Хүнийг амьтдаас ялгаж байдаг олон шинжүүд байх бөгөөд тэдгээрийг сэтгэцийн шинж гэсэн бүлэгт хамааруулан үзнэ. Бидний ухамсар оюун санаанд шингэн, хийж буй үйлдэл хөдөлгөөн бүрд, ахуй амьдралын ян; бүрийн нөхцөлд илрэн гарч байдаг олон шинж чанаруудыг сэтгэцийн шинж гэнэ.
Сэтгэцийн шинж нь зан төлөв, темперамент, сэтгэлийн хөдөлгөөг мэдрэмж, авьяас чадвар, зоригийн процессуудыг багтаана.
Зан төлөв гэдэг нь хүний хувийн онцпог, үзэл бодол, харилцаа хандлагс, үйл хэрэг, түүний үйлдэл, амьдралын янз бүрийн нөхцөл, үйл явдалд хари. үзүүлэх үндэс болж байдаг бие хүний тогтвортой шинжүүдийн цогц бүрдэл юм.
Зан төлвийн шинжүүд нь ихэвчлэн хүүхэд насанд төлөвшиж, хүний амьдралын туршид хадгалагдан, харьцангуй тогтвортой илэрнэ. Хүний хэв шинжит болон илүү тогтвортой шинжүүдийн бүрдэл нь өөр өөр үндсэн дээр бүрэлдсэн зан төлвийн шинжүүдийн хэв маягийг бий болгоно.
Хүний хувийн онцлогийг тодорхойлох өөр нэг сэтгэцийн шинж бол зан араншин буюу темперамент юм.
Темперамент хэмээх ойлголтонд сэтгэцийн үйл ажиллагааны хөдөлгөөнтэй тодорхойлолтуудыг авч үзнэ. Темперамент нь ерөнхий идэвхи шинж, хөдөлгөөний онцлог шинж, сэтгэл хөдлөлийн шинж хэмээх үндсэн гурван хүрээгээр илэрнэ.
Темперамент ба зан төлвийн ялгаа
№
|
Темперамент
|
Зан төлөв
|
1
|
Темперамент төрөлхийн
|
Зан чанар төлөвшсөн.
|
2
|
Үндэс нь биологийн хүчин зүйлээр тодорхойлогдоно.
|
Нийгмийн орчноор нөхцөлдөж үүснэ. Нийгмийн янз бүрийн нөхцөлд зан төлвийн олон хэв маяг үүсдэг.
|
3
|
Хүний сэтгэц болон зан үйлийн хөдөлгөөнтэй шинжийг тодорхойлдог.
|
Бодитой, тогтвортой, зан суртахууны болон түүний үйл хэргийн дотоод агуулгыг харуулна.
|
4
|
Хүний мөн чанарын талаар "сайн","муу" гэх зэрэг тодорхой үнэлгээг өгөх боломжгүй.
|
Хүний үйл хэрэг зан төлвөөс хамааруулан тохирох үнэлгээг тавьж тодорхойлох боломжийг олгоно.
|
5
|
Шинж тэмдэг гэсэн үгээр тодорхойлогдоно.
|
Онцлог, чанар гэсэн үгээр тодорхойлогдоно.
|
Хүний биеийн болон нийгмийн хүрээлэн буй орчинтой харилцан үйлдлийн эрч хүч ба хэмжээгээр ерөнхий идэвхит шинж тодорхойлогдоно. Энэ үзүүлэлтээр хүн эрч хүчтэй, идэвхтэй,тайван, санаачлагатай, эрмэлзлэлтэй байгаа нь хмжигдэнэ. Темпераментийн илрэл нь ерөнхий идэвхтэй байдлын үндсэн илрэл мэт ойлгогдоно. Түүнд хөдөлгөөний хэмнэл, хурд, давтамж, нийт тоо хамаарна. Сэтгэл хөдлөлийн тал нь темпераментийн онцлогоор илрэн гарах сэтгэгдэл төрүүлэх шинж, мэдрэмжтэй байдал, эрч хүчтэй шинжүүдээр харагдана.
Эртний грекийн эм, анагаах ухааны эцэг гэж нэрлэгддэг Гиппократ МЭӨ
460-377 онд темпераментыг хүний анатоми-физиологийн болон сэтгэл зүйн хувийн бодгаль онцлог гэж үзэж байсан бөгөөд харин түүний жинхэнэ үндсийг шинжлэх ухааны үндэстэй хараахан тайлбарлаж чадаагүй байна. Тэрээр хүний биед 4 төрлийн шингэн /цус, салс, шар цөс, хар цөс/ байна гээд тэдгээрийн аль нь их байгаагаар нь темпераментыг тодорхойлно гэсэн онол гаргасан.
Гиппократын онолоор
Сангвеник /Цус их/ сэргэлэн, эрэмгий, хэв шинжийн хүн
Флеснатик /Салс их/ тайван дөлгөөн хүн
Холерик /Шар цөс их/ тотгворгүй цочмог шаралхуу
Меланхолик /хар цөс их/ бүрэн ноомой, буурьтай дүнсгэр хэв шинжийн хүн
Темпрамент бүрийн онцлог ба сурагчдын үйл ажиллагаанд нөлөөлөх нь
Холерик хэл шинж бол цочмог, шаралхуу, ааштай хурц бөгөөд хурдан омголон зантай түргэн ааштай дүрсхийн уурлах нь цөөнгүй тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг хөөрлийн процесс давуу, их учир ийм байдалтай аж. Холерик хүн мэдрэл сэтгэцийн талаар ядрах нь бага, ажил үйлст эрч хүч сайтай, хөнгөн гавшгай билээ. Холерик темпераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг бас анхаарал нь хувиарлагдахдаа сан.
Сангвиник хэв шинж бол гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш цовоо бөгөөд нийтэч, ажил амьдралд хүртээмжтэй, хүмүүстэй танилцахдаа амархан орчиндоо хандах нь идэвхтэй, хэнэггүй занд дургүй юм. Мөн хөөрөл саатлаар, саатал нь хөөрлөөр солигдохдоо амархан буюу хөшүүн удаан биш байгаа учир үнэхээр давуу тал ихтэй юм. Сангвиник шинжтэй хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл өөрчлөгдөхөд ч гэсэн хурдан төвлөрч бөөгнөрөхдөө сайн. Анхаарлаа сайн хувиарлаж чаддаг. Харин нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдийн анхаарал амархан сарниж үлддэг байна.
Флегматик хэв шинж бол хүчтэл хэв шинж боловч хөөрөл саатлын хөдөлгөөн, солигдол нь удаан буюу хөшүүн. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цаана, биеэ хянан барьж чаддаг сэтгэлийн гадаад илрэл нь сул буюу бүдэг, харин ажлын чанар нь сайн аливаа асуудалд буурь суурьтай. Флегматик темпераменттай хүүхдийн анхаарал нь янз бүрийн ажил хичээлд нилээд бат тогтвортой. Харин хуваарилалт нь сангвиник хүүхдийнхээс бага.
Меланхолик хэв шинж ихээхэн мэдрэмтгий, шархламтгай сэтгэлтэй, амархан ядардаг сул хэв шинж. Учир битүүлэг зожиг зантай, хүнтэй танилцахаас зайлс хийдэг. Ууртай дүнсгэр бөгөөд зарим талаар бүрэг ноомой, гунигтай байдалтай болдог ба хянуур боловч зөөлөн уриалгахан зан энэ хэв шинжийн хүмүүст бий. Хүнд хэцүү нөхцөлд шийдэмгий биш аймтгай зориг муутай, сааталд амархан ордог өчүүхэн бага зүйлд хялбархан эмзэглэдэг өндөр мэдрэмжтэй иймээс юмны сайн, мууг мэдрэн ойлгоход амархан, үнэлэн дүгнэх чадвар сайн.
Темпераментийн аль нэг хэв шинж дангаараа илрэх нь ховор, харин аль нэг нь зонхилж бусад нь дагалдсан шинжтэй байдаг. Сайн ба муу хэв шинж гэж байдаггүй хэв шинж тус бүр өөрийн давуу тал ба дутагдалтай талтай.
No comments:
Post a Comment