Tuesday, April 5, 2016

Шинэ үеийн ёс зүйн үндсэн чиглэлүүд




Шинэ үеийн ёс зүй нь дундад зууны үеийн ёс суртахууныг шүүмжилж, ёс суртахуунд философи задлан шинжилгээ хийхэд чиглэгдэж ирсэн ба ёс суртахууны асуудлыг хувь хүнээс дээгүүр гарган тавьж ёс суртахууны түгээмэл ойлголтын ач холбогдлыг бууруулж хэрхэвч болохгүй гэж үзэж байв.
Шинэ үеийн ёс зүйг нийгэм соёлын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн үе шат болгон авч үзэж болно.
Нэгдүгээр үе шат. Энэ үеийн ёс зүй нь дундад зууны үеийн ертөнцийг үзэх үзэлд тулгуурлан өөрийн өвөрмөц аргаа Монтеня (1533-1592) эмпирик дүрслэлийн хэлбэрээр ёс суртахуун нь хувь хүнд ч, хүний нийгмийн хэрэгцээнд ч хамаарахгүй, хэн нэгэн нь бусадтай зөрчилд орвол сайн үйлийн үндэс нь шинэ үзэл санаагаар батлах зорилгоор гарч ирсэн скептицизмийн үзэл юм. Мишеля юу байх вэ?  Гэж хожуу үеийн ёс суртахууны онолын нилээд төвөгтэй асуудлыг дэвшүүлэн тавьж байв.
Хоёрдугаар үе шат. Энэ нь ёс зүйн асуудлыг позитивизмын үүднээс шийдвэрлэх оролдлогын эхлэлийн үе байв. Декарт, Гоббс, Спиноза болон бусад эрдэмтдийн ёс зүйн эрэл хайгуул нь математик, физикийг ашиглах аргаа шинжлэх ухааны онолд тулгуурлан ёс зүйн байр суурийг бий болгохыг эрмэлзэж байсан бол Френсис Бэкин, Лейбниц нар юмс үзэгдэлд обьектив байр сууринаас хандах түүнийгээ байгалийн шинжлэлээр батлахыг эрмэлзэж байв.
Гоббсын ёс зүйн үзэл     
Гоббсын (1588-1679) ёс суртахууны үзэл нь оюуны өмнө нийгмийн гэрээний онолд тусгалаа олсон. ӨХ нийгмийн гэрээний ёс суртахууны үзлийг анх Гоббс бий болгосон. Тэрээр хүний оюун ухаан нь төөрөгдлөөс үнэнийг ялгах чадвартай, ёс суртахууны асуудлын хамгийн дээд шат гэж үздэг.
Гоббсын ёс зүй дэх ёс суртахууны сургаал нь хуультай салшгүй холбоотой. Хууль гаргана гэдэг бол ... хүн бүрийн эрх чөлөөг нийгмийн зайлшгүйтэй холбож өгнө гэсэн үг. Гоббс хэлэхдээ “магтаалч, зэмлэл ч дэмий хоосон зүйл биш, шагнал, шийтгэлтэй тэнцүү юм.” 
Гоббс ёс суртахууны алтан дүрэм:
“өөрийнхөө хүсдэггүй зүйлийг бусдад бүү хий”
Хүний зан авир бодит байдал дээр зөрчилтэй байдаг учраас ёс суртахуун гэдэг бол хүн зүрх сэтгэлдээ өөрийгөө зөвтгөхийг эрэлхийлж байдаг дотоод сэтгэл гэсэн үг.
Ёс суртахууны сайн үйлийн ач холбогдлыг уламжлалт утгаар нь (даруу зан, итгэл, зүрх сэтгэл, хүн чанар гэх мэт)


Спинозын  ёс зүйн үзэл
Спиноза (1635-1677) ёс зүйн натурфилософийн үзлийг өөрчилж хүний оюун ухааны мөн чанарын тухай асуудлыг үндэслэн гаргасан.
Спиноза “ёс зүйн гол зорилт бол сэтгэлийн хөөрлөөс хүнийг аврахад туслах явдал юм”
Хүний үйл ажиллагаа, ялангуяа идэвхигүй үйлдлийн учир шалтгаан нь оюун ухаанд нөлөөлнө. Оюун ухаан нь өөрийгөө хайрлах, өөрийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх, өөрийгөө хамгаалахыг шаарддаг.
Спинозын ёс зүйн үзэл нь Гоббсынхоос ялгагдах ялгаа нь ёс суртахууныг улс төр, төр, нийгэмтэй холбож үздэггүйд байгаа юм. Тэрээр ёс суртахууны зарчмыг хүний төрөлхийн мөн чанараас эрж хайхыг эрмэлзсэн. Түүний үзлээр ёс зүйн зорилго нь хүний дутагдлыг тоочиход биш харин тэдгээрийг судлан шинжлэхэд оршино.
“сэтгэлийн хөөрлөө бид хэдий чинээ захирч чадвал сэтгэл санаа бага зовж, танин мэдэхүйн мэдлэг улам нэмэгдэнэ.” Спиноза
Гольбахын ёс зүйн үзэл
Францын материалист философич П.Гольбах (1723-1789) хүний оюун ухааны дэвшил, нийгмийн сэтгэл зүйг нийгмийн орчноос шууд хамааралтай гэж үздэг. Тэрээр нийгмийн орчин, сэтгэлзүй хоёр бие биендээ харилцан ач холбогдол бүхий нөлөө үзүүлдэг бөгөөд нийгмийн орчин сэтгэл зүйд нөлөөлж, нийгмийн сэтгэл зүйгээр тэдний бүтээн буй болгож буй брчин шалтгаалдаг. Иймээс тэрээр хүмүүсийн сэтгэл санаа чөлөөтэй байх ёстой гээд сэтгэл санааг илэрхийлдэг гол хэрэгсэл нь хэл яриа учраас хэл яриа нь хүний амьдралын үйл явц, зан заншлыг өөрчлөх гол хүч нь болдог гэж үзсэн байна.
Ламетрын ёс зүйн үзэл
Ламетри (1709-1751) ёс суртахууны гол ойлголт болох сайн үйлийн гол шалгуур нь нийтийн эрх ашгийн төлөө байх явдал гэж үзсэн. Хувийн аз жаргал бол нийтийнхтэй салшгүй холбоотой. Ламетри хувь хүний ёс суртахууны нийгмийн нөлөөллийг гаргаж хүмүүжлийн ач холбогдлыг тодруулахдаа сайн хүмүүсээс муу хүмүүс нь олон байдаг учир муу хүмүүсийг хүмүүжүүлж ёс суртахууныг нь төлөвшүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
Гельвецийн ёс зүйн үзэл
Гельвеций (1715-1771) хүнд ёс суртахууны төрөлхийн байр суурь гэж байхгүй. Хүний ёс суртахууны шинж чанар нь амьдралынх нь явцад төлөвшдөг. Хүсэл, таашаал, авьяас, чадвар, зан суртахуун, сүсэг бишрэл бүгд амьдралын явцад бий болдог. Ямар хүн болох нь эцсийн эцэст хүмүүжлийн үр дүнгээс шалтгаална.
Хүмүүжил бол зөвхөн сурах үйл явц биш. Хүмүүжлийн үүрэг гүйцэтгэгч нь янз бүр, юу ч байж болно. Жишээ нь найз нөхөд, хүрээлэн буй орчин, уншсан ном, аливаа тохиолдол.

No comments: