Tuesday, April 5, 2016

Багшийн ёс зүй





Аль ч мэргэжилд тавигддаг ёс зүйн шаардлага нь багшийн мэргэжилд ч мөн адил тавигдана. Шударга үнэн , хайр сэтгэл , зан суртхууны харш үйлтэй үл эвлэрэх , хамтын зорилгын төлөө хамтдаа тэмүүлэх , сайн сайхан хүсэл мөрёөдөл , түүндээ хүрэх бүтээлч чадвар , үүрэг хариуцлагаа ухамсарлах , нэр төртэй амьдрахын утга учир , өөрийгөө ялах чин хүсэл зориг , тэсвэр тэвчээр , нинжин сэтгэл зэрэг зан суртахууны үнэ чанарыг сургууль нь багш , сурагчдад бий болгох орчин нөхцлийг бүрдүүлж чадсан цагт сая ёс суртахууны шаадлага нь ёс зүйн практик болж хувирна.

Ёс суртахууны шаардлага нь сургуулийн амьдралд ёс зүйн практик болж байдаг. Багшийн ёс суртахууны асуудал яригдахад суралцагчдын зан суртахууны төлөвшлийн асуудал давхар яригддаг учир , багш мэргэжил өөрөө өвөрмөц онцлогтой , асар их хариуцлагатай мэргэжил гэдэг нь харагдаж байна. Мэдээж бүх л мэргэжлийн ёс суртахууны төлөвшилт нийгмийн үнэлэмжинд нөлөөлдөг нь тодорхой , гэхдээ багшийн мэргэжил шиг шууд утгаараа харилцагчиддаа нөлөөлж, үр дагавар нь тусч байдаг мэргэжил тэр бүр ховор. Тийм ч учраас багшийн ёс суртахууны шаардлага, зарчмуудын тухай ярихад суралцагчдын хүмүүжил төлөвшилтййн нөлөө давхар яригдах болно.

Багшийн мэргэжил бол нийгэмд хамгийн ойр мэргэжил бөгөөд ёс суртахууны чанарыг их шаарддаг мэргэжил юм. Багшийн ёс суртахууны үйл ажиллагаа нь сурагчдын төлөвшлөөр хэмжигдцэг. Сургуулийн хүрээнд бий болдог ёс суртахууны хүмүүжил нь багшийн зорилготой үйл ажиллагаа болон ажил мэргэжлийн хамт олон, гэр бүл, нийгмийн бүлгүүд үйл ажиллагааны нэгдэлтэй байж чадсанаар хэрэгждэг цогц ойлголт юм.

Орчин үед багшийн үйл ажиллагаанд тавигдаж буй шаардлага нь:
-Багшийн өдөр тутамд шийдэх суурь асуудал бол өөрөө бүтээлч шинэлэг сэтгэлгээнд тулгуурласан ажлын арга барилтай, өдөр тутам танин мэдэхүй, бүтээлч “үйл” эрхэлдэг болж хэвших явдал болж байна. Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа зайлшгүй танин мэдэхүйн бүтээлч, тасралтгүй үйлийн “бүтээгдэхүүн”, багщ өөрөө түүний субъект байхаас хөгжил хөдөлгөөн эхээ авч байдаг.

-Сургалтын үед багш заавал “хөтөч” суралцагч иъ заавал “хөтлөгдөгч” байх албагүй. Тийм ч учраас багш өөрөө сургалтын явцад хамтран суралцагч, хөгжигч байх,
нөгөө талаас сурагчдын бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, өөрийгөө болон хамт суралцагчиддаа “хөтлөгч” нь байх боломжийг олгох чадварт суралцах нь чухал.
-Багш хүн бусдын бичсэн, сэдсэн зүйлийг шавь нартаа дамжуулдаг, хичээлээ хуулбарлан дууриах аргаар заадаг хүн байж ерөөсөө таарахгүй.

-Багшийн сургах үйл ажиллагааны мөн чанар нь суралцагчдыг оюуны бүтээлч үйлд татан оруулах болон дасгах үндсэн зорилготой.

- Багшийн хувийн хөгжил, төлөвшлийн асуудлыг нэгдүгээрт тавьж шийддэг болбол өөр олон асуудал аяндаа алга болно. Энэ нь юуны өмнө багшийн өөрийн харилцаа, ёс суртахууныг хөгжүүлэхэд анхаарна гэсэн үг юм.

-Багшийн хүндтэй алдрыг хүссэн хүн болгонд биш, багшийн хэрэгцээ гарахаар -хэн нэгнийг гуйж багшлуулах байдлаар биш, гагцхүү багш хүний хувийн ажлын үзүүлэлт, бие хүний зан суртахууны ноён нурууны шалгуурыг хангасан хүнд л олгодог хатуу журамд шилжих нь багшийн ажилд тавигдаж буй бас нэгэн шаардлага юм.

-Багшийн өөрийнх нь оюун ухаан, мэдрэмж ухаарлын түвшин тэгшрэн тэгширсээр тодорхой заагт хүрсэн байх нь чухал.

-Сургалтыг өөд татах анхдагч үндэс нь багшийн ажилд хувь хүнийхээ танин мэдэхүйн туршлага, ухаарал, увидасын түвшингээр сайтар бэлтгэгдсэн хүмүүсийг сонгОй олж ажиллуулах, тэр хэмжээнд ойртсон хүмүүсийг дэмжих нь чухал.

-Боловсролын байгуулагуудын одоогийн тогтолцоо үиэндээ багшийн мэргэжлийн ажлыг хамтын хөдөлмөрийн хэлбэр гэдэг явцуу шалгуураар үнэлэх чиглэлтэй байгааг өөрчлөх шаардлагатай.

-Багш нар харилцааны ур чадвар эзэмших, бусадтай хамтран ажиллах эв дүйтэй байх нь их чухал. Уян хатан, нөхцөл байдалд тохируулан харилцаж чаддаг харилцагч байх зэрэг шаардлагууд тавигдаж байна.

Багшийн ажилд тавигдаж буй дээрх шаардлагуудаас багшийн ёс Суртахууны зарчмууд урган гарна. Багш , сурган хүмүүжүүлэгч нь хүн төрөлхтний үнэт зүйлс болсон ёс суртахууны ерөнхий зарчмуудыг үйл ажиллагааныхаа мөрдлөг болгохын зэрэгцээ ажил
мэргэжлийн онцлогтой холбоотой нэн тэргүүнд баримталбал зохих ёс суртахууны зарчмуудыг даган мөрдөх үүрэгтэй. Үүнд :
Нэг. Хүнлэг энэрэнгүй үзэл. Багш хүн , хүн төрөлхтний ирээдүйг дархлагчдын хүмүүжил төлөвшилтөнд үлэмж нөлөөлж байдаг гэдэг утгаараа хүүхдийн зүй ёсны аз жаргал , баяр баясгаланг хамгаалах хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Баяр баясгалан , аз жаргал , амьдралын баяр жаргал нь хүүхдийг хүмүүжилтэй , зан суртахууны зөв төлөвшилтэй болгодог. Жаргал хүний зан суртахууныг ариусгадаг гэдэг үг ч бий. Багш өөрөө өөдрөг сэтгэлтэй , амьдралын сайн сайханд итгэдэг , амьдралаас муу муухайг нь бус гэрэлтэй гэгээтэй талыг нь түрүүлж олж харж чаддаг байж бусдын зүрх сэтгэлийг сайн сайханд хөтлөж чадна. Миний сурагчид надаас “Багшаа! Амьдрал дандаа таны ярьдаг шиг ийм сайхан байдаг болов уу?” хэмээн асуудаг байсан. Ямартаа ч амьдралд итгэх их итгэлтэй, амьдралын баяр жаргал, сайн сайхны нь түрүүлж харж чаддаг, муу муухайтай нь эвлэршгүй тэмцдаг зан суртахуунтай хүмүүс болцгоож өөрсдийнхөө амьдралыг дархалж., итгэж найаж , хийж бүтээж яваад нь баярладаг. Багш хүн шавь нарынхаа зүрх сэтгэлд гал ноцоогч байх ёстой. Итгэл найдварын бамбар нь байх ёстой. Баяр жаргал , сайн сайхан., гэрэл гэгээтэй зүйлийг бэлэглэгч нь байх ёстой. Зүрх сэтгэлд нь шжргалсан уйгашуу , гомдол , шаналалыг сугалан авч амар тайван , амьдралыг баяр жаргалыг өгөх хүчтэй байх хэрэгэй. Үүний тулд нинжин сэтгэл , энэрэнгүй үзэл , хүнлэг зан , өөдрөг сэтгэлийг л өөртөө суулгах хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй.

Хоёр. Багшийн үүрэг хариуцлагын мэдрэмж. Сурган хүмүүжүүлэх ёс зүйн нэг чухал тал нь үүрэг хариуцлага юм. Үүрэг хариуцлагын мэдрэмж бол ёс зүйн боловсролын тулгын чулуу. Хүний дотоод итгэл үнэмшил, түүний дотрр “тэгэх ёстой” гэдэг зөв хандлага нь ёс суртахууны хамгийн хариуцлагатай төлөв. Багш хүн шавиа зөв хүн болгодс төлөвшүүлнэ, амьдралд сургана гэдэг нь угтаа хүнийг үүрэг хариуцлагад сургаж буй хэрэг юм. Бусдыг хариуцлагад сургадаг хүн өөрөө хариуцлагатай байх ёстой. XIV Далай дам Данзанжамц “багш хүн бусдын удирдан залагчийн хувьд өөрийн буруу үйлдэл, зан төлөвийн төлөө хариуцлага хүлээнэ. Багшийн үлгэр дууриалгүй байдлийг дагаж дууриахгүй байх нь шавийн үүрэг билээ. Үүнийг зөрчивөл хоёулаа буруутай болно” хэмээжээ. Үнэхээр багшийн мэргэжлийн онцлог нь : багш сурагчдын аль аль нь хувь хүний хувьд эрдэм, мэдлэгийн ёс зүйн хэм хэмжээ, уламжлалыг төдийгүй бодгаль шинжүүдийн өвөрмөц онцлог. Хэв маяг, хэрэгцээг сургалтын явцад хангаж байдаг. Сургалтын явцад багш сурагчдад нийгмийн болон мэргэжлийн туршлага олгохоос гадна бие хүнийх нь утга учрыг бүрдүүлж байдаг. Сурган хүмүүжүүлэх харилцааны үр дүнд багшийн ч, суралцагчдын ч хувийн шинж чанарууд болох нэр хүнд, эрхэм чанар, хувь хүнийх нь үнэ цэнэ бүрэлдэж бас илэрч байдаг билээ. Багшийн ёс суртахууны үүрэг хариуцлага нь: Багш өөрийн мэргэжлийн өмнө хүлээх үүрэг. Багш суралцагчдынхаа өмнө хүлээх үүрэг. Хамтран зүтгэгч нөхөд, мэргэжил нэгтнүүдийнхээ өмнө хүлээх үүрэг. Нийгэм, хүн төрөлхтний өмнө хүлээх үүрэг гэсэн дөрвөн түвшинд илэрнэ.

Багш өөрийн мэргэжлийн өмнө хүлээх үүрэг: Мэргэжлийнхээ өмнө хүлээх үүрэг гэдэг нь багш хүн мэргэжилдээ хамгийн ншлдэг нь байж, үүгээрээ сурагчдынхаа хүндэтгэлийг хүлээдэг байх ёстой гэсэн үг. Сургуулийн практикаас харахад суралцагчид мэдлэг,
чадвартай багшийг хүндэлж, хайрлах нь илүү их байдаг. Тухайн мэргэжлийнхээ болон
сурган хүмүүжүүлэх арга ухаанд тасралтгүй суралцагч багш үүрэг хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваа гэсэн үг юм. Багш ць хүнийг сургаж хөгжүүлдэг хүний хувьд өөрөө байнга суралцагч, «хөгжигч байх ёстой. Багш өөрийгөө өөрчлөн хөгжих бүхий л боломжийг ашиглан мэргэжил, мэргэшил, боловсрол, соёлоо байнга дээшлүүлж, цаг ямагт өсөн дэвжих идэвхтэй хандлагатай байх нь чухал. Цаг үе ч үүнийг шаардаж байна. Ямагт өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч, хэрэгжүүлэх чадвар бүхий, өөрийн арга барилаа өөрчлөгдөн буй орчин нөхцөлд шинэчлэн тохируулах чадвартай тийм иргэнийг шаардаж байгаа энэ цаг үед багш өөрөө хөгжигч, суралцагч байж л ийм хүмүүсийг хөгжүүлж, төлөвнгүүлж чадна гэдэг утгаар ч багшийн мэргэжилд тавигдаж буй шаардлага өндөрсөж байна. Багш хүн өөрийнхөө мэдлэг боловсрол, сурган хүмүүлэх арга ухаан, чадвар чадамж, зан суртахуун, харилцааны эв дүй, ертөнцийг үзэх зөв хандлага зэргээ бүх талаар нь тасралтгүй хөгжүүлэн боловсруулах үүрэгтэй.
Багшийн мэргэжлийг сонгон суралцаж, багшийн диплом өвөртөлснөөр багш мэргэжилтэн болчихдоггүй. Багшилж эхэлсэн эхний өдрөөс л “багш мэргэжилтэн” бодон төлөвших үйл явц эхэлнэ. Энэ процесс насны тэтгэвэрт гартал үргэлжилнэ. Магадгүй амьдралын турш ч үргэлжлэх үйл явц байж болно. Багшийн мэргэжлийн дөрийг олтол чадвартай хүмүүст гурав орчим жилийн хугацаа шаардагдана. Энэ нь төгс төгөлдөр багш болчихлоо гэсэн үг биш. Ердөө л мэргэжлийн дадлага туршлага хуримтлуулах эхний алхам цаашид амьдрал , практик дээрээс суралцан , бие даан өөрийгөө онолын мэдлэгээр хөгжүүлсээр арав орчим жилийн дараа багш мэргэжлийг өөртөө шингээн , багшлах үйлийнхээ жинхэнэ эзэн нь болдог. Гэхдээ хөгжлийн энэхүү явц насан туршид нь үргэлжлэнэ гэсэн үг. Энэ үүрэг хариуцлагыг ойлгож , ухаарч , өөртөө шингээж чадсан хүн л жинхэнэ багш мөн.
Багшийн хөдөлмөр алхам тутамдаа шинэлэг шийдвэр гаргах , суралцагчдыг өөртөө татах , сурган хүмүүжүүлэх тохироог тухайн нөхцөл байдалтай нь уялдуулан ялган таних , ямар ч үед сурган хүмүүжүүлэх арга , эв дүйгээр хүмүүстэй ажилладаг байхыг шаарддаг. Тийм ч учраас багшийн ажил нь байнгын хөгжил шаарддаг мэргэжил юм.
Орчин үед багшийн мэргэжилд тавигдаж буй шаардлага бол багш өөрөө “ Бүтээлч багш” байх явдал юм. Багшийн өдөр тутмын сэтгэл харамгүй хөдөлмөр , уйгагүй оролдлого , хүний төлөө сэтгэл оюунаа зориулан тасралтгүй ажиллах явц дунд бүтээлч санаа бодол , сурган хүмүүжүүлэх арга ухаан төрж , улмаар тэдгээрийг хэрэгжүүлэх увидас , сэтгэл зүйн дотоод итгэл бий болно. Цаашид бие даан ажиллах болон мэргэжилдээ улам бүр гүнзгийрэх, өөрийн үйл ажиллагаанд тасралтгүй бүтээлч шинжииг олж “бүтээлч” багш болж төлөвших зам нээгднэ. Бүтээлч багш нар сэтгэл зүйн хувьд хүүхэд адил гэнэн цайлган, онцгой уян хатан мэдрэмжтэй, бусдад итгэмтгий байдаг. Гэхдээ үүний цаана багшийн амьдарлын туршлага, насны буянд нь дүйсэн сэтгэлгээ зан үйлийн төлөвшил, аж амьдарлаа өөд татах чадвар арга ухаан, овсгоо самбаа жагсаж жигдэрсэн байдаг. Грекийн аугаа их хүн Фалесийн хэлсэнчлэн багш хүн “хамгаас шилдэгт өөрөө суралц! Хамгаас шилдэгт бусдыг сурга!” гэдэг зарчмыг барин ажиллах нь багш мэргэжлийнхээ өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг юм.

Багш суралцагчдынхаа өмнө хүлээх үүрэг: Залуу үеийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх, амьдрал-хөдөлмөрт бэлтгэх, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх үйл явц нь багшийн гол үүрэг. Сургалтын үйл явц гэдэг нь багш, сурагчдын хамтын ажиллагаа байдаг. Багшийн ажлын амжилт, сайн сайхан байдал сурагчдын төлөв байдлаар хэмжигддэг бөгөөд сурагчдын төлөвшил эргээд багшийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг.
Багшийн суралцагчдынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлагын тухай ярихын өмнө энэ зуунд суралцахуйд гарч буй үзэл баримтлал, хандлагын өөрчлөлтийг авч үзэх нь зүйтэй байх..
Эндээс багшийн суралцагчдынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага нь хэрхэн шинэ утга агуулгаар баяжигдаж буйг мэдэх болно. XXI зуунд суралцахуйд хандах хандлага , үзэл баримтлалд ихээхэн өөрчлөлт гарах боллоо. “Суралцахуйг үйл явдлын эцийн үр дүнд буюу бүтээгдэхүүн бус харин сурахуйд суралцах үйл явц” гэж үзэж байна. Насан туршдаа суралцахуйн үзэл баримтлалд үндэслэсэн шинэ чиг хандлага нь өөрийн удирдлага, зохицуулалт бүхий суралцахуй, суралцагчдын мета танин мэдхүйн чадварыг хөгжүүлэх үйл явц юм. Сурахуйг суралцагчийн зан үйл, төлөвшилд гарсан өөрчлөлт буюу үр дүн гэхээсээ сурахуйд суралцах, өөрчлөгдөх үйл явц гэдэг талаас нь авч үзэх болж байна. Суралцах үйл явцыг суралцахуйн үйл явцад багшийн гүйцэтгэх үүрэг хариуцлага нэн их гэдгийг харуулж байна.
Хамтран зүтгэгч нөхөд, мэргэжил нэгтнүүдийнхээ өмнө хүлээх үүрэг: Багш хүний бас нэг чухал үүрэг бол өөрөө байнга тасралтгүй сурч мэдэх, сурч мэдсэнээ дадлага
туршлага болгох, үүнийгээ практикт хэрэглэж баяжуулах, цаашид мэргэжил нэгт нөхдөө,
байгууллагаа өөрчлөгдөн хөгжихөд нь хувь нэмэр оруулах явдал юм. Багш нь бусадтай хамтран ажиллах чадвартай, байгууллагын дотор болон гадаад орчинд хүмүүстэй хэлхээ холбоо тогтоож чаддаг маш сайн хамтрагч байх ёстой. Энэ бол багшийн ажлын амжилтыг ахиулдаг төдийгүй харилцагчидцаа үлгэр болдог чухал шинж юм.
Багш хүн бусад хүмүүстэй санаа бодлоо чөлөөтэй хуваалцах орчинг бүрдүүлж чаддаг: аливаа шинэ санааг хүндэтгэх, бүхий л зүйлд уян хатан хандаж чаддаг, хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшлийн ялгааг харгалзахгүйгээр хамтран ажиллаж чаддаг, аливаа санал үл нийлэх асуудлаар мэргэжил нэгтнүүдтэйгээ хэлэлцүүлэг өрнүүлж, хүмүүсийн үзэл бодлын ялгааг хурцатмал зөрчил болголгүйгээр бүтээлчээр зохицуулж чаддаг, итгэлцэлийг чухалчилдаг, нээлттэй, шудрага харьцаа, бусдаас суралцах чадвар, оорийн мэдлэг чадвар, туршлагаа бусадтай харамгүй хуваалцаж хамтран хөгждөг байх: чин сэтгэлээсээ бусдад болон ажилдаа хандах хандлага, хүсэл эрмэлзэлтэй байх нь нэн чухал юм. Энэ бүгд нь бусадтай өөрөө хөгжин өөрчлөгдөх, жинхэнэ багш болж төлөвших үйл явцын нэг хэсэг юм.






Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм
Нийтлэг үндэслэл
          Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж амьдрахад нь суралцагчдад шаардагдах цогц чадамж эзэмших хэрэгцээг хангах, бүх нийтийн боловсролын үйлчилгээг тэгш хүртэх эрхийн нэг баталгаа нь багшаас мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал юм.
          Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Үндсэн хууль",  бусад хууль тогтоомж, "Боловсролын тухай" багц хуулиар тогтоосон багшийн эрх, үүрэг, түүнчлэн НҮБ-ын "Хүүхдийн эрхийн конвенци"-д заасан хүүхдийн эрх, ялангуяа боловсрол эзэмшихтэй холбогдсон эрхийн заалтууд байна.
Монгол улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш энэхүү "Багшийн ёс зүйн дүрэм"-д захирагдана.
Нэг. Багшийн ёс зүйн дүрмийн зорилго
•    1.1 Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалахад оршино.
•    1.2 Багшийн ёс зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор дамжуулан нийт иргэдийн хөгжих тэгш боломжийг алдагдуулан, өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэлийг бууруулдгийг харгалзан багш бүр мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.
Хоёр. Багшийн ёс зүйн хэм хэмжээ
2.1 "Боловсролын тухай", "Бага, дунд боловсролын тухай" хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:
          2.1.1 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх,
          2.1.2 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр  сургууль завсардуулахгүй байх,
          2.1.3  Суралцагчийн хувийн  нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,
          2.1.4 Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх,
          2.1.5 Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх,
          2.1.6 Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
          2.1.7 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах.
2.2 Мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах хүрээнд:
          2.2.1 Суралцагчийн эцэг эхийг нас, хүйс, яс үндэс, боловсрол, шашин шүтлэг, улс төрийн үзэл, амьдралын нөхцөлөөр үл ялгаварлан, боловсролын харилцаанд гэр бүл, эцэг эхийг нээлттэй тэгш оролцуулах,
          2.2.2 Суралцагчид цогц чадамж эзэмшүүлэх явдлыг эцэг эхийн өмнө хариуцаж, суурин болон хөдөөгийн амьдралын хэв маяг, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлогт тохирсон арга зүйн туслалцааг эцэг эх, асран хамгаалагчид тогтмол үзүүлэх,
          2.2.3 Боловсролын үйлчилгээ, түүний чанартай холбоотой эцэг эхийн санал, шаардлагыг хүлээн авч, хүүхдэд нь хамаарах асуудлаар эцэг эхэд зөв шаардлага тавих,
          2.2.4 Багшлах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах, төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд суралцагчид болон тэдний асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг хүргэхгүй байх,
2.3 Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд:
          2.3.1 Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,
          2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,
          2.3.3 Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх,
          2.3.4 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах,
          2.3.5 Хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад санаа тавьж, мэргэжлийн цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлж, онол, арга зүйн хоцрогдлоос сэргийлэх,
          2.3.6 Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс учруулж болзошгүй зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг хамгаалах.
2.4 Бүх нийтийн боловсролын нийтлэг эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар нийгэмтэй харилцах хүрээнд:
          2.4.1 Багш нь төрийн бус байгууллагын ажилд оролцон, орон тооны бус албан тушаалд сонгогдон ажиллаж болох боловч, энэ нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байх,
          2.4.2 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр сууриа суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, уриалах, үүний улмаас өөрийн болон бусдын үндсэн ажил орхигдоход хүргэхийг цээрлэх,
          2.4.3 Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглах, сургалтын тоног төхөөрөмж, сурах бичиг, дүрэмт хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнийг сонгох,  нийлүүлэлтэд оролцохдоо боловсролын чанар, сургалтын байгууллага, суралцагчдын эрх ашгийг урьдал болгох.

No comments: