Tuesday, April 5, 2016

Нялх насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог



Нялх нас /0-1 нас/ онцлог
0-1  нас бол хүний хөгжлийн хамгийн үсрэнгүй хөгжлийн үе  гэж нэрлэж болно. Учир нь нэг жилийн хугацаанд олон өөрчлөлтүүд сар өдрөөр хэмжигдэн явагддагтай холбоотой. Төрснөөс хойших 6 долоо хоног хүртэлх хугацаа бол гадаад амьдрал, шинэ орчинтой дасан зохицох үе юм. тэд өдрийн ихэнхийг унтаж өнгөрөөдөг ба сэрүүн, хооллох хугацаа бага байдаг байна. Нүүрнээс 20-30 см-ийн зайтай байгаа тод зүйлсийг сайн харах бөгөөд өөрийнхөө эргэн тойрон байгаа хүмүүсийг ажиглах нь нийгмийн хөгжлийн анхны шинж тэмдэг юм. мөн ээж аавынхаа сэтгэл хөдлөлийг мэдэрдэг бөгөөд энэ нь хүүхдийн хамгийн сэтгэл татам өхөөрдөм үе юм.
6-12 сартай үе бол хүүхэд чөлөөтэй хөдөлж орчин тойрныхоо зүйлийг өөрөө үзэж харж, судалж тоглоомоо сонирхож эхэлдэг үе юм. ялангуяа хүүхэд нүдэх шажигнуулах сэгсрэх унагах зэрэг янз бүрийн шажигнадаг тоглоомыг илүүд үзнэ. Үргэлж давтагддаг үгийн утгыг ойлголх ба ойр дотныхоо хүмүүсийг хараад баясаж баяртай байна. Өнхөрч хөрвөн биеэ чөлөөтэй хөдөлгөнө. Сонирхсон зүйлээ шургуу судалдаг ба гэр бүлийнхэтэйгээ тоглон нийгмийн харилцаанд орж байгаадаа баяртай байна.
Төрснөөс хойш нэг нас хүртэл эрэгтэй хүүхэд биеийн жингээ 6777 гр, эмэгтэй хүүхэд 6686 гр нэмж, нэг настай эрэгтэй хүүхэд дунджаар 10218±6925 гр, эмэгтэй хүүхэд 10032±64,92 гр жинтэй болж байна. Төрөх үеийн жингээ эрэгтэй хүүхэд 3-4 сартайдаа эмэгтэй хүүхэд 4-5 сартайдаа 2 дахин, нэг нас хүрэхэд 3 дахин нэмж байна. Цээжний ясны хөгжил хүүхдийн амьсгалын эрхтний тогтолцооны үйл ажиллагаа ер нь бие махбодын ерөнхий хөгжлийг илтгэн харуулдаг чухал үзүүлэлт юм. Судалгаагаар амьдралын эхний 3 сард эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 6,73 см, эмэгтэй хүүхдийнх 5,95 см нэмэгдэж байна. 6 сартай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүрийн дундаж хэвийн хэмжээ 44,16±018 см,эмэгтэй хүүхдийнх 43,19±0,19 см байгаа нь 4-6 сартай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 3,6 см, эмэгтэй хүүхдийнх 3,47 см, өөрөөр хэлбэл сар тутам тэдний хүйснээс хамааралгүй дунджаар 1,2 см нэмэгдэж байна.
7-9 сартай хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ сард дунджаар 0,8 см нэмэгдэж , 9 сартай эмэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 46,56±0,16 см, эмэгтэй хүүхдийнх 45,47 см-тэй тэнцэж байна. 10­12 сартайд сар тутам эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ дунджаар 0,51 см, эмэгтэй хүүхдийнх 0,56 см нэмэгдэж нэг нас хүрэхэд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 48,10±0,17см, эмэгтэй хүүхдийнх 47,14±0,15см болж байна.Нэг нас хүртэл эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 14,27см, эмэгтэй хүүхдийнх 13,37 см нэмэгдэж байна.
Толгойн бүслүүр хэмжээ нь хүүхдийн бие бялдрыг үнэлэх нэг үзүүлэлтийн зэрэгцээ тэдний мэрэл, сэтгэцийн хөгжил, тархин төрөл бүрийн эмгэг, гавлын ясны хөгжлийн өөрчлөлтийг оношлох нэг чухал үзүүлэлт болдог. Эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ амьдралын эхний 3 сард 5,13 см, эмэгтэй хүүхдийнх 4,37см, амьдралын эхний хагас жилд эрэгтэй хүүхдийнх 7,98 см,эмэгтэй хүүхдийнх 7,31см нэмэгдэж байна.
7-9 сартай хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ сард дунджаар 0,80 см нэмэгдэн 9 сартай хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 45,86см-+0,13см болж байна. 10-12 сартайд толгойн бүслүүр сард дунджаар 0,48см-р нэмэгдэн нэг настай эрэгтэй хүүхдийнх 47,25±0,14 см, эмэгтэй хүүхдийнх 46,39 см болж байна. Төрснөөс хойш нэг нас хүртэл эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 11,88 см, эмэгтэйхүүхдийнх 11,02 см нэмэгдэж байна. Судалгаанаас үзэхэд хүүхдийн цээж , толгойн бүслүүр хэмжээ 3 сартайдаа тэнцэж 4 сартай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр, толгойн бүслүүр хэмжээнээс 0,42 см, эмэгтэй хүүхдийнх 0,25см-р илүү болж байгаа нь эрүүл монгол хүүхдийн бие бялдрын үв тэгш хөгжлийг илтгэн харуулж байна. Нэг настай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр, толгойн бүслүүр хэмжээнээс 0,85см, эмэгтэй хүүхдийнх 0,75см-ээр их байна.
Хүүхдийн биеийн гадарга насанд хүрсэн хүнийхээс харьцангуй их. Тухайлбал: Нярай хүүхдийн 1кг биеийн цулд 0,06 м2 гадарга оногддог байна. Нярайн биеийн гадаргын 21%- г толгойн гадарга эзэлдэг бол насанд хүрсэн хүний биеийн гадаргын 7,5%-г толгойн гадарга эзэлдэг. Биеийн бусад хэсгүүдийн гадарга харьцангуй бага өөрчлөгддөг. Тухайлбал нярайн биеийн гадаргын 32%-г их бие 17%-г дээд мөч, 31%-г доод мөч эзэлдэг бол насанд хүрсэн хүний биеийн гадаргын 35%-г нь их бие, 19%-г нь дээд мөч, 39%-г нь доод мөч эзэлдэг. Нэгээс дээш насны хүүхдийн биеийн хэсгүүдийн гадаргыг хувиар илэрхийлбэл : толгой ба хүзүү 9% дээд мөч тус бүр 9% хоөул 18% доод мөч тус бүр 18% хоөул 36%, их бие урд тал18%, артал18%, нийт 36%.
Биеийн харьцаа-хүүхэд насанд толгойн өндөр 2 дахин, их бие 3 дахин, доод мөч 5 дахин өсдөг. Хэрэв биеийн уртыг 100% гэж үзбэл нярай хүүхдий 25%-г толгойн өндөр , 40%-г хөлийн урт эзэлдэг бол насанд хүрсэн хүнд 13%-г толгойн өндөр, 52%-г хөлийн урт эзэлдэг байна. Их биеийн уртын эзлэх хувь харьцангуй тогтвортой 40% байдаг, биеийн гол цэг урагт эрүүн дор, дутуу нярайд хүйснээс дээш, гүйцэд нярайд хүйсэн дээр, 6 настайд умдаг хүйс хоөрын голд, насанд хүрэгчдэд умдган дээр байрална. 2 настайд 20 сүүн шүдтэй болдог.


No comments: