Tuesday, April 5, 2016

Тоглоомын сэтгэл зүйн онолууд



                                                      
Оросын нэрт сэтгэл зүйч Д.Б.Элконин(1904-1984)
Тоглоомын гарал үүслийг түүх ба нийгмийн хүчин зүйлтэй холбож, сэдэвт тоглоомын сэтгэл зүйн онцлогийг судалснаараа Оросын сэтгэл судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн. Тэрээр 1904 онд Полтав хотод төржээ. Ленинградын А.И.Герцений нэрэмжит багший дээд сургуульд орж суралцажээ. Бага ангийн багш, дээд сургуулийн багш, дэд доктор, доктор, цэргийн гавъяаны одон, хурандаа цолтой.

Бүтээл
Орос хэлний сурах бичиг
Сэдэвт тоглоом
Тоглоомын сэтгэл зүй
Лабортори сургууль байгуулсан
Запорожецийн хамтаар СӨ,СНхүүхдийг судлах төвийг байгуулсан.

Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх онол
Түүний онолын ач холбогдол нь хүүхдийн хөгжлийн эд юмстай харьцах ба хүмүүсийн ертөнцтэй харилцан үйлчлэх хоёр гол чиглэлийг тодорхойлж холбосонд оршино. Тэрээр насны үечлэл тус бүрт аль нэг хүрээ үйл зохилж дараагийн үед нөгөө хүрээнд байраа тавьж өгдөг гэж үзсэн. Үүнийг голлох үйл ажилгаатай холбож тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор наснй үечлэл томъёолжээ.

Хүүхдийн сэтгэцийн хөгжлийг” тодорхойлсон: Д.Б.Эльконины үечлэл
Насны үечлэл Зонхилох үйл ажиллагаа Танин мэдэх үйлийн чиглэл Сэтгэцийн үйлийн түлхүү хөгжих салбар Тухай насны шинэ бүрдэл /шинээр гарч ирсэн зүйл/
Нялх үе /0-1/ Шууд итгэлийн хөдөлгөөнт харилцаа Харилцааг танихад Бие хүний /хэрэгцээ сэдлийн тал/ Харилцах хэрэгцээ сэтгэл хөдлөлийн харилцаа
Балчир нас /1-3/ Эд юмстай хийх үйлдэл Юмсыг танихад Танин мэдэхүйн процессууд Хэл яриа ба харагдах үйлийн сэтгэхүй
Сургуулийн өмнөх нас /3-7/ Дүрт тоглоом Харилцааг танихад Бие хүний /хэрэгцээ сэдлийн/ Нийгмийн ач холбогдол бүхий орчны зүгээс үнэлэгдэх үйл ажиллагаа хийх эрэлт хэрэгцээ

Хүүхдийн хөгжилийн чиг хандлагын талаарх онол
Хөгжлийн үр дүн: эд юмстай харьцах арга барилыг эзэмших.
Хөгжлийн чиглэл:Оюун ухаан танин мэдэхүйн үйл явцын хөгжил,БНХ-н сургалтын үйл ажил
лагаа,Балчир насны хүүхдийн эд юмсын ажиллагаа,Хүүхэд ба эд юмсын харилцан үйлчлэл
Хөгжлийн тогтол зүй
гарал үүслийн хувьд янз бүр байх шинж мэдрэмтгий чанар, нөөц болж хуримтлагдах чанар, дивергент ба конвергет чанар, тогтвортой бус шинж.
Тоглоомын сэтгэл зүйн онол
Д.Б.Элконин 1930-аад оны үед П.П.Блонский, Л.С.Выготский суурийг нь тавьсан хүүхдийн хөгжлийн түүхийн гарал үүслийн талаарх соёл- түүхийн онолын санааг үргэжлүүлэн сэдэвт тоглоомын үүслийг гүнзгий судалсан юм. Тоглоомын гарал үүсэл нь нийгмийн түүхэн хөгжил болон нийгмийн харилцааны тогтолцоонд хүүхдийн эзлэх байр сууриар тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшүүлжээ.
3-6 настай хүүхэд бие даах, насанд хүрэгчдийн амьдралд оролцох хүчтэй эрмэлзлэлтэй байдаг. Нийгмийн хөгжил соёл иргэншлийг дагаад үйлдвэрлэлийн зэмсэг нарийсахад нийгмийн харилцааны тогтолцоондох хүүхдийн байр суурь өөрчлөгджээ. Тэд насанд хүрэгчидтэй зэрэгцэн хөдөлмөрлөх боломжгүй болсон.

Насанд хүрэгчдийн амьдралд идэхтэй оролцох тэмүүлэл ба үүнийг шууд хэрэгжүүлэх боломж мөхөс байдал нь амьтадын үр төлийнхөөс чан
арын хувьд эрс ялгаатай шинэ ү.а болох сэдэвт тоглоомыг бий болгоход хүргэсэн. Хүүхэд санаандаа төсөөлсөн орчин бий болгож, насанд хүрэгчдийн үйлдэл, зан үйл, хоорондын харилцааг сэргээн дүрсэлдэг.

Тоглоомын хөгжил
Сэдэвт тоглоом бол хүүхэд насанд хүрэгчийн дүрийг бүтээж зориуд тоглох нөхцөлийг бий болгосон тэдний үйл ажиллагаа ба хоорондын харилцааг ерөнхийлсөн байдлаар дүрсэлдэг ү.а юм. Тоглох нөхцөл нь насанд хүрэгчдийн ү.а-ны бодит эд юмсыг орлож чадах янз бүрийн наадгай хэрэглэгдэхүүнийг ашиглахийг шаарддаг.

Балчир насанд тоглох үйлийг дамждаг үе шат
Хүүхэд тоглоомоо таних шат: (нялх нас) энэ шатанд хүүхдийн тоглоом наадгай ба эд юмстай харилцах үйлдлийн шинжтэй байж “шинжлэн”и таних арга барил голлоно.
Эд юмсыг сэргээн хүүлбарлах ажиллагаа:(1-3нас) эд юмстай харилцах үйлдэлд чанрын ялгаа ажиглагдана.
Эд юмсын шууд биш үйлдлийг санаандаа дүрслэхсэдэвт тоглоомын үйлдэлд шилжинэ: бодит юмс барьж атгах зэргээр хиийж байсан санаандаа төсөөлсөн нөхцөлл зэрэг дууоайн хийх үйлдэлд шилжинэ.
Балчир насны эцэст эд юмсын агуулагатай садавт дүрслэх тоглоом үүснэ: хүүхэд сэдэвт тоглоомын үйл явдал ба хүүхдийн орчин тойроноосоо тусган авж буй сэтгэгдлийн байнгын холбоо тоглоход хялбар ойрхон үйл амьдралыг тусгаж тоглоно.
Балчир ба СӨН-ы заагт сэдэвт тоглоом үүснэ: тоглоомын хөгжил нэн түрүүнд түүний үйл явдал ба агуулгын өөрчлөлтөөр илэрдэг.
Д.Б.Элконин СӨН-нд хүүхдийн тоглох үйлийн агуулага буюу насанд хүрэгчийн үйл ажилагааны хүрээ өөрчлөгддөг гэж үзсэн.

No comments: