Хүний амьдралд зохицох, зөв бодитой сэтгэх, ухаантай үйлдэл хийх ерөнхий чадвар юм.
Орчин үед оюун ухааны талаар 3 янзын ойлолт байна.
1.
Биологийн хандлагаар, оюун ухаан нь шинэ нөхцөлд ухамсарлах чадвар юм.
2.
Сурган хүмүүжүүлэх хандлагаар бол оюун ухаан нь суралцах чадвар болно.
3.
А. Бинегийн тодорхойлсон бүтцийн хандлагаар оюун ухаан зорилгод хүрэх хэрэгсэлд дасан зохицох чадвар хэмээн тооцогддог. Энэ чиг хандлагын үүднээс оюун ухаан нь янз бүрийн авьяас чадваруудын цогц бүрдэл юм.
Оюун ухаан бол хүрээлэн буй орчиндоо дасан зохицох авьяас чадвар болно.
Ихэнх эрдэмтэд хувь хүний хувьд оюун ухааны ерөнхий идэвхитэй чанарын түвшин тогтвортой хэмээн үзжээ. Тухайлбал: Г. Спирмен “ухаан бол хувиршгүй” хэмээн үзэж байв. 1930 онд судлаач Лешли амьтад дээр хийсэн туршилтаар үүнийг баталсан. Мөн З.Фрейд “сэтгэцийн энерги” хэмээх нэр томьёог хэрэглэж байсан бөгөөд хожим үүнийгээ сэтгэцийн ерөнхий идэвхийн сан болох G хүчин зүйл хэмээн нэрлэх болсон.
А.Ф. Лазурский идэвхитэй чанарын 3 түвшинг ялгасан. Үүнд:
1. Доод түвшин. Сэтгэцийн хүч сул хувь хүн хүрээлэн буй орчны дарамтанд байна.
2. Дунд түвшин. Хүрээлэн буй орчноо эзэмдэх бөгөөд сэтгэцийн дотоод агуулгад тохируулан харьцана.
3. Дээд түвшин. Хүрээлэн буй ертөнцийг бүрэн хувирган өөрчлөхийг хүсэж идэвхитэй үйлдэл хийнэ.
Оюун ухааны бүтцийн талаар судлаачдын олон үзэл хандлага байдаг.
Г.Спирмен \1904\ оюун ухаан хүний бие хүний энгийн шинжүүдээс хамаарахгүй ба оюун ухааны бүтцэд оюун ухааны бус чанарууд \сонирхол, амжилтын сэдэлжүүлэлт, түгшүүр гэх мэт.\
багтахгүй хэмээн үзэж байв. Түүний бодлоор оюун ухаан нь оюуны эрч хүчний \энерги\ ерөнхий үзүүлэлтийг багтаана. Хүний оюун ухааны үйл ажиллагааны амжилт нь түүний ерөнхий хүчин зүйлс, ерөнхий авьяас чадвараас хамаарна гээд оюун ухааны ерөнхий хүчин зүйл, өвөрмөц авьяас чадварын үзүүлэлтийн хүчин зүйл гэж ялгасан.
Хүн бүрийн хувьд хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадвар адилгүй бөгөөд тодорхой асуудлыг шийдтэрлэх үед илрэх өвөрмөц чадварын түвшин ялгаатай байна.
Оюун ухааны үйлдлийн талаар судлаач Ж. Пиажегийн гаргасан хүүхдийн оюун ухааны хөгжлийн онол нэрд гарсан байдаг. Уг онолоор хүүхдийн оюун ухааны хөгжлийг үйлдэлтэй холбон тайлбарласан.
Хүүхдийн оюун ухаан хөгжлийн үе шатууд
1.
Хүртэх-хөдөлгөөний үе шат \0-2 нас\
· Эхний шат буюу рефлексийн шатан дээр төрөлхийн, зориудын биен дээр рефлекслэг схемүүд нь ухамсрын хяналтанд орно.
· Хоёр дахь шат нь хөхөх, хахах, барих зэрэг анхдагч схемүүдийн хоорондын зохицолдлогоо жинхэнэ ёсоор явагдана. Жишээ нь: нялх хүүхэд ямар нэгэн юмыг нэгэн зэрэг харах ба барьж авах \анхдагч схем\ төдийгүй барьж авах зорилгын үүднээс харж байж болно.
· Гурав дахь шат. Цаашдаа хүүхэд үүнээс өөр зорилгоор харна. Жишээ нь: хүүхэд тоглоомоо базахын тулд биш, түүнийг эвдэх юмуу шидэх, өнхрүүлэхийн тулд барьж, усанд шидэх, зажлах, базах үйлдлүүд хийх гэх мэт.
· Дээд шат. Бүх схемүүдийг холбон ойлгох болсоноор хүүхдийн оюун ухаанд чанарын өөрчлөлт гарна. Хүүхэд зөвхөн таних ойтой байсан бол одоо түүнд сэргээн санах ой бий болсон. Ингэснээр хүүхдийн оюун ухааны хөгжлийн шинэ шат эхэлнэ.
2.
Үйлдэл-хийхээс өмнөх шат \2-7 нас\
· Хүүхдүүд төсөөллийг хэрэглэх чадвартай болж эхэлнэ.
· Хүүхэд ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр зүгээр л дотроо бодож чаддаг. Өөрөөр хэлбэл хүүхэд зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрээ өөрөө ухамсарлаж чадна гэсэн үг.
3.
Тодорхой үйлдлийн шат \7-11 нас\
Энэ насны хүүхдийн оюун ухааны хөгжилд үндсэн 3 чиглэлээр өөрчлөлт гардаг гэж Ж.Пиаже үзэж байжээ.
· Юмсын тогтвортой хадгалагдах чанарыг олж мэдэх
· Ангилан бүлэглэх
· Ургуулан шилжүүлэх чадвар
4.
Хийсвэр үйлдлийн шат \өсвөр наснаас дээш\
Өсвөр насны хүүхдүүдийн танин мэдэх үйл ажиллагаа нь хязгаарлагдмал шинжтэй байдаг гэж Ж.Пиаже үзсэн байдаг.
Хүүхдийн оюун ухааны хөгжил бол өмнөх нь дараагийн шатны урьдчилсан нөхцөл болж байдаг дараалсан үе шатаар дамжин хөгждөг. Сэтгэхүйн шинэ хэлбэр үүсэх нь өмнөх хэлбэрээ үгүйсгэдэггүй, өөртөө агуулаад, цаашид баяжуулан хөгжиж байдаг.
Хүний сэтгэн бодох үйл явц нь хувийн онцлог шинжтэйгээр хөгжинө. Энэ онцлог нь тухайн хүнийг бусдаас ялган, амьдралын олон асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгож байна.
Оюун ухааны хувийн онцлог бүрдэхэд танин мэдэх үйл ажиллагааны чанарууд чухал нөлөөтэй. Уг чанарт:
-
Оюун ухааны бүтээлч шинж
-
Биеэ даасан шинж
-
Өргөн далайцтай харах чадвар
-
Гүн гүнзгий ойлгох
-
Уян хатан шинж
-
Хурдан сэтгэх шинж
-
Бүтээлч байдал
-
Шүүмжлэлт чанар
-
Санаачлагатай байдал
-
Авхаалж самбаатай байх зэрэг шинжүүд багтана.
Эдгээр чанаруудын аль нь илэрч байгаагаас хүний сэтгэн бодох үйл нь өөр хоорондоо ялгаатай болж хувийн онцлогтойгоор хөгждөг байна.
No comments:
Post a Comment