Tuesday, April 5, 2016

Эртний дорно дахины ёс зүй




Эртний өрнө дорно дахины орнууд болох эртний Энэтхэг, Хятад, Грекийн нийгэм соёлын байдал нь философи үүсэх үндэс болсон гэж үздэг. Сэтгэхүй өөрөө философи биш, философи нь ертөнцийг үзэх үзлийн сэтгэхүй буюу ертөнцийг үзэх үзлээ ургуулан бодох сэтгэлгээ юм. Хэрвээ ингэж үзвэл ертөнцийг үзэх үзлийн сэтгэлгээнд ёс суртахууны шинж чанар (ертөнцөд хүний эзлэх байр суурь, хүний амьдралын утга учир г.м) агуулагдах ёстой. Ийм учраас эртний философи нь өөтөө ёс суртахууны сэтгэлгээг агуулж байсан гэж үзэж болно.
Өрнө, дорнын философийн өвөрмөц онцлогийг илэрхийлдэг шалтгаан нөхцөл нь янз бүр байдаг. Тухайлбал, үйлдвэрлэлийн аргын ялгаа, ард түмний үндэсний болон сэтгэл зүйн онцлог, философи үзлийг бий болгож байсан өвөрмөц элементүүдийн онцлог байдал зэрэг болно. Дорнодод эртний Грек шиг сонгодог хэлбэрээрээ хөгжөөгүй ч эртний соёлын уламжлал илүү түлхүү хөгжсөн байдаг. Харин Хятдад ёс суртахууны ухамсар нь зан заншилтайгаа илүү холбогддог бол Энэтхэгт шашин нь домгийн үзэлтэйгээ илүү ньгт байдаг.
Эртний Дорно дахины ёс зүй нь их сонирхолтой, бүрэн төгс судлагдаагүй, зарим талаар тайлагдашгүй, өвөрмөц боловч ёс суртахууны сургаал нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй, үнэ цэнэтэй хэвээр байгаа нь зайлшгүй судалбал зохих объект болохыг харуулж байгаа юм. Эртний Дорно дахинд ёс зүйн тухай биш, ёс суртахууны тухай философи сэтгэлгээг бүрдүүлдгээрээ Грекийнхнээс ялгаатай гэж зарим судлаачид үздэг.
Эртний Энэтхэгийн ёс зүй
Эртний Энэтхэгт философи сэтгэлгээ үүссэн нөхцөл байдал нь түүхийн урт удаан хугацааны явцад олон зууны турш бүрэлдэн бий болсон гэдгийг онцлон анхаарах ёстой. Түүнээс гадна Энэтхэгийн ихэнх соёлын дурсгалуудийн бий болсон он дараалал нь тодорхойгүй байдгаараа онцлогтой. Судлаачид Энэтхэгийн ёс зүйн үүсэл, түүний үечлэлийг цаг хугацааны хувьд харилцан адилгүй бичдэг. Гэвч ихэнх судлаач МЭӨ YI-Y зууны үеэс эхлэн философи ёс зүйн үзэл нилээд идэвхитэй үүсэн хөгжиж эхэлсэн байна.
Эртний Энэтхэгийн  соёл иргэншлийн онцлог нь соёлын уламжлалын тасралтгүй байдал, бусад ямар ч соёлтой хутгалдаагүй байсан явдал юм. Энэ нь уламжлалынхаа үндсэн дээр бие даан хөгжих боломжийг бий болгосон.
Ведийн ёс зүй
Эртний энэтхэгийн анхны эх сурвалж бичгүүдийн нэг нь алдарт ВЕД (МЭӨ II-I) юм. Веда гэдэг нь санскритийн дээд мэдлэг, хутагт ном, дээд мэргэн гэсэн утгатай шашдир буюу судар бичиг юм. энэхүү шаштир нь тухайн үеийнхээ мэдлэгийн толь буюу эх сурвалж нь болж байв.  Веда нь уран зохиол, яруу найраг, ид шид, сүлд дуулал, философи, ёс суртахууны хүрээг хамарсан олон судруудаас бүрддэг. Ведийн бэлэгдлийг тайлах, түүнийг илүү тодотгох зорилгоор Самхит, Брахман, Араньяки, Упанишад зэрэг тайлбар судрууд нь бичигдсэн байдаг.Ведэд хамгийн дээдлэн хүндлэгддэг зүйл нь оюун санаа. Ведийн үеийн төлөөлөгч Праджанагийн үзлээр “бүх муу зуршлаасаа салж, муу юм бодохгүй, өөрийгөө хянаж, дотоод ухамсраасаа ангижирч чадсан хүн л жинхэнэ атаман-брахман болж чадна. Энэ бол бурхны зам бөгөөд ингэж чадаагүй бол кармын замд орж сансарын зовлонт ертөнцөд мөнх байдаг.” Гэжээ.
Энэхүү сургаалийн утга нь хүн энэ насаа тэвчээртэй, хоргүй өнгөрөөж дараах амьдралдаа сүнсээ цэвэр ариунаар нь авч очих, хүний ёсноос гажихгүй байхад хүмүүсийг сургах явдал.
Ведийн ёс суртахууны зорилго нь “Долоон нүгэл хилэнц”  болох дасал болсон муу дадал зуршлаасаа \архидах, хүүхэн эргүүлэх, ан хийх, зодолдох, хараал хэлэх, мөрийтэй тоглох, хулгай хийх\ чөлөөлөгдөж өөрийгөө цэвэрлэх явдал юм.
Хэн энэ бүхнийг ойлгож ухаарна тэр тэр хэзээд цэвэр ариун байж түүнд хүрнэ. Оюун ухаан бол ёс суртахууны сайн сайхныг сонгох шалгуур. Оюун ухаан гэдэг бол худал хүсэл эрмэлзлэлийг ялж, сайн үйлтэй холбож өгдөг. Учир нь “тэнэг зан авир, тайван биш, нямбай биш байдлаасаа салж чадахгүй бол бохирлогдсон оюун ухаанаар, тэр ч бүү хэл тэнин мэдэхүйн тусламжтайгаар ч түүнд хүрч чадахгүй” гэжээ.
Йогийн ёс зүй
Йогийн ёс зүйн зорилго нь биеийн болон сэтгэхүйн дасгалуудын тусламжтайгаар хүний оюун санааг муу зуршлаас чөлөөлх явдал юм. Тэдний үзлээр амьдрал олон янз байдаг нь оюун ухаан булингартсаны уршиг гэдэг. Үүнээс болж худал хуурмаг, муу муухай юм болгон бий болдог. Аливаа юмыг бодлогогүйгээр хүлээн авдгаас оюун ухааны төөрөгдөлд ордог. Үүнээс болж тайван байдал алдагдаж, сэтгэл санааны хямралд ордог. Сэтгэл санааны хямрал, муу зан үйлээс чөлөөлөгдөх гол арга зам нь оюун ухаанаа цэвэрлэх явдал.
Жайнизмын ёс зүй.
Жайнизмын ёс суртахууны сургаалийн зорилго нь: материаллаг ертөнцийн бүх дарамтнаас сэтгэлийг чөлөөлж, сэтгэлийн хараат байдлыг арилгаж, сэтгэлээ авран, чөлөөт сонголтыг хийх явдал юм. жайнистууд сэтгэлийг чөлөөлөх гол арга зам бол “мэдлэг” гэж үзсэн. Харанхуй бүдүүлэг байдал нь хэзээд зовлон үүсгэдэг. Иймээс мэдлэгийг олж авахын тулд багшийн ярьсныг судалж, багшийг хүндлэн, багшид итгэх хэрэгтэй. Ийнхүү сэтгэлээ чөлөөлөгдөхийг эрсэн хүний өмнө “авралын 3 эрдэнэ ” нээгддэг. Энэ нь зөв итгэл, зөв танин мэдэхүй, зөв зан суртахуун юм.
Буддизмын ёс зүй
\МЭӨ Y-IY\ зууны үед эртний Энэтхэг орноо үүссэн. Буддизмын ёс суртахууны зорилго нь орчлонгийн зовлонг тэвчиж, өөрийн дотоод сэтгэлийн муу бүхнийг арилгаж, зөв амьдарч, сэтгэлээ ариусган, энэрэнгүй нинжин сэтгэлтэй байж, хүсэл шуналаа тэвчиж, буяныг хураах явдал юм.  Буддизмын ёс суртахууны үндсэн ойлголтод зовлонгийн тухай сургаал, буян, нүглийн тухай ойлголт, нигүүлсэхүй, асрахуй, энэрэхүй сэтгэл, нисванисын таван хорыг тэвчих үзэл, үйлийн үрийн тухай сургаал зэрэг олон асуудлууд ордог. Зовлонгийн тухай сургаалдаа ёс суртахууны асуудлыг “хутагтын дөрвөн үнэн”ээр тайлбарлажээ.
Хутагтын дөрвөн үнэн:
-          Зовлон байдаг нь үнэн
-          Зовлонгийн шалтгаан нь үнэн
-          Зовлонг гэтлэх нь үнэн
-          Зовлон гэтлэх арга зам байдаг нь үнэн
Локоятийн ёс зүй
Локоятчууд ёс суртахууны сургаалдаа хүн сайхан амьдрахын тулд зорилготой байх хэрэгтэй. Энэ насандаа ганц л амьдрах учраас аз жаргалтай байх ёстой гэдгийг онцлон гаргасан. Хүний амьдралын зорилго гэвэл 1. Буянт үйл, 2. Эд баялаг, 3. Жаргал цэнгэл юм.эдгээр зорилтыг биелүүлэхдээ ёс зүйн дүрэм журмыг биелүүлэх, тэгэхдээ өөрийгөө хянахгүйгээр үүнийг биелүүлж болохгүй. Хэрвээ тэгвэл хүн амьтнаас ялгагдахгүй болно.
Бие махбодийг ханамжтай, сайхан болгодог зүйл амьдралд олон байдаг бол сэтгэлийг ариусгадаг зүйл нь ганцхан ёс суртахуун юм. сэтгэлийг ариусгаснаар хүн аз жаргалд хүрнэ гэжээ.
эртний Энэтхэгийн янз бүрийн урсгалуудын хооронд гатлашгүй ялгаа зааг байхгүй. Тэдний сургаал нь төрөлхийн зан суртахуунаас эхтэй хүний ухамсрын үнэлэмжийн анхны хэлбэргэж үздэг.

No comments: