Tuesday, April 5, 2016

Бага наны хүүхэдтэй айлд очиж хүүхдийг ажиглаж тэмдэглэл хийх




Хүүхдийг хэрхэн зөв шийтгэх вэ?
Зарим эцэг эх хүүхдээ буруу үйлдэл хийснийх нь төлөө зодож шийтгэдэг. Хүүхдээ зодсоноор та хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд яагаад зодуулснаа бус яаж зодуулснаа л санадаг байна. Тэгвэл хүүхдийг хүчирхийллийн бус аргаар хэрхэн зөв шийтгэх вэ?
Шийтгэл нь эрт дээр үеэс сурган хүмүүжүүлэгч, сэтгэлзүйч болон эцэг эхчүүдийн тулгамддаг чухал сэдэв байсаар ирсэн.
Мэргэжилтнүүд хүүхдийн сэтгэлзүйд хүнд гэмтэл учруулалгүйгээр шийтгэх хэрэгтэй гэж үздэг. Хамгийн гол нь хүүхдэд бие махбодийн шийтгэл амсуулж хэрхэвч болохгүй. “Таван салаа боовны амт” үзүүлэх, суран бүсээр ороолгох гэх мэт шийтгэл нь хүүхдийг айдаст автуулж, сэтгэлд нь гомдол, цөхрөл хуримтлуулахаас биш, түүнд сайн зүйл өгдөггүй байна. Юун түрүүнд шийтгэл эерэг сайн үр дүн авчрах ёстойг хэзээд санаж яваарай. “Таван салаа боовны амт” үзүүлэх, суран бүсээр ороолгох гэх мэт шийтгэл нь хүүхдийг айдаст автуулж, сэтгэлд нь гомдол, цөхрөл хуримтлуулахаас биш, түүнд сайн зүйл өгдөггүй байна. Мэдээж хүүхдийн тань хийж буй үйлдлүүд бухимдал төрүүлэх нь элбэг. Гэхдээ тэднийг загнаж шийтгэхээсээ өмнө хүүхэд тань буруутай юу үгүй юу гэдгийг бодоод үзээрэй.
Тухайлбал, та хүүхдэдээ бороотой өдөр пүүз өмсгөчихлөө гэж бодоход хүүхдээ гутлаа норгосных нь төлөө “цэвэрхэн өмсөхгүй дээ” гэж буруутгах нь утгагүй юм. Мөн хүүхдээ шөнө орондоо шээснийх нь төлөө эвгүй байдалд оруулах нь хүүхэд өөрийгөө буруутай мэт ойлгох тул засарч чадахгүй л болов уу. Эмээ нь үдийн хоолны өмнө ач хүүдээ амттан идэхийг зөвшөөрч. Хүүхэд тань тавгийн идээ хуурайлчихвал та энэ асуудлаа хүүхэдтэйгээ бус ээжтэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй. Эцэст нь хэзээ ч хүүхдээ зөрүүдэлж, уйлахад нь, тэр бүү хэл гадны хүмүүсийн дэргэд ийм зан авир гаргахад нь бүү шийтгээрэй. “Орилж чарлахаа боль! Хонгоны чинь мах загатнаад байна уу?” гэх мэт үгсийг хэзээ ч битгий хэрэглэ. Томчууд бидэнд шалихгүй мэт санагдах зүйлс хүүхдийн хувьд маш том асуудал байдаг тул уйлж, зөрүүдлэхэд нь хүчээр намжаах гэж оролдолгүй уужуу тайвнаар хандах хэрэгтэй. Хэрвээ хүүхдийн буруу гэдэгт та 100 хувь итгэлтэй байгаа бол үг хэлээр тайлбарлаж эсвэл хүссэн зүйлийг нь хийлгэхгүй байх нь зөв.
Тухайлбал, хүүхдэд ном зохиол дээр гардаг хайртай баатруудынх нь жишээн дээр ийм үйлдэл гаргах нь буруу гэдгийг ойлгуулж, дүгнэлт хийн, яагаад энэ алдаагаа давтах ёсгүй вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Ингэх нь тэдэнд ойлгоход харьцангуй хялбар байдаг аж.
Тухайлбал, та хүүхдэдээ бороотой өдөр пүүз өмсгөчихлөө гэж бодоход хүүхдээ гутлаа норгосных нь төлөө “цэвэрхэн өмсөхгүй дээ” гэж буруутгах нь утгагүй юм.
Танд хүүхдээ хүмүүжүүлэхэд хүүхдийн зохиол, ардын үлгэрүүд тус болно. Тухайлбал, “Норовын намтар” найраглалаас эд зүйлсдээ хайр гамгүй хандвал юунд хүргэж болохыг, “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэн шуналт зангаасаа болоод юу ч үгүй үлддэгийг, худал хэлбэл Пинокиогийн хамар сунадаг шиг худал ярьж болохгүйг ойлгуулж болно.
Дээрх арга тохиромжгүй үед хүссэн зүйлийг нь хийлгэхгүй байх хэрэгтэй. Энэ хувилбар нь хүүхдэд үг хэлээр ойлгуулахаас илүү чанга хатуу санагдаж болох юм. Тухайлбал, чихэр өгөхгүй байх, өмнө нь амлаж байснаараа кино театр руу хамт явахгүй байх эсвэл гадаа гаргаж тоглуулахгүй, хүүхэлдэйн кино үзүүлэхгүй байх гэх мэт.
Харин “би чамтай харьцахгүй” гэж хэлэх нь хамгийн утгагүй шийтгэл юм. Хүүхэд өөрийн хийсэн үйлдэл болон эцэг эхийнхээ өөртэй нь ярихаас татгалзаж байгаа явдал хоёр хоорондоо ямар холбоотой болохыг ердөө ойлгодоггүй. Үүний оронд “би чамтай тоглохгүй” гэвэл харьцангуй үр дүнтэй арга гэж сэтгэлзүйчид үздэг байна.
Хүүхдийн хоолыг нь хасаж шийтгэх нь туйлын буруу юм. Оройн хоолоо идэлгүй орондоо орсон хүүхэд гэдэс нь өлсөхийн хажуугаар сэтгэлээр унадаг ажээ.
Чи маш муу хүүхэд” гэж болохгүй
Хэрвээ хүүхэд тань үймүүлж, зөрүүдлэн таныг сонсохыг хүсэхгүй бол хүүхдээ хэрхэн яаж шийтгэхээс үл хамааран дуугаа битгий өндөрсгөөрэй. Хашгичиж, загнаснаар хүүхэд яагаад түүнийг шийтгэж байгааг ойлгодоггүй. Харин ч танаас айж, өөртөө ямар ч дүгнэлт хийж чадахгүй. Тийм учраас хүүхэд рүүгээ хашгичихаасаа өмнө түүнийг тайвшруулахыг хичээгээрэй. Томчууд бидэнд шалихгүй мэт санагдах зүйлс хүүхдийн хувьд маш том асуудал байдаг тул уйлж, зөрүүдлэхэд нь хүчээр намжаах гэж оролдолгүй уужуу тайвнаар хандах хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ буланд бүү зогсоо. Энэ нь түүнд таагүй байдал үүсгэж, дорд үзэгдэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сэтгэлзүйчид тэднийг өөр өрөөнд оруулан (унтлагын, ажлын гэх мэт. Харин харанхуй өрөөнд оруулж болохгүй, хүүхдэд аймшигтай санагдана) тусдаа сандал дээр суулгаж, “ухаарах” бололцоо өгөх хэрэгтэй гэж зөвлөдөг.
Тэднийг буруу үйлдэл хийснийх нь төлөө “чи маш муу, муухай хүүхэд” гэх мэт өөрт нь тусгаж загнаж болохгүй. Хүүхдийг өөрийг нь бус тухайн хийсэн үйлдлийг нь буруутгах нь зөв. Жишээ нь чи буруу хэрэг хийсэн, чиний буруу, учир нь... гэх мэтээр ойлгуулаарай. Мөн тэднийг “хэрвээ чи үүнийг хийхгүй бол би чамайг хайрлахгүй...” гэх мэтчилэн сэтгэл санаагаар яасан ч дарамталж болохгүй. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд гэмтэл учруулж болзошгүй. Томчууд хүүхдээ муухай үг хэлж болохгүй гэж заачихаад, хажууд нь таагүй үг хэлж байвал утгагүй. Мөн худал битгий хэлээрэй гэчихээд, хүүхдээрээ худал хэлүүлээд байж болохгүй.
Аав ээж хоёр нэг тал байх ёстой
Хүмүүжлийн ямар ч арга хувилбар сонгосон бай гэр бүлийн бүх гишүүн нэг зүйл дээр санаа нийлэх нь хамгийн чухал. Хэрвээ томчууд бүгд санаа нийлж, нэг зүйл шаардвал хүүхэд тань юу болно юу болохгүй гэдгийг ойлгох болно. Ээж нь ямар нэг зүйл зөвшөөрөхгүй байгаа бол аав нь ч, эмээ нь ч, өвөө нь ч зөвшөөрөхгүй байх ёстой. Тухайлбал, ээж нь зөвшөөрөхгүй байхад эмээгээсээ гуйгаад зурагт үзчихдэг, эсвэл ээж нь чихэр өгөхгүйг мэддэг учраас ааваасаа нууцаар гуйгаад авчихдаг болгох нь хүүхдэд муу хүмүүжил олгож байгаагийн нэг жишээ юм.
Хүүхэд өөрөө буруу зүйл хийж байгаагаа ухаарахгүй бөгөөд таны хичээл зүтгэл гарган шийтгэсэн явдал ямар ч үр дүнд хүргэхгүй юм. Тиймээс ээж нь шийтгэсэн бол аав нь түүнийг нь хэзээ ч зөрчихгүй байх хэрэгтэй. Үүний тулд урьднаас тохиролцож байхыг хичээх хэрэгтэй бөгөөд хэрвээ бие биетэйгээ санал нийлэхгүй бол хүүхдийнхээ хажууд энэ тухай битгий яриарай.
Тэр яагаад дүрсгүйтэж, зөрүүдэлдэг вэ?
1.Түүнд хайр халамж дутагдсан байж болзошгүй
Хүүхдэд хайр халамж дутагдсан үед буруу үйлдлээр таны анхаарлыг татах гэж оролддог. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцаж яагаад ингээд байгааг нь лавлаарай. Зөвхөн түүний дараа л шийтгэх эсэхээ шийдээрэй.
Тухайлбал, ээж нь зөвшөөрөхгүй байхад эмээгээсээ гуйгаад зурагт үзчихдэг, эсвэл ээж нь чихэр өгөхгүйг мэддэг учраас ааваасаа нууцаар гуйгаад авчихдаг болгох нь хүүхдэд муу хүмүүжил олгож байгаагийн нэг жишээ юм.
2. Тэр эсэргүүцдэг
Заримдаа зөрүүдлэх нь ямар нэг зүйлтэй санал нэгдэхгүй байгаагийн илрэл.
Гэр бүл эвтэй найртай байх үед хүүхэд тань зохисгүй зан авир гаргаад байвал өөр шалтгаан байж болно. Жишээ нь эцэг эх нь түүнд амлаж байснаасаа огт өөр зүйл хийхээр шийдсэн үед хүүхэд аашлах нь бий. Гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн рүү явахаар төлөвлөж байснаа больчихвол хүүхэд шударга бус үйлдэлтэй тэмцэхээр ийн зөрүүдэлж болно.
3. Хүүхдэд тавгүй байдал үүсэхэд
Хүүхэд өлссөн, даарсан, эсвэл хувцас нь тавгүй байх үедээ зохисгүй авир гаргах нь элбэг. Ийм үед шийтгэх тухай бодохоосоо илүүтэй юу хүсч байгааг нь тодруулах хэрэгтэй.
4. Ганцаардсан үедээ
Үеийнхэнтэйгээ нөхөрлөж чадахгүй байх нь хүүхэд дуулгаваргүй болох бас нэг шалтгаан болдог. Тэрбээр найзуудтайгаа хэрхэн харилцах учраа олохгүй үедээ сэтгэлээр унаж ганцаарддаг бөгөөд үүний улмаас эргэн тойрныхондоо ойлгомжгүй зан, авир гаргадаг байна.

No comments: