Тоглоомын хэрэглээ буюу тэдний сайн муу.
Нэг үеийг бодвол манай дэлгүүрүүдэд зарагдаж буй
хүүхдийн тоглоом наадгайн нэр, төрөл олон болжээ.
Үүнтэй зэрэгцэн эцэг эхчүүд \"Хүүхдэдээ ямар
тоглоом наадгай авч өгөх вэ? Аль нь сайн юм бол? Хүүхэд юу хүснэ түүнийг нь
худалдаж авч өгөөд байх уу?, Хичнээн тоглоом авч өгөх нь зүйтэй вэ? гэх мэт
асуулттай тулгарч байна. Тоглоом бол зөвхөн хүүхдийн сэтгэхүйн хөгжилд
нөлөөлөх бус бие дааж өөрийн үйл, хөдөлгөөнөө удирдан зохицуулах, үзэж харсан,
сонсож дуулсан зүйлээ дуурайн давтаж өөрийн болгох, санаа бодлоо илэрхийлэх,
бусад хүүхэдтэй тоглоомоо дундаа хэрэглэхээс эхлээд харилцаж сурах зэрэг
тэднийг хүн болж төлөвшихөд тал талаас нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл тоглоом бол
бага насны хүүхдийн үндсэн ажил, суралцах үйл. Иймд эцэг эх тухайн насны
хүүхдийн эрэлт хэрэгцээ, шаардлага хангасан, хөгжил, хүмүүжилд нөлөөлөхүйц
тоглоом наадгайг сонгож авч өгч байх нь чухал. Энд эцэг эхэд тулгардаг дээрх
асуултад хариулт өгөхийг хичээлээ.
Ямар тоглоом наадгайг сайн гэж үзэх вэ?
Сайн тоглоом наадгай мөн үү, биш үү гэдгийг Та дараах
шалгуураар авч үзэж болох юм.
• Сайн тоглоом наадгайг олон төрлийн
тоглоомд хэрэглэж болно. Олон янзаар тоглож болох тоглоом наадгайгаар тоглоход
хүүхэд түүнийгээ дахин давтан хэрэглэж, сонирхол нь амархан буурдаггүй.
Жишээлбэл, Өрж байгуулах тоглоомоор хүүхэд гудамж, байшин, ор, шүүгээ, хашаа
саравч гэх мэт, эвлүүлж бүтээх тоглоомоор хүн, амьтан, машин, онгоц гээд олон
зүйлийг бүтээж бий болгоно. Хүүхэлдэйг айл гэр, эмч гэх мэт янз бүрийн тоглоомд
ашиглаж болно.
• Янз бүрийн хэлбэр дүрс, өнгө, материалаар хийгдсэн, хүүхэд тухайн тоглоом наадгайтай харьцсанаар шинж чанаруудтай нь, цаашилбал орчныхоо эд зүйлсийн онцлогтой танилцаж болохоор байх. Нэг л янзын тоглоом наадгай (зөвхөн ганцаараа тоглоход зориулагдсан, зөвхөн модон тоглоом эсвэл зөвхөн хуванцар тоглоом гэх мэт) өрөөсгөл байна.

• Амархан эвдэрч муудахгүй, бөх бат
байх. Дүүд нь дамжуулан хэрэглэж болохоор бөх бат байвал бүр сайн. Наадгай
энгийн байх тусмаа хүүхдийн бүтээлч байдлыг илүү хөгжүүлдэг.
• Эцэг эх тоглоом наадгай худалдаж
авах бүрдээ энэ нь ямар учир утгатай билээ гэдгийг заавал эрэгцүүлэн бодож байх
нь чухал. Тоглоом наадгай бүр өөр өөр нөлөөлөлтэй. Хүүхдийн хамгийн дуртай
тоглоом наадгай нь тэдний хожмын мэргэжилд нөлөөлөх нь бий. Тэгэхээр хүүхдийн
хүссэнээр дандаа буу шийдэм худалдаж авч өгөх үү, эсвэл өөр... гэх мэтээр бодох
хэрэгтэй.
• Хүүхдийн нас ахих тутам хүүхэд
ямар тоглоом авах талаар өөрийн хүсэлтээ илэрхийлж эхэлдэг. Жишээлбэл,
компьютерийн тоглоом, барби, цэрэг зэвсэг гэх мэт. Энд хүүхдийн хүслийг
биелүүлэхийн зэрэгцээ, тэрхүү тоглоом наадгай нь ямар сурган хүмүүжүүлэх
нөлөөлөлтэй вэ гэдгийг бодолцоно.
• Хүүхдэд авч өгөх тоглоом наадгайг тэдний амьдрал-үзэж харсан зүйлстэй холбовол илүү үр дүнтэй. Жишээлбэл, зун амралтаар хөдөө явсны дараа хашаа саравч, гэр, мал, амьтдын дүрс, эсвэл эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэхийн өмнө буюу хойно “эмч” тоглоомын материалууд байвал тохиромжтой.

• Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоглоом,
наадгай гээд зориуд ангилаад байх шаардлагагүй. Хэрэв охин хүүхэд хөрөө, алх
барин тоглох, хүү хоол хийхийг сонирхон гал тогооны хэрэгсэл ашиглан тоглох нь
тэдэнд хортой зүйл биш. Гэхдээ хөвгүүд тэмцэлдэх, биеэр гүйцэтгэх тоглоом,
техник, конструктороор тоглох, охид бусадтай хамтран тоглох тоглоом,
хүүхэлдэйгээр тоглох дуртай байгаа нь ажиглагддаг. Түүнийг нь хорих хэрэггүй.
• Тоглоом наадгай нь томчууд болон
найз нөхөдгүйгээр ганцаараа байхад бус, харин бусадтай харилцаж ярилцах,
заримдаа зөрчилдөж тэмцэлдэх, түүнийгээ шийдвэрлэж сурахад нөлөөлөхүйц байвал
сайн.
• Хүүхэд өдөр тутам хэрэглэдэг эд
зүйлс (аяга, халбага, сав суулга, хайрцаг сав, хувцас гэх мэт)-ээр тоглох
дуртай байдаг. Тэд юуны өмнө гэрт байгаа зүйлсээс юугаар тоглож болох вэ гэдэг
талаас нь харна. Тэгэхээр тэдний сонирхож байгаа эд зүйлсийг өгч тоглуулахад
гэмгүй. Жишээлбэл, хоолны хэрэгслүүдийг айл гэр болж тоглохдоо, түүнчлэн тэд
хоолны шанагыг илбэчний дохиур болгон ашиглаж ч мэднэ. Ийнхүү тэдний дүрслэн
бодохуй нь хөгжинө.
• Хамбург хотын нэгэн цэцэрлэгт
дараах туршилт явуулжээ. Тэнд хүүхдийг хэдэн сарын турш бэлэн тоглоом
наадгайгаар тоглуулалгүй, оронд нь барьж байгуулах, урлан бүтээх, хувцас хийхэд
зориулсан материалууд болон багаж хэрэгслүүдийг бэлтгэж өгчээ. Хэдэн сарын
дараа хүүхдүүд маш бүтээлчээр, урнаар сэтгэж, хоорондоо их нөхөрсгөөр тоглож
байсан нь илт ажиглагдсан байна. Тэд гадаа тоглохдоо өөрсдөө бодож олсон
тоглоомоороо тоглож, хэн нь ч өмнө хэрэглэж байсан бэлэн тоглоом наадгайгаа
үгүйлэхгүй байжээ. Үүнээс үзэхэд хүүхдийн авах гэж хүсээд байгаа хэт үнэтэй
тоглоом наадгай эсвэл сургах-хүмүүжүүлэх/ёс зүйн талаасаа төдийлөн ач
холбогдолтой бус тоглоом наадгайг тэр бүр авч өгөөд байх шаардлагагүй юм.
• Хэт олон тоглоом наадгайтай байвал
хүүхэд тэдгээрийн дунд төөрөлдөн алинаар нь тоглохоо мэдэхээ байна. Иймд
тоглоомын тоо хязгаартай, хаана, ямар тоглоом наадгай байгаа нь харагдаж
мэдэгдэхээр байвал зүгээр. Зарим тоглоом наадгайг хэсэг хугацаанд далд хийж
байгаад гаргаж ирсэн ч болох юм.
• Хүүхдийн тоглоом наадгайд химийн хорт бодис агуулагдаагүй байх шаардлагатай. Үүнийг хяналтын байгууллагууд шалгаж тогтоосон байна.
• Хүүхдийн тоглоом наадгайд химийн хорт бодис агуулагдаагүй байх шаардлагатай. Үүнийг хяналтын байгууллагууд шалгаж тогтоосон байна.
Тоглоом наадгай нь хүүхдийн насны онцлогт тохирсон
байна
Насанд нь тохироогүй, тоглож чадахгүй тоглоом наадгай
хүүхдэдээ авч өгөх мэдээж утгагүй. Тэгэхээр Та дараах зүйлсийг анхаарна уу.
• 6 сар хүртэлх нялх хүүхдэд янз
бүрийн дуу авиа гаргадаг, шажигнадаг, хөдөлдөг тоглоом наадгайнууд, 6 сараас
дээш насныханд өнгөлөг, сэгсрэхэд дуу чимээ гардаг тоглоом наадгай, зөөлөн
хүүхэлдэй тохиромжтой. Хүүхдийн нас бага байх тутам тэдний тоглоом наадгайн
хэмжээ том байна. Учир нь нялх-бага хүүхэд бүх зүйлийг амандаа хийдэг. Мэдээж хурц
өнцөг, ирмэг, гох дэгээгүй байна.
• 2 нас хүртэлх хүүхдийг аль болох олон тоглоом наадгайгаар тоглуулах хэрэгтэй. Учир нь энэ үест тархины хөгжил зүйрлэшгүй хурдан (90%-д хүртэл) явагдаж байдаг. Тоглодоггүй хүүхдийн тархины хөгжил, идэвхтэй тоглогчоос сул байдаг байна.

• Хүүхдийн хөдөлгөөн тархины хөгжилд
нь нөлөөлдөг. Мөлхөж эхлэх үеэсээ хүүхэд машин, бөмбөг зэрэг тоглоом
наадгайгаар тоглож эхэлнэ. Хүүхэд хөлд орох үеэс хэрэглэх тоглоом наадгай нь
тэдний хөдөлгөөнийг дэмжсэн, хөдөлгөөнөө удирдан чиглүүлэхэд тус дэм болохуйц
байвал сайн. Жишээлбэл, дээр нь суугаад хөлөөрөө явдаг машин/амьтан, чирдэг,
түрдэг амьтад гэх мэт.
• Хоёроос гурван настангууд томчуудыг дуурайн тоглож эхэлнэ. Тэд ээж, аав, эмч зэрэг ойр орчныхоо хүмүүсийн зарим онцлог үг яриа, үйл хөдлөлийг дуурайн дүрсэлнэ. Тоглоомон гал тогоо, дэлгүүрийн вандан зэргийг хэрэглэнэ. Үүнийхээ тусламжтайгаар тэд орчноо илүү танин мэднэ. Мөн томхон өрж байгуулах модыг давхарлаж, зэрэгцүүлж тавьж тоглоно. Цөөн тооны өрж байгуулах материал, угсарч эвлүүлэх тоглоом наадгайгаар тоглоно. Сав, шүршүүр, хэв ашиглан элс, усаар тоглох дуртай байна.

• Дөрөв, таван настангуудын дүрслэн
бодохуй нэлээд хөгжсөн байна. Иймд тэд бэлэн тоглоом наадгайгаас гадна
байгалийн материал, багаж хэрэгсэл ашиглан тоглож чадна. Мөн “Айл гэр”,
“Дэлгүүр” гэх мэт сэдэвт тоглоомын материалуудыг ашиглан тоглох, өрж байгуулах,
эвлүүлж угсрах, гадаа талбайн тоглоом хэрэгсэл дээр тоглох, шагайгаар тоглох,
хөлөгт тоглоом, аман наадмаар тоглох зэргээр тоглоомынх нь нэр төрөл, хүрээ
өргөжнө
No comments:
Post a Comment