Friday, January 20, 2017

Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл



          Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь амьдралын янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө болон бусдыг зөв таниж, залж, удирдах, амьдралын баяр баясгалан, аз жаргалыг мэдрэхэд туслана.
Сэтгэл судлал буюу "рsychology" гэсэн нэр томьёо нь "рsychе" буюу сэтгэл санаа, "1оgos"- судлах гэсэн үгнээс гаралтай.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хоёр мянган жилийн тэртээгээс өнөөг хүртэл өөрчлөгдөн ирсэн бөгөөд сүнс, сэтгэл санаа, ухамсар, амьтадын зан байдал, сэтгэцийн байдал, түүний зүй тогтол, тэдгээртэй холбоотой асуудлыг судалсаар ирсэн.
Орчин үеийн сэтгэл судлал нь хүний мөн чанарыг судлана. Ингэхдээ хүний ухамсарласан болон ухамсарлаагүй үзэгдэл, үйл явц, байдлын хийсвэр ертөнцийг судалдаг.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны гол судлах зүйл нь хүн болон амьтны сэтгэц юм. Уг шинжлэх ухаан нь:
Сэтгэцийн тухай мэдлэгийн хөгжлийн зүй тогтлыг судлах
Сэтгэл судлалын амжилтыг хэрэглэдэг бусад шинжлэх ухааны салбартай ямар харилцаа холбоотойг танин мэдэх
Нийгэм соёлын нөхцөлд шинжлэх ухааны оюун санааны бүтээлч нөлөөллөөс мэдлэгийг ялгах
Уг шинжлэх ухааны хүрээнд бие хүний үүрэг ба түүний бодгаль хувийн хөгжлийн замыг судлах үндсэн зорилттой.
Бид эргэн тойрон буй хүмүүсийн сэтгэл санааг ойлгож, тооцоолж, түүнд тохирох хариуг өгч зохицон амьдрах шаардлагатай болдог. Түүгээр ч зогсохгүй өөрийн сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг танин мэдэж, өөрчлөн хувиргаж, өөрийгөө хөгжүүлэх үйлдлийг байнга хийх зэргээр их бага ямар нэг хэмжээгээр бид бүгд сэтгэл зүйч байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид гэр бүл, ажил хэрэг, амьдралын янз бүрийн нөхцлүүдэд байнга хүмүүсийн дунд байж тэдний болон өөрсдийн сэтгэл санааны байдлаа хянах, удирдах хэрэгтэй болж байдаг. Энэ бүхэнд хүний сэтгэцийн үндсэн хэлбэрүүд чухал үүрэгтэй.  
Эрт дээр үеэс сэтгэгчид хүний зан үйлийг тайлбарлахад түүнийг нас барсаны дараа биеэс салан оддог сүнс, сэтгэл санааны талаарх санаагаа дэвшүүлж байсан.Аристотелийн энэхүүсэтгэл санаа, сүнснийталаарх номлол нь сэтгэл судлалын биеэ даасан шинжлэх ухааны эх үүслийг тавиж өгсөн.
Энэхүү шинжлэх ухаан нь үүссэн хөгжлийнхөө явцад сэтгэгчдийн үзэл хандлага, нийгэм орчны өөрчлөлтөөс хамааран судлах зүйлийн чиглэлийн хэд хэдэн үе шатыг дамжсан. Үүнд:
1-р шат:  Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүслийн энэ үе хүний амьдрал, үйл ажиллагаа, үзэгдлүүдийн үндсийг оюун санаа, сэтгэл санааны эх үүсвэртэй холбон үүнийг сүнс хэмээн үзэж тайлбарлахыг оролдож байсан.  Эртний сэтгэгчид, эмч нар хүнийг сүнс хэмээх биегүй хүч удирдаж, биеийн хэсгүүдээр хөдөлгөөнтэй байрладаг. Сүнс толгойд байрлахад оюун санааны чадвар сайн болж, хөл гарт байрлахад хурдан гүйж харайх, гараар юм хийхэд уг чадвар сайжирна гэх мэтээр тайлбарлаж байв. Гол төлөөлөгчид нь Аристотель, Платон, Сократ нар юм.
2-р шат: энэ үе нь байгалийн шинжлэх ухаанууд хөгжиж эхэлсэн 17-р зууны үеэс эхлэн түүний ололт амжилтанд тулгуурлан хөгжжээ. Бодох, мэдрэх, хүсэх, ойлгох чадварыг ухамсар хэмээн нэрлэж байв. Ухамсарын мөн чанарыг танин мэдэхээр хичээх нь сэтгэл судлалыг хөгжүүлэх алхам болсон. Энэ шатанд судалгааны үндсэн арга нь хүн өөрийгөө ажиглах болон мэдээ баримтыг тэмдэглэн бичих арга байсан ажээ.
Энэ үеэс хүнийг судлах асуудал шинжлэх ухааны чиг хандлагатай болж ирсэн. Гол төлөөлөгчид нь Р.Декарт, Г.Спиноза, Ж.Локк, Г.Глейбниц нар юм.
 3-р шат: Сэтгэл судлал нь зан үйлийг судалдаг шинжлэх үхаан. Энэ үе шат нь 20 зууны эхэн үеэс үүдэлтэй бөгөөд зан үйл, үйл хэрэг, хариу үйлдэл зэрэг шууд харах боломжгүй зүйлсийг ажиглах болон туршин судлахад чиглэгдэнэ. Амьтдын зан үйлийг туршилтын аргаар судлан, хүний зан үйлтэй харьцуулан тайлбарлах болсоноор зан үйлийн сэтгэл судлал хөгжиж эхэлсэн. Сэтгэл судлалын туршилт  судалгаа өргөн хийгдэж хүний мөн чанарыг тайлбарлах болсоноор сэтгэл судлалын орчин үед хэрэглэгдэж буй онолын үндэс тавигдсан. Б.Скиннер, Ж. Уотсон, И.П.Павлов нар болон олон судлаачид туршилт судалгаа хийж байв.
4-р шат: сэтгэл судлал нь сэтгэцийн механизм ба илрэл, обьектив зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан. 20-р зууны дунд үеэс сэтгэцийн мөн чанарыг түүний процесс, шинж, байдлаар ялган судлах болсон тэдгээрийн бие организмын физологи үндсийг тайлбарлах болсон байна. Гол төлөөлөгчид нь З.Фрейд, А. Маслоу, В. Кёлер, Г. Вертгеймер нар юм.

Сэтгэл судлалын салбарууд
Аливаа шинжлэх ухааны салбаруудыг тухайн шинжлэх ухаанд ямар байр эзэлж буйгаас хамааруулан суурь болон хавсарга, ерөнхий ба тусгай салбар хэмээн ялгадаг.

Суурь салбар гэдэг нь мэргэжлээс, хүний өсөж хөгжиж буй орчноос үл хамааран орших сэтгэцийн ерөнхий зүй тогтлыг танин мэдэхэд чиглэсэн салбар юм. Жишээ нь, ерөнхий сэтгэл судлал хүний сэтгэцийн үндсэн шинж, хэлбэр, зүй тогтлыг судална.

Хавсарга салбар нь ерөнхий салбарын ололт амжилт дээр тулгуурлан хүний амьдрал практикын үйл ажиллагаа, сэтгэц, зан үйлийн онцлогийг судлана. Жишээ нь, зар сурталчилгааны сэтгэл судлал.

Ерөнхий салбар нь шинжлэх ухааны бүх чиглэлийн хөгжилд ижил олон асуудлыг хөндөж судалдаг. Ийм салбарын тоонд сэтгэл судлалын түүх орж болох юм.

Тусгай салбар бол нэг буюу хэд хэдэн бүлэг үзэгдлийг танин мэдэхэд чиглэсэн салбар. Тухайлбал, эмгэг сэтгэл судлал.
Сэтгэл судлалын үндсэн судлах зүйл болох сэтгэцийн процесс байдал, шинжийн ерөнхий зүй тогтлыг судлах бөгөөд ялгаатай олон хүчин зүйлээс хамаарах өөрчлөлтийг сэтгэл судпалын бусад салбарууд судална.

Амьтны сэтгэл судлал нь сэтгэл судлалын салшгүй нэг хэсэг бөгөөд нэг эст амьтнаас хүн үүсэх хүртэлх амьтдын сэтгэцийн үүсэл хувьсал болон хөгжлийг судлах шинжлэх ухаан юм. Амьтдын сэтгэцийн хөгжлийг судлах үндсэн салбар бөгөөд энэхүү шинжлэх ухааны зорилго зорилт нь амьтдын сэтгэц, зан үйл, сэтгэцийн үйл ажиллагаа гэдэгт юуг ойлгох ёстойг тодорхойлох явдал юм. Амьтны сэтгэл судлал нь харьцуулсан сэтгэл судлалын үндэс болдог бөгөөд энэ салбар нь амьтан болон хүний сэтгэцийн хөгжлийг харьцуулан судална.
Амьтны сэтгэл судлал нь амьтдын сэтгэцийн хөгжлийн хувьсал болон зүй тогтол, амьтдын сэтгэцийн хөгжлийн онтоболон филогенез хөгжил,хүний ухамсрын өмнөх үе болон урьдчилсан нөхцлийн тухай судалдаг сэтгэл судлалын салбар шинжлэх ухаан юм. Амьтдын сэтгэцийг судлахын тулд тэдний хүртэхүй, ой тогтоолт, дадал, оюун ухааныг шинжлэх ухааны үүднээс авч үзэх шаардлагатай. Эдгээр нь амьтдын үйл ажиллагаа үйлдлийн бүтцэд анализ хийснээр тодорхойлогдоно".

СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРУУД
Ерөнхий сэтгэл судлал:
 Ерөнхий онолын хэсэг
 Танин мэдэхүйн процессууд
 Зохицуулах процессууд
 Бие хүний сэтгэл зүй
Сэтгэл судлалын суурь мэргэжпийн салбар:
 Нейро сэтгэл судлал
 Эмгэг сэтгэл судлал
 Нас зүйн сэтгэл судлал
 Ялгавартай сэтгэл судлал ° Нийгмийн сэтгэл судлал
 Удамшлын сэтгэл судлал
 Амьтны сэтгэл судлал
 Угсаатны сэтгэл судлал
Сэтгэл судлалын салбар дундын мэргэжлийн салбар:
 Сэтгэц хэл шинжлэл
 Сэтгэц физиологи
 Сэтгэц удамшил
 Сэтгэц соматик
 Түүхэн сэтгэл судлал
Сэтгэл судлалын хэрэглээний салбар:
 Спортын сэтгэл судлал
 Зар сурталчилгааны сэтгэл судлал
 Худалдааны сэтгэл судлал  
Сансрын сэтгэл судлал
 Хуулийн сэтгэл судлал
 Анагаахын сэтгэл судлал
Нислэгийн сэтгэл судлал
 Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
 Инженерийн сэтгэл судлал
 Удирдлагын сэтгэл судлал
 Сэтгэц оношилгоо Сэтгэц засал
 Урлагийн сэтгэл судлал
 Ухуулга сурталчилгааны сэтгэл судлал
 Хөдөлмөрийн сэтгэл судлал
 Улс төрийн сэтгэл судлал
 Гэр бүлийн сэтгэл судлал
 Шашны сэтгэл судлал
 Уран бүтээлийн сэтгэл судлал
 Эдийн засгийн сэтгэл судлал

3 comments:

Unknown said...

чмар ном зүй ашигласан бэ

Unknown said...

ямар

Togi said...

Маш их баярлалаа. Хүн мэдсэн сурсан юмаа бичиж тэмдэглэж үлдээнэ гэдэг өөрөө агуу соёл, боловсролтой хүний хийдэг зүйл юм. Хүн хаана ч ярьж чаддаг, гэхдээ энгэж бичиж тэмдэглэж чаддаг хүн тийм ч олон биш. Ер нь манайд байгаа номнууд ихэнхи нь л өөр нэг ном, эсвэл гадаадын номноос орчуулсан байдаг. Бусдад хуулуулахгүй гэсэндээ бичиж, бичсэнээ бусдад таараадаггүй хүмүүс байдаг. Тэр бол төлөвшсөн, өөрийгөө идэвхжүүлсэн хүний гаргадаг үйлдэл биш гэж боддог. Англи хэл дээр иймэрхий цэгцтэй, системтэй блогууд маш олон байдаг. Монгол хэл дээрээ ийм блог уншиж байгаадаа баяртай байна. Дахин баярлалаа.