Friday, January 20, 2017

Авьяас билэг



Хүмүүс авьяасыг ихэвчлэн дуулах, бүжиглэх, сайхан зурах, гарын уртай байх зэрэг уран сайхны авьяасаар төлөөлүүлэн ойлгох нь элбэг байдаг; Гэтэл үнэн хэрэгтээ авьяас гэдэг нь дээр дурдсанаас гадна янз бүрийн нөхцөлд ажил үйлийг амжилттай. хурдан хйиж гүйцэтгэх чадвар, бусдаас өндөр түвшинд гүйцэтгэх боломж, мэдлэг мэдээллийг практикт зөв хэрэглэн ашиглах боломж нөхцлөөр тодорхойлогддог.
Үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэх нь нэг биш нэлээд олон янзын авьяас чадварын үр дүн байж болох ба эсвэл нэг төрлийн авьяас чадварын хамгийн дээд түвшинг шаардаж болно. Авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхгүй бол ямар ч авьяас зэвэрч хэрэглэгдэхгүй болно. Сонирхлын нөгөө тал авьяас буюу мэргэжлийн авьяас билиг байдаг. Авьяас бол мэдлэг олж авах, хөдөлмөрт өндөрт амжилт гаргахад нөлөөлдөг бие хүний онцлог чанар юм.
Авьяасын төрөл
Авьяас чадварыг олон янзаар ангилж болно.
-          Төрөлхийн авьяас чадвар буюу өөрийы биологийн хүчин зүйлээр нөхцөлдсөн,
-          Өвөрмөц авьяас чадвар буюу иийгэм-түүхийн туршлагаар бий болсон ердийн,
тусгай, тусгай, гоц, хэмээн ялгаж болно.
Өвөрмөц авьяасыг ангилвал:

-          Ерөнхий авьяас чадвар гэдэг нь үйл ажиллагааны янз бүрийн төрлийг амжилттай хийж гүйцэтгэх чадвараар тодорхойлогдоно. Түүнд оюун ухааны чадвар, гарын нарийн болон нягт нямбай хөдөлгөөн, ой тогтоолтын хөгжил, сайн хэл яриа болоп бусад олон чанарууд багтана.
-          Тусгай авьяас чадвар бол үйл ажиллагааны өвөрмөц төрлөөр амжилттай ажиллахад, онцгой төрлийн даалгаврыг гүйцэтгэхэд хэрэг болно. Үүнд математикийн, хэлний, техникийн, уран зохиолын, уран сайхны спортын зэрэг авьяас чадварууд орно.
-          Онолын авьяас чадвар нь хийсвэрлэл болон онолын түвшинд сэтгэхэд хүгшйг чиглүүлдэг чадвар юм.
-          Практик авьяас чадвар нь тодорхой практик үйлдлийг хийхэд илэрнэ. Эдгээр төрлүүд нь хүний ерөнхий болоп тусгай авьяасын эсрэг шинжтэй бөгөөд өер хоорондоо холбогдохгүй. Хүн болгонд илрэхгүй, харин гоц авьяастай болон бүх талын авьяас билэгтэй хүнд хамтдаа илрэх тохиолдол бий.
-           Сургалтын авьяас чадвар бол сургалт, хүмүүжлийн ажлын амжилт, хүний мэдлэг, чадвар, дадлыг эзэмших, бие ххүний шинжүүд төлөвшихөөр тодорхойлогдоно.
-         Бүтээлч авьяас чадвар хүний үйл ажиллагааны янз бүрийн салбарт уран бүтээл хийхтэй холбоотой бөгөөд материаллаг болон оюун санааны соёлын юмсыг бүтээх, шинэ санаа, уран бүтээл бий болгоход чиглэнэ.
-          Харилцааны авьяас чадвар бол хүний хэл яриагаар дамжуулан харилцах чадвар, харилцан үйлдлийн авьяас чадвар бие хүмүүс хоорондын хүртэхүй, хүмүүсийн үнэлгээ, бие биедээ нөлөөлөх чадвараар тодорхойлогдоно.

Хүүхдийн авъяасыг хөгжүүлэхэд орчин сургалт чухал үүрэггэй. Жишээ нь: юмыг хийсвэрлэн сэтгэх дотоод утга учрыг ойлгох чадвар сайтай математикын хичээлд авъяастай хүүхэд байж болно. Хүүхэд энэ авъяасаа тордож хөгжүүлж ихээхэн хүч чармайлт гаргаж шаргуу ажиллахгүй бол зохих үр дүнд хүрч чадахгүй. Авъяас 1% үлдсэн 99% хүний зүтгэл чармайлтын үр дүн гэж ярьдгийг анхаарах нь зүйтэй.
-         Тухайн төрлийн үйл ажиллагааг хялбар түргэн эзэмшиж бага хүчээр өндөр амжилтанд хүрэх.
-         Төрөл бүрийн нөхцөлд маш уян хатан төрөл бүрийн аргаар ажиллах чадвар.
-         Мэдлэг чадвараа адил төстэй үйл ажиллагаанд хялбар шилжүүлэн хэрэглэх чадвар.
-         Мэргэжлийн туслалцаа ба зөвлөгөөг хялбар тусгаж авч үйл ажиллагааны үр дүиг мэдэгдэхүйц дээшлүүлэх чадвар.
-         Тухайн төрлийн үйл ажиллагааг сонирхох түүнд татагдах чадвар, мэргэжлийн нэр хүнд ба ордлого олох боломж зэрэг гадаад шинжүүдийг үл харгалзана гээд авъяасын тухай өгүүлэх. Үйл ажиллагааны амжилтанд байгаа өөрчлөлт хөгжилтийг судлах нь авъяас чадварыг тодорхойлох найдвартай арга юм.

No comments: