Бие бялдар, оюун санааны өв тэгш хөгжилтэй эрүүл чийрэг иргэдийг
төлөвшүүлэх нь анагаах ухааны урьдчилан сэргийлэх чиглэлийн үндсэн
зорилтуудын нэг билээ.
Өнөө үед олон улс орны эмч, багш сурган хүмүүжүүлэгчид,
физиологичид, эрүүл ахуйчид, сэтгэл зүйчид бага насны хүүхдийн өсөлт хөгжлийг
их анхааран судлаж байгаа явдал санамсаргүй биш , харин энэ насанд хүүхдийн бие
бялдар, мэдрэл сэтгэцийн хөгжил маш эрчимтэй явагдахын зэрэгцээ тэдний эрүүл
мэнд хүмүүжлийн эх сурвалж, тавигдаж, бие хүн төлөвшиж эхэлдэгтэй холбоотой .
Хүүхдийн бие бялдар, сэтгэцийн хөгжлийн физиологийн суурь
судалгаа нь эрүүл хүүхэд төрүүлж өсгөх, тэдний хүмүүжих бүх нөхцөлийг хангах,
ирээдүйн иргэний бие бялдар, оюун санааны идэвхийг хамгаалан хөгжүүлэх, аливаа
өвчнөөс урьдчилан сэргийлж өвчлөл эндэгдлийг бууруулах зэрэг эх, нялхсын эрүүл
мэндийг хамгаалахын тулгамдсан зорилтуудыг амьдралд хэрэгжүүлж шийдэх үндэс
мөн.
Хүүхдийг аль болох бага наснаас нь эхлэн хөдөлмөрлөх, сурч
боловсрох, хүмүүжих сайн сайхан нөхцөлөөр хангах явдал мэдрэл сэтгэцийн эрүүл
мэндийг урьдчилан хамгаалах нөхцөл болж байна .
Орчин үеийн нийгмийн хөгжлийн нарийн явц шинжлэх ухаан
техникийн дэвшил, хөгжилт, үйлдвэржилттэй уялдан хүн амын сэтгэц, сэтгэхүйн
эрүүл мэндийг хамгаалах асуудал анагаах ухааны тулгамдсан зорилтуудын нэг болж
байна. Мэдээлэл ихсэж, сургалт хүмүүжлийн хөтөлбөр өргөсөж, техник
хэрэгслүүдийг өргөн ашиглаж, бүх насны хүмүүст тавих зан төлөв, ёс суртахуун,
гоо-зүйн шаардлага ихсэж байгаа нь хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны ачааллыг
нэмэгдүүлсээр байна. Эдгээр ачаалал, шаардлагыг зөв зохион байгуулж, гадаад
орчны сөрөг нөлөөг багасгах асуудлыг физиологийн, ялангуяа нейро-физиологийн
судалгааны үндсэн дээр шийдэж байна.
Хүүхдийн хөгжлийн маш нарийн олон талт үйл явцыг тэдний
сэтгэцийг судлахгүйгээр, мөн тэдний нас хүйсний болон хувийн онцлог, шаардлага,
хэрэгцээ, сонирхлыг харгалзахгүйгээр залж удирдах бодомжгүй гэж эрдэмтэд үзэж
байна.
Хүүхэд өсвөр үеийнхний бие бялдрын хөгжил хурдсаж байгааг
гадаадын болон манай орны эрдэмтэд судлан тогтоожээ. Харин хүүхэд, өсвөр
үеийнхний уураг тархины бүтэц, үйл ажиллагааны хөгжил хурдсаж байгаа эсэх
талаар эрдэмтэд санал зөрөлдөөнтэй байна. Иймд хүүхдийн хөгжлийг өөрийн улс
орны нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулан судлаж тэдний эрүүл мэндийг
хамгаалах, сурган хүмүүжүүлэх үндэс болгон хэрэглэх, ялангуяа монгол хүүхдийн
сэтгэц, сэтгэхүйн хөгжлийн хэвийн байдал, түүний хувьсал өөрчлөлтийг судлах
асуудал чухал болж байна.
Мөн хүүхдийн хуанлийн нас, биологийн насны зөрөө өөрөөр
хэлбэл хүүхдийн эрхтэн тогтолцооны хөгжил наснаасаа түрүүлэх нь давамгайлах
боллоо. Үүнээс үүдээд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан хөгжүүлэх, авъяас
чадварыг нь эрт илрүүлэн сонгон сургах, хүмүүжлийн ажлыг ялгавартай явуулах
зэрэг нь эрдэмтдийн анхаарлыг их татах болов.
Уураг тархины бүтцийн гаж хөгжилгүй эрүүл хүүхэд нь сурах
асар их нөөц чадвартай бөгөөд байнга төгөлдөржиж байдаг онцлогтой. Иймд
хүүхдийн сэтгэцийн физиологи, насны болон хувийн онцлогийг харгалзан, эрүүл
ахуй, хүмүүжил сургалтын арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зохион
явуулбал хүүхэд эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун, гоо-зүйн
өндөр түвшинд хүрч болно.
Аугаа их физиологич И.П.Павлов «Дээд мэдрэлийн тогтолцооны
үйл ажиллагааны гайхамшигт уян хатан байдал нь надад маш өндөр сэтгэгдэл
төрүүлэв. Гагцхүү шаардлагатай нөхцлийг бүрдүүлж чадвал хувиршгүй, засаж болохгүй
тийм үйл гэж байхгүй, бүгдийг засан залруулж, үр дүнд хүрч болно» гэжээ.
Гадаад орчны байнгын өөрчлөлт нь хүүхдийн бие махбодын дасан
зохицолтод нэмэлт ачаалал үзүүлж, хүүхдийн байгууллага ясли цэцэрлэгт хүмүуждэг
хүүхдийн тоо жилээс жилд өсөн хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа зэрэг нь
хүүхдийн мэдрэл сэтгэцийн өөрчлөлт, онцлогийг судлах бас нэг шаардлага болж
байна.
Хүүхдийн сэтгэц-физиологийн судалгааны зорилт нь нэгдүгээрт
сэтгэц-физиологийн хөгжлийн насны хэвийн байдал тогтоох; хоёрдугаарт гадны
орчнюос үзүүлэх нөлөө, хүүхдийн сэтгэц мэдрэл, физиологийн өөрчлөлтийг
харгалзан судлах явдал мөн.
Бага насны хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл сэтгэц, бие бялдрын
хөгжил нь салшгүй холбоотой. Хүүхдийн эрүүл чийрэг бие махбод нь мэдрэл
сэтгэцийн хөгжлийн эх үндэс, мэдрэл сэтгэцийн хөгжил нь эрүүл мэндийн нэг
шалгуур шинж болно. Иймд хүүхдийн эрүүл мэнд, тэдний биемахбодын хөгжлийн
асуудлыг диалектик нэгдэлтэй судлах нь зүйтэй юм.
Хүүхдийн биологийн нэг онцлог бол эрхтэн тогтолцооны бүтэц,
үйл ажиллагааны хөгжил бүрэн төгөлдөржөөгүй, ялангуяа төв мэдрэлийн тогтолцооны
үйл ажиллагаа илүү хоцронги байдаг. Үүний тод илрэл бол нярай хүүхэд аминд
тулсан аюулыг мэдрэх, түүнээс зугтан амиа хамгаалах мэдрэхүй, хөдөлгөөний
чадваргүй зөвхөн амьдралын зайлшгүй шаардлагаа хангах цөөн тооны болзолт биш
рефлекстэй төрдөг явдал юм.
Хүн биологи, нийгмийн гаралтай байдаг нь хүүхдийн
нейро-физиологийн судалгааг 2 дахин хүндрүүлнэ. Бие хүн төрдөггүй харин
нийгмийн орчин, хувь хүний онтогенезийн хөгжлийн явцад бүрэлдэж бий болно.
Хүүхдийн сэтгэцийн хэвийн хөгжилд төв мэдрэлийн тогтолцооны
эрүүл мэндээс гадна хүүхдийн төлөө анхаарал халамж тавьж тэдэнтэй харилцан
ярилцаж, зугаа:цуулан тоглож, дэг журам баримтлуулж байнга ажилладаг
эцэг эх буюу тэднийг орлогч хүн, тэдний амьдралын болон оюуны хэрэгцээг
хангасан тайван нөхцөл, нөхөрсөг, тохилог орчин маш чухал.
Ясли байгуулагдаж эхэлсэн үед тэнд бойжсон хүүхдүүд нь
аливаад сонирхол багатай, нэгийг гөлөрсөн, сэтгэцийн баясал, инээд хөөргүй,
хуруугаа хөхөн, идэвх сул, хөдөлгөөний хөгжил хоцорсон байсныг эрдэмтэд ажиглан
«хорионы шинж» хэмээн нэрлэсэн.
XX зууны эхзн үеэс энэ шинжийг судлан ой хүртэлх насны
хүүхдийн өсөлт хөгжилд зөвхөн хоол нойр, дулаан орон байр л хангалттай гэсэн
үзлийг няцаан хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн хүмүүжлийн тодорхой арга хэмжээ
зайлшгүй гэдгийг баталсан юм.
No comments:
Post a Comment