Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн үе шатууд
Хүртэх - хөдөлгөөний мэдрэхүйн үе шат 0-2 нас.
Нэгдүгээр
шат нь схем хоорондьш нарийн төвөгтэй цогц-нийлмэл өсөлтийг илтгэсэн хэд хэдэн
дэд шатуудыг дотроо агуулна.
•
Эхний шат буюу
рефлексийн шатан дээр төрөлхийн, зориудын биш үйлдлүүд хийгддэг. Харин
дараагийн шатан дээр нь рефлекслэг схемүүд нь ухамсарт хяналтанд орно.
•
Хөхөх, харах,
хавлан барих зэрэг анхдагч схемүүдийн хоорондын зохицолдлогоо жинхэнэ ёсоор
явагдсаны дараа хоёрдогч ехемийн шат залгана. Жишээ нь: нялх хүүхэд ямар нэг
юмыг нэгэн зэрэг харах ба барьж авах (анхдагч схем) төдийгүй барьж авах
зорилгын үүднээс харж байж болно.(хоёрдогч схем)
•
Цаашдаа хүүхэд
үүнээс өөр зорилгоор харна. Жишээ нь: хүүхэд тоглоомоо базахын тулд базах биш,
түүнийг эвдэх. юм уу шидэх, өнхрүүлэхийн тулд барьж авах, усанд шидэх, зажлах,
базах үйлдлүүд хийх гэх мэт. Энэ бол гуравдагч ежем юм.
•
Хамгийн
сүүлчийн дэд шат буюу схемүүдийг хооронд нь цогцоор нь холбон ойлгох чадвартай
болсноор хүүхдийн оюун ухааны хөгжилд чанарын өөрчлөлт гарна: хүүхэд зөвхөи
таних ойтой байсан бол одоо түүнд сэргээн санах ой бий болдог. Ийнхүү
интериоризаци буюу хүүхдийн оюун ухааны үйл дотогншон дотоод оюуны үйл рүү
шилжиж эхэлснээр хүртэх хөдөлгөөний үе дууеч, оюун ухааны хөгжлийн шинэ шат
эхэлнэ.
Үйлдлийн
өмнөх үе шат 2-7 нас.
ü Өмнөх
шатан дээрээ хүүхэд зөвхөн үйлдэл, хөдөлгөенөөс шууд хамааралтай байсан бол
одоо тэдгээр үйлдлүүдийнхээ хийсвэр төлөөллийг хэрэглэх чадвартай болж ирнэ.
Ийнхүү телөөлөл хэрэглэх нь нэн чухал чадваруудыг шаарддаг. Знд тухайлбал,
инсайт буюу гэнэт санаа авах үзэгдлийн знгийн төрөл ч багтдаг байна.
ü Энэ
үед хүүхэд юмыг зүгээр л харан гаднаа ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр дотроо бодож
чаддаг. Өөрөөр хэлбэл хариуг хүүхэд зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрээ өөрөө
ухамсарлаж чадна гэсзи үг. Мөн төлөөллийн ачаар хүүхзд зориуд дүрслэн бодож,
юмыг зохиож сурдаг байна. Жишээ нь: Пиажегийн нэг охин нь даавууны өөдөс аваад
дэр дэрлэж унтаж буй мэтээр уг өөдсийг дэрлэн тоглож байжээ. Хүүхэд одоо юмыг
хооронд нь хийевэрээр төлөөлөн харьцуулах чадвартай болсон учраас нэгийг нь
нөгөөгөөр нь орлуулах чадвартай болсон гэж Пиаже үзжээ. Ийм ч учраас заавал дэр
хэрэглэхгүйгээр өөр юмыг дэр гзж төсөөлөн бодож чадаж байна шүү дээ.
ü Юмыг
төлөөлүүлэх чадвар ба хүүхдийн анхны хэлц нь ойролцоогоор ззрэг гарч ирдэг
байна. Пиажегийн үзэж байгаагаар бол энд учир шалтгааны шууд холбоо үйлчилж
байдаг ажээ. Юмыг төлөөлүүлэн орлуулах чадвар нь хэл яриа эзэмшжх, ярьж сурах
чадварыг нэгэн зэрэг нлттэж байдаг.
Хэдийгээр ийм шинэ шинэ ололтууд
гардаг боловч үйлдэл төлөвшихөөс өмнөх үеийн сэтгэхүй нь илүү ахмад хүухдүүдтэй
болон насанд хүрсэн хүмуусийы сэтгэхүйтэй харьцуулахад ихээхэн бүдүүн бараг юм.
Хэдийгээр хүүхдэд сэтгэх үйлийн шинж тзмдэг илрзх боловч тэрээр санаа бодлоо
нэгтгэн цогцолбороор илэрхийлэх чадвар ззэмшээгүй байдаг. Янз бүрийн санаа
бодол хүүхдэд төрөх боловч тэдгээр нь салангид тасархай, ерөнхйй төлөвлөгеө
тогтолцоонд орж чадаагүй байдаг. Ийм хязгаарлагдмал байдал нь эгоцентризм зэрэг
хүүхдийн зан үйлийн онцлогоор илэрдэг байна.
Эгоцентризм
ü Хүүхэд
юмыг өөр дээрээ төвлөрүүлэн сэтгэхийг хэлнэ. Хүүхэд юмыг өөрийн сууринаас
харахаас биш бусдын байр сууринаас харж чаддаггүй. Өөрөөр хэлбэл бусад
хүмүүсийн байр сууринаас хандах, юмсын хоорондын холбоог олж харах чадвар
муутай байна.
Юмыг өөр бусдын байр
сууринаас бодож, төлөвлөж хийх нь хүүхдэд туйлын хэцүү юм. Жишээ нь: Пиаже,
Инельдер нарын туршилтын явцад ширээн дээр баримлаар хийсэн гурваи уулан дээр
янз бүрнйн тоглоомын дүрсүүд тавьсан байна. Эхлээд хүүхдийг ширээ тойруулан
явуулж уулсыг тал талаас нь сайтар харуулжээ. Дараа нь хүүхэд ширээний нэг талд
нэг уулын өөдөөе харан сууж, ширээний нөгөө талд өөр нэг уулыг харах газар
хүүхэлдэй суулгажээ. Ингээд хүүхдэд уулсын загварыг тал талаас нь харуулсан
зурагнууд үзүүлж, чиний харж байгаа зураг аль нь вэ? заа гэхэд зөв заажээ.
Харин хүүхэлдэй аль зургийг харж байна вэ? заа гэхэд зөв зааж чадахгүй байсан
гэнэ. Энэ бол эгоцентризм буюу еөр дээрээ төвлөрсөн сэтгэлгээний шинж юм.
Холбоослон
залгах сэтгэлгээ
ü
Энэ нь толгойдоо орж ирсэн санаагаараа юмсыг хооронд
нь холбох оролдлого хийх хандлага юм. Гэхдээ хүүхэд холбож буй зүйлүүдийнхээ
хоорондын ерөнхий шинж тэмдгийг төдий л сонирхож энэ талаар санаа зовдоггүй.
Ямар нэг ерөнхий санаа бодлыг үндэслэл болгон холбож чаддаггүй.
Энэ нь дээр яригдсан
эгоцешризмтэй холбоотой юм: тасархай санаа бодлоо нэгтгэн дараалсан нэг чиглэлд
оруулж чадахгүй байгаагийн улмаас ийм тохиолдлын холбоосыг хүүхэд хийдэг.
Иймээс хүүхэд тодорхой утта санаануудьп' илэрхийлсэн энгийн дүрс төсөөлөл өгч
чадах боловч тэдгээрийг хооронд нь ямар нэг системд оруулан холбож чаддаггүй.
Жишээ нь: дервөн настай хүүхдийг ферм болон амьтдын талаар зурсан зургаа
тайлбарла гэхэд “Энд байшин байна, энд амьтад амьдардаг юм. Би байпшнд
амьдардаг. Миний аав ээж хоёр бас. Энэ морь. Би зурагтаар морь харсан. Танайх
зурагттай юу? ” гэх мэт.
Хүүхэд
сэтгэлгээгээ хэрхэн холбож байгааг анхаарагтун! Тэр гол сэдвээсээ яриагаа
эхэлснэ дараагийн яриандаа гарч ирж буй үгэнд амархан татагдан сэдвээсээ хазайж
буй нь харагдаж байна.
Антропоморфтм
- Эиэ насны хүүхдүүдийн сэтгэлгээний нэг онцлог бол
антропоморфизм буюу амьгүй юмыг хүнтэй адилтган тодорхойлолт өгөх явдал юм.
Хүүхэд аавынхаа духны үрчлээсийг заан “Аав аа? Үрчлээснүүдийг би уурлуулахыг
хүсэхгүй байна” гэж ярих гэх мэт.
Ийнхүү
үйлдэл төлөвншхөөс өмнөх насны хүүхэд хүнийг үзэгдэл юмсаас төдий л сайн ялгаж
чаддаггүй. Тэд өөрсдийнхөө сэтгэлгээг зохион байгуулах чадваргүй байдаг учраас
хүний чанарьтг бусад амьгүй юмсын чанаруудтай холбодог байж магадгүй юм.
Эгоцентризм,
холбогч сэтгэлгээ, антропоморфизм зэрэг нь нэг ерөнхий түвшинд яригдах
жишээнүүд юм. Энэ насны хүүхдэд өөрийнхөө сэттэлгээг нэгдсэн нэг системд
оруулан ерөнхий төлөвлөгөөний дагуу зохион байгуулах чадваргүй байдаг. Тэд юмыг
өөр өөр байр сууринаас харах чадваргүй учраас сэтгэлгээ нь эгоцентр шинжтэй юм.
Тодорхой үйлдлийн үе шат 7-11 нас.
Энэ насны хүүхдийн оюун ухааны хөгжилд үндсэн гурван
чиглэлээр өөрчлөлт гардаг гэж Пиаже үзэж байжээ.
•
Юмсын
тогтвортой хадгалагдах чанарыг олж мэдэх
•
Ангилан
бүлэглэх чадвар хөгжих
•
Ургуулан
шилжүүлэх чадвар
Ангилал
Тодорхой үйлдлийн шатан дээр
хүүхдийн эзэмшиж буй өөр нэг чадвар бол юмсыг бүлэглэн ангилах чадвар юм.
Жишээ нь: Хүүхдэд дөрвөн нохой, гурван муурын зураг
харуулж аль нь олон байна вэ? гэж асууж болно. Долоогоос өмнөх насны хүүхдүүд
энэ асуултанд зөв хариулж чаддаг. Харин түүнээс нохой нь олон байна уу? Амьтан
нь олон байна уу? гэж асуухад “Нохой олон байна” гэж хариулдаг байна. Харин
хөгжлийн тодорхой үйлдлийн шатан дээрээ яваа буюу долоогоос дээш насны хүүхэд
энэ асуултанд зөв хариулж чаддаг. Юмсыг ангилах чадвар нь тэдгээрийн дд
аншлалыг (нохой ба муур) хүүхэд ойлгоод зогсохгүй дэд ангилалуудаа нэгтгэн
гурав дах ангилалыг (амътан) гаргаж ирзэд уг ангиллаа буцаан салгаж болно
гэдгийг хүүхзд ойлгосон байдаг гэж Пиаже үздэг.
Жагсаан эрэмбэлэх ба ургуулан шилжүүлэх
Энэ насны хүүхдийн оюун ухааны
хөгжилд гарч ирж байгаа хоорондыя ялгаатай боловч нягт уялдаа бүхий дараагийн
гол чадварууд нь жагсаан эрэмбэлэх ба ургуулан шилжүүлэх чадвар юм. Жагсаах чадвар гэдэг нь багц
зүйлүүдийг хоорондын ямар нзг холбоо хэлхээг нь харгалзан байрлуулах чадварыг
хэлдэг. Энэ онцлогийг доорх зурагнаас хялбархан ажиглаж болно.
Хийсвэр
үйлдлийн үе
шат 11-18 нас.
Тодорхой үйлдлийн шатан дээрээ
хүүхдийн хөгжилд хэд хэдэн шийдвэрлэх алхам хийгддэг боловч тэдний танин мэдэх
үйл ажиллагаа нь харьцаногуй хязгаарлагдмал шинжтэй байдаг гэж Пиаже үзжээ. Энэ
үеийг тодорхой үйлдлийн шат гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой. Хүүхэд энэ үедээ
бодит нөхцөл дэх тодорхой юмс дээр тулгуурласан
үйлдэл хийх чадвартай байдагт энэхүү хязгаарлагдмал тал нь оршдог ажээ.
7-11 насны хүүхэд нь юмсын
багтаамж, тоо ширхэг, орон зай гэх зэрэг физнк шинжүүдийн аль нэгийг ашиглан
үйлдэл хийх чадвартай. Харин хийсвэр үйлдлийн шатан дээрээ бол эдгээр
чанаруудыг нэгтгэн цогц-нийлмэл байдлаар нь сэтгэх тал руугаа дэвшил гардаг
байна.
Хөгжлийн тодорхой үйлдлийн шатан
дээрээ яваа хүүхэд бол “жин” гэсэн ганц үйлдлийг сонгон авсан тохиолдолд
даалгаврыг амжилтгай гүйцэтгэж чадцаг. Тэрээр жишээ нь аль нэг талын ачааг
нэмэх юм уу хасах замаар асуудлыг амархан шийдэх чадвартай. Мөн тэнцвэрийн
цэгээс ачааг нааш, цааш хөдөлгөх асуудлыг ч бас амжилттай шийдвэрлэх боломжтой
юм. Гащхүү үйлдлийн энэхүү хоёр систем нь хэрхэн холбогдож байгааг ойлгож
чаддаггүй. Өөрөөр хэлбэл “жин” ба “зай” гэсэн хоёр тогтолцоонд оруулж нэгтгэсэн
шинэ тогтолцоог гаргаж ирж чадцаггүй.
Харии ийм салангид тусгай
тогтолцоог нэгтгэн ойлгох чадвар хийсвэр үйлдлийн щатан дээр бий болно. Өсвөр
насны хүүхэд тодорхой ажиглагдахгүй байгаа зарим нганж чанарыг хийсвзрлзн
сэтгэж оюуны үйлдэл хийж чадна. Тэрээр зөвхөн тодорхой нөхцөл байдал дээр
тулгуурлан сэтгэх биш, харин илүү системтэй, үндэслэлтэйгээр харьцангуй
хийсвэрээр сэтгэх чадвартай байдаг.
Илүү өндөр, хийсвэр түвшинд
сэтгэх болсны үр дүнд хүүхдийн оюуны үйлдэл нь тухайн үеийн бодит байдлын
хүрээнээс халин гарч, таамаглан сэтгэх боломжийг түүнд олгодог байна. “Нар
байхгүй болчихвол яах вэ?”, “Доргио, чичиргээ байхгүй болчихвол яах вэ?” гэх
мэт асуултууд нь өсвөр насныхны сэтгэхүйн онцлогийг илэрхийлж байдаг. Ийм
таамагт сэтгэлгээ нь хийсвэрлэх чадварын эрчимтэй хөгжлийн үр дүн юм.
Өсвөр насныхан ёс зүй, хайр
сэтгэл, оршин тогтнохуй зэрэг олон ерөнхий асуудлын талаар эргэцүүлэх чадваргай
болсон байдаг билээ. Пиажегийн онол ёсоор бол хийсвэр- үйлдлийн шатыг хүний
оюун ухааны хөгжлийн төгсгөлийн шат гэж үздэг. Нярай хүүхдийн ердийн рефлекслэг
үйлдлүүдээс эхлээд насанд хүрсэн хүний оюуны нарийн төвөгтэй үйлийг хүртэлх урт
удаан замыг дэзрх маягаар туулдаг байна.
Доорх хүснэгтэнд хүүхдийн
танин мэдэхүйн хөгжлийн онцлогийг шингэний хувиргах даалгавраар (өнгө, үнэргүй
дөрвөн сав ба тав дахъ жижиг савыг өгч яаж хооронд нь хольж шор шингэн гаргах)
жишин харуулсан байдал (Пиажегийнхаар)
Үе шатууд
|
Хүүхдийн зан, байдал
|
Тайлбар
|
|
Хүртэх хөдөлгөөний шат (0-2 нас)
|
Хүүхдүүд асуултыг ойлгохгүй, тоохгүй, тоглоом мэт
үзэж топюно.
|
Даалгаврыг гүйцэтгэхэд юу шаардлагатай байна вэ?
гэдгийг ойлгох үгийн нөөц ба хөдөлгөөний дадал дутагдана. 8 сар хүртлзэ юмс
тогтвортой хүртэгддэг гэдгийг ойлгодоггүй. Хэрвээ аль нэг сав хүүхдийн нүдэнд
харагдахгүй байвал тэр түүнийг эрж хайхгүй.
|
|
Үйлдлийн өмнөх шат (2-7 нае)
|
Хүүхдүүд савтай шингэнийг тохиолдлоор илрүүлнэ.
|
Даалгаврын зорилгыг ойлгох боловч туршиж үзэх ажлаа
төдөвлөж чаддаггүй (Нэг савтайг барьж авснаа, өөр нэгийг дараагаар нь гурав
дахийг нь барьж авах г.м). Юу хийх дарааллаа тогтоож, мөрдөж чаддаггүй. Шар
өнгийг гаргаж авч болох ба болохгүй шингэн, тэдгээрийг зөв ялгаж, зааглаж
чадахгүй. Харин савны хэлбэр ч юм уу түүн дэх зүйлийн хэмжээнээс өнгө
шалтгаална гэж үзэж магадгүй.
|
|
Тодорхой үйлдлийн шат (7-11 нас)
|
Хүүхэд савтай шингэн бүрийг дараалуулан туршж үзнэ
(1 -ийг 2-той нь, 2-ыг 3-тай нь г.м)
|
Нэг савтай шингэнийг нэг л удаа туршиж үзэх
төлөвлөгөө хийж болно. Гэхдээ хоёр
үйлдлийг нэг зэрэг төлөвлөж чадахгүй. Савтай
пшнгэнүүдийг шар өнгөөр гаргаж авч болох ба болохгүй шингэнүүд гэж хоёр
хэсэгт хувааж чадна. Мөн логик үйлдлүүдийн адил тал, эргэж хэвэндээ орох
чанар-буцах чанар, юмсын шинж байдал тогтвортой хадгалагдах байдал зэршйг
ойлгоно. Даалгавар нь савны хэлбэрээс биш уусмалын шинж чанартай холбоотой
гэдгийг мэдэж байдаг.
|
|
Хийсвэр үйлдлийн шат (11 -ээс дээш)
|
Хүүхэд савтай шннгэн бүрийг “д” савтай шингэнтэй
хольж үзнэ. Үйлдлийнхээ тогголцоо, дарааллыг мөрдөж чадах ба мөн хэрэгтэй
өнгөө гаргаж авч болох уусмалуудыг өөр хооронд нь адилтгаж чадна.
|
Шингэнүүдииг сэлгэж содих ба зохицуулах тааруулах
талаар зохих ойлголттой болсон байдаг. Өгөгдсөн зүйлийн хүрээнээс халин сэтгэж,
туршилт хийх тогтолцоогоо хийсвэрлэн бодож чадна. Таамаг маягаар магадлалын
хуулийн дагуу ажиллах боломж бололцоотой болсон байна.
|
No comments:
Post a Comment