Tuesday, April 5, 2016

Ёс зүйн үндсэн ойлголт




Бидний амьдран буй цэнхэр гараг шинжлэх ухааны тооцоогоор 4.5 тэрбум жилийн турш байгаль эхийн гараар бүтээгдэж , хүн төрөлхтөн хэдэн сая жилийн туршид бүрэлдэн тогтсон ажээ. Хүний оюун ухаан, сэтгэл зүрх , бие махбод нь макро ертөнцийн өчүүхэн жижиг загвар болохыг олон үеийн мэргэд тэмдэглэж ирсэн байдаг. Хүн байгалийн дээд бүтээл юм. Нөгөө талаасаа бусдын дунд амьдарч өөрийн " би " - гэ олдог нийгмийн үнэт бүтээгднхүүн. Байгаль нийгмийн хүндэт бүтээл болсон хүний амьдрал , өөрийнх нь оршихуй зан суртахуунаар нь тодорхойлогддог. Тийм учраас зан суртаахууны асуудал түүхийн аль ч цаг үед нийгмийн янз бүрийн анги бүлгийн анхаарлын төвд байсан төдийгүй эрдэмтэн мэргэд ч ямагт онцлон үзэж судлаж иржээ.
Зан суртахууны тухай мэдлэг судлал эртнээс үүсэж хөгжсөн байна. Зан суртахууныг судлах тусгай ухаан байх бөгөөд түүнийг ёс зүй гэдэг. ёс зүйн ухааныг олон улсын хэмжээкд ” Этика " гэж нэрлэж заншсан ажээ. ёс зүй гэдэг нь эртний Грекийн "еthos” гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь анх "хамтран амьдрах байр, аж төрөх " гэсэн утгатай байжээ. Хожим энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл , ёс заншил , зан суртахуун , зөн төлөв , сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгатай болж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болсон байна,
Эртний Грекийн их сэтгэгч Аристотель хүний зан аашинд ямар нэгэн өвөрмөц шинж байдгыг ажиглаад үүнийгээ " ethos” гэж томьёолсон ажээ. Энэ цагаас эхлэн хүн төрөлхтөний соёлд нэгэн шинэ нэр томьёо бий болсон. Аристотель "Этос " гэдгээр нь эр зориг , үнэнч шудрага байдал , хүний мөс зэрэг хүний сайн чанарыг тэмдэглэж үүнийгээ оюун ухааны сайн үйлээс ялгээтэй авч үзсэн. Ийнхүү ёс зүйн сайн чанарууд гэдэг ойлгопт шинжлэх ухаанд бий болсэн байна. Эртний эримийн их сэтгэгч Цицером нь " Этик" нэр томьёог латин хэл рүү хөрвүүлэхдээ " morolise- ёс суртахуунлаг гэж томьёолсон байдаг. Нийгмийн хөгжлийн явцад " этика” ," мароль” гэдэг нэр томьёо нь янз бүрийн утга агуулгаар баяжигдан " этика” буюу ёс зүйн мэдлэгийн бие даасан салбар болж мароль буюу ёс суртахуун нь тухайн мэдлэгийн салбар ухааны судлагдахуун болсон байна. Ийнхүү ёс зүй, ёс суртахуун хоёр нь анх нэгэн ижил утгатай байгаад хөгжлийн явцад бие биенээсээ ялгарах хоёр өөр ухагдахуун болжээ.
 Ёс зүй бол ёс суртахууны тухай ухаан юм. Гэхдээ ёс зүйг ёс суртахууныг судалдаг ухаан буюу хүний зөв амьдралын тухай ухаан, хүний мэдлэг оюуны салбар гэж үзэж болох юм. Ёс зүй юу судалдаг вэ? яагаад ийм ухаан үүсч хөгжих хэрэгцээ шаардлага гарав? Гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирнэ.
Хүн бусдын дунд аж төрөхдөө биеэ хэрхэн авч явахыг мөрдлөгө болгосон дүрэм гуримтай байхаас өөр аргагүй байдаг. Нийгэмд тийм дүрэм, горим үгүй бол нийгэм оршин тогтнох бололцоогүй. Нийгэмд хүмүүс биеэ авч талаар олон хэм хэмжээнүүд үйлчилдэг тухайлбал, хууль эрх зүйн хэм хэмжээ: ёс суртахууны хэм хэмжээ : соёл зан заншлын хэм хэмжээ : гоо зүйн хэм хэмжээ : шашны хэм хэмжээ гээд олон арван дүрэм, горим үйлчилдэг байна. Хүний хамтын амьдралын энэхүү олон дүрэм, горим дотроос нийгэмд гүйцэтгэх үүрэг , байр сууриараа ёс зүйн хэм хэмжээ онцгой ялгардаг. Учир нь ёс зүй бол хүний зөв' амьдралын тухай ухаан юм. Тийм ч учраас нийгмийн амьдралын бүх салбар хүрээн дахь үйл ажиллагаа хүний хутын үнэт зүйлс ч ёс суртахууны хэм хэмжээнээс ангид байдаггүй. Ёс зүй гэдэг бол хүмүүс бид өөр бусад болон өөрөө өөртөө хэрхэн хандаж биеэ авч явахыг системтээгээр судлах, мөн түүнчлэн хүмүүсийн ямар зан чанар ба харилцааны ямар хэв маяг эрхэм сайн бөгөөд үлгэр дууриалал болох ямар нь муу муухай бөгөөд буруу шаан шүүмжлэж засч залруулж байвал зохихыг судлаж тодорхойлдог ухаан юм.
Ёс зүйн судлах зүйл нь хүний зан суртахууны гарал үүсэл, хөгжлийн зүй тогтол, мөн чанар, үүрэг, ёс суртахууны хэм хэмжээ , зарчим үндсэн ухагдахуун зэрэг болно. Ёс зүйн харилцааны нийтлэг зарчим , дүрэм, хэм хэмжээг авч үзэхээс гадна бас хувь тохиолдлыг судалдаг .
Ёс зүй нь ёс суртахууныг судалдаг төдийгүй ёс суртахууны ойлголтуудыг тайлбарлах явдлыг гол зорилго болгодог. Ёс зүйн үндсэн үүрэг нь нийгмийн зан суртахууныг судлаж, зан суртахууны хэмжээ хязгаарыг өргөтгөж хуучирсан хэм хэмжээний оронд шинэ, илүү бодит хэм жээг боловсруулж олон нийтэд санал болгон дэвшүүлэхэд оршино.

Ёс суртахуун ба түүний хэм хэмжээ
Ёс суртахуун нь нийгмийн амьдралын олон талт үзэгдлийг тусгасан ухагдахуун юм. ёс суртахууны ухагдахуунд юуны өмнө хэм хэмжээ буюу хүнээс нийгэм хамт олон, бие биетэйгээ харьцах харьцааг тодорхойлогч аль нэг илэрхий шаардлагууд болох зан үйлийн дүрэм горим багтана. Аль ч нийгэм өөрийн гэсэн үзэл санааг гүйцэлдүүлэхийг зорилгоо болгодог, энэхүү үзэл санаа хүмүүсийн оюун санаанд нөлөөлж тухайн нийгэмд аж төрөх ёс суртахууны хэм хэмжээг бий болгож өгдөг.
Ёс суртахууны хэм хэмжээ нь хүний үйл ажиллагаанд юу сайн, юу мууг зааж өгнө. Үүнгүйгээр нийгэм оршин топнох аргагүй. Биеэ авч явах энэ хэм хэмжээ нь гэр бүл, үндэстэн ястны уламжлал, шашны номлолд батжин биелдэг бөгөөд төрд хамгийн чухал нь эрхийн хэм хэмжээ болон тусгагддаг.
Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн зайлшгүй шаардлага, анги бүлэг, хамт олон, гэр бүл, хувь хүний ашиг сонирхол, тэдний харилцааг зүй зохистой, эмх журамтай, үнэ цэнэтэй болгон “хуульчлан захирамжилсан” маяггайгаар тусгасан зан суртахууны цогцос юм. Ёс суртахууны хэм хэмжээ нь “Ингэвэл зөв, тэгвэл буруу”, “Хулгай бүү хий”, “Худал бүү ярь”, “Шударга бай”... гэхчлэн хүний биеэ авч явах ёсыг захирамжлан тогтоосон шинжтэй ёс суртахууны хууль юм. Хүн хүний нийгэмд зөв амьдрахын тулд нийгмийн даган мөрдврл зохих дүрэм, горим, ёс суртахууны үндэслэл сайтай нотолгоо нь хүмүүсийн хамтын амьдралыг баялаг, хоорондоо илүү зохицож чадахаар бузар булайгаас чөлөөтэй болгож чадах тэрхүү чанар байхад л чиглэгдэх ёстой.
Ёс суртахууны хэм хэмжээ тохиолдлоор гэнэт бий болдоггүй. Энэ нь хүн төрөлхтний олон үеийн турш хуримтлагдсан ёс суртахууны хамгийн шилдэг сайны нь эзэмших замаар бүрэлдэн тогтдог. Тийм ч учраас олон зууны турш хэвщин зуршиж, яваандаа хүмүүсийн зан суртахууны нэгэн хэмжүүр болсон ёс дэглэмийг хүндэтгэн, түүний дагуу бие сэтгэл, оюунаа авч явж сурвал ёс зүйтэй хүн тэр мөн. Энэ нь өнгөрсөн цаг үед таарч тохирч байсан рдоойтохирохоо больсон, эсвэл нийгмийн дээд ангийн ашиг сонирхолд нийцүүлэн зохиосон ёс суртахууньГүг дуугүй өвлөн авч даган мөрд гэсэн үг биш ээ. Тийм ч учраас ёс суртахууны хэм хэмжээ түүний утга агуулга нь байнга шинэчлэгдэн баяжиж байх зүй тогтолтой гэсэн үг. Ёс суртахууны сургаал нь өөрөө дэвшилтэт шинжлэх ухаан дээр тулгуурлах ёстой.
Ёс зүй нь нийгмийн ямар ч нөхцөлд хэм хэмжээний байдалтайгаар оршиж байдаг. Юм бүхэнд өөрийн хэм хэмжээ бий. Тэр бүхнийг таньж мэдэж, эзэмших нь нэн чухал. Үзэл санааны хувьд бнтгий төөрөлд. Эрүүл саруул ухаан бодлоо битгий үгүйсгэ. Үйл хэргээ хянаж бай. Идэж уух, өмсөж зүүх, инээж наргих, уурлаж хорсох, уйлж гуних, хайрлаж дурлах, үнсэж тэврэлдэхэд ч ... өөрийн тодорхой хэм хэмжээ бий. Юуг ч битгий илүүдүүл. Юуг ч бүү дутаа. Хэм хэмжээг барь. Аливаа зүйлмйн хэмжээ хэтэрвэл эргээд хор болно. Энэ бол ёс суртахууны хэм хэмжээний зарчим юм.

Ёс суртахууны хэм хэмжээ нь дараах үндсэн онцлогтой:
Ёс суртахууны хэм хэмжээ нь зүгээр хэн нэгний зохиочихсон зүйл биш цаана нь ямар нэгэн гүн гүнзгий үндэслэгээ агуулагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл ёс суртахууны хэм хэмжээ нь хүний бие сэтгэцийг дарангуйлсан дарангуйлал биш, зөвхөн муу муухайг зайлуулаад зогсохгүй амьдрал, амьдралын баяр баясгаланг хамгаалан үлдээж түүнийг улам хүчтэй дэлгэрүүлж, хувь хүний болон нийгмиин амьдралд өөдрөг нөлөө үзүүлэхүйц байх хэрэгтэй гэсэн үг.
                Зарим нэгэн онцгой нөхцөлд мөнөөх ёс суртахууны хэм хэмжээнүүд зөрчилдөж, тодорхой нөхцөл байдалд нэг нь нөгөөгөө үгүйсгэж болно..
               Амьдралд урьдчилан тодорхойлохын аргагүй олон янзын нөхцөл байдал үүсч байдаг учраас тэр бүрт тохирсон ёс суртахууны хэм хэмжээг тогтоохын аргагүй. Нэгэнд нь сайн гэгдэх үйл нөгөө хүний хувьд муу байх жишээтэй.
               Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн бусад хэм хэмжээнүүдээс нэг талаар бие даасан байдалтай оршдог ч, нөгөө талаараа харилцан шүтэлцэж байдаг. Тухайлбал: хууль, ёс суртахуун хоёр хоёулаа нийгэм дэх ёс заншил, туршлагын үр дүн болж гарч ирсэн.
                Гоо зүй болон ёс суртахууны хэм хэмжээнүүд бие биеэс ялгаатай өвөрмөц онцлогтой ч харилцан нөхцөлдөж байдаг. Ёс суртахууны илрэлээр гарч байгаа үзэгдэл нь гоо зүйн хувьд сөрөг байдлыг илэрхийлж болно. Ёс зүйн хувьд зохистой зүйл гоо зүйн хувьд зохисгүй харагддаг. Гоо сайхны тухай ойлголт бол хүнд заяасан бие сэтгэл, оюун ухааны бүхэл бүтэн нэгдмэл цогц чанарын илрэл юм..
                Нийгмийн систем нь хүмүүжил, шинжлэх ухаан, соёл, үзэл суртал, оршин байгаа нийгмийн харилцааны хүрээн дэх ёс суртахуунаар дамжин хүнд нөлөөлдөг. Энэ утгаараа нийгэм нь хүн яаж амьдарвал зохих, юу хийх, яах, хүмүүс ямар үүрэг хүлээх зэргийг шаарддаг бөгөөд энэ нь ёс зүйн дүрэм журмууд болон иргэний эрх үүргийн тухай хуулиудад тусгалаа олсон байдаг. Ёс суртахууны хэм хэмжээг зөрчвөл нийгмийн зүгээс буруушаах, элэглэх, зэмлэх, сануулах, торгох зэрэг гол төлөв сахилгын шинжтэй хариуцлага хүлээлгэнэ. Ёс суртахууны харш үйлдлүүд нь бусдад хор хохирол учруулах хэмжээнд хүрвэл хуулийн хэм хэмжээг зөрчсөнд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, төрийн албан хаагч авлигал, хээл хахуулиас ангид ёс суртахуунтай байх ёстой ч эрх мэдлээ урвуулан ашиглаж авлигал хээл хахуульд өртвөл эрүүгийн хариуцлага хүлээх, тэр ч бүү хэл Хятад зэрэг зарим оронд цаазаар авах ялтай байдаг. Худлаа ярих, уурлах, биеэ зохисгүй авч явах нь ёс суртахуунд харш боловч үйлдлээрээ бусдын эрх, эрх чөлөөг хөндвөл хуулийн хариуцлага хүлээлгэх жишээтэй.

Ёс суртахууны үнэлэмж баримжаалал

Ёс суртахуун бол зөвхөн хүмүүст тавьдаг тодорхой буюу нийтлэг шаардлагыг өөртөө багтаагаад зогсохгүй ёс суртахууны дээд эрмэлзлэл өөрөөр хэлбэл хүн хамгийн ач тустай нандин зүйл гэж үзээд түүнд тэмүүлэн' эрмэлзэж байдаг ёс суртахууны үйлийн төрх загварыг хамарч байдаг. ёс суртахууны үнэлэмж - баримжаалал гэдэг нь зан суртахуунд нандигнах ач холбогдолтой үнэ цэнэ, чиглэл, зорилго, баримжаалал, мэдрэмж, үзэл санаа юм. Тухайн хүний ёс суртахууны төвшин нь өөрийн зан харьцаандаа, амьдралдаа, үйл ажиллагаандаа хэр зэрэг үнэлэмж баримжаалалтай байгаа эсэхээр хэмжигддэг. Ёс суртахууны үзэл санаа, төсөөлөл, чин эрмэлзэл нь бие хүний ёс суртахууны төлөв төрх юм. Ёс суртахууны чин эрмэлзэлийг хүн өөртөө хэрхэн шингээж авч байгаа, ёс суртахуун, амьдрал, соёлын тухай түүний төсөөлөл хэр зэрэг гүн гүнзгий, олон талтай байдгаас шалтгаалан хувь хүний ёс суртахууны ертөнц баялаг, тод томруун аль эсвэл явцуу харанхуй байх болно.
Бие хүний ёс суртахууны ертөнцөд ёс суртахууны мэдрэхүй өөрөөр хэлбэл сайн ба муу, шударга ба шударга бус, нэр төр ба гутамшиг, нинжин сэтгэл ба цэвдэг сэтгэл ... зэргээс болдог сэтгэл хөдлөл тодорхой байр суурь эхэлдэг.
Хэрэв хүмүүсийг тодорхой үйлдэлд түлхэж өгдөггүйсэн бол ёс суртахууны хэм хэмжээ, зарчим, дээд эрмэлзэл хэнд ч хэрэггүй байхсан. Тийм түлхэцийг өдөөн гаргах явдал нь ёс суртахууны шаардлага, чин эрмэлзэлд үндэслэгдэж нөхцөлддөг ёс суртахууны үнэлэлт ба өөрөө өөрийгөө үнэлж, үндэслэлтэй салшгүй холбоотой байдаг. Чухамхүү тэр үнэлэлт нь ёс суртахууныг бодит ач холбогдолтой, амьд болгож өгнө.
Ёс суртахууны үнэлэлт нь нийгмийн анги бүлэг, хамт олон, гэр бүл, бие хүний зан төлөв, зан үйлдлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлж тэр нь ёс суртахууны зарчим, хэм хэмжээ, дээд эрмэлзэлд тохирч буй эсэхийг илэрхийлдэг. Үнэлэлт нь ёс суртахууныг нийгмийн зүгээс хүний төлөв байдлыг хянах чухал , зэвсэг болгодог.
Өөрийн үнэлэлт бол хувь хүн өөрийн зан төлөв^ өөрийн үйлдэл, сэдэлтийн үнэ цэнийг өөрөө бие даан шүүн тунгаах явдал юм. Магадгүй хүмүүс бид цаг үргэлж бусдыг таньж мэдэх, тэдний алдааг олж харах, шүүмжлэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэдий хэрийг өөрийн төлөө зарцуулдаг вэ? Бид өөрөө өөрийгөө хэр мэддэг бол? Өөрийнхөө сул тал, алдаа дутагдлаа мэддэг үү? Өөрийн сайн давуу талаа хэр мэддэг вэ? Хэзээ ч юм бэ бид эдгээр асуултыг өөртөө тавьж байв уу? Хүнд хичнээн сайн чанар байна төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харин түүнтэйгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутан болдог. Хүн өөрийгөө байнга шинжиж өөрийг тань тусгаж байгаа гайхамшигт толь болох хүрээлэн буй хүмүүсийг гярхай ажиглаж, түүнД өөрийгөө тольдож өөрийгөө тэдний суреан, хийсэн бүтээсэн бүхэнтэй харьцуулан жишиж өөрийн алдаа дутагдал, сул талаа илрүүлэх, шүүмжлэх, түүнийг засах зэргээр өөрөө өөртөө үнэлэлт өгч, өөрөө өөртэйгөө ажиллах хэрэгтэй.
Аливаа хүн өөрийн зан суртахуун болон амьдралынхаа хэв шинжид ёс суртахууны үүднээс ямагт үнэлэлт өгч өөрийн амьдрал үйлээ хөтлөн авч явж чаддаг байвал ёс суртахууны хууль ялан мандаж буй нь тэр.

Ёс суртахууны үүрэг

Ёс суртахуун төлөвших, соёлын болон нийгмийн ухамсрын харьцангуй бие даасан салбар болж хөгжих явцад ёс суртахууны нийгмийн үүргүүд бий болсон. Тухайлбал,
                Үнэлэмжийн
                Танин мэдэхүйн
                Ертөнцийг үзэх үзлийн
                Хүмүүжүүлэх
                Зохицуулах г.м.
Эдгээр ёс суртахууны үүргүүд нь өөр өөрийн онцлогтой. Үүнд:
Ёс суртахууны үнэлэмжийн үүрэг. Энэ нь ёс суртахууны, суурь үүрэг гэж үзэж болно. Гэвч үнэлэмжийн үүрэг нь зөвхөн ёс суртахуунд төдийгүй урлаг, шашин, эрх, улс төрийн бодлого зэрэг нийгмийн ухамсрын бусад хэлбэрүүдэд нэгэн адил бий. Тэгвэл ёс суртахууны үнэлэмжийн үүрэг нь нийгмийн ухамсрын бусад хэлбэрүүдээс юугаараа ялгаатай вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Юуны өмнө, үнэлэмжийн сайн муу, шудрага ёс, хүлээсэн үүрэг, нинжин сэтгэл г.м ёс суртахууны ухамсрын тусгай ойлголтуудаар дамжин илэрдэг бөгөөд ёс суртахууны ухамсарт байгааг байвал зохихтой харьцуулдаг.
Ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг. Ёс суртахууны танин мэдэхүй нь нийгмийн бодит байдал мөн нийгмийн тодорхой орчинд оршин буй ёс суртахууны үнэлэмж, зан байдлын хэм хэмжээнд хандсан хоёр чиглэлтэй. Нэгдэх чиглэл нь нийгмийн болон хувь хүний ёс суртахууны ухамсрыг хамарч байхад хоёрдох нь зөвхөн хувийн ухамсрыг хамардаг.
Ёс суртахууны танин мэдэхүй нь ердийн ба онолын хоёр түвшинд хэрэгждэг. Танин мэдэхүйн ердийн түвшинд бодит байдлын тухай өрөесгөл, өнгец, системчлэгдээгүй мэдлэг, субъектив үнэлэлт зонхилж байдаг бол онолын түвшин нь бодит байдлыг эмхэлж, цэгцэрсэн мэдлэгээр, объективаар үнэлэх бололцоо олгодог. Ёс суртахууны онолын танин мэдэхүйн онцгой хэлбэр бол ёс зүйн танин мэдэхүй мөн. Ёс зүй нь олон түмний ёс суртахууны ухамсрын төлөвшил, хөгжилд зонхилох нөлөө үзүүлж ёс суртахууны хөгжлийн зүй тогтлыг нээн харуулдаг. Ёс суртахуун нь нийгмийн ахуйг: хумүүсийн зан байдалд тавих шаардлага, ёс суртахууны үнэт чанарын мэдрэмж болон хувь хүний шинж, ёс суртахууны шалгуур зэрэг хэлбэрүүдээр тусгадаг.
Ёс суртахууны ертөнцийг үзэх үүрэг. Өмнө бидний тэмдэглэснээр ёс суртахууныг жирийн хэм хэмжээ болгож болохгүй. Харин эдгээр хэм хэмжээг үндэслэх ёстой. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны ухамсар -ь ёс суртахууны үнэлэмжид хамааралтай гэж үзвзл ийм асуудлыг шийдвэрлэхийн тулд ертөнцөд хүний эзлэх байр суурийг тодруулах чь чухал. Тэгвэл ертөнцийн тухай ямар нэгэн төсөөлөлтөй байж, өөрөөр хэлбэл, ерөнцөд хүний эзлэх байр суурь, амьдралын зорилго, амьдралын утга учир гэх мэт хүн олон нийгмийн харилцааны зүй тогтлыг танин мэдэж байж л тодруулж чадна.
Ёс суртахууны хүмүүжүүлэх үүрэг. Ёс суртахууны гол зорилго бол юуны өмнө нийгмийн ёс суртахууны шаардлагыг хүн нэг бүрийн хувийн ёс суртахууны үнэт зүйл болгох, өөрөөр хэлбэл, хүн бүр ёс суртахууны үнэт зүйлсийг өөртөө бий болгоход оршино. Иймээс ёс суртахууны хүмүүжүүлэх үүрэг нь ес суртахууны нэг гол үүрэг юм. Хүмүүжүүлэх, тэгэхдээ тасралтгүй, нилээд эрчимтэй, зорилго чиглэлтэй хүмүүжүүлэх үйл явцгүй бол бие хүн бүрэлдэн бий болохгүй.
Ёс суртахууны хүмүүжилд зан суртахууны хүмүүжил голлох үүрэгтэй бөгөөд тэр нь бие хүний оюун санааны гол тулгуур юм гэдгийг онцлон үзвэл зохино. Бие хүний зан суртахууны хүмүүжил, ёс суртахууны төлөвшил хоёр нь зорилгоороо ижил. Энэ хоёр үйл явц нь ёс суртахууны хүнлэг зарчим, хэм хэмжээ, эрхэм дээд зорилгыг эзэмших явдлыг хангах, өөрөөр хэлбэл, бие хүнийг ёс суртахуунаар хүмүүжүүлэх нэг зорилготой юм. Гэвч энэ зорилгыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь ялгаатай. Зан суртахууны хүмүүжил нь нэг талаас, гэр бүл, нийгмийн орчин, амьдралын бүх хэвшил, амьдрал үйл ажиллагааны бүх талын нөлөө, нөгөө талаас, ёс суртахууны ухамсарын үр дүнд хэрэгждэг.
 Ёс суртахууны хүмүүжлийн систөм нь:
                хүмүүст өөрийн үйлдлийг нийгмийн эрх ашигтай зохицуулах нь зайлшгүй болохыг ухамсарлуулах,
                хүмүүсийг ёс суртахууны хэм хэмжээтэй танилцуулах,
                ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх,

Ёс суртахууны зохицуулах үүрэг. Энэ нь бусад бүх үүргийн өвөрмөц синтез юм. Хэдийгээр хүний үйлдэл, үйл ажиллагаа, нийгмийн харилцааг ёс суртахуун зохицуулдаг ч эрх зүй, шашин, урлаг зэрэг нийгмийн ухамсарын бусад хэлбэрүүд зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ёс суртахууны зохицуулах үүргийн зорилго нь эцсийн дүндээ хувь хүний санаа бодол, үйл явдлыг зөв чиглүүлэхэд ухамсарыг нь төлөвшүүлэхэд оршино.

No comments: