Tuesday, April 5, 2016

СӨНХ-дэд тохиолдох насны хямрал, түүнийг даван туулах арга зам



Хүүхэд болгон бага насандаа тоглох тоглоомоороо дамжуулан ертөнцийг танин мэдэх төдийгүй сэтгэхүй нь хөгжиж байдаг. 3-6 насны хүүхдийг янз бүрийн тоглоомоор тоглуулахаас гадна бусад хүүхдүүдтэй хамт тоглуулж байх нь түүний ерөнхий хөгжилд сайнаар нөлөөлнө. Хэрвээ энэ насны хүүхдийн тоглохыг хязгаарлах, хориглох, түүнд зохих анхаарал тавихгүй бол хүүхдийн хөгжил удааширч, ерөнхий хөгжил хэвийн явагдаж чадахгүйд ч хүрч болно.
Жишээ нь: хүүхэд ганцаараа байгаад байвал тэр идэвхи санаачлагагүй, өөртөө итгэлгүй, бусдыг дууриамтгай, болохгүй байгаа юм болгонд өөрийгөө буруутгадаг, удаан, хамтач бус гэх мэт сөрөг чанарууд түүнд бий болж болзошгүй эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Томчуудад л асуудал тохиолдож хямардаг юм биш бага насныхан ч гэсэн адилхан хямардаг. Энэ нь 3-н насанд тохиолддог.
Балчир насны хүүхэд янз бүрийн нөхцөлд,хүн гадаад байдал нь өөрчлөгдөхөд хүмүүс байдгаараа л байдаг гэдгийг тэр бүр ухамсарлаж чаддаггүй.Өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөрийг хийснээр хүүхэд аливаа зүйлийг бие дааж хийх гэсэн хүсэл эрмэлзлэл тэдэнд төрнө.Энэ насанд том хүнтэй өөрийгөө харьцуулах  бодол хүүхдэд бий болдог.Том хүнтэй адил болох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй болно.Энэ нь хүүхдийн дуурайх үйл ажиллагаанд илэрнэ.”Би том болоод өөрөө шүдээ угааж чаддаг болно”.”Би танд торт авчирч өгнө”.Магадгүй энэ үгээ алдаатай буруу хазгай хэлнэ.Хэдийгээр хүүхэд ирээдүйн тухай ярьж байгаа боловч үнэхээр энэ нь түүний мөрөөдөл биш,үнэн хэрэгтээ өөрийнхөө хүсэж бодож байгааг биелүүлж байгаал хэрэг.Хүүхдийн энэхүү хүсэл нь хүүхдийн бие даах гэсэн хүсэл эрмэлзэлээр илэрдэг.
Хүүхэд өөрийн би-г хамгаалахыг эрмэлзэж,”Би өөрөө хэмээн бүх зүйлийг бие даан хийхийг тэмүүлнэ.Хүүхдийн зан төлөв биеэ авч буй байдалдгарч буй өөрчлөлтийг эрмэлзэлээр илэрдэг.Хүүхэд өөрийн би-г хамгаалахыг эрмэлзэж,”Би өөрөө хэмээн бүх зүйлийг бие даан хийхийг тэмүүлнэ.Хүүхдийн зан төлөв биеэ авч буй байдалдгарч буй өөрчлөлтийг 3 насны хямрал гэнэ.
3 насны хямралын  шинжүүд
Насанд хүрэгчдийн шаардлагыг биелүүлэхгүй байх.Зөрүүд зан гаргах,хэдэр авир гаргах,дураараа аашлах,том хүмүүсийн  хэлснийг биелүүлэхгүй байхын зэрэгцээ би өөрөө чадна гэдгээ өөрийнхөө биеээр үзүүлэхийг хичээх гэх мэт.
3 насны хямрал бол хүүхэд ба насанд хүрэгчдийн  хоорондын нийгмийн харилцаанаас үүсэх бөгөөд энэ нь хүүхдийн өөрийнхөө би-г онцлох ,бусдад үзүүлэх гэсэн эрмэлзэл байдаг.Энэ насны хүүхдийн иймэрхүү байдал томчуулын зүгээс хүүхдэд хир зэрэг хандаж байгаа хандлагаас үлэмж шалтгаалдаг байна.Иймд томчуудын зүгээс хүүхэд хоолоо өөрөө халбагадаж идэх гээд байх эсвэл хувцасаа өөрөө өмсөх гээд байх бие даах оролдлого байна уу эсвэл өөрийн хүссэн болгоныг авах гээд зөрүүдлээд байна уу ялгаж салгаж мэдэх нь чухал.Үүний оронд харин хүүхдийн өсөн нэмэгдэж буй боломж хэрэгцээг ойшоохгүй.”Бага юм,жижигхэн юм, гэж бие даах гэсэн хүсэл эрмэлзэлийг нь дэмжихгүй байх нь хямралын дээрхи шинжүүдийг улам хурцатгах муу нөлөөтэй.Иймд хүүхэдтэй багаас нь зөв харьцаж,зан төлөвийн зөв тавилыг суулгах нь юу юунаас илүү чухал билээ.
Жнь:Хүүхдийн өөрийн боломжийг харгалзанөөрийнх нь хийх гээд байгаа зүйлийг аргыг нь зааж хэлэх юм бол хүүхэд тэр бүр зөрүүдлээд байхгүй нь ойлгомжтой.Нөгөөтэйгүүр,харсан,хүссэн юм болгоныг биелүүлээд байвал бас ямар билээ гэдгийг анхаарч байх нь чухал.Том хүмүүстэй адило байх гэсэн ,том хүмүүс шиг бүх зүйлийг хийж чаддаг болох гэсэн хүсэл,бие даасан байдалд тэмүүлэх тэмүүлэл нь хангагдах цорын ганц боломж нь тоглоомын үйл ажиллагаанд шилжих шилжилт юм.
Тэдний хэл ярианы чадвар нэмэгдэж өөрийн ойлгосон зүйлээ бусдад дэлгэрэнгүй өгүүлбрээр ярьж хэлж өгдөг.
3 насанд хүүхэд үндсэн өнгөөс гадна завсрын зарим нэг өнгүүдийг таних чадвартай болсон байх бөгөөд тэдний хамгийн хийх дуртай зүйл нь зураг зурах болдог.
3 насанд хүүхдийн анхаарлын тогтворжилт нь маш бага хугацаанд нэг зүйл дээр төвлөрдөг.Иймээс энэ насны хүүхэд нь анхааралын сарнилт ихтэй байна.Эрдэмтдийн үзснээр 3 настангуудын анхаарлын сарнилт нь10 минутанд 7-9 удаа өөрчлөгддөг. Ийм учраас 3 насны онцлогт тохируулон богино хугацаагаар өөр өөр зүйлийг хийлгүүлж байвал тэдний хөгжилтөнд сайнаар нөлөөлнө.
3 насны хямрал нь дараах шинжээр илэрдэг. Үүнд:
-          эцэг эхийн шаардлагыг урьдынх шиг дуулгавартай хүлээн авч биелүүлэхгүй
-          зөрүүд зан гаргах
-          дураараа авирлах
-          янз бүрийн хэлбэрээр эсэргүүцэл илэрхийлэх
-          эцэг эхийн үг урьдынх шиг нэр хүндтэй, чухал байхаа больж эхлэх
-          айлын ганц хүүхэд өөрийн  хаанчлалаа тоггоох, тухайн айлын амьд бурхан болох
3 насны гол хямрал бол хүүхэд болон насанд хүрэгчдийн хоорондын нийгмийн харилцаанаас үүсэх бөгөөд энэ нь хүүхэд өөрийнхөө хэн гэдгийг үзүүлэх гэсэн эрмэлзлэл юм.
Хэрвээ эцэг эхчүүд хүүхдийн энэ шинэ хэрэгцээг:
-          Үл ойлгох, үл хүндэлэх,үл харгалзан тэднийг урьдынх шиг жаахан хариугүй амьтан гэж үзэн, тэдний бие даах гэсэн хүсэл идэвхи, эрх чөлөөг хязгаарлах юм бол хүүхэд томчуудын  хоорондын зөрчлүүд улам хурцдана.
-          Ойлгож, хүндэлж, тэдэнд бие даах боломж олгож, түүний энэ байдлыг дэмжиж, харилцаа хандлагаа өөрчилөн   шинэчилж байвал зөрчлүүд нэг их хурцдахгүй.
Энэ насанд хүүхдийг өмнөх насанд асран халамжилж, хүмүүжүүлж байсан эцэг эхийн харилцаа хандлага арга барил хангалтгүй   болж, хүүхэд тэд нараас өөр харилцаа хандлага шаардана. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ даган өсөж хөгжих, хүүхдэд хандах хандлага, арга барилаа өөрчилж байх хэрэгтэй.                                                                                             
Сургуулийн өмнөх насанд хүүхдийн зохион бодохуй эрчимтэй хөгжиж улмаар хийсвэр сэтгэхүй хөгжиж эхэлдэг бөгөөд энэ үед зарим хүүхэд дотроо зохион бодсон зүйлээ үнэн мэт ярих явдал олонтаа тааралддаг. Иймээс энэ онцлогийг харгалзан их худал ярихыг нь хязгаарлаж, түүний хөгжиж буй хийсвэр сэтгэхүйг нь үлгэр зохиолгох, адал явдалт зохиол бүтээлгэх бүтээлч аргыг хэрэглэх нь зүйтэй.  Энэ үед хүүхдэд ухагдахуун төдөвшиж, улмаар үг гэдэг зүйл юмс үзэгдлийг орлож эхэлнэ. Энэ насны хүүхдийн төлөвшилд эцэг эхчүүдийн зөв үлгэр дууриалал, тэдний анхаарал халамж хамгаас чухал нөлөөтэй байдаг.
Энэ насны хүүхэд аливаа нөлөөнд мэдрэмтгий учир түүний авъяас чадавхийг нээн хөгжүүлэхэд нэн таатай байдаг байна. Иймээс энэ насны хүүхдийн зурах, шүлэг зохиох, бүжиглэх зэрэг хэрэгцээ сонирхлыг нь багш, эцэг эхчүүд дэмжиж хөгжүүлэх нь зүйтэй.

No comments: