Tuesday, April 5, 2016

Тоглох явцад хүүхдийн танин мэдэх үйл явцыг хөгжүүлэх нь




Хүүхдийн танин мэдэх сонирхол
           Сонирхол... Энэ бол хэзээ ч мөхөшгүй, хүний хөгжилд асар их нөлөө үзүүлж чадах нэг нэгж юм. Бүх хүний эрэл хайгуулын мөнхийн хөдөлгүүр, унтрашгүй гал бол сонирхох сэтгэл байдаг. Энэхүү сонирхох сэтгэл нь шинэ содон сонирхолтой зүйл үрүү тэмүүлдэг, түүнийг харж, барьж, мэдэрч үзэхийг хүсдэг сэтгэл байдаг.
           Нийгмийн хөгжил, техник технологи, үйлдвэрлэл, цахим ертөнц хөгжиж байгаа өнөө үед хүмүүжил сургалтын асуудалд онцгой анхааран хөгжүүлэх боломжийг хайж байгаа. Аль ч салбарт хөгжүүлэх арга замыг хайн шинэлэг санаа, шинэлэг юм бүхнийг шүүрэн авч хэрэгжүүлж байна. Үүний хажуугаар ядуурал бас бий болж байгаа. Тэгэхээр аливаа зүйлд ядуурал гэж бий. Ядуурал нь олон талтай. Хүн эд хөрөнгөөр ядуурч болно. Энэ нь магадгүй хэсэг хугацааны үзэгдэл байж болох бөгөөд харин оюун санаа, сэтгэлгээний ядууралд өртвөл засаж залруулахад маш их хугацаа шаардах юм. Тэгвэл энэ хорвоо дээр хамгийн том ядуурал юу вэ?
Багш хүний ядуурал бол өөрөө сурахыг хүсдэггүй, амьдралын өдөр тутмын нэгэн хэвийн үйл ажиллагаандаа дасчихсан явдал байдаг. Үүнийг засаж залруулан сургахад маш хэцүү. Хэрвээ багш өөрөө өөрчлөгдөхийг хүсээд сонирхсон зүйлийнхээ төлөө санаа тавин хөдөлмөрлөж чадвал засаж болох талтай.
Харин эцэг эхийн ядуурал нь мэдлэг ихтэй боловч хий хоосон, аливааг мэдэхийг сонирхдоггүйд байдаг. Тэд зөвхөн өөрсдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх сэтгэлгээтэй байдаг нь харагддаг.
Хамгийн гол том ядуурал бол хүүхдийн ядуурал. Хэрвээ хүүхэд шинэ содон зүйлийг мэдэх хэрэгцээгүй, хичээлдээ сонирхолгүй, уйтгартай байвал энэ нь бүх зүйлийн ядуурал юм. Ямар ч багшид хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх онцгой шаардлага бий болж байдаг ба хүүхдүүд бүх зүйлд хайхрамжгүй ханддаг. Багш, эцэг эхийн уйгагүй хамтын хөдөлмөрийн үр дүнд хүүхэд оюун санаа, сэтгэлгээний ядуурлаас гарч чадна. Хүүхэд сонирхох сэтгэлгүй ядууралд өртсөнөөр зөвхөн уйтгартай хэцүү байхаар хязгаарлагдахгүйгээр өөрөө өөртэйгээ, үе тэнгийхэнтэйгээ, эцэг эхтэйгээ харилцахад нарийн төвөгтэй байдаг байна.
Хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, орчныхоо ямар нэг зүйл үрүү тэмүүлдэг, ямар нэг зүйлд баярлаж гомдох сэтгэлийн хөдөлгөөнтэй байх боломжтой ба ядууралд өртсөнөөр хүсэл эрмэлзлэл ч үгүй, орчин тойрноосоо ямар нэг зүйлийг хүлээж авч чаддагүй, ойлгодоггүй болно.
Танин мэдэх сонирхлын хөгжил төлөвшил нь бие хүний хөгжлийн бүх талын асуудлуудын нэг хэсэг юм. Иймээс танин мэдэх сонирхлыг бага насанд нь төлөвшүүлэх шаардлагатай ба нийгэм, сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын ухааны утга учир болдог.
Танин мэдэх сонирхол– дур сонирхлоороо ажиллаж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэрэглүүр, хүүхдийн сэтгэхүйг идэвхижүүлэх хэрэглүүр, сургалтаар үйл ажиллагаанд татан оролцуулах хэрэглүүр юм. Мөн танин мэдэх сонирхол гэдэг нь орчин тойрны үйл явц эд юмсаас бие хүний сонгоход чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Энэ чиглэл нь байнгын мэдэх гэсэн эрмэлзлэлтэй байх ба шинэ, бүрэн дүүрэн, гүн гүнзгий мэдлэгээр тодорхойлогдоно. Танин мэдэх сонирхол нь эерэг харилцааг үүсгэх ба энэ нь дэс дараалалтай хөгжиж бэхжиж байдаг. Мөн хайгуулч занг тээж, хөгжүүлж байдаг байна. Хүний үйл ажиллагаа нөлөөн дор байнгын асуудлууд, асуултууд үүсэж байдгийг бид мэднэ. Тэр асуултанд хариулахын тулд байнгын эрэл хайгуул хийх шаардлага үүсэж байдаг билээ. Энэ хайгуулын үйл ажиллагааны үеэр хүүхэд олж мэдсэн амжилтандаа баярлаж, сэтгэлийн хөдөлгөөн нь нэмэгдэж үүндээ урамшина.
Танин мэдэх сонирхол нь үйл ажиллагааны үр дүн ба үйл явцад нөлөөлөх бөгөөд сэтгэцийн процесс болох сэтгэхүй, дүрслэн бодохуй, ой тогтоолт, анхаарлаар дамжин явагдана. Эдгээр процессууд нь танин мэдэх сонирхлын нөлөөн дор идэвхитэй бөгөөд зорилго чиглэлтэй болдог. Зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үеэр танин мэдэх сонирхол дэс дараалалтай, зорилго чиглэлтэйгээр хөгжиж чадна. Мөн түүний хөгжилд хүчтэй нөлөө үзүүлнэ. Хүүхэд төрөөд хэдхэн сартайдаа орчноо мэдэрдэг байна. Тамхи татдаг эцэг эхийн хүүхдийн жин төрөхөд нь бага байх ба хожим танин мэдэх чадвар нь дунджаар тамхи татдаггүй эцэг эхийн хүүхдийнхээс доогуур түвшинд байдаг. Хүүхэд орчин тойрноо танин мэдэхийн хирээр уураг тархинд нь холбоос үүсэж, үзэж харсан зүйлээ ангилалд оруулна. Хэрэв орчин тойрноо сонирхохгүй бол ийм холбоос үүсдэггүй байна.  Байнгын түгшүүрт байдаг хүүхэд ядаргааны гормон болох кортизолыг их хэмжээгээр ялгаруулдаг ба тэр нь танин мэдэх чадвар, дархлалын системд нөлөөлдөг байна.
          Ургийн тэжээлийн доройтол хүүхдийн танин мэдэх хөгжилд сөргөөр нөлөөлдгийг аль хэдийнээс нээжээ. Тэжээлийн доройтлоос болоод хүүхэд орчин тойрноо сонирхохгүй болж унтамхай байдалд ордог. Хүүхэд юм сонирхохгүй, эсвэл насанд хүрсэн үедээ тийм байвал танин мэдэх хөгжилд нь шууд ба шууд бусаар нөлөөлсөн гэсэн үг юм.
Хөдөлгөөн үйлдлүүдээ дахин дахин давтах, юм барьж оролдох, төрөл бүрээр туршиж үзэх, хэлбэр дүрсийг нь танин мэдэх зэргээр эд юмс хэрэгсэл тэдгээрийн зориулалтыг мэдэж авна. Хүүхэд шинжээч адил байнга юм оролдох уйгагүй тэвчээртэй нь харагдана.
12 сартайдаа найдвартай хайр халамжинд байгаа хүүхэд сургуульд орох үедээ танин мэдэхүй нь нийгмийн ба сэтгэл санааны хувьд түрүүлж хөгждөг нь батлагджээ. Танин мэдэхүйг бие бялдрын талаас нь авч үзвэл балчир хүүхдийг сурч танин мэдэх хүсэлтэй “машин” гэж нэрлэж болно. Хүүхэд аливаа мэдээлэл мэдлэгийг гайхамшигтай шингээж авдаг. Хөлд орохын өмнөх үед 9-17 сартай бусад хүүхдийг сонирхож эхэлнэ.
Биеэ чөлөөтэй авч явах, орчин тойрноо танин мэдэхийг дэмжинэ. Шатруу авирах, савлуур дээр дүүжигнэн тоглох, унаж бэртэхээргүй газраас үсрэх гэх мэт
           Нуугдаж тоглох нь хүүхдэд сэтгэл санааны болон танин мэдэхүйд асар их ач холбогдолтой. Хүүхэд юмыг сонирхох, оролдох, сониучирхах, хийж турших, бусдаас илэн далангүй асуух, бусадтай маргалдах зэрэг нь чөлөөт сэтгэлгээнд нөлөөлдөг. Хүүхэд 4 наснаас эсрэг хүйсийг илт сонирхон анхаарлыг нь өөртөө татахыг хичээнэ. Хүйсээр ялгаж харьцаад байвал сул талаа эсрэг хүйстнээс нууж ичихийг оролдоно. Хүүхдийн “аминчлан” хэлсэн нууцыг бусдад дэлгэн өхөөрдөх нэрээр тоглоом, шоглоом болговол эвгүй байдалд ордог. Иймд ичихүйг өөрийгөө танин мэдэх, өөрийн хүчийг үнэлэхэд оновчтой ашиглавал зохино. Хүүхдээ бусдын хүүхэдтэй харьцуулж чамлахын оронд юмыг танин мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл, сониуч зангий нь хөгжөөн дэгдээж байх нь хамгийн чухал. “Сайн” гэдэг үгийн цаана хүүхдийн шинэ хүсэл сонирхол, идэвхи санаачлага, оргилсон тэмүүлэл, дадал чадвар, сониуч зан, ухаарал, төсөөлөл байдаг.
          5-6 нас бол маш их хөдөлгөөнтэй, амархан уйдамхай, үргэлж шинийг эрэлхийлж, сонин содон зүйл үрүү тэмүүлж байдаг үе юм. Энэ үед сайн урамшуулж байх хэрэгтэй.           
СӨНХ-ийн хүмүүжил сургалтын программанд “Оюун ухааны хүмүүжил нь зөвхөн хүүхдийн мэдлэгийн хүрээг тэлэхэд чиглэгдээд зогсохгүй тэдний оюуны авъяас чадвар, танин мэдэх сонирхлыг хөгжүүлж, оюун ухааны үйл ажиллагааг эзэмших хялбар арга барилыг төлөвшүүлэх зорилтыг шийдвэрлэнэ хэмээн үзсэн байдаг. Сургалтын явцад багшийн яриа, үзүүлэлтийг анхаарч түүнийг биелүүлдэг, юмс үзэгдлийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, жишин харьцуулах авъяас чадварыг эзэмшинэ гэж бичсэн байх ба МЭТХ-дээ биет материалаар олонлогийг бүтээх, хэмжээг өөрчлөх, эхний аравтын дотор тооны үйлдлүүд хийх, хялбар бодлого зохион бодох энгийн аргуудад сургана гэж үзсэн байжээ.
          Сонгодог сурган хүмүүжүүлэх ухаан нь “Багшийн аюултай нүгэл бол гунигтай байх явдал юм” гэдгийг баталсан. Заагуур модон доор хичээллэдэг хүүхэд маш их сэтгэлийн зовлон, төвөгшөөлтэй байдаг ба ийм байдалд багшийн үйл ажиллагаа хүргэдэг байна. Танин мэдэх сонирхол нь хичээнгүй оролдлогын дайсан биш ба харин түүний холбоотон юм. Харин хүүхдийн үйл ажиллагаа нь шалтгаантай, бие хүний хөгжил рүү чиглэсэн байдаг бөгөөд сургалтаар үйл ажиллагааг төлөвшүүлж хөгжүүлдэг

No comments: