Бид эр, эм бэлгийн нэг нэг эс нийлж, хөгжсөнөөр буй болдог
билээ. Өдөр бүр мянга мянган хүн бий болж, хорвоод мэндэлж байдаг. Ямарваа үйл
явдал үргэлжилд ойр ойрхон болж хүмүүсийн анхаарлыг татахгүйгээр барахүй маш
амархан бүтдэг зүйл мэт ойлгодог. Гэвч өнөөгийн хөгжиж буй, тусгай мэргэжсэн
шинжлэх ухааны салбарын нарийн судлах аргын тусламжтайгаар энэ хялбар мэт
харагдах ХҮН бий болох үйл явцын нууцыг нээж байна.
- Миллиметрийн хэмжээтэй (200 микрон) өндгөн эс хүний генетик мэдээллийг агуусан ДНХ-ийн яг тал хувийг нь агуулдаг. Өндгөн эс гадагшлах үед мейоз хуваагдлаас үлдсэн жижиг хороогч бие харагдаж байна.
- 500 сая эр бэлгийн эс өөрийн биедээ ахадсан “их зам”-ыг туулж ирэхэд “гэрийн эзэн” өндгөн эс тэднээс зөвхөн ганцыг сонгохоор умайн гуурсанд хүлээж байдаг юм.
- 24 цаг амьдрах чадвартай эр бэлгийн эс өндгөн эсийг тойрон хүрээлдэг. Гэвч одоогоор ямар ч эр бэлгийн эс өндгөн эст ороогүй байна. Эд умай, умайн гуурсаар явах амаас шалгарч үлдсэн 100 гаруй сая эр бэлгийн эс бөгөөд тэдний ганцханд л цааш амьдрах аз тохионо. Өндгөн эс огторгуйн замд гарсан хиймэл дагуул мэт дотор нь ороход маш хэцүү байдаг. Эр бэлгийн эсүүд солонгон бүрхүүл хэмээх эсүүдээс бүрдсэн уг давхрагыг нэвтрэхийн тулд сүүлээ өрөм мэт хурдтайгаар эргүүлж толгойгоороо өндгөн эсийг цохиж, түүнийг цагийн зүүний эсрэг тойрч байдаг.
- Эр бэлгийн эсүүдийн нэг нь өөртөө агуулсан даавар ба хүчтэй толгойн цохилтоор өндгөн эсийн бүрхүүлийг цоолж, сейвэнт бүрхүүлд орно. Хэдэн мөчийн дараа бүр дотогш орно. Эр бэлгийн эс өндгөн эст ортлоо толгой, сүүлээ 20 000 гаруй удаа эргэлдүүлдэг байна. Сүүлээ эргүүлэхэд шаардагдах энергийг эр бэлгийн эсийн их биеийн хэсэгт байрласан митохондри гаргаж байдаг. Яг 20 цагийн дараа эр бэлгийн эс өндгөн эст ордог ба эр, эм эсүүдийн дан бүрдэл бүхий бөөмийн хромосомууд дотор орж холхилдоно. Ингэж шинэ хүний удмын мэдээлэл бий болно.
- Үр тогтсон өндгөн эс хэдэн цагийн дараа ( эр бэлгийн эс эмэгтэйн биед орсноос хойш 30 цагийн дараа ) хоёр хэсэгт хуваагдана. Эсүүд умайн гуурсны доторх хруу шиг салбангуудын тусламжтайгаар умай руу өнхөрнө.
- Хоёр өдрийн дотор үр тогтсон өндгөн эс 12-15 цагийн хугацаатай дахин хоёрт хуваагдана. Ингэж эхлээд 4, дараа нь 8 болж, энэ нь үргэлжлэн умай руу өнхөрнө. Умайн гуурсны доторх жижиг нэмэгдлүүд аюултай, тэд зиготод наалдаж түүнийг умайд хүргэхгүйгээр замд нь барьж авбал умайн гадуурх жирэмслэлт болдог.
- Хоёр өдрийн хуваагдлын үр дүнд 100 эсээс бүрдсэн морула хэмээх эсийн бөөм бий болно. Энэ үед морула хэмээх эсийн бөөм бий болно. Энэ наалдах магадлал маш их. Морулаг бүрдүүлсэн эсүүд бөмбөг мэт хэлбэрт орж дунд хэсэгт нь хоосон зай үлдэнэ. Эсэн бөмбөлгийг бластоцид гэнэ.
- Бөмбөлөг хамгаалах бүрхүүлээр хүрээлэгдэж 96 цагийн дараа умайд орсон байна. Гэвч үүгээр ажил дуусахгүй. Одоо жинхэнэ боловсрох газар болох умайн хананд бэхлэгдэх хэрэгтэй
- Умайн хананд бэхлэгдэхийн тулд хамгаалагч бүрхүүлийг хаях хэрэгтэй. Энэ бүрхүүл зөвхөн умайн гуурсаар өнхрөх явцад л шаардагддаг.
- Чөлөөтэй болсон бластоцит умайн хананд наалдахаас өмнө жаахан томорч наалдах талбайг ихэсгэнэ. Эсүүд өөрчлөгдөж эхлэх ба анхны үр хөврөлийн суурь нь тавигдана. Хөгжиж буй энэ амьд бие эхийн уд эсээс өөр эд эстэй учир эхийн дархлааны тогтолцоо түүнийг гадны микроб гэж эсэргүүцэн үхүүлж магадгүй. Гэвч ихэнхдээ бластоцитын шүүрэл нь хамгаалагч болдог. Тэгээд эхийн дархлааны тогтолцоо эсүүдтэй “хэлэлцээр” хийж 9 сарын турш бие биедээ довтолдоггүй юм.
- Бластоцит томорч, эсүүд өдөрт хоёр хуваагдана. Өдөрт хэдэн мянган эсээр үржсэн бластоцит умайн салст руу гүн шигдэн бэхлэгдэнэ. Энэ нь цаашид боловсорч ургийг хамгаалах тэжээл, ихэс болно. ингэж нэг эсээс яг 9 сарын хугацаанд хүн бий болно.
- Гурван долоо хоногтой ургийн зүрх нь цохилж эхэлнэ. Өндөр нь 2мм, эд эс ба эрхтнүүдийг үүсгэх 3 давхраа үүснэ. Төв мэдрэлийн тогтолцоог бий болгогч нейраль эктодерм дотогш түрж хоолой үүсгэж эхэлнэ. Дээд хэсгээс нь урд тархи үүснэ. Нейраль хоолой дунд хэсэгтээ нийлсэн, дээд ба доод хэсэгтээ онгорхой байна. Энэ үед ураг ямар нэгэн сээр нуруутан амьтных уу? Хүнийх үү гэдэг нь ялгагдахгүй.
- Ураг дөрвөн долоо хоногтойдоо 6 мм өндөр болж, амьтантай ижил бүтцээс аажмаар холдож онцлогууд нь тодорно. Тархи ба нугалмуудын эхлэл тавигдаж зүрх, элэгний ажиллагаа, цусны эргэлт эхэлнэ.
- Таван долоо хоногтой ураг 1 см болсон зүрх, элэг нь тодорхой харагдана. Гар хуруунууд нь одоохондоо бөмбөлөг хэвээрээ. Үр тогтсоноос хойш 6 дахь долоо хоногоос ураг хурдан өснө. Зүрх нь эхийнхээс 2 дахин их буюу минутад 140-150 цохилж ургийн хүйсээр цус шахагдана.
- Үр тогтсоноос хойш зургаа дахь долоо хоногоос ураг хурдан өснө. Зүрх нь эхийнхээс хоёр дахин их буюу минутад 140-150 цохилж ургийн хүйсээр цус шахагдана.
- Долоо дахь долоо хоногт 25 мм болсон байна.
- Хамгийн гайхамшигтай эрхтэн болох тархи энэ долоо хоногоос минутанд 100 000 эсээр төлжиж, мэдрэлийн эсүүдйн анхны холбоосууд үүсч, тархи мэдрэлийн сүлжээг үүсгэж эхэлнэ. Тархины эсүүд цочролд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Тархины эсүүд төрөх хүртэл 100 сая мэдрэлийн эстэй болж хамгийн сүүлийн үеийн номантерийг ардаа орхино.
- Найман долоо хоногтой ураг нь 3-3.5 см болсон байна. Ихсийн дотор хамгаалах шингэнд сэлж, 13 гр жинтэй болно.
- Ураг 10-11 долоо хоногтойдоо 4 см өндөр болж, хуруунууд нь тодорч эхэлсэн байна. Хүйгээр дамжуулан эхээсээ тэжээл авч илүүдлийг эхийн цусны эргэлтэнд буцаадаг.
- 60 өдрийн дараа ураг сая орчим эстэй болж, 14 гр хүрчээ.
- Ургийн эдүүд өдөр бүр улам төлжиж шинэ эрхтнийг үүсгэхэд оролцож ясны эргэн тойронд цусны судсууд тархаж эхэлнэ. Ихсийн шингэн бага байвал ураг цохилт, доргионд үхэж болно. их байвал ураг хөгжиж чадахгүй жижиг хэвээрээ үлддэг.
22.
Гурван
сартай ураг ихсийн дотор 20 гр болж, хөгжил нь үргэлжилсээр байна.
23.
Арван
таван 7 хоногтой ураг 10 см өндөртэй. Нүүрэнд нь онцлог өөрчлөлтүүд орсон
байна. Нимгэн арьсан дор нь цусны судсууд харагдана. Нүдний зовхи нь долоон сар
хүртэл наалдсан байдаг. Хурууны үзүүрт хумс үүснэ. Гар нь бас боломжоороо
уртсах бөгөөд нэг нэгнээ барих хэмжээнд хүрсэн байна.
24.
Дөрвөн
сартай ураг нь 16 см болсон байна. Ихэс нь ургийг тэжээх ба илүүдэл зүйлийг
гаргах бас эхийн шинэ өндгөн эс боловсоход саад хийх дааврыг ялгаруулдаг байна.
25.
Арвангурван
долоо хоногтой ургийн нүд нээгдэнэ.
26.
Ураг
толгойгоо хөдөлгөж, нүүрэндээ арим хөдөлгөөн хийж эхлэх ба амьсгалын эрхтнүүд
ажиллаж эхэлнэ.
27.
Найм
дахь долоо хоногоос сонсож эхэлсэн гадаад чих 4 сартайдаа тодордог, таван
сартайдаа жинхэнэ хэлбэртээ ордог.
28.
Таван
сар болоод дуу чимээнд хариу өгнө. Эх нь энэ үед бүүвэйн дуу аялж өгвөл, хүүхэд
төрсний дараа эхийнхээ дууг сайн танина. Нугасных шиг хөл нь тодорхой хугацааны
дараа хэсэг хэсгээр уртасч, хуруунууд нь хэлбэржиж эхэлнэ. Энэ долоо хоногт
хумс бий болно. хөлийн хуруунуудад цусны судсууд олшрох бөгөөд ясжиж эхэлнэ.
Гавлын хавтгай яснууд нэг нэгнийнхээ дээрээс давхарлаж, төрөлтийг хялбарчлахын
тулд ясжихгүй.
29.
Зургаан
сартай ургийн бие үсээр бүрхэгдсэн байдаг. Гэвч эдгээр үс нь төрөлтөөс өмнө
унаж алга болдог. Зөвхөн үс, хөмсөг, сормуус л үлддэг.
30.
18-20
долоо хоногтой ураг нэлээд хүчтэй тийрнэ.
31.
4-5
сартайдаа бүх эд эрхтнүүд үүсэх бөгөөд гайхамшигтай зохицууалттай байна. Зарим
хөдөлгөөнүүдээрээ эрхтнүүдийн эрүүл байгаа эсэх нь мэдэгдэнэ.
32.
18
долоо хоногтой ураг 24 см өндөр болж эхийн хэвлий дэх амьдралынхаа хагасыг
өнгөрүүлсэн, төрөх үеийн өндрийнхөө талд хүрсэн байна.
33.
Ураг
төрөх хүртэл удаан хугацаанд өсөж торнисоор таван сартайгаасаа эхлэн хөдөлгөөн
нь илүү хүчтэй болно. мэдрэл нь хөгжихийн хэрээр ухрах, эргэх, өшиглөх,
тийрэх хөдөлгөөнүүдийг хийнэ. Эдгээр хөдөлгөөнүүд нь булчин болон мэдрэлийн
тогтолцоо эрүүл хөгжихөд хэрэгтэй.
34.
8
сартай ураг 45 см өндөртэй болсон байна. Хэрэв гэдсэн дэхь ургийн
хөдөлгөөн багасгах, эсвэл бүр байхгүй болчихвол эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Энэ нь ураг ямар нэг сааталд орсон эсвэл амьгүй болсны шинж болж магадгүй юм.
35.
Төрөхөд
ойрхон болжээ. Шинэ ертөнцөд ирэх хугацаа дөхөж. Ураг толгойгоо доош нь
харуулан , гарах байрлалд шилжжээ.
36.
Азтай мөч. Шинэ ертөнцөд хөл тавилаа. Хүйн холбоо тасраагүй
байна. Ихэс гарч дуусмагц эхийн сүүн булаг ундарч, хүүхэд энэхүү
гайхамшигт ундаагаар хооллож эхэлнэ.
No comments:
Post a Comment