Харилцааны ёс зүй гэдэг нь хүмүүсийн олон талт
харилцаанд илэрч буй ёс суртахууны хэм хэмжээг илэрхийлсэн ойлголт юм. Ёс
суртахууны харилцаа бол нийгмийн харилцааны өвөрмөц хэлбэр, ёс суртахууны
үйлдэл, үйл ажиллагааны явцад хүмүүст бүрэлдэн тогтож буй харилцан холбоо
хамаарлын цогц юм.
Ёс суртахууны харилцаа нь нийгмийн олон талт
харилцааны үндэс болдгоороо өвөрмөц онцлогтой. Энэ нь:
1.
Ёс суртахууны харилцаа нь хүний оюун санааны
амьдралын үнэт зүйлстэй тэнцдэг.
2.
Ёс суртахууны харилцаа нь урсгал харилцаа бус,
харин зорилго чиглэлтэй, ухамсартай харилцаа байдаг. Учир нь хүний үйлдэл , үйл
ажиллагаа сайн, хариуцлагатай, шудрага байх нь хувь хүний ёс суртахууны
ухамсараас шууд хамааралтай байдаг.
3.
Ёс суртахууны харилцаа нь дангаараа оршин
байдаггүй, харин эдийн засаг, улс төр, эрх, шашны зэрэг олон талт харилцааны
нийлбэр болж оршиж байдаг.
Ёс суртахууны харилцаанд ёс суртахууны эгэл хэм хэмжээ
чухал үүрэг гүйцэтгэдэг. Ёс суртахууны эгэл хэм хэмжээний нэг хэлбэр нь эелдэг
зан чанар юм.
Эелдэг зан чанар нь хувь хүмүүсийн хоорондын харилцаанд таатай орчинг
бий болгодог харилцааны ёс зүйн үндсэн элемент юм.
Эелдэг зан чанар нь хүний сэтгэл дотор оршин өөрийгөө
хүмүүжүүлэхэд тусалж байдгийн зэрэгцээ бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг.
Эелдэг зан чанар нь бусдад уян зөөлөн, дөлгөөн, энгийн , даруу, эвсэг,
нийлэмжтэй, эерэг байдлаар хандах чанар юм. Эелдэг зангийн эерэг зан байдал нь
нийлэмжгүй, ууртай, дээрэнгүй, яхир, догшин, хэрцгий зан. Энэхүү эсрэг зан
байдал нь хувь хүмүүсийн болон хамт олны эв нэгдлийг алдагдуулах, үл ойлголцол
улмаар дайсагналийг бий болгох сөрөг үр дагавартай.
Эелдэг, даруу, эвсэг зан чанар нь харилцааг хэвийн
эерэг байлгах гол нөхцөл, амьдрал үйл ажиллагаандаа баримтлах ёс суртахууны
үндэс юм.
Сэтгэлээ төвштгөж, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж,
үйлдлээ ухамсарлаж, зан араншин, хэлэх үгээ хянаж, өөртөө дүгнэлттэй хандаж,
бусдыг хүндэтгэж сурах нь харилцааны ёс зүйг эзэмших сэтгэл зүйн үндэс юм.
Нийгмийн байгуулал өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн
харилцаа, түүний илрэх хэлбэр өөрчлөгдөж, тэр нь тухайн нийгмийнхээ ёс
суртахууны соёлыг илэрхийлдэг байна. Монголчууд эрт дээр үеэсээ бие биенээ
хүндэтгэн дээдлэх, хүн хүнийхээ төлөө санаа тавих, хүнд итгэл үзүүлэх, хүнийг
гомдоохгүй, сэтгэлд нь сэв суулгахгүй, хэрэлдэж муудалцахгүй байхыг ёс
суртахууны гол зарчмаа болгож нөхөрсөг харилцааг эрхэмлэж ирсэн сайхан
уламжлалтай. Өнөөдөр энэ байдал зарим талаар алдагдаж байна. Энэ нь хүмүүсийн
харилцааны ёс зүй шаардлагын төвшинд
хүрэхгүй байгаатай холбоотой. Хүний мөс чанар, даруу төлөв, эелдэг зан,
хариуцлагатай байдал, хүнийг ойлгох, хүндэтгэх, зэрэг нь хүний дотоод мөн
чанарын илрэл төдийгүй харилцааны ёс зүйн агуулга нь болдог. Бодлогогүй, буруу
харилцаа нь хүмүүсийн харилцааны хэм хэмжээг алдагдуулж үл ойлголцол үүсгэдэг
төдийгүй, дээрэнгүй зан гаргах, бусдыг үл тоомсорлох, хар амиа бодох зэрэг нь
ёс суртахууны үүднээс зан чанарын зохисгүй илрэл юм.
Даруу зан нь харилцааны ёс зүйд голлох үүрэгтэй. Даруу байх гэдэг
нь өөрийн зан суртахуун, үйлдэл, үйл ажиллагаа, ололт амжилт, авъяас чадвартаа
шүүмжлэлтэйгээр хандахыг хэлнэ. Ичимтгий занг даруу зантай адилтгаж үзэж
болохгүй. Ичимтгий хүн өөрийгөө үнэлж чаддаггүй. Гэвч ичимтгий байх гэдэг нь
даруулгатай байхын нэг шинж. Ичимтгий байдлыг хэт үгүйсгэвэл эрээ цээргүй байдалд
хүрэх бөгөөд энэ нь соёлт хүний шинж биш болно.
Харилцааны ёс зүйн нэг илэрхийлэл нь хэл яриа юм. Хэл
яриа нь дотоод сэтгэлийг тодорхой илэрхийлдэг учраас бусдын үл ярианы алдааг
шоолж инээх, доог тохуу хийх, эсвэл доромжилсон үг хэллэг хэрэглэх зэргээс
зайлсхийх нь чухал. Хэл ярианд сэтгэлийн хөдөлгөөн тод илэрдэг. Иймээс хүний
ухамсар, зан ааш, ажил хэрэгч байдал, хүмүүжил нь хэл ярианаас нь мэдэгдэнэ
гэсэн үг. Ямар өнгө аялгаар хэлснээс шалтгаалан нөгөө хүндээ янз бүрээр
нөлөөлдөг. Үгийг ямар өнгөөр хэлэв гэдгээс хамааран гуйсан, шаардсан, зөвлөсөн,
сануулсан, дээрэнгүйлсэн сэтгэгдэл төрүүлнэ. Нэг үгээр хэлбэл, хэл яриа нь
харилцагчийн сэтгэл зүйд шууд иөлөөлдөг учраас хэл яриа нь харилцааны ёс зүйн
нэг гол элемент болдог. Бусад хүмүүстэй харилцах харилцаа тодорхой, ойлгомжтой,
хүндэтгэлтэй байхын зэрэгцээ бусдыг ойлгож, түүнийг гомдоохгүй байх нь
харилцааны ёс зүйн нэг үндсэн шаардлага юм.
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа
гэдэг нь зөвхөн хэн нэгэнтэй мэдээлэл солилцож өөрийгөө бусдад илэрхийлээд зогсохгүй
хамт олны амьдралын гүнд хүмүүс бие биетэйгээ харилцан ойлголцох, үзэл бодол,
итгэл үнэмшил, хандлагаа солилцох, нийгэм-түүхийн туршлагыг эзэмшиж хойч үедээ
үлдээх үйл явцыг харилцаа гэнэ.
Борооны
дараах мөөг гэмээр олноороо байгуулагдсан хүнсний дэлгүүрүүдийг хүн бүр мэднэ.
Олон зүйл ямагт сайнтай муутай байдаг. Заримдаа дэлгүүрт ороод худалдаа хийх
үед зарим худалдагч нар тоглоом тоглоод зарим нь ном уншаад бүр зарим нэг нь
ямар нэг зүйлд бухимдсан бухимдалтайгаа сууж байдаг. Тэдгээр худалдагчдаас
барааны үнэ асуухад зарим нэгэн нь хоёр, гурав дахин асуулгаж байж хариулдаг.
Зарим нэгэн нь өөдөөс уурлах тохиолдол ч гардаг. Иймэрхүү янзтай байдаг
дэлгүүрээс хүмүүс худалдаа хийхдээ дуртай байхгүй нь ойлгомжтой. Дараагийн удаа
сайхан харилцаатай худалдагчтай дэлгүүрээр үйлчлүүлэх болно. Энэ мэтчилэн бид
бүхэнд сурах ёстой зан үйлийн хэм хэмжээ маш олон байдаг.
Нүүрэндээ
инээмсэглэл тодруулж чаддаг хүн дэлгүүр нээх хэрэггүй. /Хятад зүйр үг/
Харилцааны үүргүүд:
1.
Нэгтгэх, холбох. Хамтын үйл ажиллагааны явцад хүмүүсийг
холбож нэгтгэж өгдөг.
2.
Төлөвшүүлэх үүрэг. Багш эцэг эхчүүд хүүхэдтэйгээ элэгсэг
зөв харилцахаас гадна харилцааны идэвхитэй оролцох боломжийг хүүхдэд олгоход
анхаарах хэрэгтэй. Учир нь хоёр талын идэвхитэй харилцаа хүүхдийн төлөвшилд нэн
чухал үүрэгтэй.
3.
Солилцох үүрэг. Төрөл бүрийн үйл ажиллагаа арга,
туршлага, үнэлгээ дүгнэлтийг хүмүүс өөр хоорондоо солилцоно. Сурагчдад сурах
арга барил эзэмшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа нь багш сурагч хоёр танин
мэдэх үйлийн арга туршлага солилцож буй нэг хэлбэр юм.
4.
Илэрхийлэх батлах үүрэг. Харилцаа нь бусадтай холбоо
тогтоох, өөрийгөө бусдад ойлгуулах, батлан харуулах боломжийг хүнд олгодог.
5.
Хүмүүсийн хоорондын харилцаа хандлагыг зохион байгуулах, хадгалах
үүрэг. Хүмүүстэй төрөл бүрийн харьцаа тогтоох, тогтоосон харьцаагаа хадгалах,
хүн хүнээ мэдрэн танихад харилцаа чухал үүрэгтэй. Харилцааны явцад хүмүүс бие
биенээ таньж үнэлж дүгнэнэ.
6.
Дотоод харилцааны үүрэг. “Хөөе Сайханаа. Чи ямар тайван
тайван байх юм бэ? ” гэх зэрэг хүн өөрөө өөртэйгээ харилцан ярилцах үүргийн
илрэл юм.
Харилцааны
үүргийг ийнхүү ангилж буй харьцангуй зүйл. Өдөр тутмын үйл ажиллагааны явцад
эдгээр үүргүүд цогц байдлаар хамтдаа илэрч байдаг.
Үгэн ба үгэн биш харилцаа
Үгэн
харилцаа
Харилцаа нь үг ярианы тусламжтайгаар явагдана.
Яриаг: - гадаад (аман, бичгийн – хандсан, -харилцан)
-
Дотоод
-
Цочмог
буюу санамсаргүй яриа
Гадаад яриа: хүмүүсийн хоорондын харилцааны явцад үг яриа, ном
бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар явагддаг.
Аман яриа: хүнд сонсогдохоор яригдаж байгаа яриа юм. Ярианы
агуулга ба ярьж байгаа байдал дуудлага зэргийнхээ аль алиныг нь хянах
шаардлагатай.
Хандсан яриа: лекц, илтгэл, реферат болон багшийн яриа зонхилсон
уламжлалт сургалтын явцад илэрнэ. Ярьж буй сэдвийн утга, дараалал сайн, дүрмийн
хувьд энгийн ойлгомжтойбайх нь чухал.
Харилцан яриа: асуултанд өгөх хариу маягаар явагдах учир урьдчилёан
онцгой бэлтгэл шаарддаггүй. Ярианд оролцогч бүх хүмүүс тэгш эрхтэй байшдгаараа
онцлог юм.
Бичгийн яриа: утга төгөлдөр, нарийн дараалалтай, дүрмийн хувьд маш
зөв хэлбэржсэн, илүү дутуу зүйлгүй, оновчтой хэллэгээр бичигдсэнбайх нь чухал.
Санамсаргүй яриа: уулга алдах. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, айх, гайхах,
цочирдох зэрэгт илэрдэг.
Дотоод яриа: гадагш чиглэдэггүй, бусдад мэдэгддэггүй, хүний сэтгэн
бодох үйлийн гол тулгуурын үүрэг гүйцэтгэх ба маш хураангуй, товч шинжтэй.
Үгэн биш харилцаа
Үгэн биш хэрэгслэлд: нүүрний хөдөлгөөн, хувирал, дуу
хоолойны өнгө, дохио зангаа, биеийн байрлал, хөдөлгөөн орно. Эдгээр
хэрэгслэлүүд нь хүний сэтгэл санааны байдал, ямар нэгэн зүйлд хандах хандлагыг
илэрхийлж, хүний яриаг амьд баялаг олон талтай болгож байдаг.
Нүүрний хувирал. Нүүрний байдал, ялангуяа нүд харилцаанд чухал үүрэгтэй.
Нүдийг хүний сэтгэлийн толь гэж ярьдаг. Харилцаж буй нөхцөл байдлаас шалтгаалан
хүний нүдний харц нухацтай тогтуун, ууртай, ширүүн, уян зөөлөн янз бүр байдаг.
Мөн нүүр улайх, цайх, хөлс гарах, уруул чичрэх, хөмсгөө зангидах зэрэг нь
харилцааны явцад олон төрлийн мэдээллийг дохиолон илэрхийлж байдаг. Жнь:
хичээлд хариулж байгаа суралцагийн нүүр цонхийж, хүйтэн хөлс нь дааварласан, нүд
нь айсан шинжтэй байвал багш, сурагчийг тайвшруулахад анхаарах хэрэгтэй.
Дуу хоолойны өнгө. Өөртөө итгэлтэй
үед тод, жигд, тайван өнгөөр, сандарсан айсан үедээ тасалданги сааралтсан
хоолойгоор буюу хяхарган огцом өнгөөр ярьдаг. Тиймээс багш хүн суралцагчдыг дуу
хоолойны өнгөөр танин мэдэж тохируулан харьцах нь чухал.
Дохио зангаа. Гараа өргөн мэдээллийг
бататгах, алгаа дэлгэн найрсаг байдлаа илэрхийлэх, ярьж байгаа зүйлээ гараараа
дүрслэн үзүүлэх зэрэг нь ярианы утга агуулгыг ыаяжуулахаас гадна толгой дохих,
сэгсрэх, гараараа зангах зэргээр шууд харилцаж болно.
Биеийн байрлал. Хүний биеийн байрлал тухайн хүний сэтгэл санаа ямар
байгааг илтгэж байдаг. Жишээ нь ууртай хүний гар зөрчихсөн байдаг.
Харилцааны үгэн ба үгэн бус хэрэгслэлийг зөв хослуулан
яриагаа, дохио зангаа, нүүр царай, дуу хоолойныхоо өнгө аястай уялдуулан уран
яруу ярих урлагт багш хүн суралцах зайлшгүй шаардлагатай.
Бид хүмүүстэй сайхан харилцлаа гээд нэг ч төгрөг
төлөхгүй. Харин ч сайхан харилцсаныхаа оронд бид өөрсдийн ажлаа бүтээдэг.
Өнөөгийн манай улсын хөгжил мөнгө, материаллаг хэлбэрээр илүү хөгжиж байгаа ч
бид бүхний оюунлаг хөгжил нэлээд доод түвшинд хаягджээ. Өнөөдөр гудамжаар явж
байхад үнэхээр сайхан ийм л байх ёстой гэж хэлэхээр зүйл бараг байхгүй болсон.
Харин харамсалтай юм, ингэх ч гэж дээ гэж хэлэхээр зүйл хангалттай их байна.
Ямар ч нийгмийн үед хүмүүс нэг нэгнээсээ хайр халамж хүсэж байсан нь
олйгомжтой. Хүн хүнээрээ хүндлүүлэхийг хүсдэг. Жнь: хэдэн найзуудын уулзалтан
дээр хэсэг бүлгээрээ салж өөр өөр зүйл хийцгээнэ. Гэтэл нэг залуу босч ирэн
Найз нараа бүгд надруу анхаарцгаана уу. Би маш чухал зүйл хэлээдхье гэв. Гэтэл
бүх хүмүүс түүнрүү харах үед өнөө залуу За за намайг анхаардаг хүн байдаг л юм
байна гээд суув. Хүн болгон яг л ийм байдаг.
Харилцааны
соёлд нөлөөлөх хэд хэдэн чухал зүйлс
Инээмсэглэл
Гэр бүлдээ, ажил дээрээ, хаа нэгэн газар хэн нэгэнд
уурласан хүмүүс энэ тэнд байна. Энэ байдлаараа бол хамгийн түрүүнд санал
зөрөлдсөн хүндээ бүх уураа гаргахад бэлэн байдалтай байна. Яг ийм байдалтай
хүмүүстэй л бид өдөр бүр харилцаж байгаа. Тиймээс эдгээр хүмүүстэй харилцахын
тулд танд чин сэтгэлээсээ инээмсэглээд мэндийг нь мэдэхэд л тэдгээр хүмүүс
хайлсан тугалга шиг өөрчлөгдөөд зогсохгүй дотроо байсан уур бухимдлаа мартах
болно. Дараа нь та ажлаа бүтээхэд хаалтгүй болно гэсэн үг юм.
Зайлшгүй хэн нэгэнтэй уулзах шаардлага гарсан үед
хичээгээд ч та инээмсэглэж чадахгүй бол түр зогсоод амьдралд тань тохиолдож
байсан хамгийн жаргалтай үеэ бодоод инээмсэглээд ороорой.
Инээмсэглэл . . .
Авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа
Өгч байгаа хүнийг үгүйрүүлдэггүй.
Үг ...
Үгээр хүнийг алж ч болно
Үгээр хүнийг амьдруулж ч болно.
Хүн өөрийн яриагаараа бусдыг татаж хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлдэг байх
ёстой. Хамгийн гол нь таны яриа ямар хандлагатай байх вэ гэдэг нь чухал. Ямар ч
хүн хэн нэгнээр хүндлүүлж өөрийнхөө чухал гэдгийг мэдэрхийг хүсдэг.
Зөв сэтгэгдэл төрүүлэх
Ямар ч хүнд таатай сэтгэгдэл төрүүлэх нь маш
чухал. Тэр хүнтэй дараа нь ямар ч байдлаар эргээд уулзаж болзошгүй.
Судлаачид хүмүүсийн
харилцаанд эхний 15 секунд маш чухал байдгийг тогтоожээ. Та ямар нэг хүнтэй
уулзахдаа эхний 15 секундэд хамгийн их анхаарах ёстой.
Хүмүүсийг хүндэтгэх чадвар
Хэрвээ та асар өндөрт гарахыг хүсэж байгаа бол эхлээд хүмүүсийн доогуур орж
сурах хэрэгтэй. Үүний шалтгаан нь хүмүүс өөрийг нь хүндэтгэж байгаа хүнийг л
хүндэлдэг. Та өөрөө хүмүүсийг хүндэтгэх тусам аажимдаа хүмүүс таныг хүндэтгэж
харилцаж байгааг мэдрэх болно. Үүнтэй яаж ч харилцсан яахавдээ гэж бодож байгаа
бол тэр хүн ч мөн ялгаагүй тантай яаж ч харицсан яахав дээ л гэж харилцах
болно. Эхлээд өөрийгөө хүндэл. Дараа нь бусдыг хүндэл, өөрөөсөө дутуугүйгээр
өрсөлдөгчөө хүндэл. Ингэж та эргэн тойрныхныгоо хүндэтгэж чадвал эргэн
тойрныхон чинь эргээд таныг, таны үзэл бодлыг хүндэтгэнэ.
Дэлхийн алдартай авто машины Английн “Ролле Ройс Мотор
Кар” компани Силвер Мист гэсэн нэртэй шинэ загвараа амжилтанд хүрнэ гэж бодож
байжээ. Гэвч Герман хэлнээ Мист гэдэг үг маань “Ялгадас” гэсэн утга санаатай
учир Германд мэдээж хэн ч ийм нэртэй машин худалдаж авахыг хүсэхгүй. Иймээс
авто машины компани нэрээ солих шаардлага гарсан.
Мөн Африкийн нэгэн хотод хүүхдийн
хүнс үйлдвэрлэдэг нэгэн компани бүтээгдэхүүнийхээ гадна талд инээж буй хүүхдийн
зураг наасан байжээ. Хэрэглэгчид лаазан дотор “лаазалсан хүүхэд байгаа” гэж
бодоод түүнийг худалдан авахгүй байжээ.
Харилцааны саад
Мэдээллийг бүрэн дамжуулах ба хүлээн
авах замд тохиолдох сэтгэл зүйн бэрхшээл тотгорыг харилцааны саад гэж нэрлэнэ.
1.
Үл ойлгох саад
-
Авиа
зүйн саад. Өөр өөр аялгуу, тод биш шулганаж ярих
-
Хэл
зүйн саад. Этгээд үг, мэргэжлийн үг хэллэгийг нийтийн дунд хэрэглэх
-
Ярианы хэв маягийн саад. Сэтгэл санааны
байдлыг харгалзан үзээгүй харилцаа
-
Утга
зүйн саад. Ярьж буй зүйл хэт төвөгтэй, ойлгомжгүй үед үүснэ. Охидын яриа
хөвгүүдэд ойлгомжгүй.
2.
Нийгэм соёлын ялгааны саад.
3.
Сэтгэл зүйн харилцаа-хандлагын саад
Мэдээллийг дамжуулж
байгаа хүнд итгээгүй, түүнийг үл ойшоож, дургүйцсэн хандлага зэргээс болж хэлж
ярьж буй зүйлийг нь ойлгодоггүй.
Харилцааны хэв шинж
1. Захирах тушаах
Харилцагчаа шууд тулгасан түүнийг шүүн хянасан шинжтэй
байдаг. Санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бусдад олгодоггүй.
2.
Овжин,
аргалсан шинжтэй
Хүнийг магт, хүнийг байнга хүндэл, чин сэтгэлээсээ магт,
хэзээ ч битгий шүүмжил. Энэ мэтчилэн овжин харилцаж далд хүсэл зорилгодоо
хүрэхийг хүн харилцааны явцдаа чухалчилдаг.
3.
Харилцан ижил тэгш - Хүмүүнлэг харилцаа
Харилцагчдад ижил тэгш харилцаа санаа бодлоо чөлөөтэй
илэрхийлэх, шүүн хэлэлцэх, хүний хувийн өвөрмөц онцлогийг харгалзан үзэх
боломжтой.
1.
Амины бүс
15- 46 см зайтай харьцаа. Энэ орон зайнаас ихэнхдээ их
дотно буюу сайн танил хүмүүс харилцдаг.
46 см - 1.2м зайтай харьцаа. Хувийн бүс нь төрөл
төрөгсөд, дотны найз нөхөдтэйгээ харьцах орон зай байдаг төдийгүй мэргэжлийн
нөхдийн ердийн харилцаанд байдаг.
1,2м - Зм зайны харьцаа. Нийгмийн
харьцааны зайнаас ажилтан, албан хаагчид, эсвэл ердийн танилууд ажил хэргийн
тухайд харилцах юм уу, хуурамч найр тавьсан зангаа илэрхийлэх боломжтой бүс
байдаг. Нийгмийн бүсийн хамгийн бага хязгаарт буюу 1.2м - 2 метрийн хоорондох
зайд бусадтай хэвийн харьцаа тогтоож, санал бодлоо тайван солилцох “
хүндэтгэлтэй ” харилцах боломжоор хангагддаг. Энэ нь албаны, ажил хэрэгч
харилцаа тогтооход хамгийн тохиромжтой бүс юм.
Зм - 6м зайтай харьцах бүс. Энэ орон зай нь лекц,
хурал цуглаан зэрэг олон хүнтэй харилцах үед голчлон үйлчилдэг. Нийтийн
харьцааны зайнаас та хэнтэй ч дотно харьцаа үүсгэх боломжгүй гэдэг нь
ойлгомжтой юм. Энд хүйтэн хөндий, хаалттай харьцаа тогтоно.
Ихэнх хүмүүс бусадтай харьцахдаа өөрийгөө гурван
янзаар илэрхийлж байдаг хэмээн судлаачид үздэг. Бусадтай харилцах харилцаагаар
нь харилцааны хүлцэнгүй буюу идэвхгүй хэлбэр, харилцааны өөртөө итгэлтэй эелдэг
хэлбэр, харилцааны түрэмгий хэлбэр гэсэн 3 хэв маягт хувааж үзэж болно.
Харилцааны хүлцэнгүй буюу идэвхгүй хэлбэр:
Энэ нь өөрөө хүсээгүй боловч бусдын үгийг аялдан
дагалдах харилцааны хэлбэр. Иймэрхүү харилцааны үед хүмүүс ихэвчлэн өөрийн юу
хүсч байгааг илэрхийлж чаддаггуй. Бусдад таалагдахын тулд, эсвэл найзыгаа
гомдоохгүйн тулд, эсвэл өөрийгөө илэрхийлж чаддаггүйгээс бусдын хэлснийг аялдан
дагана. Гэвч дотроо өөрөө сэтгэл хангалуун бус үлдэнэ.
Харилцааны өөртөө итгэлтэй эелдэг хэлбэр:
Энэ нь өөрөө хэрвээ хүсээгүй бол бусдад “ үгүй ” гэж
хэлж чадах өөртөө итгэлтэй байх харилцааны загвар. Гэхдээ бусдыг эвгүй байдалд
оруулахгүйгээр өөрийн юу хүсч байгааг шууд тэгэхдээ аль болох эелдгээр хэлдэг
онцлогтой. Энэ бол бусдыг болон өөрийгөө хохироодоггүй харилцааны хэлбэр.
Харилцааньг энэ загварыг эзэмшихийн тулд: - өөрийн хүсэл хэрэгцээгээ бусдад зөв
хэлж, зөв ойлгуулж сурах, - өөрийгөө буруутгалгүй хүсээгүй зүйлдээ шууд үгүй
гэж хэлж сурах, - бусад хүмүүс дургүйцсэн ч өөрийн бодлоо тайван илэрхийлэх, -
хэрэв шаардлагатай бол бусдаас тусламж гуйж сурахзэрэг болно.
Харилцааны түрэмгий хэлбэр:
Энэ нь өөрийнхөөрөө хэт зүтгэж, бусдыг үл хүндэлж,
өөрийн санасанд хүрдэг харилцааны хэлбэр. Иймэрхүү хүмүүс өөрийн хүсэл зорилгыг
биелүүлэхийн тулд бусдыг дарамтлах, эрхэндээ оруулахдаа гаршсан байдаг. Ийм
хүмүүс дээр хэлсэнчлэн харилцаанд хоёр тал оролцож, бие биенээ хүндэтгэдэг
энгийн соёлыг эзэмшээгүй байдаг ба өөрийн бодол санаанд таараагүй хэнийг ч
болов загнаж, басамжилж, доромжлохоос буцдаггүй. Ийм хүн хэзээ ч амжилтанд
хүрдэггүй, харин хүний үгийг анхааралтай сонсож, учирлал үндэслэлийг нь тунгаан
үзэж, бусдын санаа бодлыг хүндэтгэн ханддаг хүн л амжилтанд хүрэх болно.
No comments:
Post a Comment