Tuesday, April 5, 2016

Балчир насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог




Би өөрөө Энэ насны хүүхдүүдийн өвөрмөц онцлог хязгаарлагдмал орон зайнаас ангижирч өөрийнхөө амьдарч байгаа орчин нөхцөлд олон зүйлийг тусгаж, таньж түүнтэй харилцах энгийн анхны хандлага чадвар төлөвшиж байдаг буюу аливаа зүйлийг тусгаж, таньж түүнтэй харилцах энгийн анхны хандлага чадвар төлөвшиж байдаг буюу аливаа зүйлийг даган дуурайх буюу хуулбарлан буулгах чадвар бий болж байдаг ба энэ нь юуны өмнө хөдөлгөөний чадвар хөгжилтэй холбоотой. Хэл яриа хийсвэр сэтгэхүйн ажиллагаа төлөвшиж бий болдог. Энэ насны хүүхдийн үйл ажиллагааны үндсэн нь хөдөлгөөнт тоглоом үндсэн ажиллагаа нь даган дуурайх Ийм учраас энэ насны хүүхдүүдийн хөгжил төлөвшилтөнд байнгын хараа хяналтанд байлгаж амьдарч байгаа орчин нөхцөлд аюулгүй үйл ажиллагааг хангах орчин нөхцлийг онцгой анхаарах хэрэгтэй. Энэ насны хүүхдүүд нь маш өргөн цар хүрээтэй сонирхолтой тогтворгүй тууштай биш аливаа зүйлд өөрийнхөө хүсэж бодсоноор ханддаг дуулгаваргүй харилцаа давамгайлж байдаг.
Нэгээс хоёр нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйн онцлог.
ü  Нэг үйл ажиллагаандаа 15 минут зарцуулна, “болохгүй” гэдэг үгийн утгыг эзэмшиж эхэлнэ.
ü  Юм түшиж заримдаа чөлөөтэй  бие дааж явж эхэлнэ. Зарим үед хүүхэд  1 нас 2 сартай ч  явж магадгүй үүнээс эцэг эх сандрах хэрэггүй. 
ü  Энэ наснаас эхэлж хүмүүстэй дотно байх хүсэл эрмэлзэл бий болж ахмадтай харьцахдаа сэтгэл нь их хөдөлнө, баярлана. Хүнийг харахгүйгээр юмыг барьж авахыг оролдоно, ахмад хүмүүсийн хөдөлгөөнийг дуурайж хийнэ.
ü  Тоглоомоо гартаа барьж аваад хүүхэд маш их баярлаж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ. Өөртөө байгаа  тоглоом бусад зүйлээ сэгсрэх, цохих, унагах, шидэх, угсрах, сугалж авах, савны тагийг нээх, шоонуудыг давхарлан тавих зэргээр  үйлдлийг судалж сонирхоно. Зарим зүйлийг амандаа хийж долоох байдлаар судлана. Олон үг ойлгоно. 
ü  Нэг насаас өмнө хүүхэд баярлахдаа сэтгэл нь хөөрч гуагалж, шулганаж байсан бол одоо “аав, ээж, эмээ, ав, өг, яв, май” зэрэг  8-14 идэвхтэй үгийг ашиглана ярьж, хэл яриа нь хөгжих анхны  суурь тавигдана.    
ü  Энэ насанд  хүүхдийн идэвхтэй үгийн сан хурдан нэмэгдэж 30-40-д хүрсэн байдаг тул   хүний хэлж байгаа үгийг ойлгож, хүнтэй  чөлөөтэй ярьж эхэлнэ. 
ü  Хүүхэд  чөлөөтэй сайн явдаг,  хоолны үед бие дааж халбагаа барьж хоол идэхийг оролдох ба зураг дээрх юмыг таньж заана, хүний яриаг ойлгоно. Энэ насанд хүүхэд  “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэсэн асуулт нь үндсэн асуулт болно. 
ü  Хүүхэд өөртэй нь хамт тоглохыг хүсдэг.  
ü  Зарим юмсын хэмжээ, хэлбэр дүрсийн ялгааг мэддэг.
ü  Юм түшиж тойрч явж орчинтой танилцана. 
ü  Таны анхаарлыг өөртөө татана. 
ü  Дур хүсэл уур уцаараа илэрхийлэнэ. Энэ насыг шилжилтийн нас гэнэ. Хүүхэд бие даах гэж уур уцаарлана. Энэ насанд хүүхэд юм болгонд хүрэх гэж оролдоно тэр үед  эцэг эх болохгүй зүйлийг нь хурааж авах буюу “болохгүй”, “үгүй”  гэдэг үгийг  хэлэхэд хүүхэд  эсрэг босно. Энэ насандаа эсэргүүцлээ чанга хашхирах,  газар дээр унана, хөл гараараа шалаа цохино. Энэ бүгд гэр бүлийн харилцаа хүмүүжлээс шалтгаална. Эцэг эх  хязгаарлагдмал орчинд хүүхдээ эрх чөлөөтэй байлгах, өөрсдөө тэсвэртэй байхыг хичээ.
ü  Хүүхэд өөрийн амжилтад баярлана.

Эцэг эх хүүхдийнхээ онцлогийг мэдэж авсны дараа та хүүхдээ хөгжүүлэх цаашид хүн болгоход энэ насаас юуг анхаар ч ажиллах вэ. Үүнд: доорх зорилго тавьж ажиллах нь чухал.
ü  Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, түүний биеийг чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлнэ.
ü  Бие дааж өөрийгөө үйлчлэх ба цэвэр нямбай дадал хэвшил суулгана.
ü  Ойр орчинтой хүүхдийг танилцуулах.
ü  Хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх ба зарим үгийг хүүхдэд тайлбарлаж өгнө.
ü  Зарим юмсын шинж чанарыг танилцуулж нэрлүүлж сургана.
ü  Асуултад хариу өгч сургана.
ü  Хүүхдийн хүртэхүй, сэтгэхүй, анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэх.
ü  Тоглоом юмстай харьцаж сургах.
ü  Гоо сайхны хүртэхүйг хөгжүүлэх.
ü  Хүнтэй мэндлэх, баярласнаа илэрхийлэх, ахмад хүмүүсийн хүсэлтийг биелүүлэх, салах ёслолоо илэрхийлж сургах.
ü  Амьтан ургамлыг хайрлаж зөв харьцаж сургах.
ü  Дуу хөгжим сонсгох,  сонирхолтой болгох, дуу хөгжим  сонсоод баярлаж байгааг дэмжих зэрэг  эцэг эх  хүүхдээ хөгжүүлэх нь зүйтэй. 
2-оос 3 нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйн онцлог.
ü  2 настай хүүхдийн идэвхтэй үгийн сан 300-400 болно. 2-3 нас хүртэл хүүхдийн үгийн сан идэвхтэй нэмэгдэнэ.
ü  “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэж асуулт тавина, үйл үг, нэр үг, тэмдэг нэр, төлөөний нэр зэргийг эзэмшиж богино хэмжээний өгүүлбэрээр ярьж эхэлнэ. Асуулт тавьж эхэлнэ гэдэг хүүхдийн оюуны хөгжил сайн байна гэсэн үг.
ü  Харандаа атгаж зураас зурж эхэлнэ, өрж байгуулах тоглоомоор юм өрж тоглохыг оролдоно.
ü  Бие дааж явна. Бие дааж бүх юманд хүрч очихыг оролдоно.
ü  Юмсыг орлуулан тоглоно (жишээ нь савх мод хүүхэлдэй болох, дөрвөлжин мод машин болох г.мэт).
ü  Яриа нь харилцааны хэрэглүүр болно.
ü  Эсэргүүцэж эхэлнэ, энэ үед ахмад хүмүүс хүүхэдтэй харьцах харьцаагаа өөрчлөх, хүүхдэд хандах хандлага өөрчлөх шаардлагатай.
ü  Хүүхэд Хаана? Хаашаа? Хаанаас? Хэзээ ? зэрэг зүг чиг хугацаа заасан асуулт тавина. Энэ насан дээр хүүхэд асуулт тавихгүй бол хэл ярианы хоцрогдол гарч болзошгүй тул хүүхдийн сэтгэхүй оюуны хоцрогдол буюу сонсголыг шалгуулах шаардлагатай.
ü  Энэ насанд хүүхэд тоглоомоор идэвхтэй тоглож наадна. Насанд нь тохирсон олон төрлийн чанартай хоргүй, аюулгүй тоглоом авч өгөх шаардлагатай.
ü  Зурагтай ном үзэх сонирхолтой болно. Энэ үед нь номонд сонирхолтой болгохын тулд зурагтай ном авч өгч байна. Эцэг эх өдөр бүр цаг гаргаж хүүхдэдээ ном уншиж өгөхийг зөвлөж байна. Хүүхдийн хэл яриаг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор хүүхдэд хүүхдийн ном уншиж өгөх. 2-3 настай хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, ярианд сургах гол зорилго байдаг. Зураг дээр байгаа зүйлийг зааж асууж эхэлнэ. Энэ үед эцэг эхчүүд анхааралтай хандаж тайлбарлан өгөх хэрэгтэй. Хүүхэд хэдэн ч удаа асууж болно, харин та тэвчээртэй хариулах хэрэгтэй.
ü  Бие дааж халбага сэрээ барьж хоолоо идэх, аягтай цайгаа барьж ууна.
ü  Хувцсаа тайлах өмсөх чадвар сууж эхэлнэ.
ü  Өөрийн хүсэл хэрэгцээгээ илэрхийлж эхэлнэ.
ü  Урагшаа хойшоо алхан, тонгойж юм түүж авна, гүйнэ, юманд авирч эхэлнэ. Гүйхдээ хөдөлгөөнөө зогсоож чадахгүй.
ü  Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл, идэвхтэй болсон байна.
ü  Хоёр настай хүүхэд юмыг дуурайх онцлогтой учир нүдээр үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйл хийнэ.
Хоёр настай хүүхэд өмнө дуулгавартай байсан бол зөрүүд байдал гаргана. Энэ насны хүүхдийн хамгийн дуртай “үгүй” гэдэг үг бий болно. Тэд юм л бол “үгүй” гэнэ. ”Хоолоо ид” гэхээр “үгүй”, “миний хүү наашаа ир” гэхээр “үгүй”, “май энэ тоглоомыг ав” гэхлээр “үгүй” гэж хариу өгнө. Энэ бас учиртай. Хэрэв бид сайн ажиглаад үзэхэд эцэг эх, насанд хүрэгчдээс өөрт нь тулгаад байгаа тэр зүйлийг л хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдал илэрч буйг ажиглаж болно. Энэ нь чухамдаа түүнийг хүсэхгүй байгаа биш харин бусдын тушаах, тулгах, даалгахыг биелүүлэх дургүй байгаагаас тэр юм. Хүүхэд өөрийг ээ”бие хүн” гэдгийг мэдэрч эхэлж байгаа юм.

Энэ насыг “шилжилтийн нас” гэж эрдэмтэд нотолсон байна. Чухам яаж нотолсон бэ гэвэл. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн хэлсэн бүгдийг үг дуугүй зөвшөөрдөг байлаа. Харин одоо бол түүний эсрэг өөрийн хүслээ сөргүүлэн тавих болно. Энэ үед эцэг эх хүүхэдтэй хандах хандлага өөрчлөгдөх шаардлага гарч ирнэ. Тэгвэл эцэг эх яах ёстой вэ? Зөнгөөр нь орхих уу, эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу? Энэ тохиолдолд хамгийн шалгарсан арга бол хүүхдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулан өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал юм.
ü  Хүүхдийг хоёр настайд нь ямар нэг дэг журамд сургах ёстой. Энэ нь тун уян хатан байх ёстой. Хэт хатуу шаардлага нь энэ насныхны тогтворгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй зөрчилддөг юм.
ü  Эцэг эхийн шаардлага нь нэг нэгийгээ үгүйсгэж болохгүй. Энэ насны хүүхдийнхээ өөрийн сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд баярлах, хөөрөх, уурлах эгдүүцэх, чанга хаш гарах байдлаар илэрхийлнэ. Хүүхэд эсэргүүцсэн сэтгэлээ илэрхийлэхэд нь саад болох хэрэггүй, харин түүнд ойлгуулах хэрэгтэй.
ü  Хоёр настай хүүхэд эцэг эхээс анхаарал халамж, хайрыг хүсдэг. Эцэг эх сэтгэлийг нь ойлгох, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг тэд мэдрэх нь чухал.
ü  Хоёр настайдаа хүүхэд өлсөж байгаагаа тэр болгон ойлгодоггүй. Мөн ядарснаа ч тэр болгон мэдэрдэггүй. Иймээс тэдний амрах, хооллох цагийг эцэг эх бид зохицуулан.
Энэ насанд эцэг эх дараах зорилт тавин хүүхдээ хөгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
ü  Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бэхжүүлэх.
ü  Ариун цэвэр эрүүл ахуйн дадал хэвшлийг нь бэхжүүлэх, өөрөө өөрийг ээ үйлчилж сурсан байна.
ü  Үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх ба ядаргаанаас хамгаалах.
ü  Хүүхдийн хүртэхүй, анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэх.
ü  Орчинтойгоо харьцаж мэдрэхүйн эрхтэнгүүдийг хөгжүүлэх.
ü  Байгалийг танин мэдэх ба ургамалтай зөв харьцаж сургах.
ü  Хүүхдийн хэл яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх, ярианд сургах, ном уншиж утгыг нь яриулж сургах, үгийн баялгийг нэмэгдүүлэх, үеийн хүүхэдтэй харьцаж сургах.
ü  Сэдэвт тоглоомоор тоглуулах, нөхөдтэй гээ хамтран тоглож сурах.
ü  Олны дунд бие ээ зөв авч явах, ойр дотнын хүмүүс болон эцэг эхээ хайрлах.
ü  Урлаг уран сайхныг сонирхож оролцохыг нь дэмжих хэрэгтэй байдаг.

No comments: