Tuesday, April 5, 2016

Хүүхдийн хэл яриа, авъяасын илрэл ба хөгжлийн зүй тогтол, хөгжүүлэх аргууд



Хэл яриа хөгжих үндсэн нөхцөлүүд
Хэл яриа хөгжихөд хамгийн чухал хүчин зүйлд:
- сонсгол
- бие эрхтний буюу физиологийн нөхцөл 
- хөдөлгөөний буюу моторик хөгжил
- мэдрэхүй буюу хүлээн авах чадвар
- хэлний мэдрэмж буюу яриа ойлгох чадвар
- ярих дур сонирхол
- орчин тойрны нөхцөл 
- тоглох зэрэг орно.

Бие эрхтний буюу физиологийн нөхцөл: 
Өгүүлэхүйн эрхтэн тогтолцоо
Энэхүү нөхцөлд өгүүлэхүйн буюу хэл ярианы эрхтэн тогтолцоо хамаарна. Ярианы эрхтний олон хэсгүүд холбогдож байж хүн ярьж чаддаг. Авиа дуудаж, үг хэлэхэд уушиг, амьсгалын хоолой, төвөнх, залгиур хоолой, хэл, уруул, ам, шүд, хамрын хөндий оролцдог.   
Амьсгал гаргах үед төвөнхийн тодорхой чангаралд байгаа дууны хөвч савлах хөдөлгөөнд орсноор хүний дуу хоолой үүсдэг. Мөн хамар, хоолой, амны хөндийн хэсгүүд ажиллаж яригч хүний дуу хоолойн үндсэн өнгө үүснэ. Авиа бүр хөдөлгөөний тодорхой загвартай. Энэ нь авиа үүсэхэд хэл, уруул, эрүү, хүүхэн хэл нь тодорхой байршилд ордог. Жишээ нь [к] авиаг дуудахад хэлний нуруу тагнайтай нийлнэ. Үг нь олон авианы дараалсан нэгдэл бөгөөд үг хэлэхэд ярианы эрхтнүүдийн хөдөлгөөний янз бүрийн загварууд маш нарийн агаад хурдан хийгдэж байдаг. 

Хэл, амны хөндийн удаан болон сааталтай хөдөлгөөн нь үг буруу дуудахад хүргэдэг.  Уруул, эрүү, тагнайн сэтэрхий зэрэг эрхтний гэмтэл, байнга амаараа амьсгалах, ямар нэгэн юм үлгэх зуршил, буруу залгилт зэргээс үүдэлтэй булчингийн бүлгүүдийн тэнцвэргүй байдал нь дуу хоолой болон авиа бүтээхэд нөлөөлнө.

Авиа бүр нь зөв буруу дуудагдахаасаа үл хамаарч тодорхой хөдөлгөөний загвар буюу бүтэцтэй байдаг. 
Хүүхэд орчныхоо үлгэр дуурайл болсон хүмүүс шигээ авиаг дуудаж суртлаа сонсгол болон ярианы урсгалдаа байнга ярианы эрхтнүүдийнхээ хөдөлгөөнийг засч байдаг байна. Авиа болон үгийг өөрийн үлгэр дуурайл болсон хүнтэйгээ яг адилхан хэлж байна гэж бодсон үедээ тэрхүү хөдөлгөөний загвараа зөв хэмээн ой санамждаа хадгалж, ярианы явцдаа үүнийг дахин анзаарахаа больдог.

Хүүхэд 4 нас хүртлээ аль нэг авиаг буруу буюу өөр авиагаар орлуулж эсвэл гээж дуудах нь хэвийн үзэгдэл юм. Харин энэ наснаас хойш анхаарч учир шалтгааныг нь тодруулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Харин шүдний оролцоотойгоор дуудагддаг с, ш зэрэг авиаг хүүхэд сүүн шүд солигдож дуусах хүртлээ дуудаж чадахгүй байх тохиолдол бий. 
Бага насны хүүхдийн хэл ярианы онцлог
             Бага насны хүүхэд ярьж сонсож сурахын хэрээр авиа үг, өгүүлбэрийг зөв хэлэх явцад хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ . Хүүхэд сурсан эх хэлэндээ тулгуурлан өөртөө улам итгэлтэй болдог тул тэдний зөв санаа  унших хүсэл сонирхолыг зурагтай номоор дамжуулан өгөх нь  үр өгөөжтэй  байдаг .
Бага насны хүүхэд хүмүүсийн хэлсэн үг ярьж буй яриаг ойлгох чадвар эрчимтэй хөгжиж ,  хэл яриаг дууриах чадвар улам сайжирч  үгийн баялаг нэмэгдэж байдаг . 2,5 -3 наснаас хүүхэд авиаг ялгаж сонсох чадварын эхлэл  тавигдсан байдаг .
Харин 5 наснаас хэлж байгаа үгийн утга санааг олж мэдэхийг эрмэлздэг онцлогтой. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд авиалбар, сонсох чадварыг хөгжүүлэхээс эхэлнэ.
Хэл яриа нь харилцааны үйлээс гадна сэтгэхүйн зан үйл төлөвших хэрэглүүр болдог.
Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг номоор дамжуулан хөгжүүлэх нь:
Бага насны хүүхдийн ярианы гол хэлбэр нь тоглоомын хэл бөгөөд сэтгэлийн их хөдөлгөөнтэй, уран дүрслэлтэй ярилцана.
Хүүхдийг багаас нь номонд дур сонирхолтой болгоход эхлээд хүүхдийн орчинд зурагтай номыг байрлуулах хүүхэд дуртай цагтаа номыг авч үзэх боломжыг хангах дараа нь зурагтай том үсгээр бичсэн үлгэрийг уншиж сонсгох ном уншиж байх үед хүүхдийн дэргэд ямарч тоглоом бусад зүйл байхгүй зөвхөн уншиж байгаа ном л байна .
Номыг уран уншиж байж  хүүхдийн анхаарлыг татан  дараа нь уншиж байгаа зүйл дээрээ хүүхдээр анхааралтай  сонсгож сурна . Дараа нь өөрийн үгээр ярих чадварыг  эзэмшүүлнэ . Бага насны хүүхдэд  утга агуулагаар хялбархан үлгэр өгүүлэг , шүлэг , зүйр цэцэн үгс , оньсого зэргийг ярьж уншиж өгөхөд тэдгээрийн утга санааг  ойлгоно .
Бага насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд анхаарах зүйл
ü  Хүмүүсийн яриаг ойлгох чадварыг үргэлжлүүлэн хөгжүүлэх
ü  Хүүхдийн хэл яриаг идэвхижүүлэх
ü  Үгийг тод зөв хэлж сургах ба үгийн санг нэмэгдүүлнэ
ü  Хүмүүсийн тавьсан асуултанд ойлгомжтой тод хариулж сургах
ü  Юмс үйл хөдлөлийн өнгө заасан үгийг дуурайж хэлэх ба тэдгээр үгсийг өөрийн яриандаа хэрэглэж сургах
ü  Богино хэмжээний үлгэр ,өгүүлэг , шүлэг зэргийг анхааралтай сонсож утгыг ойлгуулах
ü  Номын зураг ба сэдэвт зургийг ажиглуулж сургах ба юу байгаа яаж байгаа зэргийг тайлбарлаж ярьж сурах талаар анхаарах нь зүйтэй .
 Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нэг арга нь олон төрлийн зурагтай номоор дамжуулан  мэдлэг өгөх явдал юм.   
Бага насны хүүхдэд зориулсан олон төрлийн ном байдаг .
Авьяастай хүүхэд  
 
“Авьяас гэдэг нь тодорхой салбарт аль нэг хүний онцлог амжилт гаргах боломж. Энэ нь нэг буюу хэд хэдэн чадвараараа дундаж түвшнөөс дээгүүр байгаагаар илэрч байдаг. “Авьяасын талаар нийтээр хүлээн зөвшөөрч, тогтсон тодорхойлолт өнөөг хүртэл байхгүй ч авьяас, амжилт хоёр ижил зүйл биш гэдэгтэй санал нэгдэж байна. Харин авьяас нь ердийнхөөс илүү амжилт авч ирдэг хувь хүний чадавх (потенциал) юм гэсэн санаа дэвшигдсээр байна”.  
 
Мөн авьяас судлаач германы эрдэмтэн проф.Др.Кристиан Фишер “Авьяас (Talent)-ын тухай ярихад хүмүүс шууд л Моцарт, Энштейнийг бодоод байх хэрэггүй юм. Хүн бүрт өөрийн гэсэн чадварууд (Begabungen-герман, Gift-англиар) байдаг. Харин түүнийг илрүүлэх, зөв орчноор дэмжиж өгөх нь л чухал” гэжээ.
 
 “Авьяастай суралцагч” гэж адил туршлагатай мөн ижил орчинд буй үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад мэдэгдэхүйц өндөр түвшний амжилт гаргадаг, гаргах чадавхтай хүүхэд, залуусыг хэлнэ ...” гэсэн бас нэгэн тодорхойлолт байна.  
 
Эдгээр тодорхойлолтуудаас үзэхэд “авьяастай хүүхэд” гэдгийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бусдаасаа  илүү амжилтад хүрэх чадавхтай хүүхдийг хэлж болох ажээ. Гэхдээ бид цаашид авьяас, чадвар, чадамж, чадавх, авьяас (talent), авьяас (gift) гэсэн ухагдахууныг олон улсын үг хэллэгт оноон тодорхойлж, нийтээр хэлэлцэн тогтож, мөрдөх шаардлагатай байна.