Tuesday, April 5, 2016

Яагаад ургийн хөгжил чухал вэ?




Жирэмсний явц дахь ургийн хөгжил
Үр хөврөлийн гадна талын эсүүд нь умайн салстад модны үндэс шиг нэвтрэн орж, эхийн цусан хангамжтай холбогдоно. Энэ хэсгийг эхэс гэж нэрлэдэг.Эхэс ба ураг нь хүйгээр холбогдсон байдаг. Эхэсээр дамжуулан үр хөврөл (жирэмсний 8 долоо хоног хүртэл хугацаанд үр хөврөл, түүнээс хойших хугацаанд ураг гэж нэрлэнэ.) буюу ураг нь эхээсээ хүчилтөрөгч болон тэжээлийн шимт бодисыг авах ба ургийн биеэс ялгарсан хэрэгцээгүй зүйл нь түүгээр дамжин эхийн цусанд ордог.

Жирэмсний эхний 1 сард:
• Ургийн цусны эргэлт бий болно.
• Ургийн их бие, толгойн хэсэг болон тархи хэлбэржиж эхэлнэ.

Жирэмсний эхний 2 сард:
• Ургийн их биеэс гар, хөл, дотор эрхтнүүд болон бэлэг эрхтэн үүсч хэлбэржих боловч эрэгтэй, эмэгтэй нь сайн ялгараагүй байна.
• Ургийн зүрх цохилж эхлэх бөгөөд түүнийг чанд авианы тусламжтайгаар харж болно.
• Жирэмсний 2 сарын төгсгөлд үр хөврөлийн толгойн оройгоос бөгс хүртлэх урт нь 8 мм байна.

Жирэмсний эхний 3 сард:
• Нүүр хэлбэржиж, нүд тодорхой ялгарна. Ам, хэл тодорхой ялгагдах болно.
• Гар хөлийн хуруу, умс хэлбэржсэн байна.
• Ургийн хүйс тодорхой ялгарна.

Жирэмсний 4 дэх сард:
• Ургийн яс, мөчүүд ба булчин хэлбэржиж, ургийн хөдөлгөөн эхэд мэдэгдэхүйц болно.
• Арьс нь нимгэн, тунгалаг байна.
• Хөлсний булчирхай, хөмсөг, сормуус бий болно.

Жирэмсний 5 дах сард:
• Ургийн толгойд үс ургана.
• Ургийн зүрхний цохилтыг эхийн хэвлийн гаднаас сонсох боломжтой болно.
• Нүдний зовхи аниастай байна.
• Ураг заримдаа зогисох ба ургийн хөлгөөн идэвхжинэ.

Жирэмсний 6 дах сард:
• Ургийн тархи ажиллах болно.
• Нүдээ нээж чадна.
• Чих нь сонсох чадвартай болж эхэлнэ.
• Гарын алга, хөлний улны ба хуруунуудын арьсны хээ бий болно.

Жирэмсний 7 дах сард:
• Ургийн хөдөлгөөн нилээд хүчтэй болно.
• Ураг зарим үед сэрүүн байх болно.
• Чанга дуу чимээг мэдэрч, тийчигнэн хариу өгнө.
• Урагт өөхлөг эд нэмэгдэнэ.

Жирэмсний 8 дах сард:
• Ураг уртаашаа өсч, жин нь нэмэгдэнэ.
• Үрчгэр байсан арьс нь тэнийж, толигор болно.
• Ургийн яснууд болон хумс хатуу болж эхэлнэ.
• Ургийн идэвхтэй хөдөлгөөн арай багасна.

Жирэмсний 9 –10 дах сард:
• Уушиг ба бусад эрхтнүүд хөгжиж гүйцнэ.
• Ураг гадаад орчин амьдрах чадвартай болно.

Жирэмсэн үеийн турш юу идэх вэ?
Жирэмсэн эмэгтэй хоёр дахин их идэх шаардлагатай юу?
Жирэмсэн хүн хоёр хүний хоол идэж, коктель уух нь буруу харин түүнтэй дүйцхээр хэмжээний уураг, амин дэм, эрдэс бодисыг хоолноосоо авах хэрэгтэй. Өдрөөс өдөрт өсөж ургийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд олон орц найрлагатай шинэ хүнс ногоог хэрэглээрэй.

Жирэмсэн үеийн турш хэр их энерги шаарддаг вэ?
1. Эмэгтэй жирэмсэн биш үедээ өдөрт ойролцоогоор 2100 ккал илчлэгтэй
2. Жирэмсэн үедээ ойролцоогоор 2500 ккал илчлэгтэй
3. Хөхүүл үедээ өдөрт ойролцоогоор 3000 ккал илчлэгтэй

Жирэмсэн эмэгтэй ямар найрлагатай хоол идэх вэ?
Сайн зөв хоолны дэглэм сахисан эмэгтэйчүүдийн 95% нь эрүүл мэндээр онц сайн хүүхэд төрүүлдэг гэсэн судалгаа байдаг.

1. Хоол хүнснийхээ 10% -г уурагнаас авдаг. Уургийг ихэвчлэн шинэ загас, мах, өндөг, буурцагнаас авна.
2. Дараагийн 35%-г өөх тосноос авна. Үүнийг ихэвчлэн масло, наранцэцгийн тос, самарнаас авна.
3. Дараагийн 55% -г нүүрс-уснаас авна. Үүнийг ихэвчлэн талх, гоймон, төмс, будаа, шош, үр тарианаас авна.

Уургаар баялаг хоол нь таны хүүхдийн булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Үүнд: өөх багатай мах, вандуй, эрдэнэшиш, өндөг, самар орно.

Амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол нь эрхтэн системийн тогтвортой үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Үүнд: тослоггүй сүү, тараг, төмөр, фолийн хүчил, жүрж, нэрс, аньс, нохойн хошуу, жимснүүд бүх төрлийн навчит байцаанууд байна.

Нүүрс усаар баялаг хоол нь жирэмсэн эмэгтэйн эрхтэн тогтолцооны ачаалал эрс нэмэгдэж алдагдсан илчлэгийг хангах энергийн эх үүсвэр болно. Үүнд: ургамлын тос, маргарин, цөцгийн тос, самар, хар талх, бүхэл үрийн гурил орно.

Жирэмсэн эмэгтэйд ямар витамин, эрдэс бодис хэрэгтэй бэ? Жирэмсэнд шаардлагатай эрдэс бол төмөр, фолийн хүчил.

Фолийн хүчил Фолийн хүчлийг жирэмслэхээсээ өмнөх 3 сар, жирэмсний эхний гурван сарын турш ууж хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ургийн мэдрэлийн системийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж төрөлхийн нуруу нугасны гажиг, сэтэрхий уруул, тагнай, дутуу төрөлтөөс сэргийлнэ. Фолийн хүчил нь арвай, шош, үр тариа, ногоон хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, буурцаг, вандуй, будаанд байдаг.

Төмөр
Жирэмсэн эмэгтэйд төмөр их хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь цус төлжихөд чухал үүрэгтэй. Төмөр нь ихэвчлэн хүнсний ногоо тэр дундаа байцаа, гүзээлзгэнэ, үр тарианы талх зэрэгт байна. Төмрийг шимэгдэхэд витамин С чухал үүрэгтэй байдаг тул жүржийн жүүс ууж хэрэглээрэй. Цай болон кофе, гурилан бүтээгдэхүүн төмрийн шимэгдэлтийг сулруулдаг. Төмрийг хэрэглэхэд өтгөн хатах магадлалтай. Өтгөн хаталтаас сэргийлж хүнсний ногоо, үр тарианы бүтээгдэхүүн, амуу тариа, хар чавга, хар чавганы жүүс, өдөрт 2-3 литр ус ууж хэрэглээрэй.

Цайр ба кальци
Энэ эрдэс нь ургийн үр хөврөлийн шүд, мөгөөрс, яс үүсэхэд чухал үүрэгтэй. Эдгээр нь хоол хүнснээс хангалттай олддог.

Жирэмсэн эмэгтэй ямар хоол хүнснээс зайлсхийх вэ?
А витаминаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь ургийн эмбрионд шээсний сүвийн гажиг үүсгэнэ. А витамин агуулсан зүйлийг хаяа хэрэглэж болно. Үүнд: маш их хэмжээний А витамин агуулсан элэг, элэгээр хийсэн бүтээгдэхүүн ордог.

Жирэмсэн үедээ хэр их жин нэмэх вэ?
Хэвийн үедээ 11-12 кг жин нэмэгдэнэ.

Жирэмсэн үеийн жин нэмэгдэлтийг дараах 3 үед хуваана.

Үүнд:
1. Жирэмсэний эхний хагас ба 0-12 долоо хоног хүртэл 1-2 кг нэмэгдэнэ.
2. Жирэмсний дараагийн хагас ба 12-28 долоо хоног хүртэл долоо хоногт 300-400 граммаар нэмэгдэнэ.
3. Сүүлийн 3-р хагас ба 28-40 долоо хоног хүртэл 1-3 кг нэмэгдэнэ

Жирэмсэн үеийн жин хаанаас нэмэгдэх вэ?
Жирэмсэн үед 11-12 кг жин нэмэгдэнэ.

Хүүхдийн жин ойролцоогоор..............................3.5 кг
Савны хэмжээ ойролцоогоо................................ 900 гр
Эхэсийн жин ойролцоогоор.................................650 гр
Ургийн усны жин ойролцоогоор..........................800 гр
Эмэгтэйн хөхны томролт ойролцоогоор.............400 гр
Нэмэлт цусны жин ойролцоогоор.........................1.25 кг
Биеийн шингэн ойролцоогоор...............................2 кг
Арьсанд үүссэн өөх тос..........................................2200гр

No comments: