Tuesday, April 5, 2016

Эртний Хятадын ёс зүйн сургаал



Төр улс болон байгуулагдахынхаа өмнө сүнсэнд итгэх үзэл буюу тотезм буюу дээд үеэ шүтэх үзэл хадгалагдан үлдсэн байсан. МЭӨ XYI-XI зууны үед эртний Хятадад анхны төр улс болох Инь улс байгуулагдсан. Тухайн үедээ бөө, тайлагч нар нь тэнгэрийн хүсэл зоригийг тайлбарлагч байсан бөгөөд тэд эзэн хаан бол тэнгэрийн хүү бөгөөд тэнгэр эцгийнхээ үгийг сонсож байх ёстой гэж номлодог байжээ.МЭӨ III зуунд Инь төр улс унаж Чжоугийн төрт улсаар солигдож шинэ соёл үүссэн. Энэ үеэс эртний хятадын философийн урсгалууд бий болсон. Эртний Хятадын ёс зүй нь байгаль ба нийгэмд оршин буй бүх юм Ян, Инь гэдэг эсрэг тэсрэг хоёр ойлголтоор /гэрэл-харанхуй, хатуу-зөөлөн, эрэгтэй-эмэгтэй/ г.м тайлбарлагддаг. Энэхүү эсрэг тэсрэг хоёр хүчний хослолоос тэнгэр, газар, аянга, ус, салхи, мод, гал өөрөөр хэлбэл, ертөнцийн юмс үзэгдэл бий болсон. Энэ бүхэн нийлж материаллаг зүйлийг бүтээдэг гэж үздэг. Энэхүү материалист үзэл дээр тулгуурлан ёс зүйн сургаалиа гаргасан.  
Күнзийн ёс зүй
Күнз нь МЭӨ 552-478он эртний Хятадын ёс суртахууны сургаалийг үндэслэгч. Ер нь Күнзийнхнийг Жу Зя-гийн урсгалын төлөөлөгчид гэж ч нэрлэдэг.Күнзийн гол бүтээл нь “Лунь юй” буюу шүүмжлэл өгүүлэл. Энэ бүтээл багш шавийн харилцан ярианы хэлбэрээр бичигдсэн. Күнзийн сургаалийн ёс суртахууны гол ойлголт нь: Жэнь\ энэрэнгүй үзэл \- бол гэр бүл, нийгэм дэхь хүмүүсийн хоорондын харилцааг тодорхойлогч гол зарчим, Сяо- эцэг эх, ахмадаа хүндлэх, Ли- ёс заншлаа баримтлах. Эцэг бол эцэг, хүү бол хүү шиг л байх ёстой. Хүү бол эцгийнхээ төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж байх ёстой. Хүнлэг чанараа хадгалж өөрийгөө хохироохоос ч буцахгүй, үхэлд хүрсэн ч хүнийг хайрлах хэрэгтэй гэж үздэг. Күнз: ёс заншлаа мэдэж, биелүүлж байгаагаар хүний хүмүүжил харагддаг. Ёс заншил гэдэг нь хүн үүргээ биелүүлж, үнэнч шудрага байж хүнд хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл юм.
Даосизмын ёс зүй
Даосизм нь МЭӨ IY- III зууны үед эртний Хятдад үүссэн. Даогийн тухай сургаалийг үндэслэгч нь Лао-З. Даосизмын гол ойлголт нь:
Дао- аливаа юмны гарал үүсэл, газар тэнгэрийн анхдагч үндэс, юмсын гол ерөнхий хэсэг.
Дэ- ач буюу сайн үйл
Ци- материаллаг зүйлийн эхлэл
Даосизм нь амьдрал бол байгальтай холбоотой гэж үздэг. Байгалийн зүй тогтлыг дураараа өөрчлөх нь ядуурал, зовлон, бүх муу юмны эх сурвалж нь болдог. Сайн санааг энэ ертөнцөд тайван амьдарч санаснаа гүйцэлдүүлж чадна. Сайн санаат хүн уян зөөлөн, номхон дөлгөөн байж, өчүүхэн багад сэтгэл ханадаг. Номхон дөлгөөн байх  нь ихэмсэг дээрэнгүй эсрэг зүйл гэж сургаж байв.
Даосизм нь хүмүүсийг аз жаргалд хүргэхийн тулд тэднийг гэгээрүүлэх хэрэггүй. Хүмүүс ихийг мэдэж болохгүй. Цэцэн ухаан, мэдлэг үгүй болсон цагт аз жаргал бий болно.
Оросын эрдэмтэн В.Г.Иванов “Дао дэ цзин” дахь ёс суртахууны гол байр суурь, мөн чанарыг онцлохдоо “ёс суртахууны зорилго нь хувь тавилангийн замыг дагах, ёс суртахууны зарчим нь их үйлсийг бүтээхгүй байх, ард түмний аз жаргал нь овог аймгийн буюу тэгш эрхт харилцаанд эргэж орох, цэцэн ухаантны аз жаргал нь итгэл найдвар, тайвшрал, байгалд ойр байх явдал” гэж дүгнэжээ.
Моизм
Моизм-ыг үндэслэгч Мо З МЭӨ 479-381 нь Күнзийн улс төр ёс суртахууны үзлйг шүүмжлэн гарч ирсэн. Эртний Хятадын сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Моизм нь Күнзийн хүчтэй өрсөлдөгч төдийгүй Ян-Жугийн үзэлд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Мо Зын ёс суртахууны үзэл санаа нь бүх нийтийн хайр “Цинь-ай” хэмээх зарчим юм. Цинь ай гэдэг бол харилцан бие биенээ хайрлах, бие биедээ хүлээх үүргийг шаардсан нийтлэг зарчим юм. 
Ялгаатай тал нь Күнз- “хүмүүс тэнгэрийг хүсэл зорилгод захирагдвал алдар гавъяагаар шагнагдана. Үүнийг зөрчвөл гай зовлон авчирна гэж үздэг” бол Мо З “тэнгэрийн хүсэл зориг гэж байхгүй. Энэ бол өөрийгөө хамгаалах арга, хүн өөрийнхөө үйл ажиллагааг өөрөө удирддаг” гэж үзжээ.
Мо З-ийн ёс суртахууны сургаал нь хятдын нийгмийн түүхэн хөгжлийн шинэ концепцийг бий болгох, хүмүүсийг хөдөлмөрт дур сонирхолтой болгох, дайныг буруушаах үзлийг бий болгосонд түүний сургаалийн үнэ цэнэ оршино.
Натурфилософи
Эртний хятадын натурфилософийн хөгжил даосизмтай холбоотой. Гол төлөөлөгчид нь Ян Жу, Ван Чун нар юм. Энэхүү ёс зүйн сургаалд хүн ба ертөнц, тэдгээрийн харилцаа холбооны тухай асуудлыг тайлбарласан байдаг. Дээд тэнгэрийн хүсэл зоигийг ч, сайн үйлийн дао-г ч, тэнгэрийн заавар зөвөлгөөг ч аль алиныг нь Ян Жу хүлээн зөвшөөрдөггүй. “үл үзэгдэх тэнгэрт хүн яаж хүрч чадах юм бэ? Зовсон хүнд тэнгэр тусалж чадахгүй. Энэ хаанаас ирдгийг чи ч би ч мэдэхгүй, энэ тухай яаж мэдэх юм бэ? Таах юм уу?” гэж бичсэн байдаг.
Ван Чуны ёс зүйн үзэл.
Ван Чуны ёс зүйн үзэл. Ван чун өөрийнхөө олон зохиол бүтээлд өмнөх үеийнхээ болон тухайн үеийнхээ сэтгэгчдийн ёс зүйн үзлийг шүүмжлэлтэйгээр авч үзсэн байдаг. Тэрээр Күнзын гургаал, Даосизмын мистик үзэл, Моизмийн оюун санааны бясалгал зэргийг хурцаар шүүмжилж байжээ. Ван Чун олон эохиол бүтээлийг туурвиснаас хамгийн гол бүтээл нь «Лунь хэн» (Шүүмжлэн эрэгцүүлэхүй) хэмээх 30 бүлэгт зохиол юм. Зчэ зохиолдоо хүний амьдралын талаар тайлбарлан бичсэн байдаг. «Хүний амьдрал хязгаартай бөгөөд хүн нэг л удаа төрж нэг л аа үхдэг. Хүний амьдрал богино бөгөөд түүнийг хэн ч эргүүлж чадахгүй... хөгшин залуу аль нь ч, эрт эдүгээ аль ч үед адилхан төрж, үхдэг. Харамсалтай нь түүнийг хэн ч эргүүлж чадахгүй, амьдралыг уртасгаж болдоггүй» эзэд энэ богинохон амьдралдаа хүн хэрхэн зөв амьдарч явахыг хойч үедээ, сургамжлан бичсэн байдаг.
Тэрээр үнэнээс төөрөгдлийг ялгаж, хуурмаг үзэгдлийг даван туулах ёстой гээд «Цэцэн ухаантан үхэхэд тэдний агуу их үзэл санаа сарниж, хуурмаг сургаалиуд өөр хоорондоо тэмцэлдэж, күн бүр өөр еөрийнхөө чиглэлийг гаргаж ирдэг. Эртний уламжлал нь бичгээр юм уу амаар дамжин үлддэг. Өдрөөс өдөрт эртний үзэл сургаалд итгэх, үнэнд ойртох, уламжлалыг дамжуулах үйл хэргээс улам холдож, хүмүүс түүнийг тайлбарлаж чадахаа больдог. Иймээс би тэдний бүрэн дүүрэн мэтгэлцээн, жинхэнэ хэв маягийг үнэн эрэгцүүлэлээр бичиж байна. Иймээс үнэн худлын хоорондын зааг хязгаарыг тогтоох, үгийн буруу утгыг шүүмжлэлтэйгээр эрэгцүүлэн үзэж байна.
Нийтээр хүлээн зөвшөөрсөн үзлийг шүүмжлэхэд олон нийтийн санаа бодолд тохирдоггүй гэдгийг би мэдэж байна. Гэвч би үүнээс өөрөөр
хийж чадахгүй гэж бичсэн байдаг. Ийнхүү Ван Чун хүний мөн чанарыг тэнгэр бий болгодог тухай үнзын сургаалийг шүүмжилж, ертөнцийг бүтээгчийн тухай эртниг домогийгэсэргүүцэж «тэнгэр, газар бол материаллаг, мөнхийн зүйл Тэдгээр нь үргэлжийн хөдөлгөөнд оршдог. Тэнгэр бол хүнээс алс хол оршдог, хязгааргүй уудам, цэнхэр, эхлэлгүй, төгсгөлгүй. Тэнгэр газар болон бүх бодит юмны үндсийг ци бүрдүүлдэг гэж үзсэн. Тэнгэр газрын субстанц нийлэн нэгдсэнээр юмс үзэгдлийг бий болгодог. Энэ бол жам ёсн үйл явц, ци-гийн хөдөлгөөний үр дагавар юм. Тэнгэрийн зам бо жам ёсны зүйл. Юмс үзэгдэл өөрөө өөрийгөө бий болгодог. Хари тэнгэр газрыг ци нэгтгэдэг, тэгээд хүн төрнө. Эр эм ци нэгдсэни үр дүнд хүүхзд төрнө гэжээ. Үүгээрээ Ван Чун ертөнц материалла болох тухай, хүн бол ертөнцийн нэг хэсэг болох тухай, хүни бодит чанар нь түүний үндсэн зан чанараар тодорхойлогдд тухай асуудлыг тодруулахыг оролдсон.
Хүний ёс суртахуун үйл ажиллагаатай нь холбоотой гэсэн түүни үзэл нь даосизмын ёс суртахууны үзэлтэй төстэй. Ингэснээрээ Ван Чун хүмүүсийн төрөлхийн ялгааг ёс суртахууны ялгаанаас гаргах оролдлого хийсэн.
Ван Чун: төрөлхийн сайн, төрөлхийн муухүн гэж байхгүй, тэдний ёс суртахууны шинж нь тэдний идэвхтэй үйл ажиллагаагаар (суралцах, мэдлэг эзэмших зэрэг), хүмүүжлийн замаар аажимдаа бүрэлддэг. Муу хүмүүсийг хүмүүжүүлж сайн болгож болно... сайнаас мууд, муугаас сайнд шилжих нь аажимдаа хүний мөн чанарыг бүрдүүлдэг гэж үзсэн.
Ийнхүү ёс суртахуунтай, ёс суртахуунгүй байх нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Хүмүүжилд зайлшгүй шаардагддаг зүйл бол мэдлэг эзэмших чадвар, оюун ухаан юм. Нөгөө нэг үндэс нь хүний өөрийнх нь мөн чанар. Хүний биед ёс зүйн буюу ци-гийн таван чанар байдаг. (Үүнд, энэрэнгүй, үүргийн мэдрэмж, хэмжээний мэдрэмж, цэцэн ухаан, итгэл орно.)

No comments: