Хавсрага ёс зүйн шинжлэх ухааны статусын асуудал
шийдэгдээгүй асуудлын тоонд орж байгаа ч дотроо биоэтикийн, мэргэжлийн,
хэрэглээний болон бусад олон чиглэлээр хөгжиж байна.
Хүний амьдралын бүх салбарт ёс суртахууны практик
асуудлууд байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны харилцаанд ордоггүй нийгмийн
салбар гэж байхгүй. Иймээс ёс суртахууны онолын асуудлууд нь практик
асуудалтайгаа холбоотой, харилцан уялдсан байдаг. Тухайлбал, үр хөндөлтийг
хуульчлан батлах эсэх, найдваргүй өвчтөний зовлонт амьдралыг таслан зогсоох
эсэх, цаазаар авах явдлыг зөвтгөх эсэх гэх мэт олон асуудлууд ордог. Эдгээр
асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нийгмийн байр суурь тодорхойгүй,
маргаантай хэвээр байна. Ийм учраас дээрхи асуудлуудыг ёс зүйн талаас нь судалж
буйг хавсрага ёсзүйн асуудал
гэдэг.
Хавсрага ёс зүй сүулийн жилүүдэд өрнөдийн орнуудад
хүчтэй хөгжиж эхэлсэн. Хавсрага ёс зүй асуудлуудыг бүрэн төгс шийдвэрлэж
болдоггүй учир тэдгзэрийг «ёс
суртахууны нээлттэй асуудлууд» гэж нэрлэдэг.
Гэр бүлийн
ёс зүй
Гэр
бүлийн хүрээнд ёс суртахууны харилцааг төлөвшүүлэх нь нийгмийн харилцааг
боловсронгуй болгоход
чухал ач холбогдолтой. Гэр бүлд хувь хүн төлөвшиж, нийгмийн олон талт
харилцаанд ордог. Ийнхүү хувь хүн гэр бүлд хэрхэн төлөвшснөөсөө хамааран
нийгмийн харилцаанд орохдоо ёс суртахууны төлөв байдал нь илэрдэг. Өөрөөр
хэлбэл, гэр бүлдээ олж авсан ёс суртахууны төлөвшил нь тухайн хувь хүнийг
нийгмийн харилцаанд бэлтгэгдэх гол нөхцөл болдог.
Гэр бүлийн гишүүдийн бие биөэ болон бусдыг
хүндэтгэх, ойлгох, сонсох чадвар, хувь хүний үнэнч чанар, хариуцпагатай байх
ухамсар зэрэг ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлэх нь гэр бүлийн ёс
суртахууны суурь үндэс юм.
Гэр
бүлийн хүрээнд буй болсон хувь хүний төлөвшил, хүмүүжил нь нэг талаар, нийгмийн
хөгжилд чухал хөрс суурь нь болдог, нөгөө талаар, хамт олон, байгууллага,
нийгмийн харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Эндээс гэр бүлийн ёс
суртахуун гэж юу болох, ёс зүйн үндсэн ойлголтуудтай хэрхэн холбогддог болохыг
авч үзье.
Гэр бүлийн ёс суртахуун гэдэг нь:
Гэр бүл, нийгмийн өмнө
хүлээсэн үүргээ ухамсарлах,
бие биенээ хайрлах,
халамжлах нинжин сэтгэлтэй байх, хүндэтгэл, үнэнч байх чадвар,
удам угсаа, гэр бүлийнхээ
нэр төрийг хамгаалах, амьдралын зорилгоо зөв тодорхойлох, амьдралын утга учраа
зөв бүрдүүлэх ухамсар юм.
Гэр
бүл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ
хир зэрэг биел үүлснээс гэр бүлийн төдийгүй нийгмийн сайн сайхан байдал ихээхэн
хэмжээгээр шалтгаална. Учир нь гэр бүл болгонд гэр бүлийнхээ өмнө, нийгмийн
өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж байдаг.
Нийгмийн өмнө хүлээх үүрэг:
-
Үр
хүүхдээ төлөвшүүлэх
-
Гэр
бүлийн гишүүн бүр нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах
Гэр бүлйн өмнө хүлээх үүрэг:
-
Өрхийн
тэргүүлэгчийн
-
Гэрийн
эзэгтэйн
-
Үр
хүүхдийн
Гэр
бүлийн ёс суртахууны бас нэг чухал асуудал бол гэр бүлийн нэр
төр, нэр хүндийн тухай ойлголт юм.
Нэр төр бол ёс суртахууны үүднээс хүний хувийн
эрхэм чанар, хүн өөрөө нийгэмд эзэлж байгаа байр сууриа ухамсарлаж байгаа
байдал, хүний үнэ цэнийг нийгмийн зүгээс үнэлж байгааг илэрхийлсэн ойлголт юм.
Гэр
бүлийн нэр төр гэдэг нь: нэг талаас, гэр бүлийн гишүүдээс гэр бүл, удам
угсааныхаа нэр төр хэмээх үнэт зүйлийг хадгалах, хамгаалах ухамсар, нөгөө
талаас, тухайн гэр бүлийн гишүүдийн зан чанар, хүниймөс, тэднийүйлдэл, үйл
ажиллагаанд нийгэм, хамт олны зүгээс өгч буй үнэлгээ юм.
Гэр
бүлийн нэр төрийг хамгаалах явдал нь тэдний ухамсартай үйл ажиллагаанаас
ихээхэн хамаарна. Гэр бүлийн нэг л гишүүний алдаатай үйл ажиллагаа тухайн гэр
бүлийн нэр төрийг сэвтүүлэхэд хүргэдэг.
“хүн нэрээ, тогос өдөө”, “нэр хугарахаар яс хугар”,
“сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй”
Гэр бүлийн ёс
суртахууны нэг эрхэм чухал зорилго бол залуу үеийг хүнлэг, энэрэнгүй, нинжин сэтгэлтэй нандин чанараар хүмүүжүүлэх
явдал юм.
Хүнлэг, энэрэнгүй, нинжин сэтгэлээр хүмүүжүүлнэ гэдэг нь:
a.
эцэг эхээ хайрладаг,
b.
өнчин ядуу хүнд тусалдаг,
c.
хүний мөс сайтай,
д. өрөвч зөөлөн сэтгэлтэй,
е. тусч зан чанарыг
эзэмшүүлэхэд гол анхаарлаа хандуупж хүн болоод амьтны амийг хороохоос жигшдэг,
муу зан үйл муу зуршилтай болохоос аль болохоор сэргийлэх явдал юм.
Монголчууд
ёс суртахууны энэрэнгүй нинжин сэтгэлийг төлөвшүүлэхдээ зөвхөн хүнд хандсан
явцуу байдлаар авч үзээгүй, байгаль, эх дэлхийгээ, амьтан, ургамал ер нь ертөнц
дээр байгаа бүхнийг хайрлах хүмүүжлийн цогц аргыг хэрэглэж байв.
Биоэтик
Орчин
үед өрнөдийн орнуудад биоэтикийн чиглэл эрчимтэй хөгжиж байна.
«Биоэтикийн нэвтэрхий толь» зэрэг олон тооны ном бүтээл хэвлэгдэн гарснаас
гадна биоэтикчдийн симпиозиум, эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг,
ярилцлага олноор хийгдэх болжээ. Гол төлөөлөгчид нь: Р.Дежорж, Б.Герт,
А.Каплан, Д.Уиклер г.м олон хүмүүсийг нэрлэж болно. Тэдний эрлийн эхлэл нь хүн
төрөлхтний ирээдүйн тухай түгшүүр, зовнил юм. Тиймээс америкийн биологич
В.Р.Поттер биоэтикийг «ирээдүй рүү хүрэх гүүр» гэж нэрлэжээ. 60,70-аад онд
биологи, анагаах ухааны практик асуудлаар хүчтэй хөгжиж эхэлсэн. Хэдийгээр
биоэтикийн ёс зүйн чиглүүлэгч нь хүмүүнлэгийн зарчим боловч судлагдаж буй бүх
асуудлаар нэгдсэн нэг санал байдаггүй. Биоэтикт уламжлал болон орчин үеийн нэн
чухал асуудлууд аль алин нь ордог.
Юуны
өмнө анагаах ухааны «эмч-эмчлүүлэгч»
хоёрын хоорондын харилцааны асуудал ордог ба энэ асуудлыг авч үзээд
эмчлүүлэгчийн оролцоог хүчтэй гаргасан байна. Ингэснээрээ эмч, эмчлүүлэгчийн «мэдээлэх, зөвшилцөх» ёс зүйн
хандлагад, мөн түүний үр дүнд гарах эрх зүйн дэмжлэгт нөлөөлөх зорилготой юм.
Мэдээжийн хэрэг «мэдээлэх, зөвшилцөх» хандлага нь маргааны гол асуудал болж
шийдвэрлэгдэж чадаагүй хэвээр байна.
Хүний бие даасан
байдлыг «хүн бүр өөрийн биеийн эзэнд тооцогдоно» гэж үздэг ба ухаан санаа эрүүл
саруул байгаа үед ямар нэгэн эмчилгээг хийлгэхгүй хориглож болно, харин эмч
түүний энэ шийдвэрт саад болж болохгүй гэсэн санаа юм.
Шашны ёс зүй
Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад өөрийгөө болон
амьдрал ахуйгаа, хүрээлэн буй орчноо танин мэдэхийг оролдож ирсний үр дүнд
үлгэр домог, философи, шинжлэх ухаанаас гадна шашин хэмээх сэтгэлгээний өвөрмөц
хэв маяг үүссэн байна.
Аливаа шашныг хүндэтгэн дээдэлж тэгш хандах нь
нийгмийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй хувь хүний төлөвшилд чухал үүрэг
гүйцэтгэдэг нийгмийн ёс зүйн нэг чухал асуудал юм. Иймээс нийгмийн ёс зүйн нэг
чухал асуудал болох шашны ёс зүйн мөн чанарыг ойлгох, танин мэдэх, түүнд
хүндэтгэлтэй хандах нь өөрөө ёс зүйн асуудал юм. Шашин бүр өөрийн ёс суртахууны
сургаалтай, зан үйлтэй, өөрийн гэсэн сүсэгтнүүдтэй. Юуны өмнө өөрийн шүтэж буй
шашныхаа мөн чанарыг ухаарч, сургаал юугий нь ухан ойлгож, ёс жаягийг нь
хүндэтгэн дагаж, бусад шашинд үл тэрсэлдэх нь сүсэгтэн хүний ёс суртахууны гол
асуудал билээ.
Шашны хэт туйлшрагч, тэрсэлдэгч үзлээс зайлсхийх,
аливаа шашны сургаалын мөн чанар, ёс суртахууны асуудлыг нь зөвөөр танин мэдэх,
ойлгох, үл ялгаварлан хүндэтгэх нь шашны ёс зүйн тулгамдсан асуудлын нэг юм.
No comments:
Post a Comment