодислог чанар
3.Хртэхүйн бүхэл бүтэн чанар
4.Хүртэхүйн харьцангуй тогтвортой чанар
5.Хүртэхүйн байнгын болон тогтонги чанар
Хүртэхүйн
хэлбэр
Хүртэхүйд олон янзын анализаторууд оролцдог тул түүнийг анализаторуудын оролцож байгаа байдлаар хараа, сонор, хүрэлцэх, үнэрлэх,амтлах, хөдөлгөөний хүртэхүй гэж хэд хэдэн салбарт хуваадаг. Материйн оршиж буй хэлбэрийг тусгах байдлаар орон зай, цаг хугацаа хөдөлгөөний хүртэхүй гэж 3 ангилна.
1. Орон
зайн хүртэхүй:
юмс үзэгдлүүдийн объёктив орон зайн харьцааг тусгасан тусгалыг орон зайн хүртэхүй гэнэ. Орон
зайн хүртэхүй
бол бидэнд юмсын хэлбэр, дүрс, хзмжээ, багтаамж, хоорондын зай, харьцаа биднээс алсалж буй хол ойрын зай зэргийг танин мэдэхэд тусалдаг.
2. Цаг хугацааны хүртэхүй:бодит үзэгдлийн объектив хурд , хэмжээ дарааллыг тусгасан тусгалын процессыг хэлнэ. Үзэгдэл юмсын үргэлжлэх хугацаа дараалалыг тусган төсөөлөхийг цаг хугацааны хүртэхүй гэнэ. Цаг хугацааг оновчтой хүртэхэд сонорын болон хөдөлгөөний сэрлүүд чухал үүрэгтэй. Цаг хугацааны хүртэхүйгээр үзэгдлийн ээлж, дараалал, үргэлжлэх хугацаа, хурд хэмнэлийг тодорхойлдог.Мөн өнгөрсөн,одоо,ирээдүйг тодорхойлдог. Цаг хугацааны хүртэхүйтэй холбоотой биологийн ба сэтгэл зүйн цаг яригддаг. Жишээлбэл: Сонирхолтой хичээлийн цаг нисэх мэт хурдан өнгөрөх, Уйтгартай сонирхолгүй хичээлийн цаг удаан өнгөрдөг нь сэтгэл зүйн цагтай холбоотой.
2. Цаг хугацааны хүртэхүй:бодит үзэгдлийн объектив хурд , хэмжээ дарааллыг тусгасан тусгалын процессыг хэлнэ. Үзэгдэл юмсын үргэлжлэх хугацаа дараалалыг тусган төсөөлөхийг цаг хугацааны хүртэхүй гэнэ. Цаг хугацааг оновчтой хүртэхэд сонорын болон хөдөлгөөний сэрлүүд чухал үүрэгтэй. Цаг хугацааны хүртэхүйгээр үзэгдлийн ээлж, дараалал, үргэлжлэх хугацаа, хурд хэмнэлийг тодорхойлдог.Мөн өнгөрсөн,одоо,ирээдүйг тодорхойлдог. Цаг хугацааны хүртэхүйтэй холбоотой биологийн ба сэтгэл зүйн цаг яригддаг. Жишээлбэл: Сонирхолтой хичээлийн цаг нисэх мэт хурдан өнгөрөх, Уйтгартай сонирхолгүй хичээлийн цаг удаан өнгөрдөг нь сэтгэл зүйн цагтай холбоотой.
3. Хөдөлгөөний
хүртэхүй: тодорхой цаг хугацаанд орон зайд оршин байгаа бодит хөдөлгөөнийг тусгасан тусгалыг хэлнэ. Үзэгдэл юмсьн байнга хувьсан өөрчлөгдөх харилцаа холбоог ойлгох зөв баримжаа авахад хөдөлгөөний хүртэхүй чухал үүрэгтэй. Хөдөлж байгаа зүйлийг шууд харж хүртсэний үндсэн дээр хүн хөдөлгөөн, үйлдлээ зохицуулах нь цөөнгүй.
No comments:
Post a Comment