Хүүхдээ
сэтгэл хямралаас хамгаалцгаая
Стресс нь нийтлэг сэтгэл хөдлөл бөгөөд аль ч насныхан өртөх
магадлал өндөр байдаг. Бидэнд ихэвчлэн хүүхдэд холбоогүй юм шиг санагддаг
боловч хүүхэд стресст орсноор илүү хор хөнөөлтэй бөгөөд тэдний оюун ухааны
болон сэтгэл санааны байдалд өөрчлөлт ордог байна.
Стресс
буюу сэтгэл хямрал нь хүүхдийн бие бялдар хийгээд сэтгэлзүй, нийгэмд хандах
хандлага, ирээдүйгээ төсөөлөх зан үйлд нөлөөлдөг. Өндөр сэтгэл хямралтай
хүүхдүүд эргэн тойрон болон нийгмээсээ тусгаарлагдан хаалттай байдаг нь хамгийн
хохиролтой юм. Цаашлаад амьдралын хэмнэл алдагдах, зүрх судасны өвчинд өртөх,
сэтгэл санааны гүн хямралд ч хүргэж болно. Бидний ирээдүй болсон хүүхэд
багачуудаа бид сэтгэл хямралаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж үр дагаврыг бууруулах нь нэн
тэргүүний асуудал юм. Хүүхдийн сэтгэл хямрал нь тэдний хөгжиж буй тархи, бие
физиологит хавсран нөлөөлж тэдний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулдаг. Сэтгэл
хямралын үед хүүхдийг олон нийтийн тусгай хөтөлбөрт хамруулах, нийгмийн
оролцоог нэмэгдүүлэх, асран халамжлах идэвхтэй үүргийг хүлээснээр тэднийг
урьдчилан сэргийлж болдог байна.
Хамгийн
гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг бид ойлгох нь чухал бөгөөд эцэг
эхчүүд өөр өөрийн арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай тулгардаг. Дээр дурьдсанчлан
эцэг эхчүүд, хүүхдийн хоорондын харилцаа хамгийн чухал ач холбогдолтой. Тиймээс
эцэг эхчүүд өөсрдийн мэдрэмжийг нэмэгдүүлэх, илүү дотно харилцааг дэмжих,
хүүхдийн дотоод сэтгэл зүйг ойлгож, тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт
төвлөрөн анхаарч өөрсдийн харилцааны арга барилыг эзэмших ёстой. Энэ нь
хүүхдийн хувьд илүү тав тухтай, аюулгүй байдлаа мэдрэх, ямар нэгэн сэтгэл
хямрал, гадны нөлөөллийн гэмтэлд өртөхгүй байх гэсэн итгэлийг олж авдагт
нөлөөлдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь асран хамгаалагч болон
хүүхдийн хоорондын харилцаанд илүү чухал гэдгийг тэмдэглэх нь бас чухал юм.
Хүүхдийн
орчинд эцэг эхийн амьдралын хэв маяг, ялангуяа сэтгэл санааны түвшин хамгийн
ихээр нөлөөлдөг. Баумриндийн онолоор эцэг эхчүүдийн үзүүлж буй хариу үйлдэл нь
хүүхдийн төлөвшил, сэтгэл санаанд хамгийн өндөр хувьтай нөлөөлдөг болохыг
тогтоосон байдаг. Эцэг эхчүүд өөрсдийн харилцаагаар дамжуулан хүүхдийн сэтгэл
санааны байдлыг мэдэж болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа
хүүхэд шиг байж тэдэнд төрж буй мэдрэмжийг мэдрэх талаар хэд хэдэн удаа
судлахад хүүхдийн харилцааны хандлага нь эцэг эхчүүдээс шууд хамааралтай
болохыг тогтоосон байна. Туршилтын дүнгээс харахад стресст орсон гэр бүлийн
хүүхдүүдээс сэтгэл хямрал, даавар буюу кортизол харьцангуй их байсан
байна. Өөр нэг судалгаанаас харахад мөн л гэр бүлийн харилцаанаас
үүдэлтэй хүүхдэд айх, гуниглах, айдаст автах, түгшүүртэй болж эхлэх зэрэг шинж
тэмдгүүд хүүхдүүдэд шууд илэрсэн. Гарсан үр дүн нь өмнөх судалгаануудыг дахин
баталсан учир эцэг эхчүүд, хүүхэдтэй харилцах харилцаагаа хянах шаардлага бий
гэдгийг нотолсон юм. Эдгээр судалгаа нь хүүхдийн сэтгэл хөдлөл, оюун санаанд
нөлөөлөх нөлөөлөлд эцэг эхчүүдийн оролцооны ач холбогдол чухал гэдгийг дахин
дахин тэмдэглэсэн юм.
Хүүхэд
нь ямар нэгэн шалтгаанаар сэтгэлийн хямралд орсон үед эцэг эхчүүд хэрхэн гаргах
талаар сайн судалж өөрсдийн арга барилыг боловсруулан харилцах нь чухал. Гэр
бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлдээ хэрхэн чухал гэдгийг
ойлгуулах нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болж чаддаг байна. Цаашлаад хүүхэддээ
хорвоо ертөнцийг сайхнаар таниулж, тэдэнд зөв мэдээлэл, мэдлэгийг тогтмол өгч,
халуун дулаан уур амьсгалаар хандах нь хүүхдээ хамгаалах анхны алхам болно шүү.
Бид ч мөн адил өнөөдөр хүүхдээ сэтгэлийн хямралтай болсныг
мэдэхгүй яваа юм биш биз. Та хүүхдээ нэг өдөр ч гэсэн ажиглаад, ярилцаад
үзээрэй. Хүүхэддээ хандах хандлагаа өөрчлөхөд л танд юу мэдрэгдэх бол............
Хүүхдүүд юунд хамгийн их гомддог вэ?
Эцэг эх бол хүүхдийн хамгийн ойр дотны хүмүүс. Тиймээс
тэдний алдаа: уур хилэн, бухимдал, үл ойлгох зэрэг нь бяцхан үрийнх нь зүрхэнд
үүрд арилахааргүй шарх үлдээх нь бий. Үр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг
шархлуулахгүйн тулд эцэг эхчүүд өөрсдийнхөө үйл хөдлөл, үг ярианд юуг анхаарвал
зохих вэ?
Тоомжиргүй хандах
Энэ бол төрсөн гэр бүлдээ хүүхдийн амсаж болох хамгийн айхтар зүйл гэж болно. Сэтгэл судлаачдын баталж байгаагаар тоомжиргүй хандах, үл тоомсорлох нь хашгирч зандчиж, шийтгэснээс хамаагүй ихээр хүүхдийн сэтгэхүйг гэмтээдэг байна.

Ойлгохгүй байх
Дотных нь хүн ойлгохгүй байх нь хүүхдийн сэтгэлийг их шархлуулдаг. Ээж нь л ойлгохгүй юм бол өөр хэн түүний баяр хөөр, зовлон гунигийг ойлгох вэ дээ. Хүүхдийнхээ сэтгэлийн зовнил, уйтгар гунигийг тоохгүй өнгөрөөхийн хэрэггүй, учир нь тэдний хувьд бүх зүйл жинхэнээсээ байдаг. Ээж нь хамгийн дотны хүн нь мөн болохоор хүүхдээ ямар ч байсан ойлгож, хүлээн авахыг хичээх хэрэгтэй.

Харьцуулах
Үеийнх нь хүүхдүүд юмуу, ах, эгч, дүү нарынх нь хэн нэгний амжилтыг шагшиж түүнтэй харьцуулах нь тэдэнд үнэхээр гомдолтой санагддаг, тэдгээр үгсийг хүүхэд насан туршдаа мартдаггүй. Тэр чамайг бодвол тийм мундаг.... гэх мэтчилэнгээс аль болох зайлсхий.

Шударга бус шийтгэл
Шударга бусаар шийтгүүлсэн хүүхэд үүнийгээ насан өндөр болтлоо мартаж чаддаггүй. Хэрвээ шударга бусаар шийтгэх магадлал өндөр байвал алдаа гаргахаасаа өмнө шйитгэхээ болих хэрэгтэй. Уучлал үзүүлэх нь хэлмэгдүүлснээс хамаагүй их хүмүүжлийн ач холбогдолтой байх нь бий.

Дутуу үнэлэх
Ихэнх хүүхэд, зарим нэг нь бүр том болсон хойноо ч эцэг эхдээ ямар сүрхий хүн болсноо батлахыг байдаг чадлаараа оролддог. Байгуулсан гавъяаг нь хэн ч анзаарахгүй, хэн ч тэмдэглэхгүй өнгөрөөвөл хичнээн эмэгнэлтэй, энэ нь түүний сэтгэлийг загнаж шийтгэснээс илүү шархлуулдаг. Хүүхдийнхээ хийсэн бүтээсэн, хүрсэн ололт амжилт болгоныг нь анзаарч, аль болох их магтаж урамшуулж байгаарай.

No comments:
Post a Comment