Орчин үед сэтгэц оношилгооны олон аргуудыг төрөлжүүлэн
янз бүрээр ангилах болсон. Тухайлбал судлаач В. Столин хэд хэдэн бүлэгт ялгасан
байна.
-
Зөв хариултыг сонгох даалгавартай, сэтгэц оношилгооны
аргууд. Энэ бүлэгт олон оюун ухааны тестүүд, бие хүний зарим шинж, тусгай
авьяас чадварыг тодруулах тестүүд багтана.
-
Судалгаанд зөв хариултыг биш хариултын чиг хандлагыг
чухалчлах даалгавар өгдөг бие хүний зарим тестүүд орно.
-
Обьектив тест
-
Стандарт өөрийн үнэлгээ
-
Тест-асуулга
-
Контент анализыг үргэлжлүүлэгч нээлттэй тест
-
Харилцан ярианы арга
-
Дүрийн хувийн техникийн баримжааллын арга
-
Сэтгэц физиологийн арга
Ажиглалтын арга
Энэ бол танин мэдэхүйн эртний арга. Эрт үеэс сэтгэгчид
энэхүү аргыг өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж ирсэн.
Ажиглалтын арга нь хүний өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр
ердийн нөхцөлд хөндлөнгөөс харж, тэмдэглэл хөтлөх замаар мэдээлэл цуглуулах
арга юм. энэ аргаар судалгаа авах нь судалгаанд оролцогчдод саад болохгүй
бөгөөд зарим тохиолдолд судлуулагчид судалгаанд оролцож буйгаа мэддэггүй учраас
илүү чөлөөтэй бодитой байх хандлагатай.
Ажиглалтыг ямар аргачлалаар хэрхэн, яаж явуулсанаар нь хэд хэдэн төрөлд
хуваан үзэж болдог. Үүнд:
- Гаднаас ажиглах арга нь хүний сэтгэл зүй болон зан үйлийг судлахаар шууд хөндлөнгөөс ажиглах замаар мэдээлэл цуглуулах арга юм.
- Дотоод буюу өөрийгөө ажиглах арга бол судлаач-сэтгэл зүйч өөрийн ухамсарт шууд бус төсөөлөгдсөн үзэгдлийг судлах зорилго өмнөө тавьдаг. Сэтгэл судлаач юмсын талаар өөрийн дотор үүсч буй хүртэхүйн дүр мэдрэмж, санаа бодол, сэтгэл хөдлөл зэрэг ажиглалт хийж түүнийг бусадтай хуваалцдаг.
- Чөлөөт ажиглалт нь түүнийг хэрхэн явуулах талаар хөтөлбөр, хүрээ, үйл явцын дарааллыг урьдчилж тогтоодоггүй. Ажиглагчийн байдлаас хамааран ажиглалтын обьект болон судлах зүйлийг судалгааны явцад өөрчилж болно.
- Стандарт ажиглалт нь эсрэгээр юуг яаж судлахаа урьдчилан төлөвлөсөн тодорхой төлөвлөгөөний дагуу явагдана. Энэ аргаар судалгаа хийхэд урьдчилан сайн бодож боловсруулсан хөтөлбөрөөр, дэс дарааллыг хатуу баримтлан зохион байгуулах шаардлагатай.
- Бүгдийг багтаасан ажиглалт нь ерөнхий, нас зүйн, сурган хүмүүжүүлэх, нийгмийн сэтгэл судлалд өргөн хэрэглэгддэг бөгөөд ажиглалт явуулах алхамдаа тухайн процессын өөр оролцогчдыг багтаан судална.
Ажиглалтын аргаар судалгаа явуулахад:
- Зорилго, зорилтыг тодорхойлох (юуны тулд, ямар зорилгоор)
- Обьект, судлах зүйл, нөхцөл байдлыг сонгох
- Судлуулагчид илүү тохирох, зайлшгүй шаардлагатай мэдээллийг цуглуулахад тохирох ажиглалтын төрөл хэлбэрээ сонгох
- Ажиглуулж буй хүний талаар тэмдэглэх аргыг сонгох
- Цуглуулсан мэдээллийг боловсруулах, тайлбарлах
Ажиглалтын аргаар судалгаа явуулахад ажиглалтын тэмдэглэлийг сайн хөтлөх нь
ихээхэн ач тустай. Тэмдэглэлийг зөв дэлгэрэнгүй хөтөлсөнөөр судалгааны явц дахь
үзэгдэл, үйл явцын илрэл, шинж тэмдгийг орхигдуулахгүй зөв үнэлгээ дүгнэлт өгөх
боломж бүрдэнэ. Ажиглалтын тэмдэглэлийг зургийн аппарат, камер, бичлэгийн
аппарат, дуран зэрэг техник ашиглан хийх нь судалгааг илүү тодорхой болгож,
нарийвчлалтай үр дүн гарахад тусладаг.
Ажиглатын аргын давуу тал:
-
Судлуулагчид нөлөөлөхгүй хөндлөнгөөс ажигладаг учир
бодитой үр дүн гарах магадлалтай.
-
Тэмдэглэлийг сайн хөтөлбөл судалгааны мэдээллийг
орихихгүй байх боломжтой.
-
Хүний үйл ажллагааны гадаад илрэл, зан үйл, биеэ авч явах
байдлыг бодитой ажиглан судалдаг.
Сул тал:
-
Ажиглагчаас шууд хамаарах хандлагатай учраас субьектив
нөлөөлөл илэрч болзошгүй
-
Судлуулагчийн дотоод сэтгэл санаа бодлыг танин мэдэх
боломжгүй
-
Туршлага багатай ажиглагч үзэгдлийг дутуу ажиглах,
анзаарахгүй өнгөрөх
-
Тэмдэглэгээ буруу бичих, өөрийн ажиглахыг хүссэн зүйлээ л
ажиглаж тэмдэглээд байх сул талтай.
Туршилтын арга
Туршилтын аргыг сэтгэл судлалд хэрэглэж эхэлсэнээр нь энэ
шинжлэх ухаан хөгжих нөхцөл бүрдсэн. Анх германы судлаач В. Вундт туршилтын
лаборторит анхны судалгааг хийж байв. Туршилтыг дотор нь:
- Лабораторын туршилт нь тусгайлан бэлтгэсэн байр, тасалгаанд зохих багаж хэрэгслийг ашиглан явуулах туршилт юм. сайн тал нь судалж буй сэтгэцийн аль нэг үзэгдлийг бусад урсгал шинжүүдээс аль болох зааглаж дангаар нь судлах боломжийг олгодог. Өөрийг нь ямар нэгэн байдлаар судалж байна гэдгийг туршигдагч мэдэж байгаа зэрэг нь туршилтын үр дүнд нөлөөлөх боломжтой. Энэ нь лабораторын туршилтын дутагдалтай тал юм.
- Ердийн туршилт. Энэ нь хүний амьдрал үйл ажиллагааны хэвийн нөхцөлд туршилт явуулахыг хэлнэ. Судалгаанд оролцогч энэ тохиолдолд өөрийгөө судалгаанд орж буйг мэдэхгүй учир тайван чөлөөтэй оролцох боломжтой.
Туршилтыг зорилгоор нь:
-
Магадлан дүгнэх
туршилт нь хүүхдийн сэтгэцийн онцлог, бие хүний хөгжил, төлөвшлийн тухайн үеийн
түвшинг илэрхийлэн тогтоох зорилготой.
-
Төлөвшүүлэх туршилт
гэдэг
нь сэтгэцийн аль нэг тал, шинж, байдлыг өөрчлөн хөгжүүлэх явцдаа судлах
зорилготой. Ийм далд зорилготой төрөл бүрийн туршилт нь ямагт сургаж
хүмүүжүүлэх явцдаа судлах зорилгоо хэрэгжүүлдэг байна.
Туршилтын аргын давуу тал нь:
-
Судлах гэж буй үзэгдэл бий болохыг идэвхигүй
хүлээхгүйгээр шууд нөхцлийг үүсгэн судалдаг.
-
Туршилтыг тавтаж, хурдасгаж, удаашруулж болно.
-
Ердийн туршилт нь амьдралын хэвийн нөхцлөөс ялгардаггүй
учир судлуулагчийн зүгээс ядрах, төвөгшөөх байдал үүсэхгүй.
Сул тал:
-
Судлаас өөрийн хүссэн үр дүнг гаргахаар судалгаанд
оролцогчид нөлөөлөх магадлалтай
-
Лабораторийн туршилтыг явуулахад тоног төхөөрөмж шаардах
зэргээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй.
-
Туршилтыг дурын хүн явуулах боломжгүй, мэргэжлийн мэдлэг,
туршлага шаардагдана.
-
Хэт олон хүнийг нэг зэрэг хамруулах боломжгүй.
Туршилтын аргаар судалгаа явуулах нь тухайлан бие хүний
сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг тодохойлох, хүмүүсийн хандлага, үйл ажиллагааны
гадаад илрэл, нийтлэг үзэгдлийг танин мэдэхэд ихээхэн хэрэглэгдэнэ.
Асуулгын арга
Сэтгэцийн үзэгдэл үйл явцыг судлах зорилгоор судалгаанд оролцогчийн үзэл
бодол, үйл ажиллагааны талаар шууд болон дам, амаар болон бичгээр асуун ярилцаж
мэдээлэл цуглуулах аргыг асуулгын арга гэнэ.
Асуулгын аргын төрөлд сурвалжлага, ярилцлага, анкет зэрэг багтана.
“... сурвалжлага хийх явцад сурвалжлагч баримтлах ёстой дараах удирдамж
байдаг. Үүнд:
-
Сурвалжлагын хуваарь бүрд эхэлсэн ба дууссан хугацааг
заавал тэмдэглэх
-
Бүх сурвалжлагын хуваарьт судлаач гарын үсэг зурж
баталгаажуулах, хэрэв судалгаанд оролцогч бүрд код олгосон бол түүнийгээ
тэмдэглэхээ мартахгүй байх
-
Харилцан яриа өрнүүлэх уур амьсгал бүрдүүлэхийн тулд
судалгаанд оролцогчтой нүдэн харилцаа барьж байхыг хичээх
-
Хэрэв боломжтой бол сурвалжлагын хэмнэлийг
алдагдуулахгүйн тулд эхний асуултын хариултаа хэлж байхдаа тэмдэглэхийг
хичээх......
Сурвалжлагын аргаар судалгаа явуулах үе шат
- Бэлтгэл үе шат
-
Сэдвийг тодорхойлох
-
Судалгааны хөтөлбөрийг нарийвчлан боловсруулах
-
Асуултын сүүлийн хувилбарыг гаргаж тодорхой болгоно.
- Харилцаа холбоо тогтоох үе шат
-
Ярилцлагыг эхлүүлэх
-
Ярилцлагын үндсэн үе
-
Ярилцлагын төгсгөл үе
- Дүн шинжилгээ хийх үе шат
Асуулгын аргын давуу тал:
-
Олон хүнийг хамруулах боломжтой
-
Дотоод санаа бодол, хүсэл эрмэлзлэл зэрэг гадна талдаа
тэр бүр ажиглагдахгүй хүчин зүйлсийг нээн илрүүлэх боломжтой.
-
Судалгааны үр дүнд математик статистикболовсруулалт хийх
боломжтой.
-
Урьдчилан сайн боловсруулсан асуултын дагуу анкетыг
мэргэжлийн бус дурын хүн авах боломжтой.
Асуулгын аргын сул тал
-
Үг, өгүүлбэр, найруулга, хоёрдмол утгатай үг, тойруу
асуулт, хэт дэлгэрэнгүй, хэт товч асуултуудыг буруу ойлгож буруу хариулах
магадлалтай
-
Судалгаанд оролцогч өөрийн санаа бодлоор хариулдаг учир
бодитой хариулт өгөхгүй магадлалтай.
-
Сурвалжлага
ярилцлага нь судалгаа авч буй хүний гадаад байдал, төрүүлсэн анхны сэтгэгдэл,
нүүр царайны төрх, дуу хоолойны өнгө, хэмнэл зэргээс ихээхэн хамаарах шинжтэй.
No comments:
Post a Comment