Бага насны хүүхдийн ой тогтоолтын
онцлог
Сэтгэл зүйчид: “Хүүхдийн ой бол
түүний сонирхол юм” Хүүхэд сургуульд орсон анхны өдрөөс эхлэн юмыг зориуд
тогтоох зорилго чиглэлийг өмнөө тавидаг.
-
Сургуулийн
бага насны хүүхдийн ойн онцлог бол юмыг үгчилэн тогтоох
-
Сургуулийн
бага насны хүүхэд юмыг тогтоох тодорхой зорилтыг өмнөө тавьж чаддаг.
-
Юмыг
тогтоох арга барил хэвшээгүй.
-
Юмыг санамсаргүй хэлбэрээр тогтоодог
-
Багшийн
тайлбар яриаг хөнгөн бөгөөд хурц хүртэж тогтооно.
Тогтоогдож байгаа зүйл ойлгогдсоны үндсэн дээр
утгачилсан ой тогтоолт явагдана.
Хүний
хөгжлийн орчин нөхцөл: хүүхэд нас
Эцэг эхчүүдэд
тохиолдсон асуудал бэрхшээлүүд сэтгэл санааны дарамт эсвэл ажлын дараа уур
уцаартай ирж үр хүүхдээ загнаж зандрах хэлбэрээр хүүхдэд нөлөөлдөг. Хүүхдийн
хөгжилд энэ маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Хүүхдийн хөгжлийн энэ мэдрэмтгий байдал
нь зүгээр нэг хувьслын алдаа биш. Ийм шинж чанар амьтан ургамалд ч байдаг.
Ургамал хүртэл гадаад орчиндоо дасан зохицдог. Харин хүмүүсийн хувьд энэ нь
нийгмийн харилцаа байдаг. Тиймээс хичнээн хайр халамж хүртэж, ямар зовлон
бэрхшээлтэй тулгарах нь таны өсч торних хорвоо ертөнцийн эхлэл юм. Амьдрахын
тулд бусадтай тэмцэлдэх хэрэгтэй болдог нийгэмд өсч торниж байгаа бол зөвхөн
өөрийгөө хамгаалах, бас хэнд ч итгэхгүй байхад л суралцана гэсэн үг. Харин
харилцан ойлголцож, хамтарч ажилладаг, бас бие биенээ энэрч хайрладаг, хувь
хүний аюулгүй байдал нь бусадтай тогтоох сайн харилцаанд үндэслэдэг нийгэмд огт
өөр сэтгэл хөдлөлийн болон оюун ухааны хөгжил хэрэгтэй.
Хүүхэд байхад хоёр
зүйл буруу болох магадлалтай гэж Британий хүүхдийн сэтгэл зүйч Виникот хэлсэн байдаг.
Нэг нь болох ёсгүй зүйл болох. Харин нөгөө нь болох ёстой зүйл болохгүй
өнгөрөх. Эхний бүлэгт нь Ийстсаид дахь миний өвчтөнүүдэд тохиолдсон айж цочмоор
хүчирхийлэл доромжлол багтана. Энэ бол болох ёсгүй боловч болж өнгөрсөн зүйлс.
Харин дараа нь хүүхэд болгонд хэрэгтэй боловч тэр болгон өгч чаддаггүй эцэг
эхийн байнгын анхаарал халамж орно. Хүүхэд болгон эцэг эхдээ хаягдаж
хүчирхийлэлд өртдөггүй боловч нийгэм дэх олон асуудлаас болж хүүхэддээ
хангалттай анхаарал тавьдаг эцэг эхчүүд алга. Эцэг эх нь байгаа ч сэтгэл зүйн
хувьд анхаарал тавьж чадахгүй байгаа ийм нөхцлийг оюун сэтгэхүйн хувьд үр
хүүхдээ орхигдуулах гэж сэтгэл зүйч Аллэн Шоор нэрлэсэн байдаг.
Ой тогтоолт.
Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм.
Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадл чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.

Ой тогтоолтын
физиологийн үндэс
Ой тогтоолт
үүсч хөгжихдөө тархины дотоодын нарийн механизмаар явагдана. Орчин үеийн ой
тогтоолтыг нарийн судалж түүний үүсч хөгжих физиологийн механизмын талаар хэд
хэдэн үндсэн чиглэлийн онол байдаг. Энэхүү физиологийн үйл нь уг чанартаа уураг
тархи яаж ажиллаж буй, мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу
болох, бий болох, хадгалагдан тогтох, бас идэвхжих зэрэг асуудлын хамардаг юм.
Ойн физиологийн механизмын талаар сэтгэл судлалын, нейрофизиологийн болон
биохимийн онолын асуудлыг эрдэмтэд судалжээ.
Сэтгэл судлалын
онолд мэдрэлийн эсүүдийн авцалдаа буюу нийлэмж (ассоциаци)-ийг авч үзжээ.
Ертөнцийн юмс, үзэгдлүүд хоорондоо нягт шүтэлцээтэй, адил төстөй байхын
зэрэгцээ тэдгээрийн эсрэг, тэсрэг чанарууд хүнд үйлчилж байдаг зүй тогтолтой.
Ийм учраас хүний ой тогтоолт үүсч хөгжих механизм нь ертөнцийн юмс үзэгдлүүдийн
хооронд тогтох эсвэл холбоос (ассоциаци)-ын үндсэн дээр явагдах учиртай.
Ассоциаци нь нарийн энгийн 2 янз . Энгийн ассоциаици нь хүний ой тогтоолтын
процесс үүсч хөгжих үндэс бөгөөд 3 хэлбэртэй:
А) Зэрэгцсэн шинж
чнар мэдрэхүйн эрхтэнд нэгэн зэрэг юм уу, дараалсан үйлдэг үзүүлэхэд тэдгээр
юмсын нөгөө, дүр байдал, хүний оюун санаанд цогцолбор зүйн болон тусгагдаж
тодорхой нэг дүр бүтээхийг зэрэгцсэн ассоциаци гэдэг. Тухайлбал, хүнд нөлөөлж
буй зүйлүүд нь өөрийн олон шинжээрээ мэдрэхүйн эрхтнүүдэд дараалан юм уу, нэг
зэрэг үйлдэл үзүүлж, дүр үлдээдэг ажээ.
Б) Адил төстэй ассоциаци.
Ертөнцөд бие биетэйгээ адил төстэй үзэгдэл, юмс байдаг. Жишээлбэл: 16-р зууны
үеэс шувуу яагаад нисдэгийг ажиглан судалсаар хүн яаж нисэж болохыг эрж хайсаар
онгоц зохиожээ. Танил хүний дуу сонсогдоход дүр нь санагдана. Ингэж ой
тогтоолыг баяжуулна. Энэ мэтчилэн нэг зүйлийн хараад юм уу, сонсоод түүнтэй
адилхан ижил зүйлийг эсрэг, эсрэг (халуун, хүйтэн, хатуу зөөлөн, өндөр нам
г.м) шинж хэлбэрээр
нь харилцан уядуулж, сэргээхийн адил төстэйн ассоциаци гэдэг. Ийнхүү
халууцаж байснаа даарахдаа санах, харамсал гашуудлын үед баяр баясгалантай
байсан үеэ санах гэх мэт зэрэглэсэн нийлэмж орон зай буюу цаг хугацаанд зэрэг
хүртэгдэн тогтоогдох, сэргээгдэх, хэд хэдэн юмс, үзэгдлийн холбоог адил төстэй
ассоциаци гэнэ.
В) Эсрэг,
тэсрэгийн ассоциаци. Юмс үзэгдэлд эсрэг, тэсрэг чанар байдаг. Жишээлбэл
: сайн үйлс байхад муу үйлс бас байна. Хар өнгө байхад үүний эсрэг цагаан өнгө
бий. Хүн үргэлж баяр баясгалантай байдаггүй, бас уйтгар, гуниг тохиолддог. Юмс
үзэгдлийн ул суурьтай судлал танин мэдэх сонирхол, хүсэл тэмүүлэл байвч мэдлэг,
чадвар, туршлаг нь хүрэлцэхгүй байх гэх мэт зөрчил, тэмцэл дунд ахиж дэвшиж
байж, амьдрал ажил үйлийн сайн сайхантай холбогддог зүй тогтолтой. Аливаа юмс,
үзэгдлүүдийн хоорондоо ижилсэн төстэй болохыг үзүүлдэг эсрэг, тэсрэг
шинжүүдийнх нь холбоосоор тухайн юмсыг өргөтгөн судалж авч үзэхэд энэ чиг
хандлага асар чухал ач холбогдолтой юм.
Ой тогтоолтын үндсэн процесс Ой тогтоолт нь хүний үйл ажиллагаа
буюу хөдөлмөрийн хувьд тодорхой нарийн процесс юм. Процесс нь хөдөлгөөнтэй,
хөгжилтэй гэх мэт олон янз байдаг. Ойн үндсэн процесст: тогтоох, сэргээн санах,
хадгалах, таних, мартах ажиллагаанууд ордог. Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ
болоход санаж байх процесс юм. Уураг тархины зарим хэсэг тогтоосноо хадгалж
байхад зарим нь хэзээ ч хэрэглэхэд бэлэн байх зарим хэсэг нь тогтоосноо эмхлэн
цэгцлэх хасах нэмэх зэргээр өөрчилж байдаг байна.
Таних гэдэг нь бас нэгэн төрлийн сэргээн саналт юм. Энэ бол ихэнхдээ дахин уулзах нутаг усандаа эргэн очих, өмнө сонсож байсан дуу хоолойг сонсох зэрэгт таних процесс үүснэ.
Мартах нь ой ухаанд хадгалах, сэргээн санах дурдатгал бий болохын эсрэг үйл боловч бас л байх ёстой процессийн нэг юм. мартах нь уураг тархины дээд газарт бий болох саатлын процесстой салшгүй холбоотой юм. Энэ нь зарим үед уураг тархийг илүү мэдээллээс чөлөөлөхөд тус болдог юм.
Ой тогтоолтын төрөл анги Хүний ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажиллагаанд оролцдог учир олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвхи оролцоо байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Мөн зоригоор санамсаргүй ба ухамсартай (зориудын) гэж ангилж болно. Тогтоосон зүйлээ бататгах ба хадгалах байдлаар нь богино хугацааны, удаан хадгалах ой гэж хуваадаг. Юу тогтоох гэж байгаагаар нь буюу юмс үзэгдэл, бодол санаа, хөдөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөний аль нь илүү оролцохоор тогтоох ойг дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөний тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж өөрчлөлтийг тогтоох ой гэж ангилна. Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх эрхтний тусламжтайгаар тогтоох ой юм. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм. Үгийг тогтоохдоо утгыг нь холбож боловсруулж тогтоох хэрэгтэй. Үг утгын ойд дохионы 2-р систем их үүрэгтэй бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байхгүй юм. Хөдөлгөөний ой нь алхах, гишгэх, бичих, зурах, хэмжих хөдөлмөрийн дадал дүй спортын ба бүжгийн хөдөлгөөн юм. Энэ ой нь хүн бүрт байх бөгөөд уул хүний бие махбодын төрөлхийн онцлог, хөдөлгөөний дасгал сургууль хийж ирсэн байдлаас ихээхэн хамаарна. Сэтгэл мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт, эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг байна. Баярлах, бахдах, гайхах, харамсах, хайрлах, дурлах, уйтгарлах, гомдох, үзэн ядах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас нь хүлээн авч чаддаг.

Санамсаргүй ой гэдэг тодорхой
зорилго чиглэлгүйгээр гол төлөв гаднаас хүнд үйлдэл үзүүлж буй юмс үзэгдлийн
гэнэтийн юм уу тусгал нөлөөгөөр уг нөлөөлсөн зүйлийн ул мөр, дүр байдал хүний
оюун ухаанд үлдэн хадгалагдаж хүжим сэргээн санах процесс юм. Энэ процесс нь
ашигтай, ашиггүй 2 янз. Хүүхэд 2-3 насандаа их юм тогтоодог нь санамсаргүй ой
зонхилдогтой холбоотой, 12-15 нас хүртлэх хугацаанд нөлөөлсөн зүйлээ 100% гэвэл түүний
50-70% нь санамсаргүй
ойд зонхилдог байна. Санамсаргүй ой нь хүний амьдралын туршлагыг баяжуулдаг гэх
мэт сайн талтай боловч юмс үзэгдлийг өнгөцхөн харах юм уу, сонсоод байвал
идэвхтэй үйл ажиллагаа муудна. Сурах, хөдөлмөрлөх үйл ажиллагаанд муугаар
нөлөөлнө. Энэ нь санамсаргүй ойн нэг муу тал юм.
Ямар нэг юмыг
тогтоох, тусгаж авахдаа урьдаас зориуд зорилго чиглэл тавийд оюун ухаанаа
идэвхтэй зориулдаг процессыг санамсартай /зориудын/ ой гэдэг. Ийнхүү гүйцэтгэх үүргээр нь ойг
санамсартай, санамсаргүй гэж ангилдаг байна. Харин мэдэрхүйн эрхтний үйл
ажиллагаар нь ойг дүрслэх юм уу бодит ой, хэл яриа, сэтгэхүй /утгын/ ой
хөдөлгөөний ой, сэтгэлийн хөдөлгөөний ой гэж ангилна
Дүрслэх юм уу бодит
ой гэдэг нь дохионы 1-р системийн үндсэн дээр байгаль,
нийгмийн бодитой обьектив шинж чанар бүхий юмс үзэгдлүүдийг хүн мэдрэхгүйн
эрхтнүүдийн оролцоотойгоор хүлээн авч, хадгалж, сэргээн санаж буй процесс юм.
Энэ ойг харах, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэх ой гэж ангилдаг. Бие хүний
сэтгэлзүйн хувийн онцлогоос хамааран ойн хөгжил нь харилцан адилгүй байдаг юм.
Хэл яриа сэтгэхүйн ой нь дохионы 2-р систем илүү хөгжсөн хүнд ихэвчлэн давуу
хөгжсөн байдаг.
Энэ ой нь хүнд
өөрт нь нөлөөлж буй юмсын дүр байдлыг шууд мэдрэхгүйгээр эрхтнээр биш яриагаар
/сэтгэхүйн үйлдлээр/ дамжуулан тусгаж аваад тогтоох хадгалж, сэргээн санах
гаргах процесс юм. Хийсвэр сэтгэхүйн хөгжил сайн хүний хэл яриа-сэтгэхүйн ой их
сайн хөгжсөн байдаг.
Сэтгэлийн
хөдөлгөөний ой: Хүн бодит юмс, үзэгдлийн тусгаж
авахдаа зөвхөн мэдрэхүйн эрхтнүүдийн идэвхтэй оролцоо, тархины үйл ажиллагааны
үндсэн дээр тусгаар зогсохгүй /тусгалыг мэдлэг болгох, тусгалын дүр байдлыг
өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар илрүүлдэг байх/ тэдгээр юмс үзэгдэлд дотоод
сэтгэл санаагаа бүрэн чиглүүлж, баярлах, бахархах, сэтгэл тэмүүлэх, идэвхжих,
эсвэл хорсож эгдүүцэх, эсэргүүцэх,жигших зэргээр хандаж, нөлөөлж бүй юмсын шинж
чанар, дүр байдлыг сэтгэл санааны сайн,муу, эерэг, сөрөг гэх мэт ямар нэг
төвшинд тусгаж, түүний дүрийг тогтоон хадгалж, сэргээх санаж буй процесс нь
сэтгэлийн хөдөлгөөний ой юм.
Хөдөлгөний ой: Харах,
хүрэлцэх эрхтний тусламжтайгаар юмсын үйл хөдөлгөөний дүр байдлыг тогтоож,
хадгалж, сэргээн санаж буй процесс нь хөдөлгөөний ой юм.
Удаан хугацааны
ой гэдэг нь тоүтооүдсон зүйлийн ул мөрийг хүн өөрийнхөө
амьдралын туршилт юм уу эсвэл тодорхой хугацааны туршид хадгалж хэрэгцээтэй
зүйлийн дүрийг санаж сэргээж гаргах процесс юм.
Түр зуурын ой гэдэг нь
тухайн үйлдэл үйлдэгдэж байхад тэрхүү үйлдлийн ямар нэг бүрэлдэхүүн хэсэг юм уу
элементийг тогтоож, хэрэгцээ шаардлага өнгөрсний дараа түргэн мартах үйлдлийн
дараагийн хэсгийг хийхэд шаардагдах элементийг мөн түргэн тогтоож, эргэж мартах
зэргээр явагдах сэтгэцийн процессыг хэлнэ.
Түргэн шуурхай
ой гэдэг нь юмыг дор нь хүлээж авах, гадаад юмсын нөлөөтөйгээр
өөрийгөө түргэн зохицуулдаг процесс юм. Энэ ойд түргэн хүлээж авах, түргэн
санах, түргэн мартах процессууд орно
No comments:
Post a Comment