Tuesday, April 5, 2016

Удирдах ажилтны ёс зүй




Энэ сэдвийн хүрээнд удирдах ажилтан-менежерт тавигдах зан суртахууны асуудлыг хөндөж ярих болно. Менежмжнтийн онолыг амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэгч зохион байгуулагчийн мэргэжлийг менежер гэнэ. Менежер нь авъяас, мэргэжил, албан тушаал, нэр хүндийн бүрдэл. Менежер нь мэргэшсэн удирдагч төдийгүй ажил хэргээ гоц гаргуу мэддэг, төрөлхийн авъяаслаг зохион байгуулагч, ёс суртахуунтай ажил хэрэгч хүн байх ёстой.
Чадварлаг менежер үлгэр жишээч манлайллаараа байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй болгож, хөгжил дэвшилд хүргэнэ. Тэд үр дүнтэй манлайлж ямагт байгууллага, хамт олыхоо өмнө сайн сайхан, эрхэм чанараараа зүг чиг заагч нь байдаг. Удирдах ажилтны манлайлал нь хүний үйл ажиллагаа үр ашигтай маш өндөр түвшинд хүрэх хариуцлага , хүнийг хязгаарлагдмал хүрээнээс гарах, хувь хүнийг төлөвшүүлэх чадвар юм. Өнөөгийн манлайллын үүргийг хэдэн арван жилийнхтэй харьцуулахад маш их өөрчлөгдсөн. Өнөөгийн нийгмийн нээлттэй , ардчилсан уур амьсгал нь их амжилт авчрах манлайллын хэв маягийг тодорхойлоход шууд нөлөөлж байна.
Менежер хүн байгууллагын дарга биш, харин ажилтнуудыхаа түнш нь байж, байгууллагын зорилтыг хамтдаа хангахын тулд хариуцлага хүлээж, ажилтнуудынхаа нэгэн адил ажлын бүтээлч уур амьсгал бүрдүүлж, үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг байх нь чухал болж байна. Удирдагч хүний үр дүнтэй манлайлал нь ёс суртахуунч шинж чанар болон мэргэжлийн өндөр чадавхиар тодорхойлогддог.
Орчин үед удирдах ажилтны түвшинд “ёс зүйт манлайлал”-ын тухай ярих боллоо. Ёс зүйт манлайлал гэдэг бол нээлттэй, шударга байж, хүмүүст адил тэгш хандах, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх гэсэн үт. Ёс зүйт манлайлал нь итгэлцлийг чухалчилдаг, нээлттэй шударга харилцаа, чин сэтгэлээсээ бусдад хандах хандлага, хүсэл эрмэлзэлийг үүсгэх явдал юм. Удирдах ажилтнууд цаг ямагт бусад хүмүүсийн амьдралд нөлөөлөх сонголт хийж байдаг учир ёс суртахуунтай манлайлал чухал ач холбогдолтой. Бусдад үйлчлэхийг чин сэтгэлээсээ хүэх, бусдын хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж сурах, бусдын сэтгэлийг ойлгож, тэдний нүдээр ертөнцийг харж, аарсдийгөө тэдний оронд тавьж төсөөлөх чадвартай ёс зүйт манлайллыг үйлчлэгч-манлайлагчийн загвар гэж нэрлэж байна. Ажилтнуудынхаа итгэлийг хүлээх нэг чанар нь тухайн удирдагчийн ёс суртахуунч чанар юм. Энэ нь тухайн удирдагч хэр зэрэг үнэнч шударга хүн бэ гэдэг хэмжүүр. Худалч, хуурамч, хэлсэндээ хүрдэггүй, завшдаг, худгайлдаг удирдагчийг хэн ч итгэж дагахыг хүсдэггүй. Энэ нь тухайн удирдагчийн хэр хүнлэг, нинжин сэтгэлтэй, хүнээ боддог хүн бэ гэдэг шалгуур. Хатуу, харгис, хэрцгий, ууртай, догшин удирдагчийг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Ийм менежер байгууллага, хамт олонд сөрөг уур амьсгал үүсгэж, ажлын гүйцэтгэлийг муутгахад нөлөөлж, хүмүүсийг хэрэг дээрээ өвчилсөн мэт болгож байдаг. Ажилчидтайгаа дарга яаж харьцдаг нь хүмүүсийн оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөлд маш хүчтэй нөлөөлдөг. Муу дарга, захирлууд хийж байгаа ажлаас нь илүү ядралт, урам хугаралтыг ажилчиддаа нэмж үүсгэх нь цөөнгүй. Муу удирдагчид илэрдэг дөрвөн шинж:
1.                    Хэдийд ямар зан ааштай байх, ямар зүйлд ямар хариу өгөх нь огт тодорхойгүй, урьдчилан гаамаглахын аргагүй.
2.                    Ажилчдынхаа өөртөө итгэх итгэлийг ийм дарга нар урж тасддаг. Хүний дутагдлыг ганцаарчлан хэдэхийн оронд олны өмнө гутааж, шоолж, тэднийг дутуу үнэлдэг.
3.                    Тэд байгууллагад нэг нь нөгөөтэйгөө тэмцэлдсэн уур амьсгал бий болгочихдог. Д арга- ажилтны
3.                    Тэд ажиллах эерэг өдөөлтийг ажилчиддаа өгдөггүй. Эсвэл дэндүү бага өгдөг. Хүмүүсийнхээ хувийн онцлогийн мэдэрдэггүй, ажлаа тэр онцлогт нь тохируулах чадваргүй, эсвэл хүсэлгүй байдаг.
Ийм төрийн даргын удирдлагад ажиллахыг хүмүүс гол төлөв үзэн яддаг. Ийм даргын эргэн тойронд эерэг бүтээлч уур амьсгал бий болгох, хадгалж байх бараг боломжгүй.
Менежер хүн удирдлагын үйл ажиллагаандаа алдаа гаргах нь ажил төрөл нь амжилтгүй болох бас нэгэн шалтгаан болдог. Менежерүүдийн гаргадаг нийтлэг хорин алдааг дурдвал:
1.                    Бүдүүлэг, ширүүн авирлах
2.                    Хамт олон дотроосоо дэвшүүлэхгүй, гаднаас хүн авчрах
3.                    Амласандаа хүрдэггүй
4.                    Олонхид биш, зөвхөн хэдхэн хүнд сайн ханддаг
5.                    Ажилчидаа ялгаварладаг
6.                    Эрүүл мэнд, аюулгүйн дүрмийг үл хайхран ажиллахыг шаарддаг.
7.                    Шүүмжлэх, хэт дэглэх гэдэг
8.                    Шудрага бус цалин өгөх, шудрага бус хандлага гаргадаг
9.                    Сайн хийсэн ажлыг магтдаггүй.
10.                 Ар гэрээ орхиж, ажил дээрээ төвлөр гэж албадах
11.                 Бусдыг гүйцэт сонсдоггүй
12.                 Мэргэжлийн ур чадвар муу
13.                 Цалин нэмэхдээ хойрго
14.                 Өгөх заавар, удирдамж нь гүйцэт биш
15.                 Ажилчиддаа анхаарал тавихгүй байгаа нь харагддаг бол бусдын дэмжлэг авах магадлал багасах төдийгүй ажлын гүйцэтгэл, бүтээмж муу байна.

Удирдагч гэж хэн хэн бэ?

Удирдагч гэдэг бол бусад хүмүүст үргэлж хэрэгтэй байдаг хүн
Дэвжин, дээшилье гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх
Итгэлцсэн цагт ойлголцохгүй зүйл гэж байхгүй
Радикал шинэтгэл, тасралтгүй инноваци хийх
Дадлага хий, ахин дахин хий эцсийн дүнд зовохгүй болно.
Авьяасаа зөв хэрэглэсэн хамгийн бүтээлч урлагийг менежмент гэнэ.
Гүйцэтгэх ёстой ажил байвал даруу эхэл, чадахгүй бол бусдад шилжүүл
Чин сэтгэлээсээ хэлсэн үг л хүнийг баярлуулна.
Хүнээр ямар нэг ашигтай үйл бүтээлгэх үйл явцыг удирдлага буюу удирдагч гэдэг. Байгууллагын хамт олныг нэгтгэн, нэг зүгт чиглүүлэхэд удирдагч хүнээс ихээхэн мэдлэг чадвар, дадлага чадавхи шаардагддаг. Өөрийгөө хөгжүүлэхээс гадна удирдлага доорх хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй. Хэн нь ямар зан ааштай, ямар сонирхолтой вэ, миний гаргасан шийдвэрийг яаж хүлээж авч, хэр биелүүлэх вэ гэдгийг нарийн мэддэг хүн жинхэнэ удирдагч менежер. Энэ болгоныг тооцоолж мэдэхгүйгээр хүмүүсийг үр дүнтэй ажиллуулж чадахгүй. Байгууллагын удирдлагын үйл ажиллагаа ажилтан шинээр элсүүлэхээс эхэлнэ.
Хамт олны дотор этгээд зан авиртай хүн ороод ирэхэд сөрөг нөлөө амархан тардаг, улмаар амжилтад муугаар нөлөөлдөг. Тиймээс ганцхан хүн орж ирэхэд л байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахаар больж эхэлдэг. Тийм учраас ажилд авахдаа сайн судлах хэрэгтэй. Ямар хамт олон бүрдүүлэх нь удирдагч хүнээс хамаардгийг эндээс харж болно. Менежер хүн өөрийгөө хөгжүүлэхэд асар их анхаарал тавихаас аргагүй. Үүний тулд ном их уншина. Дараа нь, ижил төстэй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байх хэрэгтэй. Байгууллага амжилтад хүргэж, өөрийнхөө имижийг бүрдүүлж, ажилчиддаа улам үр бүтээмжтэй ажиллах боломж олгохын тулд менежер хүн өөрийн удирдлага доор байгаа ажилчдад маш их анхаарал тавих хэрэгтэй. Үүний тулд дараах хэдэн асуултын хариуг заавал мэддэг байх ёстой.
1.      Ажилчин бүрээ юу хүсч явдгийг мэдэх.
2.       Шийдвэр гаргахад ажилчиддаа аль болох өргөн оролцуулах. Тэднээс өөрийнхөө ч бодоогүй сайхан санаануудыг сонсоно гээч. Мөн ажилдаа тусгах боломжууд шүүрч авна.
3.      Ажилчиддаа өндөр хариуцлага даалгаж байх. Хүн хариуцлага хүлээхийн хэрээр би энэ байгууллагад хэрэгтэй хүн юм байна гэж мэдэрдэг.

Удирдагчийн ёс суртахуунт удирдлага дараах зарчимд үндэслэнэ.
1.      Байгууллагадаа ёс зүйт зан үйлийг төлөвшүүлэн тогтооход дэмжлэг үзүүлэх нь удирдагчийн нэг чухал үүрэг байх ёстой.
2.      Шударга бөгөөд нээлттэй байх зарчим..
3.      Хариуцлага хүлээх чадвар ба шийдвэр төгс байдал.
4.      Нийгмийн харилцааг бүрдүүлэх чадвар.
5.      Өөрийгөө захирах- Өөрийгөө хянах, шүүмжлэх чадвар
6.       Бардам хээнцэр зангаа хязгаарлаж сурах.
7.       Амьдралыг хайрлаж, амьдрал гайхамшиг гэдийг мэдэрч сурах.
8.      Өөрийгөө таньж мэдэх зарчим.
9.      Өөрийгөө бусадтай хуваалц. Хүмүүс өөрсдийн болон амьдралынхаа үйл явдлуудыг хуваалцдаг удирдагчдад дуртай байдаг.
10.  Магтаал, дэмжлэгээр бусдын урам зоригийг сэргээж чаддаг байх хэрэгтэй.
11.  Үг хэлэхээсээ өмнө сайн бод. Бусдыг хатуу тттирүүн үгээр зэмлэж, чанга дуугаар ярихын оронд удирдагчид өөрсдийн хэлж буй үг маш үнэ цэнэтэй гэдгийг авъяасаараа ойлгуулах хэрэгтэй.
12.  Дунд болон муу ажилчдыг дэмжин сайжруулах чадвар. Бусдаас чадах хэрээр нь ихийг шаардаж бай.
  1. Зарчимч байдлаар удирд. Зааж сургадаг шигээ өөрөө амьдар. Бусдаар хүндлүүлнэ гэдэг зарчимч байх ёстой гэсэн үг.
  2. Оюун санаагаа удирдаж чадах сэтгэлийн хат, оюун санааны тэсвэр тэвчээртэй бай..
  3.  Уян хатан буюу тэнцвэртэй байдлыг хадгалах. Удирдагч өөрийн удирдлага доор байгаа хүмүүстэй хэвийн харьцаа тогтоож болохгүй.
  4. Хяналт болон дарангуйллаас тэс өөр зүйл гэдгийг байнга анхаарч ажиллах.
  5. Аливааг сэтгэл хөдлөлөөр будалгүй байгаагаар нь хар.
  6. Бардам бас даруу зангийн балансыг барь. Бардам, даруу занг тэнцтэртэй хослуулах эрдэмд суралцах нь удирдагч хүний нэн чухал зарчим.
  7. Аливаад бодитой хандаж сурах нь удирдагчийн баримталбал зохих зан суртахууны үнэт зарчим.
  8. Үлгэр дууриал үзүүлж удирд. Бусдаас өөрийгөө хэрхэн хүндэтгэдэг бэ гэж асуухаасааа өмнө, өөрийгөө хүндлүүлэхийн тулд бусдад байнга үлгэр жишээ байх ёстой.
  9. Удирдагч хүн тулга тойрсон зүйлээр хөөцөлддөггүй байж, захирагдагсдаа ч энэ занд сургах хэрэгтэй.

Хүн төрөхдөө л гайхамшигтай удирдагч болж төрдөггүй түүнийг насан туршдаа өөрөө хөгжүүлж, бий болгож, дасгал сургууль хийж байж сая шилдэг удирдагч болдог. Ихэнх тохиолдолд зан суртахууныхаа зарим нэг жижиг зүйлийг сайжруулснаар удирдлагын харилцааг илүү амжилттай болгодог.

Удирдагч хүний гол шинжүүд

1.      Эвийг эрхэмлэх. Эв нэгдлийн үзэл санаа бол удирдагч бүрийн ажил үйлс, чиг хандлагын үндсэн зарчим байх ёстой.
2.      Эр зориг. Амьдралд элдэв бэрхшээл саад, бүтэлгүй явдал, ялагдаг байх бөгөөд энэ бүхнийг эр зоригтой, цуцалтгүй тэмцсээр давах ёстой.
3.      Чин хүсэл. Чин хүсэл тэмүүллээр оргилуун байх нь илүү их сэтгэлийн тэнхээ, эрч хүч өгдөг. Чин хүсэл тэмүүлэлгүй, сул дорой удирдагч байж болохгүй. Авъяас чадалтай хэрнээ чин хүсэлгүй хүнийг удирдагч болохоос сэргийлэх хэрэгтэй.
4.       Сэтгэлийн хат. Удирдагч хүн сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.
5.      Биеийн хат. Удирдагч хүн бие бялдараа чийрэгжүүлсэн байх хэрэгтэй
6.       Өрөвч сэтгэл. Удирдагч хүн захиргаандаа байгаа хүмүүсдээ өрөвч сэтгэлээр хандах, анхаарал тавих мэргэн ухаантай байх хэрэгтэй.
7.      Эрс шийдэтгий байх.
8.      Урьдчилан харах. Хүн бол алсын харааг харж сурах хэрэгтэй.
9.       Цан хугацааг зөв тооцоолох. Хэзээ хэдийд гэдгийг нарийн тооцоолох, цаг болоогүй байхад яарахгүй байх.
10.  Өөртөө итгэх. Цаг үргэлж өөртөө итгэлтэй, өөртөө найддаг байх хэрэгтэй.
11.   Өрсөлдөх чадвар. Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсийн дунд эрүүл өрсөлдөөнийг урамшуулан дэмжих хэрэгтэй.
12.  Тооцоолох чадвар. Асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхдаа нарийн ажиглалт судалгаа хийж үндэслэлтэй тооцоолох хэрэгтэй.
13.  Хариуцлага. Удирдлагыг хариуцлагын цаад утга агуулгыг сайн мэддэг байх хэрэгтэй.
14.  Итгэл даах. Итгэл даахгүй бол хүмүүст муугаар нөлөөлнө. Хийсэн үйл нь итгэл түрүүлж байх хэрэгтэй.
15.  Бусдаас хамааралгүй байх. Хүн өөрөө өөртөө л эзэн. Өөрийн чинь өмнөөс хэн ч хийх ажлыг чинь хариуцахгүй.

Жинхэнэ ёсоор удирдахад учрах 6 сорил

Удирдан дагуулах гэдэг нь олны өмнө нээлттэй байж, аливаа шийдвэр гаргахдаа тэдний шинэ санаа, шинэлэг мэдээг үндэслэх явдал юм.
4.                    Идэвхжүүлэх
5.                    Хөгжүүлэх
6.                    Шилжилтийн
7.                    Бүтээлч
8.                    Тохинуулах
9.                    Хямралын

Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?

Жинхэнэ удирдагч
Хуурамч удирдагч
Хүмүүст бодит байдлыг мэдрүүлэх ойлгуулах
Хүмүүсийг удирдан дагуулах гэж хэт их хичээнэ.
Учирсан бэрхшээл, аюул занал боломжид анхаарлаа төвлөрүүлдэг.
Давамгайллыг хяналтын механизм болгох
Учирсан бэрхшээлээс гарахад бүх боломжоо бүрэн дайчилдаг.
Бүлэг болон хамтарч ажиллаж байгаа хүнээ бүрэн оролцуулж чадахгүй
Бүх талаар тусладаг
Өөрийн хүрээнээс халих, шийдвэр гаргахыг хүсэхгүй байх
Асуудлыг нарийн судалж зөв шийдэлд хүрэхэд мэргэн ухаан гаргадаг.
Үнэнийг зөвхөн удирдагч л мэдэж, урагшлах замыг заана гэж итгэдэг.


No comments: