Демокритийн үзэл баримтлал
Эртний грекийн философич Демокрит (мэө 460-370 он) анх удаа ёс зүйн системийг бий болгох оролдлого хийж, хүн
яагаад сайхан амьдралыг илүүд үзэж байна вэ? Амьдралын тийм хэв маяг гэж юу вэ?
Аз жаргалтай сайхан амьдралыг яаж бий болгох вэ? Г.м амьдралын практик асуудалд хариулт өгөх
оролдлого хийсэн.
Аз жаргал бол Демокритийн ёс зүйн гол ойлголт юм. Демократийн үзлээр
мэдлэгтэй, хэмжээгээ мэддэг, эрх чөлөөт хүн бүр аз жаргалд хүрнэ. Аз жаргал
мөнгөнд оршдоггүй. Үнэн зөвөөр явж олон талын мэдлэгтэй л байвал аз жаргалд
хүрнэ. Хүн юм мэдэхгүйгээсээ алдаа гаргадаг учир мэдлэг бол зайлшгүй сайн
үйлийг бий болгодог. Жинхэнэ аз жаргалд тэмүүлж байгаа хүн бол амьдралын буруу
хэв маягтай эвлэрдэггүй байх ёстой.
Сэтгэл сул, бүдүүлэг, мунхаг харанхуй, шалиг завхай явдал хүнийг өөрийг нь
аз жаргалгүй болгодог гэж үзсэн нь хүний өөрийнх нь үйлдэл, үйл ажиллагаа,
мэдлэг, оюун санааны эр зориг, шудрага сэтгэлээс түүний ёс суртахууны шинж нь
хамаардаг.
Сократын ёс зүйн үзэл
Сократ (мэө 469-399 )-ын зохиол бүтээлүүдийн бичмэл өв алга болсонтой
холбоотойгоор Сократын ёс зүйн, хэлсэн үг, сургаалийг түүний шавь нар нь бичиж
үлдээсэн байдаг.
Сократын ёс зүйн гол зорилго нь хүнийг ёс суртахуунтай болгон
төгөлдөржүүлэхэд туслах явдал.
Мэдлэг бол сайн үйлийн үндэс бөгөөд мэдлэггүй байх нь ёс суртахуунгүй
байхын үндэс гэсэн байна.
Сократын алдарт уриа: “өөрөө өөрийгөө танин мэд”
Хэн өөрийгөө танин мэдэж байна тэрээр өөрт чухам юу ач тустайг мэдэх ба юу
чадаж, юу чадахгүйгээ тодорхой мэддэг болно. Тэгснээр өөрийн хэрэгцээгээ хангаж
жаргалтай болно. Оюун ухаан дутагдвал шазруун зан болно. Тиймээс ёс суртахууны
сонголт хийх \сайн муугийн аль нэгийг үйлдэх\ нь мэдлэгтэй шууд холбоотой.
Платоны ёс зүйн үзэл
Платон (мэө 427-347) –ы ёс зүйн сургаалийн үндэс нь санаа ба оюун санааны
тухай сургаал юм. Санааны тухай сургаалдаа тэрээр бидний амьдарч буй үзэгдэх
ертөнцийн бүх дүр бол сүүдрүүдийн бүдэг бадагхан ертөнц. Хэрвээ юмсын ертөнц нь
урсан өнгөрөгч, өөрчлөгдөгч өчүүхэн зүйл бол санааны ертөнц нь мөнх,
хувирашгүй, сүр жавхлантай, хүн түүнд хүрч чадахгүй. Оюун санаа бол мөнх оршдог
гэжээ.
Платоны ёс зүйн баримтлал нь хувь хүний ёс зүй ба улс төрийн ёс зүй эсэн
хоёр хэсэгт хуваагддаг. Хувь хүний ёс зүй нь түүний оюун ухаан болон ёс суртахууны
төгс чанарын тухайсургаал. Хүн биеэрээ мэдэрхүйн доод ертөнцөд хамрагддаг,
харин оюун санаа нь үзэл санааны мөнхиын ертөнц болох жинхэнэ ертөнцөд хүрэлцэн
очдог учир бие сэтгэл хоёср хоорондоо эсрэг тэсрэг байдаг.
Улс төрийн сургаал нь шудрага хүн, шудрага төр гэсэн 2 ойлголт хоорондоо
төсөөтэй. Ухаантай байж бодож сэтгэх нь философчидын шинж, уур хилэнтэй,
эрэлхэг зоригтой хэсэг нь цэрэг дайчдын шинж бөгөөд төрөө хамгаалах, урлан
бүтээх чадвартай хэсэг нь гар урчууд гэж тайлбарлажээ.
Аристотелийн ёс зүйн үзэл
ёс зүйн түүхэнд Аристотель (мэө 384-322) онцгой байр суурь эзэлдэг. Тэрээр ёс зүйг бие даасан
салбар болохыг хүлээн зөвшөөрсөн. Аристотелийн ёс зүй нь ёс суртахууны тухай
практикийн өвөрмөц шинжлэх ухаан бөгөөд түүний зорилго нь хэрхэн аз жаргалтай
амьдрахад хүниыйг сургах, амьдрал үйл ажиллагааныхаа гол зорилгыг ухамсарлахад
хүнд туслах, сайн иргэнийг төрд хүмүүжүүлэх боломжийн тухай асуудлыг шийдвэрлэх
оролдлого хийснээрээ онцлогтой.
Эпикурын ёс зүйн үзэл
Эпикур (мэө 341-270) нь ёс зүйг оюун санааны эмтэй зүйрлэн хүний сэтгэлийн
дотоод тэнцвэрт байдлыг бий болгох, зовлонгоос ангижруулахад туслахыг зорьсон.
Тэрээр үзэхдээ аз жаргал, сэтгэлийн таашаал хоёр адтл зүйл биш. Аливаа юманд
хүлээцтэй амьдрал, үхэлд тайван ханддаг байх явдал. Ингэснээрээ хүн зовлон
зүдгүүрээс чөлөөлөгдөж дотоод ертөнцдөө нэвтрэх арга замыг олж чадна гэж үзсэн.
Лукреций Карын ёс зүйн үзэл
Лукреций Кар (мэө 199-44 ) ёс зүйн гол ойлголт нь үхлийн тухай, айдсын тухай
асуудал юм. хүн үхлээс айх явдал нь олон янзын гэмт хэргийн эх үүсвэр болдог. Жишээ
нь: дээрэм хийх, нэгнийгээ алах... үхэл бол айгаад байх юм биш. Үхлийн үед
өвчин, зовлон, гачаал, баяр баясгалан аль алиныг нь мэдрэхээ болидог. Энэ бол
жам ёсны асуудал. Үхэл болоод бурханаас айх айдсаасаа салж чадсан хүн л аз
жаргалтай амьдарч чадна.
Стоицизм
Стоицизмын гол төлөөлөгчид нь Луций Сенека, Эпиктет, , Марк Аврелий Антонин
нар юм. Стоикууд хувь заяандаа захирагдах байдал, түүнийг даван туулах чадвар
нь нэр хүнд, эр зориг, тэвчээр хатуужилтай холбоотой бөгөөд үүнийг хүчээр
тэсвэрлэн давах явдал нь сайн үйлсийн гол утга учир юм.хүн бол хувь заяаны өмнө
хүчин мөхөс, аливаа хар санааны өмнө арчаагүй, сул дорой байдаг.
Хэрэв өөрийнхөө төлөө амьдаръя гэж бодож байвал бусдын төлөө амьдар гэж
сургадаг байжээ.
No comments:
Post a Comment