Сэтгэц ба тархи
Хүний сэтгэц ухамсар нь амьдрал үйл ажиллагааг удирдаж залж явах бөгөөд тархи мэдрэлийн тогтолцооны үйлдлийн үр дүнд сэтгэцийн үйлдлүүд үүсдэг. Иймээс хүний биеийн тогтолцоонууд, тэр дундаа мэдрэлийн тогтолцоог зайлшгүй авч үзэх шаардлагатай.
Үндсэн тогтолцоо:
Араг яс
Араг ясгүйгээр биеийн бүтэц бий болохгүй.
Мэдрэлийн тогтолцоо
Мэдрэлийн эсүүд нь тархи ба биеийн үлдсэн хэсгийн мэдээллийг дамжуулдаг.
Хоол боловсруулах тогтолцоо.
Бидний хоол боловсруулах тогтолцоо бидэнд эрч хүчийг өгдөг.
Шээс ялгаруулах тогтолцоо.
Ялгадсыг гадагшлуулах үүрэгтэй.
Амьсгалын тогтолцоо.
Биеийг амьсгалахад тусална.
Үүнээс мэдрэлийн тогтолцоо нь хүний тархины үйл ажиллагааг хянаж, сэтгэцийн үзэгдлүүдийг үүсгэж байдаг.
Мэдрэлийн тогтолцоо нь тархи, мэдрэлийн эсүүдээс бүрдэх бөгөөд хүний бие түүний тогтолцоонуудыг хянаж байдаг. Хүний биеийн мэдрэлийн эсүүд агшин зуурт булчин эрхтнүүдэд тарааж, мөн тэдгээрээс тархинд хүргэж байдаг халуун шугам юм.
Мэдрэлийг тогтолцоог дотор нь:
Төв Мэдрэлийн тогтолцоо нь тархи, нугаснаас бүрдэнэ.
Зах хязгаарын мэдрэлийн тогтолцоо нь төв мэдрэлийн тогтолцооноос биеийн бусад хэсгүүдэд хүрсэн мэдрэлийн судлуудаас бүрдэнэ.
Тархи
Бие организмын бүх л үйл ажиллагааг илүү төгс удирдан зохицуулах, гадна орчинтой харицах харилцаа буюу дотоод мэдрэлийн үйл ажиллагааг тодорхойлоход хүний дээд сэтгэцийн үйлийг чиглүүлэх үүрэгтэй амьтан ба хүний мэдрэлийн тогтолцооны төв хэсэг юм.
Хүний тархи нь нейрон гэж нэрлэгддэг 100 тэрбумаас олон мэдрэлийн эсээс бүрддэг. Нейрон бүр 25000 өөр өөр мэдрэлийн эстэй холбогдсон байдаг олон их наяд мэдрэлийн дохионы замуудтай.
Өдрөөс өдөрт бидний хийж буй үйлдэл ба үзүүлж байгаа хариуг хянаж байдаг тархийг их тархи гэж нэрлэх бөгөөд хоёр талт бөмбөлөгт хуваагдана. Зүүн талт бөмбөлөг нь биеийн баруун талыг удирдаж, харин харин баруун тал нь зүүн талыг хянана.
Гавлын ясанд байрлах бүрэн хөгжсөн тархи нь хушга самартай адил хэлбэртэй харагдах бөгөөд саарал, ягаавтар саарал өнгөтэй харагдана.
Их тархины бүтэц:
Таламус (тархины дагзны дээд хэсэг)
Мэдрэхүйн түвшинд харсан байх, сонор сэрэмжтэй байдалд нөлөөлдөг.
Бага тархи (дагзны хонхорын хажуу доод хэсэг)
Хүний тэнцвэр болон нарийн хөдөлгөөнийг удирдана.
Гүйлсэн бие(нугасны эхлэл хэсгийн дэргэд)
Урам зориг ба дурсамжтай холбоотой.
Далайн морь (гүйлсэн биеийн дэргэд)
Урам зориг, сэтгэлийн тэнхээ ба зориг, сургалт, ой тогтоолттой холбоотой.
Тархины судал(нугасны голын судал)
Зүрхний цохилт ба амьсгалыг удирдана.Өнчин тархины булчирхай. Дааврыг зохицуулна.
Өнчин тархи(хонхорхойн яг хажуу талд)
Биеийн халуун хүйтэн, өлсөх цангах, мөн биднийг сэрээх зэргийг удирддаг.
Охидын биеийн жингийн 2.5 хувийг тархи эзэлдэг бол хөвгүүдийн биеийн жингийн 2 хувийг тархи эзэлдэг.
Тархи нь хүний бодож, шийдэж, хэлж ярьж буйг зохицуулахаас гадна бусад ухаалаг зүйлсийг хийдэг хэсэг.
Тархины духны хэсэгт байрлах “сэтгэхүйн” хэсэг нь бидэнд бодох, асуудлыг шийдвэрлэх, бүтээлч байхад тусална.
Сэтгэл судлал нь хүнийг танин мэдэхдээ сэтгэц, түүний илрэлүүдээр дамжуулан судална. Сэтгэц гэдэг нь хүний орчин тойрны юмс мэдрэх эрхтнүүдэд туссан тусгал юм. Хүний сэтгэцийн үйл ажиллагаа, үзэгдлүүд мэдрэлийн тогтолцооны үр дүнд бий болно.
Хүний мэдрэлийн аливаа үйлдлүүд их тархины гадрын үйл ажиллагааны үр дүнд явагдана. Энэ нь их тархины гадрын үндсэн процессууд болох хөөрөл, саатал үүссэний үр дүн юм.
Хөөрөл гэдэг нь бие организмд гадаад болон дотоод цочроогч нөлөө үзүүлсэнээр их тархины гадрын мэдрэлийн эсүүд үйл ажиллагаанд татагдан орох үйл явц юм. Энэхүү хөөрлийн процесс үүссэнээр хүн болон амьтан хүрээлэн буй орчиндоо дасан зохицох, өөрийгөө удирдах, хянах, танин мэдэх боломжтой болно.
Үүссэн хөөрөл нь маш хурдан бусад хэсгээр тархдаг онцлогтой. Тархины гадарт үүнний эсрэг процесс үүснэ. Үүнийг хөөрөлийн төвлөрөлт гэх ба тархсан хөөрлийн процесс нь буцаж анх үүссэн газраа цуглахыг хэлнэ. Эдгээр процессуудын үр дунд хүний мэдэрч мэдэрч, таньж өөрт ирж буй цочроогчид хариу үйлдэл үзүүлдэг.
Хөөрлийн эсрэг мэдрэлийн эсүүд үйл ажиллхгххнд орохгүй тайван байх үйл явцыг саатал гэнэ. Өөрөөр хэлбэл бие организм гадаад дотоод сааталд хариу үзүүлэхгүйгээр мэдрэлийн эсүүд тайван орших нь саатал болох бөгөөд энэ нь үүссэнээр хүний их тархинд үүссэн хөөрлийг сольж, дараагийн хөөрөл үүсч болох нөхцөлийг бий болгоно. Саатлын процесс нь хөөрлийн адил тархах, төвлөрөх шинжтэй боловч энэхүү үйл явц нь илүүн удаан хугацаанд явагдана.
Ийм маягаар их тархины гадарт хөөрөл саатал үүсэж, бие биеийг халж сольсноор бидний мэдрэх, танин мэдэх үйлүүд явагддаг.
No comments:
Post a Comment