Friday, January 20, 2017

Сэтгэхүй ба оюун ухаан

Ертөнцийн дотоод дүр зургийг танин мэдэх хэд хэдэн үйлдлүүдийг багтаасан нарийн нийлмэл үйл явцыг сэтгэхүй гэнэ.
Сэтгэхүй гэсэн нэр томьёо нь хүн болгоны ухаан, биеэ авч яваа байдал, асуудлыг шийдвэрлэж буй зэрэг олон утгыг өөртөө багтаана. Эртний сэтгэгчид хүн болгон өөрийгөө ухаантай, эсвэл хангалттай ухаантай хэмээн үздэг болохыг олж харсан.
Сэтгэхүй нь хүний сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох суурь ухагдахуун юм.
Хүмүүсийг хүрээлэн буй орчныг ухамсарлан ойлгож танихад тусалдаг танин мэдэхүйн процесс нь сэтгэхүй юм.
Бусад танин мэдэхүйн процессыг бодвол сэтгэхүй нь хэд хэдэн өвөрмөц онцлогийг агуулна.
-          Сэтгэхүй бодитой ертөнцийн мөн чанар, түүний оршин тогтнох олон янзын хууль дүрмийг гүн гүнзгий танин мэдэх боломж олгож байдаг.
-          Сэтгэн бодсоны тусламжтайгаар оршин байгаа, өөрчлөгдөж байгаа, хөгжиж байгаа ертөнцийг танин мэдэх боломжтой.
-          Сэтгэхүйн нь ирээдүйг урьдчилан харах, чадамжийн боломжийг тодорхойлох, практик үйл ажиллагааг төлөвлөх нөхцөлийг бүрдүүлдэг.
Сэтгэхүйн үүрэг нь хүртэхүйн мэдрэмжээс давж гарсан танин мэдэхүйн хязгаарыг тэлэхэд оршино. Сэтгэхүй нь оюун дүгнэлтийн ачаар хүртэхүйд шууд хүртэгдэхгүй мэдээллийг хийсвэрлэн танин мэднэ. Сэтгэхүйн зорилт нь юмсын хоорондын холбоо хамаарал, тэдгээрийн санаандгүй нэгдлээс ялгарах харилцааг нээн илрүүлэх юм.
Хүний сэтгэх үйл хөгжих нь хүн төрөлхтний бүтээсэн нийгмийн орчинд явагддаг учир сэтгэхүйг хөгжүүлэх орчин чухал нөлөөтэй.
Сэтгэх үйл явц нь дараах онцлогтой. Үүнд:
-          Сэтгэхүй дам шинжтэй
-          Мэдлэг дээр тулгуурлан үүсэж бий болдог.
-          Хэл ярианы тусламжтайгаар илрэн гардаг.
-          Хүний практик үйл ажиллагаатай холбоотой
Оросын физиологич И.П.Павловсэтгэхүй нь хүний хүрээлэн буй ертөнцөд болон өөрөө өөртөө дээд зэргээр баримжаалж буй хэрэгсэл юм.” Хэмээн тодорхойлсон байдаг.
Сэтгэхүйг танин мэдэх онолууд, логик, гүн ухаан, түүхийн өнцгөөс олон талаар тайлбарлан судалснаас гадна сэтгэл судлалын янз бүрийн урсгалууд судалж үзсэн байдаг.
-          Нийлэмжийн сэтгэл судлал
-          Вюрцбургийн дэг сургууль
-          Америкийн бихевиоризм
-          Материалист сэтгэл судлал буюу үйл ажиллагааны чиг хандлага зэрэг.
Хүний амьдралд зохицох, зөв бодитой сэтгэх, ухаантай үйлдэл хийх ерөнхий чадварыг оюун ухаан гэнэ.
Оюун ухааны хөгжлийн төрөлхийн хүчин зүйлүүдэд генетикийн бүтэц, удамшлын хүчин зүйлс, хромсомын өөрчлөлт \Дауны өвчин\ багтана.
Хүүхдийн оюун ухааны хөгжлийн энэхүү өөрчлөлтийг бий болгодог хоёр шалтгаан байна.
1.      21 хос хромсомоос илүү 3 дахь хромсом бий болсоноос
2.      Хэт өндөр настай эцэг эхээс, жирэмсэн үедээ эхийн ямар нэг өвчнөөс эсвэл хангалттай хоол тэжээл авч чадаагүйгээс болно.
Жирэмсэн эхэд иод дутагдсанаас, эх жирэмсэний эхэн үед улаан бурханаар өвдсөн тохиолдолд хүүхдийн хараа, сонсголд гажиг үүсч хүүхдийн оюун ухааны үйл ажиллагаа гажихад хүрнэ. Мөн эх жирэмсэн үед төрөл бүрийн антибиотик, эм тариа, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг саатуулдаг. Мөн хүүхдийн оюун ухаанд гэр бүлийн харилцаа, уур амьсгал, орчин чухал.
Сэтгэхүйн хэлбэр
1.      Ойлголт нь бүх зүйлсийг нэгэн зэрэг, онцгой болон нэгдмэл шинжээр мэдэрч авах сэтгэхүйн хэлбэр юм. Ойлголт зөвхөн сэтгэхүйн хэлбэр төдийгүй сэтгэхүйн үйлдэл болдог.
2.      Бодомж нь бодит байдлын юмс болон үзэгдлийн холбоог батаож эсвэл үгүйсгэх сэтгэхүйн үндсэн хэлбэр юм. Бодомж  нь үнэн, худал, ерөнхий, хэсэгчилсэн, нэгдмэл байж болно.
3.      Оюун дүнгэлт нь нэг эсвэл хэд хэдэн бодомжоос шинэ бодомж үүссэнээр илэрнэ. Оюун дүгнэлт бодомжуудыг нэгтгэх, задлах, харьцуулах замаар бий болно.
Сэтгэхүйг үүсч байгаа онцлогоор нь:
-          Харж үйлдэх. Юмс үзэгдэлтэй харьцах үйлдэлд бодитоор эзэмшсэн, хүртэхүйд шууд орж ирж буй юмсад тулгуурласан сэтгэхүйн төрөл
-          Харж дүр үүсгэн сэтгэх. Төсөөлөл болон дүрд тулгуурласан сэтгэхүйн төрөл.
-          Үг-логикийн сэтгэхүй. Ойлгомжтой хэл яриагаар илэрхийлэгдэн хэлбэрждэг сэтгэхүйн төрөл.
-          Хийсвэрлэл-логикийн сэтгэхүй нь бодит юмсын шинж болон бусад бодитой бус хийсвэр шинжтэй юмсын холбоо хамаарлыг үндэслэн бодох сэтгэхүйн төрөл юм.
Хэлэхүй
Нийт хүн төрөлхтний нэг чухал амжилт бол хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад төлөвшин бий болсон хэл ярианы харилцаа юм.
Хэл яриа нь хэлийг хэрэглэн харилцах үйл явц. Хэл гэдэг нь үгийг утга, агуулгаар нь хэрэглэн өгүүлбэр зохиох тэмдэг, тэмдэгтийн тогтолцоо болно. Хэл яриа нь тухайн хувь хүний онцлогтойгоор илрэх боловч үгсийн утга хүнээс үл хамааран оршиж, цаг үе бүрд өөрийн агуулгаа хадгалж байдаг.
Хэл яриа үүсч явагдахад түүнийг удирдах мэдрэлийн тогтолцооны төвүүд, мөн амьсгалын замын \ам, хэл, төвөнх, хоолой, уушги\ болон хоол боловсруулах зарим эрхтнүүд \ам, шүд, залгиур хоолой\ чухал үүрэгтэй.
Хэл ярианы тусламжтайгаар харилцаа явагдах бөгөөд ямар төрлийн харилцаа явагдаж байгаагаас хамааран хэл ярианы хэрэгслийн оролцоо ялгаатай хэрэглэгдэнэ.
Хэл яриа үүсэх үе шат:
-          Бодол
-          Хэллэгийн загвар
-          Дотоод хэл яриа
-          Гадаад хэл ярианы илрэл
Хэл ярианы үүрэг.
Хэлний үүргийг дараах байдлаар ялгана.
-          Нийгэм-түүхийн туршлагыг дамжуулах, хадгалах, өөрийн болгох хэрэгсэл болдог
-          Харилцааны хэрэгсэл болно
-          Оюун ухааны үйл ажиллагааны хэрэгслэл \хүртэхүй, ой тогтоолт, сэтгэхүй, зохион бодохуй\ болно.
Хэл яриа нь үндсэн 3 үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
1.      Хүний хэл яриа нь амьтдын харилцаанаас ойлголтын үүргээрээ ялгаатай.
2.      Баяжуулах үүрэг нь үг зөвхөн тухайн юмсыг илэрхийлэх ганц утга агуулахгүй, мөн адил төстэй юмсын бүхэл бүтэн бүлгийг багтааж байдаг.
3.      Харилцааны үүрэг гэдэг нь үнэн хэрэгтээ мэдээлэл дамжуулах, солилцох талыг агуулна.
Хэл ярианы үндсэн төрөл
-          Гадаад хэл яриа гэдэг нь бусад хүмүүсрүү чиглэсэн яриа юм.
-          Дотоод хэл яриа нь өөрлүүгээ чиглэсэн, өөрөө өөртэйгээ ярих, дотроо эргэцүүлэн бодох байдлаар илрэх ярианы төрөл юм.
-          Сэтгэлийн хөдөлгөөний хэл яриа нь тодорхой утга агуулаагүй бөгөөд хүний сэтгэлийн хөдөлгөөнийг өнгө оруулж байдаг богино хэмжээний тодорхой авиа дуудлагуудаас бүрдэнэ. Тухайлбал ээ, пээ, хөөх
-          Аман яриа бол нөхцөл байдлаас хамааран тухайн харилцагчаас урсан гарч байдаг дэлгэрэнгүй, энгийн, согддог, өргөн хэрэглэгддэг хэл яриа юм.
-          Бичгийн хэл бол утга агуулга нь товч, тодорхой, цэгцтэй, логиктой бөгөөд түүгийг хэрэглэгчээс оюун ухааны болон тухайн хэлний өндөр мэдлэгийг шаардаж байдаг.
-          Харилцаа яриа гэдэг нь хоёср эсвэл хэд хэдэн хүний дунд шууд хэрэгжих хэлбэр юм. харилцагчид эрх тэгш харилцаанд оролцоно.
-          Хандсан яриа удаан хугацаанд нэг хүнээс бусдад чиглэсэн нь өөр хоорондоо холбоо хамааралтай өгүүлбэрүүдээс бүрдэнэ.
Sign language буюу Дохионы хэл
Дохионы хэлний хамгийн энгийн хэлбэр болох гарын хөдөлгөөний тусламжтайгаар дурын үгийг илэрхийлж болно. Дохионы хэл нь сонсож болдоггүй хүмүүсийн хоорондын чухал холбоо юм.
Харилцааны онолын үүднээс авч үзвэл хэл ярианы бэрхшээл гэдэг нь үгийн тусламжтай харилцах харилцааны алдагдал юм.хэл ярианы дутуу хөгжил гэдэг нь хэлний тогтолцоо бүхэлдээ эсвэл аль нэг хэсгийн үйл ажиллагаа доогуур түвшинд хөгжин төлөвшсөнийг хэлнэ.
Хэл ярианы дутуу хөгжил гэдэг нь хэлний тогтолцоо бүхэлдээ эсвэл аль нэг хэсгийн үйл ажиллагаа доогуур түвшинд хөгжин төлөвшсөнийг хэлнэ.
Хэл ярианы өөрчлөлт гэдэг нь хэл ярианы хэвийн үйл ажиллагаа гажиж өөрчлөгдөхийг хэлнэ.




No comments: