Хүүхдийн сэтгэцийн онцлогийг судлах аргууд
Хүүхдийн сэтгэцийн онцлогийг
судлах арга:
ü Үндсэн /ажиглалт, туршилтын аргууд орно/
ü Тусгай /харилцан яриа, анкет бүртгэл, социометрийн
арга болон бүх төрлийн тестүүд, үйл ажиллагааны үр дүнг судлах зэрэг аргууд
орно/
Ажиглалтын арга
Энэ нь хэрэглэхэд илүү дөхөмтэй, түгээмэл арга юм. Ажиглалтын аргаар хүний сэтгэцийн гадаад илрэлийг судлах боловч дотоод сэтгэл зүйг мэдэх боломж бага байдаг. Тиймээс дан ганц ажиглалтын аргаар өнгөц дүгнэж болохгүй. Ажиглалтыг үйл ажиллагааны хэвийн нөхцөлд явуулна. Яагаад гэвэл өөрийг нь ажилгаж байгааг мэдвэл тухайн хүүхэд өөрийнхөөрөө байж чадахгүй биеэ барих тохиолдол их гархаас гадна энэ байдал өөрт нь яаршигтай санагдана. Ажиглалтыг зөвхөн хичээл дээр нь биш бусад орчин нөхцөлд ч мөн адил ажиглалт хийнэ. Ажиглалт хийснийхээ үр дүнг практикт хэрэглэхийн тулд тэмдэглэл хийх ёстой. Өмнөө тавьсан зорилтоос шалтгаалж 2 янзаар хөтөлж болно.
1. Тухайн хүүхдэд ажиглагдсан зан үйл бүхий илрэл
2. Судлагч зөвхөн өөрийнхөө судалж байгаа асуудалтай холбоотой илрэлүүдийг

Социометрийн аргыг практикт хэрэглэх
Судалгааны
зорилго: Сурагчдын хамт олны гишүүдийн хоорондын харилцааг тодорхойлж үр
дүнгийн нь практикт хэрэглэх зорилготой. Судалгааны явцад ажиглалт хийнэ.
1. Хэн хэнтэй үерхэж байна вэ?
2. Ангид хамгийн нэр хүнд, нөлөөтэй сурагч хэн бэ?
3. Хамт олноосоо тасарч ганцаардсан сурагч байна у
4. Ангийн хамгийн нэр хүндтэй сурагчид болон ганцаардсан хүүхэд өөрийнхөө байр байдалд хэрхэн хандаж байна? зэрэг ажиглалт хийж, үүнийгээ батлахын тулд энэ аргыг хэрэглэн ангийнхаа сурагчдын хооронд бүрэлдсэн харилцааг тодорхойлно. Үүний тулд сурагчдад дараах зааврыг өгнө.

-Хүүхдүүд
ээ Би ирэх улиралд та нарын сонирхлын дагуу суудлыг чинь хуваарилах бодолтлй
байна. Иймээс цаасан дээр өөрийн нэрийг бичээд хамт суухыг хүсэж байгаагаар 3
хүүхдийг дараалалд оруулна. Гэвч хүүхэд бүрийн хүсэлтийг биелүүлж чадахгүй байж
магадгйү учир цуг суухыг хүсэхгүй байгаа хүүхдийнхээ нэрийг 4т бичээрэй. Би тэр
хүүхэдтэй хамт суулгахгүй байхыг бодно гэсэн заавар өгнө. Эсвэл тухайн ангийн
насны онцлог, зоригоос нь хамаарч өөр заавар өгч болно. Хуудасны загварыг
үзүүлбэл:
- Эмэгтэй
- Эрэгтэй
(-) -татгалзсан /4т бичсэнийг/
сонголтыг гаргахдаа сонголтын дарааллыг харгалзахгүй /хэн хэнийг сонгож вэ гэдгийг тооцохоос биш хэдэд сонгосныг тооцохгүй/
Үүний дараа сурагчаа 5 бүлэгт хуваана.
1. I зэргийн сонголтыг илүү хүлээсэн ангийн хамгийн нэр хүндбүхий сурагчид
2. II зэргийн сонголтыг хамгийн их хүлээсэн сурагчид
3. III --х--
4. Ямар ч сонголт хүлээгээгүй /хамт олныхоо дотор тодорхой байр суурь эзэлж чадаагүй/ сурагчид
5. Татгалзсан тэмдгийг хамгийн их авсан /хамт олноосоо хөндийрсөн/ сурагчид орно.
Социограммаа байгуулсны дараа ангид хэн хэний бүрэлдэхүүнтэй хичнээн хүүхэд байгааг харж болно. Мөн өөрийн урьдчилсан ажиглалттайгаа жишиж харьцуулна. Хэрэв ангийн хамт олны нэгдэл сайн байвал ганцаардмал хүүхдийн тоо цөөн. Төвийн тойргуудад ихэнх хүүхдүүд орсон байна. Мөн охид хөвгүүдийн харилцаанд дүгнэлт хийж болно. Хэрэв хүйсийн ялгарал гарсан бол социограммын зүүн баруун талыг холбосон зураас маш цөөн байна. Сонголтын үндэслэл шалтгааныг тодруулахын тулд хүүхэд тус бүртэй уулзаж мөн бусад судалгааны аргыг ашиглаж болно.

Энэ арга нь гишүүдийн хоорондын нэгэнт бүрэлдэн
тогтсон холбоо хамаарлын зургийг харуулах боловч учир шалтгааныг харуулахгүй.
Эцсийн дүгнэлт хийсний дараа сурагчдын хоорондох харилцаа, үйл ажиллагаа, үүрэг
зэргийг харгалзан үзнэ. Ялангуяа ганцаардсан сурагчийн нэр хүндийг бэхжүүлж,
хамт олных нь дунд татан оруулах үйл ажиллагааг чадварлаг явуулах хэрэгтэй.
Ангийн сурагчдын хоорондын харилцаа хэр тогтвортой байгаа болон хүмүүжлийн ажлын
дүнг тодорхойлохдоо 4-6 сарын дараа дахин авч болно. Тэгэхдээ агуулгыг өөрчилж,
зорилгоо сурагчдадаа мэдэгдэж болохгүй.
Анкетийн арга
Олон хүнийг зэрэг хамрах боломжтой байлагт энэ аргын давуу тал оршино. Гэвч судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийн зан үйлдтодорхой хяналт тавих, нэг бүрчлэн ярилцах боломжгүй байдгаараа сул талтай. Сурагчдын ёс суртахууны ойлголт төсөөлөл, хүсэл сонирхолыг анкетын аргаар судлахад тохиромжтой. Судлагч дүн шинжилгээ хийж, хүүхдийн алдаатай ойлголтыг залруулахад чиглэсэн ёс зүйн сэдэвт ярилцлага зохиох приктик арга хэмжээг авч эхэлнэ. Хүүхдийн анхаарал, сэтгэл хөдлөлийг энэ аргаар олоход тохиромжгүй. Харин зан үйлийн сэдэл, тэмүүллийг тодорхойлоход тохиромжтой.
Тестийн арга
Энэ бол хүний сэтгэцийн аль нэг талыг богино хугацаанд тодорхойлон гаргадаг давуу талтай. Тестийг хүүхдийн авъяас чадварын болон хөгжлийн төвшин зэргийг тодорхойлоход ихэвчлэн хэрэглэдэг. Тестийн эцсийн үр дүнг тодорхойлохдоо асуудалд чанарын анализ хийх нь чухал. Туршилтын явцыг харуулсан тусгай протокол хөтлөх хэрэгтэй байдаг.
No comments:
Post a Comment