Tuesday, April 5, 2016

Төрийн албан хаагчийн ёс зүй





Төрийн албаны ёс зүйн менежмент
Хүн төрлөхтөн өөрсдийгөө зохион байгуулалтанд оруулах талаар бодож олсон агуаа их үнэт зүйл бол төр юм. Төр хүнд нээлттэй сэтгэх, мэдэх, хийж бүтээх, чөлөөтэй амьдрах эрх чөлөөг олгохын хэрээр хувь хүний чадвар дээшилж, хувь хүний хөгжлөөр нийгмийн хөгжил тодорхойлогддог ажээ. Хүнд эрх чөлөө олгох замаар хөгжлийг бий болгох засаглал өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвартай байдаг. Хариуцлагатай төр байхын тулд төрийн албан хаагчид ард түмний өмнө хариуцлага хүлээж чаддаг, “мэргэн үйлчлэгч” нь байх ёстой. Ард түмэн нь “төрийн хэрэг бага ч гэсэн их, гэрийн хэрэг их ч гэсэн бага” гэж үзэн төр эрхэмсэг, төр төмбөгөр хэмээхүйг  гүнээ ухамсарлан төр засгаа бэхжүүлхийн төлөө зүтгэж, эргээд төр нь “түмэн олон амгалан орших” нийгмийн хариуцлагыг өөртөө хүлээж орших нь чухал. Энэ нь хувь хүн төрийн өмнө дагжин чичирч зогсоно гэсэн үг биш, түүнийг бурханчлан шүтэх ёстой ч гэсэн үг биш ээ.
 Нийгмийн үнэлэмж үнэт зүйлсийн өөрчлөлт төрийн албаны уламжлалт үнэт зүйлс ёс зүйн хэм хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлж түүнийг өөрчилж байна. Тухайлбал ардчилсан тогтолцлоонд шилжсэн улс орнуудын хувьд нийгмийн үнэт зүйлс бүхэлдээ өөрчлөгдөж хүний эрх эрх чөлөөг эрхэмлэх болсон нь төрийн хүнд суртал бүхий бюракрат тогтолцоог эргэн харах шаардлагыг бий болгож байна. Нөгөө талаар иргэд төрийн албанд ажиллах адил тэгш нөгцлөөр хангагдах, төрийн албанд нас хүйс, үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг улам бүр өргөнөөр баримталж байна. Мөн нийгэмд гарч буй сөрөг үзэгдлүүд ч төрийн албаны ёс зүйд нөлөөлөх хандлага ажиглагдаж байна.
    Иргэдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээний байдал нь төрийн албыг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, уян хатан байж төрийн үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэхийг шаардах болов. Үйлчлэгч хаан гэдэг зах зээлийн зарчим төрийн захиргааны байгууллагуудад ч нэвтрэн иргэд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлийн байгууллагын зүгээс төрийн албаны ил тод нээлттэй байдал,  мэдээлэл авах эрхээ эдлэхийг шаардах болж буй нь төрийн албан хаагчдын ёс суртахуунлаг байдалыг урьд урьдынхаас илүүтэй шаардах нөхцөл болж байна.
    Төрийн захиргааны байгууллагуудад явагдаж буй бүтцийн өөрчлөлт нь төрийн зархиргааны байгууллагад мөрдөгдөж ирсэн дүрэм журмыг өөрчлөх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Тухайлбал төр гүйцэтгэж байсан зарим чиг үүргээ бизнесийн болон, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, менежментийн хувьчлал явуулах зэрэг нь бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцрагыг шинэ түвшинд гаргах зэрэг асуудлыг бий болгож байна. Төр засгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд бүгд иргэд болоод бусад холбогдох этгээдэд ажилаа тайлагнаж, тэдний өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой болж байна. Төрийн байгуулага дахь эрх мэдлийн хувиарлалт нь нарийвчилсан дүрэм журам зааврын дагуу ажиллаж ирсэн байдлаасаа татгалзаж, илүү санаачлагатай, уян хатан байдлаар ажиллах давуу талыг бий болгож байна.
    Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ нь хууль журмаар зохицуулж болох хэм хэмжээнээс гадна төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, зан үйл, биеэ авч явах зан суртахуунаар дамжин хэрэгжих хэм хэмжээнээс бүрдэнэ. Иймээс төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахихын тулд ёс зүйн дүрэм, сахилгын арга хэмжээнээс гадна байгууллагын соёл, уур амьсгал, удирдлагын арга барил, манлайлал зэргийг багтаасан ёс зүйн цогц менежмент шааадлагатай болж байгаа юм.
    Төрийн албаны ёс зүйн чиглэл чухал болохыг ойлгож, олон оронд төрийн албаны ёс зүйн асуудлаар мэргэжлийн болон мэдээлэл-судалгааны албад бий болж байгаа нь төрийн албаны ёс зүйн ач холбогдол хэрхэн өсөж байгааг харуулж байна. 
Ёс з
үйн дүрэм: Дэлхийн улс орнуудын төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан мөрдөж хэрэгжүүлдэг. Бусад орны туршлагаас үзэхэд ёс зүйн дүрэм нь хэт ерөнхий тунхаглалын шинж чанартай аль эсвэл хэт нарийвчилсан хэм хэмжээг тусгасан байдалтай байх нь учир дутагдалтай юм. Учир нь ийм нөхцөлд амьдрал дээр бодитоогоор хэрэгжих магадлал бага. Төрийн албан хаагчид дүрмээ мөрдөж ажиллах механизмыг зөв оновчтой бүрдүүлэх шаардлагатай нөхцөлд өөрчлөн боловсронгуй болгох уян хатан шинж чанартай байх нь чухал.
   Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм нь төрийн албан хаагчын нийтлэг ёс зүйн дүрэм болон тухайн төрийн байгууллагын онцлогыг тусгасан хэлбэрээр байж болно. Тухайлбал Монгол улсад Төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн дүрмээс гадна төрийн албан хаагчдын мэргэжилийн онцлогыг тусгасан гаалийн улсын байцаагчийн, нийгмийн даатгалын ажилтнуудын, цагдаагийн албан хаагчийн, татварын улсын байцаагчийн, шүүгчийн, өмгөөлөгчийн, багшийн, эмчийн гэх мэт ёс зүйн дүрмүүд бий. Хамгийн гол нь мэргэжлийн ёс зүйн дүрэм амьдрал дээр хэрэгждэг байх нь төрийн албан хаагчдын ёс суртахууны төлөвшилтөнд бодит хувь нэмэр оруулна.

Төрийн албаны ёс зүйн менежментийн зарчмууд
Төрийн албаны ёс зүйн менежментэд баримтлах зарчимуудыг ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжилийн байгууллагаас 1998онд гаргасан зөвлөмжинд нилээд гүнзгий тусгасан байдаг.
Үүнд:
-           Төрийн албаны ёс суртахууны стандарт тодорхой байх.
-           Ёс зүйн стандарт эрх зүйн хувьд баталгаажсан байх.  
-           Төрийн албан хаагчдыг ёс суртахууны чиглэлийн заавар, чиглэл, удирдамжаар хангах.    
-          Төрийн албан хаагчид төрийн албанд гарч байгаа ёс зүйн зөрчилтэй тэмцэх үүрэг хүлээх, энэ нь эрх зүйн хувьд баталгаажсан, түүний эсрэг хэлмэгдэлээс хамгаалагдсан байх.
-          Төрийн албан хаагчын ёс зүйг улс төрийн хүсэл зоригоор дэмжих.
-          Шийдвэр гаргах үйл ажиллагаа нь ил тод бөгөөд хөндлөнгөөс хяналт тавихад нээлттэй байх
-          Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулах тодорхой удирдамж чиглэлтэй байх.
     Менежерүүд болон төрийн албан хаагчид өөрсдөө ёс суртахууны хувьд хэрхэн биеэ авч явах ёстойг үлгэрлэх хэрэгтэй. Төрийн албан хаагчид төрийн албаны ёс суртахууныг чанд баримтлан ажиллахад тэднийг төрийн албанд нэр хүндтэй, шудрага ажиллах орчин нөхцлийг зөв оновчтой бүрдүүлэх, ажлын үр дүнг тооцох, урамшуулал зэрэгт ёс зүйг үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байх нь чухал. Үүнд юуны өмнө менежерүүдийн үүрэг роль, идэвхи санаачлага, ёс зүйтэй манлайлал тэргүүлэх ач холбогдолтой.
Менежментийн бодлого, үйл явц болон практик ажиллагаа нь ёс зүйн дагуу биеэ авч явах байдлыг дэмждэг байх. Төрийн албан хаагч ёс суртахууны хэм хэмжээг баримтлан ажиллах нь зөвхөн дүрэм журмыг ягштал баримтлана гэсэн үг биш. Төрийн алба ёс зүйтэй байх угтвар нөхцөл нь тухайн байгууллагын ёс зүйг талаар баримтлах зөв оновчтой, уян хатан менежментийн бодлого байдаг. Ёс зүйг бүрэн хуульчлах боломжгүй, энэ нь ёс зүйн ухааны зарчимтай ч зөрөлдөх учир төрийн албаны ёс зүйг дүрэм, журам нь ихэнх тохиолдолд төрийн албан хаагчид тавих минимум шаардлагыг л тусгах боломжтой байдаг. Тиймээс төрийн байгууллагуудын ёс зүйн талаар баримтлах менежментийн бодлого нь төрийн албан хаагчид ёс зүйтэй ажиллах орчин нөхцлийг хангахад чиглэгдсэн ёс зүйн зөв хандлага чиглэлийг дэмжсэн байх нь чухал юм.

No comments: