Tuesday, April 5, 2016

Хүүхдийн сэтгэл судлалын судалгааны аргын хэрэглээ




Шинжлэх ухаан бүр ямагт шинэ шинэ баримт материал, мэдээ, тоо баримтаар баяжин тэдгээрт дүн шинжилгээ хийж агуулага судлах зүйлээ улам бүр арвижуулж байдаг. Үүний тулд шинжлэх ухаан  бүр өөрийн судалгаа шинжилгээний нарийн аргуудтай байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ч мөн өөрийн гэсэн судалгааны нарийн аргатай бөгөөд тэр нь цаг үргэлж улам боловсронгуй болж хөгжиж байна. Сэтгэл судлалын ухааны судалгааны аргуудыг судалгаа шинжилгээнд хэрэглэхэд зайлшгүй мөрдөж байх тусгай зарчимууд байдаг.Сэтгэл судлалын ухааны судалгаа шинжилгээний аргуудыг дараах үндсэн зарчимууд  дээр тулгуурлаж хэрэглэдэг.
  1. Сэтгэцийн үзэгдлийн обьектын нөхцөлд үнэн зөв судлах зарчим. Энэхүү зарчим нь сэтгэцийн аливаа үзэгдэлийг судлахад тэр хүний амьдрал үйл ажиллагааны нөхцөлийг түүний зан байдал, төрх төлөв, биеэ авч яваа байдал, оюун санааны нь хөгжлийн төвшинтэй нягт холбон судлах шаардлагатай.
  2. Сэтгэцийн үзэгдлийг түүний хөгжил, хөдөлгөөн зөрчил дунд нь судлах зарчим. Судлагдаж буй зүйлийн субьектив тусгал болох сэтгэцийн үйлдлийг түүний хөгжлийн диалектикт нь авч судлах хэрэгтэй гэж үздэг.
  3. Сэтгэцийн үзэгдлийг хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнтэй нягт холбон судлах зарчим.
  4. Сэтгэцийн үйл ажиллагааг түүний нэгдэлд нь судлах зарчим. Сэтгэцийн үзэгдэлүүд нь бүхэл бүтэн бие хүнийг бүрэлдүүлж байгаа учраас хүнийг судлахад түүний сэтгэцийн нэгэн нэгдэлд авч үзсэнээр түүний тухай үнэн зөв төсөөлөлтэй болно гэж үздэг.
Сэтгэл зүйн судалгааны үе шатууд
1.      Бэлтгэл
Энэ үе шатанд судалгааны ажлын арга зүйг боловсруулна.  Өөрөөр хэлбэо судлах зүйлийнхээ онолын үзэл баримтлалтай танилцаж, судагдахуунаа нарийвчлан томьёолж, судалгааны зортлго зорилтыг тодорхойлж, обьектоо сонгон авна.
2.      Таамаглал дэвшүүлэх
Сонгон авсан онолын үзэлбаримтлал болон өмнөх сэдлэг туршлага, цуглуулжажигласан баримт сэлт дээрээ тулгуурлан  шинжлэх ухааны таамаглалыг дэвшүүлдэг . Таамаглал гэдэг бол урьдчилан төсөөлж буй судалгааны үр дүн дүгнэлт буюу аль хэдийн тодорхой байгаа баримтан дээр тулгуурлан дэвшүүлсэн асуудалдаа өгөх баримжаалсан хариулт юм.
3.      Таамашлалаа батлаж нотлох
Сэтгэл зүйн судалгаа шинжилгээний аргуудыг ашиглан туршилт явуулж, дэвшүүлсэн таамаглалтай холбогдох мэдээллийг цуглуулна. Судлах зүйл, дэвшүүлсэн таамаглал, судалгаа явуулах нөхцөл байдлаа сайтар харьцуулан задлан шинжилсний эцэст судалгаа явуулах аргаа сонгодог.
4.      Цуглуулсан мэдээлэл, баримт сэлтийг боловсруулах 
Судлаач мавематик болон статистик аргуудыг ашиглан хэмжилт тооцоо хийж, судалгааны  үр дүнг  үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлжг гаргана. Сэтгэл зүйн судалгаанд дундаж утга, давтамж, хазайлт, хэлбэлзлийг тодорхойлох, хувь, хамаарлыг тооцоолох зэрэг аргуудыг өргөн хэрэглэх боломжтой.
5.      Дүгнэлт хийх
Боловсруулан гаргасан судалгааны үр дүн, баримт сэлтэд тулгуурлан судалж байгаа үзэгдлийнхээ зүй тогтол, онцлог, нөлөөлөшч  хүчин зүйлсийн талаар дүгнэлт гаргана.
Сэтгэл зүйн судалгааны аргуудыг сонгон авах ба хэрэглэх онцлог
Ажиглалтын арга
Судлах гэж байгаа үзэгдлийн талаар тойм ойлголттой болох, анхан шатны мэдээлэл цуглуулах зорилгоор судалгааны эхний үе шатанд ажиглалтыг голлог явуулдаг. Уг аргаар судалгаа явуулахын тулд судлагч ямар үзэгдлийг онцлон судлах, юуг танин мэдэх гэж байгаагаа тодорхой төлөвлөсөн байх ёстой.
Ялангуяа ажиглалтын явцад өдрийн тэмдэглэл хөтлөх, зургийн аппарат, хуулцаг зэрэг багаж төхөөрөмжийг ашиглаж, судалгааны мэдээллийг баяжуулан баталгаажуулна.
Ажиглалын хэлбэрүүд
  1. Обьектоо ажиглах онцлогоор нь:
ü  Шууд
ü  Дам
  1. Ажиглах цаг хугацааны онцлогоор нь:
ü  Тасралттай
ü  Тасралтгүй
  1. Ажиглах чиглэлээр нь:
ü  Өөрийгөө ажиглах /интроспекци/
ü  Бусдыг ажиглах /наблюпение/
 Туршилтын арга
Сэтгэл зүйн үзэгдлийн учир шалтгаан үр дагаварын хамаарал холбоо, зүй тогтлыг илрүүлэх, шинжлэх ухааны таамаглалыг батлах, сэтгэцийн тодорхой үзэгдлийг загварчлах зорилгоор туршилтыг явуулдаг. Туршилт бол судлаачийн байнгын хяналтанд явагдаж, судалж байгаа үзэгдлийнхээ орчин нөхцлийг зориудаар өөрчлөх, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодруулахын тулд хувьсагч хэмжигдэхүүнийг ашиглах боломжтой байдаг.
Туршилтын хэлбэрүүд
  1. Туршиж байгаа нөхцөлөөр нь:
ü  Ердийн
ü  Лабортоийн
  1. Тавьж байгаа зорилгоор нь:
ü  Магадлан тогтоох
ü  Төлөвшүүлэх
Асуулгын арга/Анкет/
Урьдчилан боловсруулсан асуултын дагуу судлах арга. Анкет нь зохиомжийн хувьд 3 хэсгээс бүрддэг.
a)      Удиртгал хэсэг-Судалгааны зорилго, зориулалт, хариулах товч заавар бичигдсэн байна.
b)      Үндсэн хэсэг- Тухайн судалгааны асуулгын хамгийн чухал асуултууд ордог
c)      Хаяг бүртгэлийн хэлтэс- Нас, хүйс, ажил төрлийн байдлыг лавласан асуултууд байна.
Анкетийн асуултын зохиомжийн болон судалгаа авах төрлүүд
  1. Асуултын зохиомжийн онцлогоор нь:
ü  Нээлттэй
ü  Хаалттай
  1. Судалгаа авах онцлогоор нь:
ü  Шуудангаар дамжуулах судалгаа
ü  Хэвлэлээр хийх судалгаа
ü  Шууд тарааж өгөх судалгаа
Тестийн арга
Аливаа хүмүүсийн сэтгэцийн хөгжлийн түвшин, шинж байдалд үнэлгээ өгөх зорилгоор сэтгэл зүйн хэмжилт, оношлолт хийдэг. Сэтгэл зүйн оношлолд тестийг голчлон хэрэглэдэг. Тест нь урьдчилан боловсруулсан бодлого, дасгал, даалгавар саултын хэлбэрээр зохиогддог.
Тестийн хэлбэр, төрлүүд
ü  Амжилтын тест
ü  Оюун ухааны тест
ü  Авьяасын тест
ü  Танин мэдэхүйн тест
ü  Бие хүний онцлогийг тодорхойлох тест

No comments: