Христийн шашны ёс зүй
Дундад зуун бол дэлхийн ихэнх улс
орнуудын оюун санааны хөгжилд шашны үзэл санаа хүчтэй нөлөөлж байсан үе юм.
Дундад зууны христийн ёс зүйн гол төлөөлөгч болох Аврелий Августин, Аквины Фома
нарын ёс зүйн сургаал нь тухайн үеийнхээ нийгмийн оюун санааны амьдралд гол
үүрэг гүйцэтгэж байв.
Августины
ёс зүйн үзэл
Августины
(мэө 354-430) ёс зүйн түүхэнд эзлэх
байр суурь нь ёс суртахууны талаарх бурхны үндэслэлийн тухай үзэл юм. Тэрээр
христийн шашнаас хамааралтай ёс зүйн мөрдлөгөөг томъёолон гаргасан. Августины
ёс зүйн хэм хэмжээ, онолын мөн чанар нь түүний залбиран уншдаг “Мөргөл”-д
тодорхой илэрдэг. Августины хувьд бурхан бол бүхний эхлэл, бүгдийн зорилго
бөгөөд сайн сайхан, жаргал цэнгэлийн “эцэг” юм.
Цэцэн мэргэн ухаан нь сайн мууг ялгаж,
Шудрага ёс нь хүн бүрт өөрийнх нь
оногдсоныг өгч
Эр зориг нь муу зүйлийг муу зүйлийг сөрж
Дундаж байдал нь хүсэл тачаалаа
хязгаарлаж сурах явдал юм.
Сайн үйл нь хүний зан суртахууныг
зохицуулж хүмүүсийг төөрөгдөл хэрэгцээ, мэдэрхүй, аюулыг сөрөхөд нь чиглүүлдэг.
Эндээс ёс суртахууны сайн үйлтэй холбоотой буюниыг харьцангуй гэдгийг мэдэх нь
чухал. Тэд өөрсдийнхөө сайнд хайрлагдаж буй биш, бурханд яаж хандсан тэр
хэмжээгээрээ хайрлагддаг. Ийнхүү хүний бүхий л үйл ажиллагаа бурханаас
хамааралтай байдаг нь хүний бусад үйл ажллагааны ёс суртахууны утга учрыг бий
болгодог гэжээ.
Фумагийн
ёс зүйн үзэл.
Аристотелийн ёс зүйн сургаалд
тулгуурлан тайлбарлаж, шашин ба ёс суртахууныг синтезлэх зорилго бүхий схоластик
сургаал боловсруулсан. Тэрээр Аристотелийн ёс суртахууны сургаалийг шашны
сургаалтай нэгтгэх оролдлого хийсэн боловч түүний ёс суртахууны бүтэц нь
хэлбэрийн хувьд Аристотелийн ёс суртахууны бүтэцтэй тохирдог боловч агуулгын
хувьд ялгаатай байв.
Фома, Аристотелийн гол бүтээл
болох Никомаховын ёс зүйг: 1-рт, «монастик» буюу дээд зорилгод
чиглэгдсэн үйл явдлыг авч үздэг, 2-рт, «эдийн засаг» буюу нийгмийн нэг
бүлгээс нөгөөд хандах хандлагыг илэрхийлсэн, 3-рт, «улс төр» буюу
иргэний нийгэмд иргэний үйл ажиллагааг чиглүүлдэг гэж тайлбарлаж байв. Фома
христийн ёс зүйг: «ерөнхий»буюу «тусгай» гэж ангилаад ерөнхий ёс зүй
нь хүний жаргал цэнгэл, түүний эцсийн зорилгыг судлах, хүний уг чанар
мэдэрхүйн юмс үзэгдэлтэй ямар холбоотой, түүний зан суртахууны онцлог,
тэдгээрийн учир шалтгаан зэрэг ёс суртахууны хэлбэрийн талыг авч үздэг гээд
тэдгээрийг бурхантай холбон тайлбарладаг. Тусгай ёс зүй нь сайн үйл,
үүрэг хариуцлага зэрэг ёс суртахууны «агуулгын» талыг авч үздэг гэжээ.
Фома Аристотелийн
нэгэн адил эхлээд бээб буяны тухай авч үзээд түүнд хүрэх арга замыг
судалсан. Гэхдээ түүний зарчмын ялгаа нь дараах байдлаар илэрдэг. Дээд буяны
тухай Аристотелийн сургаал нь өөр хоорондоо холбоо бүхий сайн үйлийн тухай
сургаал юм. Дээд буяныг зөвхөн сайн үйл хийж байж л үйлдэнэ. Эдгээр нь зорилго
ба хэрэгсэл шиг өөр хоорондоо холбоотой.
Харин Фомагийн ёс зүйд
хүний үйл ажиллагааны зорилго бол буян үйлдэх, эцсийн зорилго бол дээд буянд
хүрэх явдал гэж үзсэн, Т эрээр дээд буяны тухай ойл голтыгтайлбарл ахдаа үйл
ажиллагаагаа явуулах чадвартай бүх амьтан, ялангуяа хүний зорилго нь дээд буянд
хүрэх явдал юм. Үйл ажиллагааны дээд зорилго болох дээд буяны үйл нь оршин буй
бүх юмны мөн чанараас сурган гардаг гэж үздэг.
Фома дээд буянг аз жаргалтай
холбон тайлбарладаг. Фомагийн сургаал хэлбэрийн хувьд хүний ёс
суртахууны зорилго болсон аз жаргалд хандсан ёс суртахууны шинжтэй, мөн чанарынхаа хувьд бурханы
ертөнцтэй холбоотой шашны шинжтэй сургаал юм. Гол зорилго нь ёс суртахуун шашинд
захирагдаж, түүнд үйлчилж байдаг болохыг онолын талаар үндэслэх гэсэн оролдлого
юм. Иймээс ёс суртахууны төв нь биш бурхан юм.
No comments:
Post a Comment