Анхаарал
сарнимтгай, хэт хөдөлгөөнтөх онцлогтой хүүхэд
Анхаарал сарнимтгай хэт хөдөлгөөнтөх
онцлог гэдэг нь анхаарал төвлөрөлт, тогтворжилтийг барьдаг дээд мэдрэлийн эд
эсүүдийн холбоос амархан сарних онцлогтой үйл ажиллагаа юм. Ихэнх тохиолдолд
бага насанд илэрнэ. Нас ахих тутам өөрийгөө хянах чадвар нь нэмэгддэг ч хувийн
зохион байгуулалт, санхүүгийн төлөвлөлт, бусадтай харилцах чадвар, сэтгэл
хөдлөл, анхаарлаа тогтворжуулж сурах, зохицуулах чадварыг нь хөгжүүлэх
шаардлагатай байдаг. Мөн ажил, мэргэжлийн сонголтод нь анхаарах хэрэгтэй.
ü 1. Анхаарал сарнимтгай төрөл
(ADD)
Хийж буй даалгавараа гүйцэтгэх болон хувийн зохион
байгуулалт, төлөвлөлт, нарийн зааврын дагуу гүйцэтгэх, дуусгах, сонголт хийх
явцдаа амархан сарнидаг тул бэрхшээл учирдаг. Өчүүхэн төдийн дуу чимээ сонсох,
зураг харах, дүрс хөдлөхөд нь сарнидаг хүмүүс.
ü 2. Түргэн цочмог ба хэт
хөдөлгөөнтөх төрх үйлийн төрөл
Тэд бухимдуу болоод хэт их ярьдаг. Огцом цочмог уурлах,
хашгирах, гомдох, эмзэглэх гэх мэт сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд хянах чадвар сул
байдаг. Ялангуяа бага насны хүүхдийн хувьд авч үзвэл үсрэх, гүйх, авирах гэх
мэт “”өрөмний өт” мэт байнга хөдөлгөөнтэй байх ба цэцэрлэгт унтуулахад амаргүй
байдаг. Өөрсдийн ээлж болохыг хүлээхдээ тэсэн яддаг. Зааварчилгааг гүйцэт
сонсдоггүй. Ийм төрлийн хүмүүс нь бусад төрлийг бодвол гэмтэх, осолд өртөх нь их
байдаг.
ü 3. Холимог төрөл (ADHD)
Дээрх хоёр төрөл хавсарч илэрдэг. Өөрөөр хэлбэл анхаарал
сарнимтгай, хэт хөдөлгөөнтөх шинж тэмдэг хоёул илэрдэг.
Шалтгаан
нь юу вэ?
АДХХЭ-ийн
шалтгаан нь тодорхойгүй боловч үүнд нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйлс бий.
Эдгээр нь ген, төрөлтийн хүндрэлүүд, хоолны дэглэм, нийгмийн болон бодит орчны
нөлөө юм.
Ген. Судалгаагаар
энэ эмгэг удамших магадлал өндөр байдаг нь тогтоогдсон бөгөөд нийт
тохиолдлуудын 75 % хувь нь генеес шалтгаалсан байдаг юм.
Төрөлтийн хүндрэл Дутуу
төрөх, төрөх үедээ бага жинтэй байх, тархиндаа гэмтэл авах нь хүчтэй эмийн
эмчилгээ хийлгэх нөлөөлдөг.
Хоолны дэглэм. 2011 онд хийгдсэн судалгаагаар
орлуулагч будагч бодистой, консервлосон, чихэрлэг, халуун ногоо, хийжүүлсэн
ундааны хэрэглээг хягаарлахгүй бол идэвхжүүлдэг гэсэн дүгнэлт зөвлөмж гарсан
байна.
Нийгмийн орчин. Зарим судалгаанд зурагт үзэх,
РС хэт их үзэх нь идэвхлийг нэмэгдүүлдэг гэж нотолсон байна.
Хүрээлэн буй орчин. Эх нь жирэмсэн үедээ агаарын
бохирдол, хар тугалгатай, архи согтууруулах ундааны хэрэглээ ба тамхины утаатай
орчинд байх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг байна
Хэр
түгээмэл вэ?
Дэлхийн
хүүхдүүдийн 3 - 5% нь энэ шинж тэмдэг илэрдэг байна. Хавсарсан төрлийнх нь
хамгийн түгээмэл байдаг. Сургуулийн насны хүүхдүүдийн 2-16% нь оношлогддог
бөгөөд хөвгүүдэд охидуудаас 2-4 дахин их тохиолддог. Жишээ нь:
Дараах
шинж тэмдэгүүд илэрч байна уу?
ü Тогтворгүй:Хичээлийн турш
сандалдаа тогтвортой сууж чаддаггүй
ü Чалчаа: Янз бүрийн зүйл ярьж
хүмүүст саад болдог
ü Анхаарал төвлөрүүлэхдээ сул:
Гэрийн даалгавраа дуусгалгүй орхих
ü Уймраа: Эхэлсэн зүйлээ дуусгалгүй
орхиод өөр юм хийх, эсвэл марчихдаг
ü Түргэн зантай. Гэнэт хийсний
дараа, хэлснийхээ дараа боддог, огцом ааш гаргана
ü Тайван гүн унтахдаа бэрхшээлтэй,
Сайн унтаж амарч чаддагүй
ü Хөдөлгөөний эвсэл сул :
Хөдөлгөөний чиглэлэээ өөрчлөхдөө болхи, удаан байдаг
ü Сурлагаар хоцордог: Хэрэв эцэг
эх, багш нар энэ онцлогийг ойлгож, тохирох арга барилаар ажиллаагүйгээс ихэнх
тохиолдолд сурлагаар хоцордог. Оюун ухаан бол мэдээж хэвийн байдаг.
ü Тоглоомдоо болон бусадтай
ярилцахдаа өөрийнхөө ээлжийг хүлээж чаддаггүй
ü Эмх цэгцгүй
Эдгээр
зан төрхүүд нь тухайн хүүхдийн амьдралд хор нөлөө учруулдаг учраас нэн
анхаарвал зохино:
ü Ийм хүүхдүүд гэртээ эцэг эхийнхээ
хэлж байгааг сонсохгүй цочир зан авир гаргадаг бөгөөд хүмүүжүүлэхэд төвөгтэй
байдаг
ü Хичээл дээрээ үргэлж үймүүлж,
чимээгүй сууж чаддаггүй, бусдын үг тасалж, дундуур нь тасалж орж ирдэг учраас
багшдаа загнуулж, сурлагадаа тааруу дүн авдаг
ü Тоглоомдоо өөрийнхөө ээлжийг
хүлээж чаддаггүйн улмаас найзуудтайгаа муудалцдаг
Анхаарал
сарнимтгай, хэт хөдөлгөөнтэй хүүхдийг зохицуулах:
Эцэг
эхчүүдэд өгөх зөвлөгөө.
ü Тусгай хоол – Эслэг ихтэй, үндсэн
шим тэжээлээс бүрдсэн олон төрлийн, эрүүл хоолны дэглэм барих, будагч бодис
ороогүй бүтээгдэхүүн, чихэр ба консервлоогүй эрүүл хүнс хэрэглэх
ü Унтаж амрах- Хүүхэд сайн унтаж
амраах
ü Тогтсон дэглэмтэй болох - Өглөө
сэрэхээс орой унтаж амрах хүртэл өдөр бүрийн хөтөлбөрийг адилхан байлгах.
Өдрийн хөтөлбөрөө ил газар тавих хэрэгтэй, ингэснээр хүүхэд тэр өдөр юу хийхээ
мэддэг болно. Жишээлбэл: Хэдийд гэрийн даалгавраа хийх ёстой гм.
ü Нэг зэрэг олон үүрэг даалгавар
бүү өг. Яагаад гэвэл түүнээс хүсч байгаа зүйлийг тэр биелүүлж чадахгүй.
Жишээлбэл усанд ор, гэрийн даалгавраа дуусга гэж битгий хэл. Үүний оронд уг
даалгаврыг хоёр хуваагаад эхний үйл ажиллагааг дууссаны дараа магтаад дараагийн
үүрэг даалгаврыг өг. Хүүхдэд хэт олон тоглоом өгөөд хэрэггүй.
ü Эмх цэгцтэй байлга: Хүүхдийнхээ
цүнх, хувцас, тоглоом зэргийг өдөр бүр ижил газар тавибал хүүхэд хаяж гээх нь
багасна.
ü Садаа болох зүйлээс хол байлгах -
Зурагт, хөгжим, компьютерийг унтраах ялангуяа хүүхэд хичээл хийж байх үед.
ü Цөөхөн сонголт өг - Хүүхэд
хэтэрхий гайхашрал эргэлзээнд хэт автуулахгүйн тулд зөвхөн 2 сонголт л өгөх
хэрэгтэй. Олон сонголтод дотор будилж сарнина
ü Шийтгэхээс зайлсхий. Уг онцлогтой
хүүхэд санаатайгаар биш өөрийн эрхгүй л ийм зан гаргана. Иймд хашгирч загнах,
зодож шийтгэх нь байдлыг улам л хүндрүүлж, тайван бус болгоно. Үүний оронд түр
зуур завсарлага авах буюу уг зан аашийг үл тоомсорлон эсвэл түүнийг орхиод гар
ü Хөдөлгөөнтэй байлга: Спортоор
тогтмол хичээллүүлэн биеийн хүчний хөдөлмөр хийлгэх нь хүүхдийн илүүдэл
энергийг ашиглах, шатаах ач холбогдолтой арга юм
ü Урамшуулах - Зорилго, төлөвлөгөөг
нь жагсаан бичих, эерэг зан үйл хийсэн тохиолдолд тэмдэглэж хүүхдийн хүчин
чармайлтыг шагнаж, урамшуулах. Зорилго нь бодит, хүрч болохуйц байх ёстойг
анхаараарай; мөн олон жижиг үе шатуудад хуваах хэрэгтэй. Сайн зан үйлийг нь
магтаж, урамшуулаарай.
ü Олны газар явбал төөрөх
эрсдэлтэй- Хүүхдийг зах, хурим гэх мэт олон хүн цугларсан газар дагуулж явахаас
зайлсхий. Түүнд хяналт тавихад бэрхшээлтэй үед гэртээ буцаж ирэх итгэлтэй
болсон нөхцөлд түүнийг дагуулж явах
ü Урьдаас төлөвлөж тохиролц,
анхааруул: Түүний зан ааш хүмүүсийг цочирдуулах буюу залхаахгүйн тулд аливаа
үйл ажиллагааг урдаас төлөвлөх
ü Хүүхдийнхээ санаа бодлыг сонс.
АСХХХ-тэй олон хүүхэд үл ойлголцол буюу сэтгэл хангалуун бус байдлыг мэдэрч
байдаг. Хүүхэд өөрт нь яагаад ийм бэрхшээл тулгараад байгааг мэдэж байгаагаа
болон түүнд туслахыг хүсч байгаагаа ойлгуулах нь түүнийг өөрийгөө хянахад маш
үнэ цэнэтэй байх болно.
Хэт
хөдөлгөөнтэй хүүхдийг зохицуулах: Багш нарт өгөх зөвлөгөө.
ü Зааврыг товч, тодорхой өг- юуг
яаж хийх нь тодорхой байх, жишээ нь: цагийн хуваарийг өөрчлөхгүй байхыг хичээ.
ü Нийлмэл зааварчилгааг хялбарчил- Нэг
зэрэг олон үүрэг өгөхөөс зайлсхий. Даалгаварыг жижиг хэсгүүдэд хувааж хооронд
нь богино хугацааны амралт өг.
ü Сурагч таны зааврыг ойлгосон
эсхийг баталгаажуул- Хэрвээ ойлгоогүй гэж үзвэл тайван байж дахин давтан хэл.
ü Тухайн сурагчаар хийлгэх сорилд
арай илүү цаг олго- Жишээлбэл: түүний хариултын цаасыг хамгийн сүүлд хурааж ав.
Уг хүүхдийг даалгавар гүйцэтгэж байх явцад нь байнга хяна. Уг сурагчийг хэзээ ч
бүү шүүмжилж, буруутгаарай.
ü Тухайн сурагчид шаардлагатай
үедээ бусдаас тусламж гуйж болно гэдгийг ойлгуул. Уг сурагчид гэрийн даалгаврын
дэвтэр хөтлүүлж гэртээ харихын өмнө даалгавраа тэмдэглэсэн эсэхийг шалга.
ü Урамшуул: Даалгавар амжилттай
гүйцэтгэх болгонд нь тухайн сурагчийг үргэлж магтаж урамшуул. Оролдлогыг магтах
нь гаргасан амжилтыг нь магтсантай адил чухал.
ü Тэвчээртэй, хүлээцтэй, найрсаг
ханд: Сурагчдад шаардлагатай үед илүү анхаарал тавьж байхын тулд багшийн
ширээний ойролцоо суулга. Хамгийн урд суух нь арай бага сатаархад нэмэр болно.
Гэвч ойр орчинд нь анхаарал сарних элдэв зураг, зүйлс байлгахаас зайлсхийх
хэрэгтэй.
ü Найзтай байлга: Тогтвортой
суудаг, хичээлд нь тусалдаг, өөрийг нь ойлгодог хүүхэдтэй хамт суулгах хэрэгтэй
No comments:
Post a Comment