Tuesday, April 5, 2016

Хүүхдийн тухай баримт цуглуулах аргууд



Ажиглалтын аргаар хүүхдийг судлах нь
Судлах хүүхдээ хэрхэн сонгох вэ?
ü  Багш нар голдуу харьцахад ямар нэг бэрхшээлтэй хүүхдийг сонгох хүсэлтэй байдаг. Тийм хүүхдүүдийг ажиглахад эхэлж сурч буй багшийн зүгээс хүндрэлтэй байдаг тул өөр хүүхэд сонгох нь зүйтэй.
ü  Сонголт хийхийн тулд бүх хүүхдийн нэрсийг жагсааж, дараа нь хүүхэд бүрийн хажууд тоо тавиад хэн нэгнийг орхигдуулсан эсэхээс шалгаад, жагсаалтын эхэнд яагаад энэ хүүхдийг бичих болсноо эргэцүүл
ü  Судлах хүүхдийг хэд хэдэн шалтгааны үндсэн дээр сонгож болно. Тухайлбал, бие бялдар, оюун ухаан ба нийгэмшихүйн хувьд дундаж хүүхдийг сонгож болно. Мөн хүний нүдэнд огт тусдаггүй хүүхдийг ч сонгож болно.
Мэдээллийн албан бус сурвалжууд      
Хүүхдийг судлах явцдаа дараах төрлийн мэдээллийг цуглуулснаар тухайн хүүхдийн талаар нарийвчилсан, гүн гүнзгий ойлголттой болно.
  1. Эргэн санах: Тодорхой нэг хүүхдэд анхаарал тавих үед сонирхол татсан олон үйлдлийг хардаг. Өдөр хийсэн ажиглалтаа орой нь бичиж тэмдэглэхдээ зарим болсон явдлыг санах нь гарцаагүй.Тэдгээрийг аль болох бүрэн гүйцэд тэмдэглэх нь зүйтэй. Гэвч цаг тухайд нь тэмдэглээгүй тохиолдолд бүх дүр зураг хадгалагддаггүй тул үүнийг албан ёсны ажиглалт гэж болохгүй.
  2. Товч тэмдэглэл: Жижиг тэмдэглэлийн дэвтэр авч явж тухайн хүүхэдтэй холбоотой сонирхолтой зүйл гарвал товч тэмдэглэ.
  3. Ярилцлага: Эцэг эх, багш нар болон бусад хүүхдүүдтэй хийсэн төлөвлөсөн болон төлөвлөөгүй ярилцлагууд нь мөн ач холбогдолтой байдаг.
  4. Бусад багш нараас авсан албан ёсны тайлан ч ач холбогдолтой. Гэсэн ч тухайн зүйлийг хэнд зориулж бичсэнийг нь сайн мэдээгүй тохиолдолд болгоомжтой ашиглах нь зүйтэй. Хүүхдүүд жилээс жилд, нэг нөхцөлөөс нөгөөд болон өөр өөр насанд хүрэгчидтэй харьцахдаа байнга өөрчлөгдөж байдаг. Тайлан өгсөн тухайн багшийн хэвшмэл ойлголт болон бодит хандлагын талаар сайн мэдэхгүй бол тухайн мэдээллийг болгоомжтой ашиглаж, танд байгаа мэдээлэлтэй тохирч буй эсэхийг нь анзаар.
Мэдээлэл цуглуулах албан ёсны аргууд
Хяналтын хуудас. Хяналтын хуудас нь тодорхой чадвар, зан байдал зэргийг хэмжих хамгийн шуурхай бөгөөд хялбар арга юм. Хяналтын хуудасны асуултууд тодорхой байх нь үр дүнтэй. Жишээлбэл: түрэмгий гэсэн ухагдахуун ерөнхий учир асуултаа тодорхой болгох хэрэгтэй. Хяналтын хуудсыг тухайн хүүхдийн хөгжлийн явц ба багшийн өмнө тавигдах зорилтыг тодорхойлоход ашиглаж болно. Жишээлбэл: Ангид хэдэн хүүхэд үдээсээ үдэж чаддаг, арав хүртэл тоолдог, өндөр, нам зэрэг үгсийн утгыг ойлгодог болоход энэ арга тохиромжтой. Хяналтын хуудсанд учир дутагдалтай тал бас бий. Жбэл: Болд Тэлмүүнийг цохисон учир зан байдлын хувьд дутагдалтай гэж тэмдэглэж болно гэтэл яагаад цохисныг мэдэж чадахгүй үдэх тал бий. Үүнээс гадна хяналтын хуудас нь тодорхой зүйлийг тусгадаг тул бүрэн дүүрэн дүр зураг өгч чадахгүй. Жнь: зарим үгсийн утгыг бусадтай хамтран тайлбарлахаас татгалзаж буй хүүхдийг хяналтын хуудсанд муу гэж дүгнэж болохгүй бодит байдал дээр дээрх үгсийн утгыг мэддэг боловч бие даах эрмэлзэлтэй байж болно. Мөн эсрэгээр бусадтай хамтран тайлбарлах сонирхолтой байж болно.
Үйл явдлын жишээг бүртгэх: Энэ аргаар тэмдэглэсэн зүйлсээ бүрэн дүрслэл хийх үед ашигладаг. Хүүхэд эцэг эхээсээ хол байж чаддаг уу, өрж байгуулах тоглоомын буланд юу хийдэг вэ, хүүхдүүдтэй хэр их маргалддаг вэ зэргийн тодорхойлох зорилгоор тус аргыг хэрэглэж болдог. Багшийн сонирхож байсан зан байдал илрэх үед харсан зүйлээ 3-4 өгүүлбэрт багтаан тэмдэглэдэг. Энэ төрлийн тэмдэглэл нь тухайн ажиглагчийн хэвшмэл ойлголтын нөлөөнд байх нь элбэг байдаг. Мөн болсон явдлын дараа тэмдэглэл хийсэн бол зарим зүйлийг мартсан байх талтай.
 Видео, аудио бичлэг ба гэрэл зураг: Ангид болж буй үйлд явдлыг бичих ба зургийг нь авахад төдийлөн хялбар биш боловч энэ арга мэдээлэл цуглуулахад үр ашигтай арга байдаг. Гэрэл зураг нь тухайн хүүхдийн хийдэг зүйлийн талаар эцэг эхэд баримт болж өгдөгөөрөө ач холбогдолтой. Хүүхэд цэцэрлэгтээ юу хийдэг, багшийн зүгээс өмнө нь дурдаж байсан аливаа бэрхшээлтэй асуудлын талаар олж мэдэх боломжийг видео бичлэг олгодог. Хүүхдийн хэлж  ярих ба бусадтай харьцахыг бичлэг хийж харах нь тохиромжтой. Мэдээлэл цуглуулах эдгээр аргууд нь багш юу бодсоныг бус харин хэрхэн хандаж байсныг харуулдгаараа ач холбогдолтой. Үүгээр ч  зогсохгүй хүүхэдтэй хэрхэн ажиллаж байгаагаа сонсох буюу харах нь багшийн мэргэжлийн өсөлтөнд тус дөхөм болдог. Бүхэл өдрийн турш видео бичлэг хийхэд хүндрэлтэй тул үйл ажиллагааны тодорхой хэсэг  булангийн үйл ажиллагаа, хүүхдүүд хоолоо идэж байгаа байдал зэрэг тодорхой үйл явдлуудыг буулгаж болдог. Бичлэг болон гэрэл зургуудыг ашиглах үед дараах асуудлуудыг анхаарах нь зүйтэй.
-          Нэгдүгээрт хувийн нууцын асуудал.Бичлэг хийхдээ эцэг эхээс нь зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
-          Хоёрдугаарт: Бичлэгээ хэрхэн ашиглах вэ. Аль нэг хүүхэд эвгүй зан авир гаргаж байгааг харуулсан бичлэгийг олон эцэг эх цугласан үед үзүүлэх нь тохиромжгүй гэхдээ бусад хүүхдүүд даалгавраа хийгээд завгүй байхад тухайн хүүхэд саад болж байгааг аав, ээжид нь харуулахын тулд ашиглаж болдог. Олон нийтэд аль хэсгийг үзүүлэхээ болгоомжтой сонгох хэрэгт
Хүүхдүүдтэй ярилцах: Хүүхэдтэй ярилцах нь шууд мэдээлэл авах чухал арга. Түүний юу бодож байгаа, юу мэддэгийг багш сонирхохдоо шалгалт авах бус энгийн ярилцлага хийж болно. Хүүхэдтэй ярилцахдаа чөлөөөтэй байж, цаг хугацаа болон орон зайн хувьд хязгаарлагдмал байхаас зайлсхий. Ярилцлагаа эхлэхдээ “гэр бүлийнхээ тухай ярьж өгөөч”, “өнөөдөр цэцэрлэгтээ юу хийсэн нь хамгийн их таалагдсан бэ” гэх зэрэг зэрэг асуулт тавьж болно. Ярилцлага авах замаар цуглуулсан мэдээлэл нь тухайн хүүхдийн мэдлэгийн оновчтой хэмжүүр болж чадахгүй гэдгийг багш нар ойглох ёстой. Учир нь тухайн хүүхэд томчуудтай ярих дуртай эсэх, багшдаа хэрхэн ханддаг, хэл ярианы бэрхшээл, багш дуудахын өмнө хийж байсан үйл ажиллагаа зэрэг олон зүйл хүүхдийн хариултанд нөлөөлнө.
Хүүхдийн зурсан зураг :Ярилцлагын өөр нэг хэлбэр бол хүүхдээр зураг зуруулж тайлбарлах явдал юм.жишээлбэл: гэр бүлээ зурсан зурагнаас нь тухайн хүүхдийн гарын ур, хөгжлийн төвшин, гэр бүлийнхэндээ хэрхэн ханддаг, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг хэрхэн ойлгодог, орон зайг хэрхэн ашигладаг, жижиг зүйлийг анзаардаг эсэхийг харж болно. Хүүхэд багшийн хүсэлтийг хэрхэн хүлээж авсан, зураг зурах ажлаа хэрхэн эхлүүлсэн, яаж дуусгасан, зургийнхаа талаар юу өгүүлсэн зэргийг тэмдэглэж авах хэрэгтэй. Ажиглаж буй багш тухайн хүүхэд асуултад нь хэрхэн хариулж буйгаас түүний бодол, мэдлэг, мэдээллийн зохион байгуулалт, багшдаа хандах хандлага зэргийг олж мэднэ. Ажиглалтын бусад хэлбэрүүдийн нэгэн адил дүрслэлийн бусад хэсгүүдтэй холбогдуулан ашигласан тохиолдолд ярилцлагын энэ хэлбэр амжилттай байдаг.
Дүрслэн бичих аргыг хэрэглэх удирдамж
Бэлтгэл хангах: Хэрэг гарсан үед бичиж тэмдэглэж авахад бэлэн байхын тулд халаасандаа авч явахад хялбар дэвтэр, харандаа байлгах. Та өөрөө үйл ажиллагаанд оролцоогүй юмуу үйл ажиллагааг хариуцаж явуулаагүй тохиолдолд тэмдэглэл хөтлөх цаг гарга.
ü  Тэмдэглэл хөтлөх нь: хэрэв боломжтой бол тэмдэглэлийг өдрийн өөр өөр цагт хий. Танд сонсогдохуйц ойр зайнд зогсох хэрэгтэй боловч, тоглоом болон бусад үйл ажиллагаанд саад болохуйц хэт ойр зайнд байж болохгүй. Хүүхдүүдийн дээгүүр тэгнэж болохгүй, ард нь зогсож байхыг хичээ. Ажиглалтыг аль болох хурдан бичиж ав. Ажиглалт хийсэн өдрийнхөө орой та ажиглалт бичсэнээ заавал уншиж байх хэрэгтэй тэмдэглэл дотор чинь тодорхойгүй бүрхэг байгаа зүйлийг дараа нь сайн санаж байж магадгүй. Хэрэв та хойш нь тавьж дараа нь тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичихэд хүрвэл маш олон мэдээллийг  мартсан байх болно.
ü  Тэмдэглэлд дараах зүйлийг хамруулах хэрэгтэй. Үүнд:
ü  Хүүхэд чухам яг юу хийж, юу хэлж байна вэ? Хүүхэд тухайн үйлдлийг  ингэж хийж байгаагийн учир нь юу вэ? түүний дууны өнгө, нүүрний хувирал, булчингийн суналт ямар байна?
ü  Юуны учраас хүүхэд тухайн үйлдлийг тухайн цагт хийв?/ багшийн хүсэлт, бусад хүүхдийг ажигласан ажиглалт, хувь хүний санаачлага, төлөвлөлт г.м
ü   Нөхцөл / огноо, байршил, өгөгдсөн нөхцөл, байлцсан хүмүүс, он, сар, өдөр, цаг, Хэвийн бус нөхцөл байдал үүссэн бүх зүйл тухайлбал дуртай хүн, найз нь байхгүй байх, шинэ хүүхэд бэрхшээлтэй тулгарах, амралтын дараах эхний өдөр г.м-ийг тэмдэглэх хэрэгтэй.
ü  Ажиглалтын гол хэсгийн дараа хүүхэд шууд юу хийж байгаа
Тэмдэглэл бүрийн толгой дээр дараах мэдээллийг бичнэ
Үүнд: Таны нэр
Огноо, байршил
Нөхцөл / битүү газар, тоглоомын талбай, анх удаа будгаар юм хийж үзэж байгаа г.м /
Даалгаврын  нэр:
Судлагдаж буй хүүхдийн нууц нэр, нас, нас, хүйс,
Бүх тэмдэглэлийг мөр хооронд давхар зайтай, баруун талаас цаасны ирмэг хүртэл 10 см зайтай буюу багшийн санал дүгнэлтийг бичих зай үлдээж бичнэ.
Тэмдэглэл бичсэнийхээ дараа тухайн тэмдэглэлээс тухайн хүүхдийн талаар танд ямар сэтгэгдэл төрсөн талаар өөрийн бодол, дүгнэлт, асуултыг багтаасан товчхон хэсгийг хавсарга. Ажиглалт хийх үед хариултаас илүү асуулт олноор төрдөг тул асуулт нь ойрын үеийн асуудал, зүйлийг ил ойроос харах шаардлагатай байгааг хэлж өгдөг нэг сайн арга зам юм. Дүрслэн бичсэн зүйл бүрээ нийлүүлж байгаад нэг цуглуулга гаргана гэдгээ санаж байгаарай. Дүрслэн бичсэн зүйл тус бүр тус тусдаа тийм их ач холбогдолтой бус юм шиг санагдаж магадгүй. Хэд хэдэн дүрслэн бичсэн зүйл цуглуулсны үндсэн дээр дараа зарим зүйлийн утга агуулгыг ойлгосны үр дүнд та хуучин бодлоо өөрчилж болох юм. Энэ бол үйл явц мөн. Өөрийн бодол саналаа өөрчлөхөөс бүү санаа зо
Дараах зөвлөгөөг дагаарай
  1. Хатуу дүгнэлт хэт эрт гаргаж болохгүй. Ажиглалт хийгээд 3 дах 7 хоног өнгөрөхөд бидний олж мэдсэн зүйл нь судлагдаж буй хүүхдийн талаар илүү судалж, мэдээлэл цуглуулж, илүү тодорхой дүр зураг гарган авах тэр цагт эрс өөр болсон байдгийг олж мэддэг юм. Хэрэв хэт эрт хатуу дүгнэлт хийвэл ажиглалтыг бүрэн дүүрэн явуулах, юу хийх хэрэгтэй байгаагаа мэдрэх зэргээс биднийг холдуулах аюултай байдаг.
  2. Хангалттай нотлох баримт бүрдээгүй тохиолдолд таны баримталдаг зарчим юмуу таны хувийн онцлог намтрыг тайлбарласан элдэв дүгнэлт гаргахаас зайлсхийх
Ажиглалт хийх үед гардаг хүндрэлүүд
  1. Миний судлаж буй хүүхэд өөрийг нь ажиглаад байгааг мэдчихсэн юм шиг санагдаж байна. Би юу хийх вэ? Эхлэн суралцаж байгаа ажиглагчид өөрийн судалж буй хүүхдийг харж, сонсож чадахуйц ойр зайнд байх ёстой боловч хүүхдийн дээгүүр тэгнэж болохгүй. Хэд хэдэн хүүхдийг зэрэг ажиглавал нэг том хүн дэвтэр харандаа бариад зогсож байгаа нь тэдний хувьд содон зүйл биш санагдаж магадгүй. Мөн тэдний хажууд дэвтэр харандаагүй нилээд удаан сууж ажиглавал томчууд дуугүй дэргэд нь байх нь хүүхдийн хувьд энгийн байдаг зүйл
  2. “Та ажиглалт хийх 15 минутаа зөв сонгож чадсан эсэхээ яаж мэддэг вэ?” Ажиглалт хийхэд зөв цаг гэж байдаггүй. Бид гол нь ямар зүйлийг анхаарах хэрэгтэй гэвэл хүүхдийг маш олон өөр нөхцөл байдалд байхад нь ажиглалт хийж үүссэн бэрхшээл асуудал, хүмүүстэй хэрхэн харилцаж байгааг нь мэдэж авах явдал юм. Багш нар тодорхой нэг сэдвийн дагуу ажиглалт хийхэд тухайлбал зөвхөн энэ сэдвээр төдийг бас хүүхдийн хэл яриа, найз нөхөдтэйгээ харилцаж буй байдал, түүний мэдрэмж, темперамент зэрэг олон зүйлийн талаар мэдээлэл гарч ирнэ.
  3. Ажиглалт хийсэн бүх зүйлээ нийлүүлээд тухайн хүүхдийн талаар цөм мэдээлэлтэй болно. Ер нь бол 15 минут ажиглалт хийнэ гэдэг хэтэрхий удаан байж болзошгүй. Ажиглалт хийж байгаа хүн үйл явдлын эхний хэсгийг тодорхойлоод цааш нь багадаа 3-5 минут ажиглалт хийхэд болно. Хэрэв үйл явдал хэт удаан үргэлжилж ажиглагч анхаарлаа ижил түвшинд барьж байх боломжгүй болбол ажиглалтаа дуусгаад цааш нь юу болсон тухай хураангуйлан бичиж болно.
 “Би ажиглалт хийхээр суух үед ангийн хүүхдүүд сахилгагүйтэж эхэлдэг” Энэ асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга байна:
 1-рт ангид өөр нэг хүн байвал ажиглагч маань ажиглалт хийх үедээ өөр ажил хийлгүй чимээгүй суугаад ажиглалтаа хийж болно
 2-рт ангид өөр багш байхгүй бол ажиглагч өөр мэргэжлийн багш нар үйл ажиллагааг явуулж байхад, мөн өдрийн хоолны цагаар юмуу хүлээн авалтын үе, гадаа байх зэрэгт нь хүүхдийг ажиглаж болно
3-рт ажиглагч хэд хэдэн удаагийн ажиглалтыг ангидаа харьцангуй чимээгүй үед хийх дуртай байдаг, түүнчлэн ангид цөөхөн тооны хүүхэд байхад ажиглалт хийхэд амар байдаг

No comments: