Tuesday, April 5, 2016

Хүүхдийн анхаарлын хөгжлийн онцлог, хөгжүүлэх аргууд



                                  
Анхаарал гэдэг нь:
Тухайн үед хэрэгцээгүй бусад зүйлээс хүний ухамсар хөндийрөн ямар нэгэн зүйл дээр чиглэн төвлөхийг хэлнэ.
Анхаарал нь:
сэтгэцийн нарийн төвөгтэй үйлдэл болохын үүднээс хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ.
1. Шилэн сонгох үүрэг
2. Хадгалан барих үүрэг
3. Сэтгэцийн үйлийг зохицуулах хянах үүрэг

Шилэн сонгох үүрэг нь
хүний сонирхол хэрэгцээг илтгэсэн тухайн үйл ажиллагааг хийхэд тохирсон үзэгдлийг сонгон авч гол биш хажуугийн цочроогчдын үйлчилгээнд таслан сулруулах, саатуулах үүрэг гүйцэтгэнэ.
Хадгалан барих үүрэг нь
Танин мэдэх үйл ажиллагаа явагдаж дуустал зайлшгүй хэрэгтэй зүйлийн агуулгыг тусгасан дүрийг ухамсарт барьж хадгалж байдаг.
Сэтгэцийн үйлийг зохицуулах, хянах үүрэг:
Анхаарал нь хүний аливаа зүйлийг хийж бүтээх үйл ажиллагааны явцад үүссэн нийгмийн шинжтэй үйл явц учраас хүний хийж бүтээр үйлийг сэтгэл зүйн үүднээс тодорхойлох нэг үндсэн нэ.гж болж өгдөг
Анхаарлын хэлбэр шинж чанар
-Анхаарлын идэвхитэй шинж чанар
1.Зориудын бус: Хүний сэтгэц, ухамсар тодорхой зүйл дээр аяндаа төвлөрөн чиглэх үйл явцыг хэлнэ.
2.Зориудын
Сэтгэцээ ухамсартайгаар ямар нэг зүйл дээр төдлөрүүлэн чиглүүлэхийг хэлнэ.
Хожуу идэвхижих анхаарал
3.Хииж байгаа зүйлийнхээ мөн чанар ач холбогдлыг ойлгосны үндсэн дээр илэрч буйг хэлнэ.
-Анхаарлын ангилал
- Гадаад анхаарал
Хүний гадаад материаллаг үйл ажиллагаа, гадны үзэгдэл юмсын шинж чанарыг таних туснахтай холбоотой үүссэн.
- Дотоод анхаарал:
Бие хүний өөрийн үйл ажиллагаагаа ухамсарласан байдал, өөрийн ухамсар, бие хүний дотоод ертөнцтэй холбоотой..
Анхаарлын төрөл:
Багтаамж нь: нэгж хугацаанд хүний анхаарал нэгэн зэрэг өртөх элементийн тоогоор тодорхойлно
Т
өлөвлөлт нь: Зөвхөн нэг төрлийн үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэн барьж, бусад бүх үзэгдэл юсын үйлчлэлээс тухайн үед хөндийрөх байдлыг хэлнэ.
Тогтворжилт: Ямар нэг зүйл дээр анхаарлаа үргэлжлүүлэн төвлөрүүлэх хугацаагаар тодорхойлогдоно.
Хуваарилалт: Үйл ажиллагааны явцад нэгэн зэрэг хэд хэдэн зүйлийг анхаарах чадварааар тодорхойлно
Шилжилт: Анхаарлаа зориудаар нэг зүйлээс нөгөөд шилжүүлэхийг хэлнэ.
Сарнилт: Энэ нь шилжилтээс ялгаатай үзэгдэл. Анхаарлаа шилжүүлье гэсэн тодорхой зорилгыг хүн өмнөө тавиагүй байдаг
Л.С.Выготский хүүхдийн анхаарал нь хоёр шугам чиглэлээр явагддаг хэмээн үзсэн.
-          Хүүхдийн анхаарлын төрөлх хөгжлийг тодорхойлох шугам:
Энэ нь тархи мэдрэлийн системийн хөгжилтэй холбоотойгоор хүүхдийн бага насанд маш эрчимтэй тасралтгүй явагдаж, нас ахих тусам харьцангуй удааширдаг
-          Анхаарлын хөгжлийн түвшинг тодорхолох шугам
Энэ нь хүүхдийн дээд хэлбэр болох зориудын анхаарал бөгөөд түүний хөгжих сурь нь бүр нярай насаны үеэс нь насанд хүрэгчид түүнтэй харилцах Ө.Х нийгмийн харилцаанд оролцох хамгийн анхны үеэс эхэлнэ.

Нялх насны хүүхдийн анхаарлын хөгжил
10-12 хоногтойд
Хүүхдэд анхны төвлөрөлт ажиглагдаж хурц тод өнгөтэй, гэрэлтэй зүйл рүү хараа нь чиглэнэ.
1 сартай
Хурц тод өнгөтэй зүйлд анхаарлаа чиглүүлнэ. Нярай хүүхдийн анхаарал нь ихэвчлэн хараа, сонсголын сэрлийн үйл ажиллагаатай холботой хөгжинө.
2 сартай
Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлж анхаарлаа чиглүүлнэ.
2-3 сартай
Хүүхдүүд том хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ.
3 сартай
Хүүхэд дуу чимээ гарсан зүг рүү толгой эргүүлэн харна. Энэ үеэс нөхцөлт рефлексын үндсэн дээр анхаарал хөгждөг нь батлагдана.
6 сараас- 1 нас
14.5 минут - Тоглоом үргэлжлэх хамгийн их хугацаа
Энэ насны хүүхэд өөрийн анхаарлаа зориудаар төвлөрүүлэх чадварт аажмаар суралцана.
Балчир насны хүүхдийн анхаарал нь тогтворгүй, тодорхойгүй байдаг
Энэ насанд үг, тоглоом наадгай, бодит юмс нь хүүхдийн анхаарлыг чиглүүлэгч хэрэгсэл болдог
Балчир насны хүүхдийн анхаарлын онцлог:
2.1 нас
Явж эхлэх ба хүрээлэн буй зүйлстэй харьцсанаар анхаарлын багтаамж ихэснэ. Тогтворжилт сайжирна. Нэг зүйлээр 8-10 минут оролдож анхаарлаа төвлөрүүлнэ.
2.5 нас
Үг дуурайж хэлэх, хүний ярианд анхаарлаа хандуулна. Дуурайх оролдлого нэмэгдэнэ.
2.6 нас
Нэг зүйлийг барьж хүртэж түүнтэй харьцаж ямар нэг үйлдэл хийнэ. Энэ анхаарал төвлөрч байгаагийн илрэл юм
3 нас
Хүүхэд өөртөө гаднаас үйлдэл үзүүлсэн зүйл дээр анхаарлаа чиглүүлж төвлөрүүлээд зогсохгүй өөртөөямар нэг зүйлийг эрж, хайж олоод түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ үед хүүхдийн анхаарлын төвлөрөлт, хадаглалт явагддаг.
СӨНХ- ийн анхаарлын хөгжлийн гол ахиц бол зориудын анхаарал төлөвшиж эхэлдэг
СӨН-аас эхлэн хүүхэд хүний хэлсэн үг, сургаалаар өөрийн үйл ажиллагааг зохицуулж амьдрах чадвартай болж эхэлдэг.
Хүүхдийн анхаарлын тогтворжилтын хугацааг судалсан судалгаа: /АНУ Бейрлийнхээр/
Нас Тоглоом үргэлжлэх хамгийн их хугацаа
6сар-1 нас 14.5 мин
2 нас 21.1 мин
3 нас 27.0 мин
4 нас 50.3 мин
5 нас 83.3 мин
6 нас 96.0 мин
Нялх, нярай хүүхдийн анхаарал х
өгжих явц нь түүний хараа, сонсголтой холбоотой бөгөөд энэ насны үед эцэг эх асран хамгаалагчид дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
-          Шинэ соргог, сонирхолтой дуу авиа сонсгож байх. Ийм дуу авиагаар орчин тойрныг нь дүүргэж байх
-          Дуу дуулж, түүнд үлгэр ярьж, шинэ хөгжим сонсгож, хайрлаж, харьцаж байх
-          Хүүхдийн эргэн тойронд геометрийн дүрстэй, хурц тод, бие биеэсээ ялгарсан өнгөтэй эд юмс байлгахыг хичээх гэх мэт

No comments: