XIX
зууны сүүлч XX зууны эхэн үеэс ёс зүйн асуудалд хандах хандлага, үзэл баримтлал
нь өөрчлөгдөж ёс зүй бол зөвхөн хүний биеэ авч явах байдлыг сургадаг, хүний
үйлдлүүдийн хэм хэмжээг тогтоож өгдөг ухаан гэж үзэх үзлээс татгалзах болсон.
Ялангуяа гедонизм, утилитаризм, стоицизм, зэрэг сонгодог ёс зүйн сургаалаас
арга зүйн хувьд ялгаатай хэд хэдэн чиглэл бий болжээ.
Аналитик ёс
Аналитик
ёс зүй нь аналитик философийн арга, арга зүйг ашигладаг ёс зүйн онолын ерөнхий
нэр бөгөөд орчин үеийн ёс зүйн нэг үндсэн чиглэл. Энэхүү чиглэл нь «хэрхэн
амьдрах», «сайн гэж юуг хэлэх», «хүний үүрэг юунд орших» зэрэг асуултуудад
хариулах бус харин тэдний амьдралын (үнэт зүйлийн) байр сууринаас хамааруулан
гэж үздэг «сонгодог» ёс зүйн онолоос нилээд өөр. Аналитик ёс зүйчид ёс зүй бол
зөвхөн хүний биеэ авч явах байдлыг сургадаг, хүний үйлдэл, үйл ажиллагааны хэм
хэмжээг тогтоож өгдөг гэж үздэг үзлээс татгалзаж, ёс зүйн бодомжуудын утгыг
шинжлэхэд гол анхаарлаа хандуулсан.
Аналитик
ёс зүй нь ХХ-р зуунд л ёс суртахууны философийн нөлөө бүхий урсгал болж,
Ж.Э.Мур, Б.Рассел, Л.Витгенштейн, М.Шлик, Г.Фон Вригт, А.Айэр нар мэдлэгийн энэ
салбарт мэдэгдэхүйц хувь нэмрийг оруулжээ.
Хэл шинжлэлийн философийн арга зүйд үндэслэн ёс
суртахууны хэлний анализаас ёс зүйн онолын ерөнхий зорилгыг олж харах ёстой гэж
үзэж байв.
Орчин
үеийн аналитик ёс зүйн нэг гол салбар бол Английн эрдэмтэн Ж. Мурын дэвшүүлсэн «метаэтик» юм. Метаэтик
нь ёс зүйн асуудлуудыг аналитик арга зүйгээр авч үзсэнээрээ ёс суртахууны
философийн бусад чиглэлээс ялгаатай юм. Метаэтик нь хөгжлийнхөө явцад
деонтологи интуитивизм, эмотивизм, консеквенциализм зэрэг хэд хэдэн чиглэлээр
хөгжжээ.
Ж.Э.Мурын метаэтик
Английн
нэрт эрдэмтэн Ж.Э.Мур (1873-1958)-ыг XX
зууны өрнөдийн философид ёс зүйн шинэ арга зүйг буй болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж
үнэлдэг. 1903 онд «Ёс зүйн зарчмууд», «Ёс зүй» зэрэг бүтээлүүд нь хэвлэгдсэнээр
ёс суртахууны философид эргэлт гарсан юм. Юуны өмнө метаэтик нь ёс зүйн
сургаалийн цоо шинэ ойлголтыг дэвшүүлэн тавьсан. Метаэтик нь хүмүүсийн алдаа
дутагдал, зан байдал, үйлдэл, сэтгэл хөдлөл, хэм хэмжээ, үнэлэмжүүдийгсудалдаг
биш, харин тэдний логик лингвистик ойлголтын илэрхийлэл болдог. Товчоор хэлбэл,
ёс зүй нь ёс суртахууны хэл ба логикийг судалдаг.
Мур: ёс
зүйн судлах зүйл бол хүний үйлдлүүд бус, ёс суртахууны хэл байх ёстой.
Сайн
гэдгийн мөн чанарыг тодруулахын тулд юуны өмнө сайн гэдэг ойлголтонд хэлний
анализ хийх хэрэгтэй гэж тэрээр үзсэн. Мур: «ёс зүйн зорилт нь юу хийвэл зохих
вэ? гэдэг асуултанд өгөгдсөн хариунуудын аль нь зөв бэ? гэдгийг батлах, хүний
зан авирын тухай буюу хийсэн үйлдлүүд ёс суртахуунлаг болсон тухай бидний
нотлон хэлсэн зүйлс ямар үндсэн дээр үнэн, эсвэл худал болдгийг тайлбарлахад
оршино» гэжээ. Мур хүний үйлдлийн сайн ба муу, зөв ба бурууг тодорхойлохоос
өмнө сайн муу, зөв буруу гэдзг ойлголтуудын утга агуулгыг тодорхойлох хэрэгтэй
гэж үзэж байв. Үүнээс үзвэл Мур өмнөх үеийн ёс зүйн судалгааны аргыг бүхэлд нь
шүүмжилсэн.
Фрейдист ёс зүй
Фрейдизмийг
үндэслэгч нь австрийн сэтгэл зүйч З.Фрейд /1856-1939/ юм. Фрейдизмын ёс
зүйн нь ухамсаргүй сэтгэлийг судлах үндсэн дээр бий болсон. З.Фрейд хүний
сэтгэц, оюун ухааны амьдралд «ухамсаргүй» хэмээх ойлголтыг анх дэвшүүлсэн ба
хүн нь ухаалаг ухамсартай үйлээр бус, харин ухамсаргүй үеийн сонирхол шаардлагад
захирагддаг гэж үзсэн.
Шахан
зайлуулах тухай Фрейдийн сургаал нь психоанализын суурь болдог. Психоанализын
гол асуудал нь зүүдний асуудал бөгөөд зүүдийг тайлах нь түүний гол арга зүй юм.
Зүүдэнд хүний хүсэл бодлоо хангах фантазууд байдаг бөгөөд эдгээр нь ухамсараас
шахагдсан, гажууд, нуугдмал хэлбэртэй байна.
Ийнхүү зүүд болон
фантазыг үндсэн материалаа болгон тэндээс хүний биологи уг чанар, ёс суртахуун
хоёрын харилцан үйлдлийн талаар философи дүгнэлт хийж ёс суртахуун бол өөрийгөө
хамгаалж, удмаа үлдээхэд чиглэдэг, бэлгийн харилцааны болон өөрийгөө хангах
бусад төрлийн хүслийн янз бүрийн инстинктийн хоорондын мөргөлдөөний үр дүн мөн
гэсэн санааг илэрхийлсэн. Бэлгийн үйлдлийн энергийг хүний үйлдлийн гол
хөдөлгөгч хүч буюу «Либидо» гэж үзсэн. «Эдипийн комплекс» хэмээх фрейдист
ойлголтын үүднээс либидогоос үүдэлтэй буруу үйлдлүүдээс ичих сэтгэл төрдөг.
Фрейд: Ёс суртахууны тийм ичих сэтгэл бол зан суртахууны
болон хүн төрөлхтний иргэншлийн үндэс нь болдог. Хүний сэтгэл нь ухамсаргүй
/Ид/, ухамсарын өмнөх /Эго/, ухамсар /Супер-Эго/ гэсэн гурван хэлбэртэй.
Ухамсаргүй нь хэзээ ч биелэгдэхэд бэлэн байдаг шахан зайлуулагдсан зөн билэг,
дур хүслүүдийн орон зай юм.
Фрейд
цааш нь ухамсар бол «сэтгэцийн процессуудыг хүртэх мэдрэхүйн эрхтний» үүрэг
гүйцэтгэдэг. Эндээс төрөлхийн зөн билэг нь ухамсартай нөхцөлдөн гарч ирэх
бөгөөд хүний бүхий л төрх байдал нь биологийн хүчин зүйлээр нөхцөлдөнө гэжээ.
Тийнхүү З.Фрейд:
З.Фрейд: “Бие хүний үйлдлийг ухамсаргүй сэтгэл нь тодорхойлдог, ёс суртахууны
үндэс нь ухамсар мөн”.
Неофрейдист ёс
зүй
Неофрейдизм нь 1930-аад онд үүссэн ёс зүй өрнөдийн сэтгэл судлалын томоохон чиглэл.
Неофрейдизм нь
Фрейдийн онол сургаалаас эхтэй. Хэдийгээр Фрейдийн үзэл санаанд шүүмжлэлтэй
хандаж байсан боловч зарим хэсэг нь түүний үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч
байсан. Неофрейдизм үүсэхэд тухайн үеийн нийгмийн байдал /хүмүүсийн сэтгэлийн
хямрал, тайван бус байдал ихэсч байгаа нь/ хүчтэй нөлөөлсөн.
Неофрейдизмын гол
зорилго нь хүмүүсийн дунд
тархаж байсан сэтгэлийн хямралын учир шалтгааныг нарийвчлан судалж, нэгтгэн
дүгнэхэд чиглэгдсэн.
Неофрейдизмыг зарим
судлаач гүний сэтгэл судлаачид ч гэж нэрлэдэг. Неофрейдизмын гол төлөөлөгч
болох Э.Фромм нь /1900- 1980/ хүмүүнлэг үзэлтэн, философич, социологич хүн.
Э.Фромм нь фрейдизмыг хөгжүүлэхдээ өөрийн философи, ёс зүйн үзэл санаагаар
баяжуулсан учраас неофрейдист хэмээдэг.
Эмотивист ёс зүй
Эмотивизм нь
Мурын философи-ёс зүйн үзлийг үндэс болгон гарч ирсэн орчин үеийн ёс суртахууны
философийн нэг чиглэл. Эмотивизм нь позитивист социологийн арга зүйд
үндэслэн бий болсон ёс суртахууны бие даасан үзэл. Гол төлөөлөгчид нь А.Ж.Айер,
Б. Рассель, Р.Карнап, К.Л.Стивенсон нар юм.
Эмотивизм
нь ёс суртахууны «сайн», «муу», «ёстой», «хэрэгтэй» гэх мэт томъёололуудыг шууд
шалгаж болдоггүй учир үнэн худлын
тухай ярих бололцоогүй гэж үздэг үзэл.
Эмотивистууд ёс суртахууны ойлголтууд шинжлэх
ухааны утгагүй бөгөөд утгат чанар нь сэтгэл хөдлөл буюу эмоцоор илэрхийлэгддэс.
Иймээс ёс суртахууны ялгаа гэдэг нь хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ялгаагаар
тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны бодомжуудыг үнэн эсвэл худал гэж
үнэлж болдоггүй учир хүний зан суртахуун нь сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэж
үздэг.
Эмотивистууд
натуралист ба натуралист бус үзлийг аль аль нь буруу гэж баталдаг. Тэд Мурын
үзлийг үндэс болгож энэ онолыг гаргахдаа ёс суртахууны бодомжид багтсан ёс
суртахууны элемент нь ямар нэгэн юмны тухай баталгаа буюу өгүүлэмж биш учраас
энэ бодомж шинжлэх ухааныхтай адил биш. Ёс суртахууны үндэслэл нь ерөөсөө
өгүүлэмж биш, харин түүнийг илэрхийлдэг. Иймээс мэдрэмжийг илэрхийлж буй ёс
суртахууны бодомжуудыг үнэн, худал гэж батлах нь буруу гэж үздэг.
Деонтологи
Деонтологийг
үндэслэгч нь Английн нэрт философич И.Бентам, гол төлөөлөгчид В.Д.Росс,
Э.К.Эвинг, Г.Причард нар юм. Деонтологи үзэл нь сэдлийн болон консеквенциал
үзлийн аль алиныг няцаадаг. Хэрэв үйл ажлын зөв буруу нь түүнийг төрүүлсэн сэдлээс хамаарч
байвал түүнийг сэдлийн ёс зүй
(Кантын ёс зүй хэлж болно) гэх ба үйл ажлын зөв буруу нь түүний үр дүнгээс хамаардаг бол
түүнийг косеквенциал ёс зүй (тухайлбал, утилитаризм) гэнэ. Харин:
Үйл ажлын зөв буруу нь түүний сэдлээс ч, үр
дүнгээс ч хамаарахгүй, гагцхүү үйл ажиллагааны төрөл
зүйлээс хамаарна гэж үзэхийг деонтологи ёс зүй гэнэ.
Хэн
нэгэнд амлалт өгч байгаа нь тухайн хүний сонирхлоос ч биш, үр дүнгээс нь ч биш
гагцхүү амалснаа биелүүлэхийн тулд л ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм. Ийм
тохиолдолд «үүрэг», «хүлээсэн үүрэг»
гэдэг ойлголтын ач холбогдлыг онцолдог учир:
Деонтологи ёс зүйг "хүлээсэн үүргийн ёс зүй"гэдэг.
Жишээ нь, өндөр
настай эцэг эхээ асран халамжлах нь тухайн хүний сонирхлоос ч үүнийг биелүүлсэн
үр дагавараас ч хамаарахгүйгээр гагцхүү хүлээсэн
үүрэг ёсоор биелүүлэх явдал юм.
Орчин
үед деонтологи ёс зүй шинжлэх ухааны олон салбарт нэвтэрч байгаагийн нэг илрэл
нь анагаах ухааны деонтологи үзэл бий болсон явдал юм. Ялангуяа анагаах ухааны
деонтологи гэдэг бие даасан үзэл бий болсон ба энэ нь эмч хүний үүрэг, хариуцлагын
тухай сургаал болдогынхоо хувьд анагаах ухааны ёс зүйтэй салшгүй холбоотой,
түүний нэг чухал тал юм.
No comments:
Post a Comment