Tuesday, March 29, 2016

Социометрийн судалгаа авах аргачлал

Судалгааны зорилго:
Тухайн гишүүдийн анги хамт олны дотор эзэлж буй байр суурь болон бүлгийн бүтцийг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн:
1.Чи ангийнхаа сурагчдаас хэнтэй чөлөөт цагаа байнга өнгөрөөхийг хүсдэг вэ?
2. Золгүй явдал тохиолдвол чи хэнээс тусламж авахаар түрүүлж хандах вэ? Гэсэн асуултыг урьдчилан бэлтгэж судалгаанд орох хүүхдийн тоогоор хувилж олшруулсан байна.
Судалгаа явуулах заавар:
Туршигч , урьдчилан бэлтгэсэн дээрх асуултыг сурагчдад тараан өгч хариулах заавартай танилцуулна. Сурагч бүр асуултыг анхааралтай уншаад өөртэйгээ хамгийн дотно байдаг , сонгохыг хүсэж байгаа ангийнхаа 3 сурагчийн нэрийг өгөгдсөн хуудсан дээр дарааллуулан бичнэ. үүний дараа туршигч сурагчдын хариулт бүхий хуудсыг хураан авна.
Судалгааны үр дүнг боловсруулах:
1.Асуулт бүрийг тус тусад нь боловсруулна. Үүний тулд дараах хүснэгтийг бэлтгэсэн байх шаардлагатай. (хүснэгт ¹12, 13)
Хүснэгтийн зүүн гар талд судалгаанд оролцсон сурагчдын нэрсийн жагсаалтыг бичнэ. Хүснэгтийн баруун гар талын босоо багананд сурагчдын нэрсийн жагсаалтын харгалзах дугаарыг бичсэн байна. Сурагч бүрийн хийсэн сонголтуудыг босоо баганын харгалзах дугаарын тушаа доод талд 1 гэж тус тусад нь бичнэ. Сурагч бүр 3 сонголт хийсэн байна.
2. Сурагчдын нэрсийн жагсаалт бичсэн хүснэгтийн доод хэсэгт сурагч бүрийн авсан нийт сонголтын тоог бичнэ. Сурагчдын нэрсийг төлөөлж байгаа дугаарын доор бичигдсэн сонголтын тоог босоо багануудаар уруудуулан тоолж , сурагч бүрийн авсан сонголтын нийт тоог гаргана.
3. Сурагч бүрийн авсан сонголтын тоог үндэслэн түүний анги хамт олны дотор эзэлж буй байр суурийг дараах жишгийг харгалзан үнэлнэ.
Үнэлэх жишээ :
5-6 сонголт авсан бол манлайлагч
3-4 сонголт авсан бол нэр хүнд бүхий сурагч
1-2 сонголт авсан бол хамт олны талархал хүлээж буй сурагч
Огт сонгол аваагүй бол гадуурхагдаж буй сурагч гэж тоймлон үнэлнэ.
4. Сурагчдын харилцан сонголтын тоог үндэслэн тухайн хамт олны доторх бичил бүлгийг тодруулж болно. Жишээлбэл дээрх судалгааны дүнгээс үзэхэд тухайн ангид 6 бичил бүлэг байгааг харах боломжтой.
5. Дээрх судалгааны үр дүнд тулгуурлан хамт олны харьцаа нэгдэл нягтралыг бэхжүүлэх , гишүүдийн байр суурийг бэхжүүлэх арга замын талаар өөрийн санал дүгнэлтийг бичнэ.

No comments: