... Тэнгэрийн бурхан Афродитын хүү Эрот “Психея” хэмээх нэгэн үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдран дурлажээ. Тэнгэр заяат бурхан хөвгүүнээ эгэл жирийн үхэх төрөх тавилантай бүсгүйтэй амьдралаа холбох болсонд эцгийн сэтгэл гонсойн туйлын таагүй байсан учир тэднийг салгах бололцоотой бүхнийг хийж , олон янзын сорилт даваануудыг хөөрхий Психеяд тулгахаар шийджээ. Эроттойгоо дахин уулзах хүсэл.мөрөөдөл, хязгааргүй хайр сэтгэлдээ хөтлөгдөн гоо бүсгүй сорилт бэрхшээл бүхнийг амжилттай давж гарахад бурхад дагинасын сэтгэл ихэд хөдөлж тэдний хүсзлтийг ёсоор болгожээ. Энэ хооронд дурлалт хар хүү Эрот нь Бурхадын эзэн Зэвсийг ятган итгүүлж хайрт бүсгүйгээ үхэшгүй мөнхийн дагина болгон хувиргасан байна. Ийнхүү дурлалт хосуудын ариун хайрын нандин холбоо мөнхерчээ...
Эртний Грекүүдийн хувьд энэхүү домог нь үнэнч хайр дурлалын сонгодог дүр загвар, хүний сэтгэл санааны эрхэм дээд илрэл байлаа. Сэтгэл санаа бол хүний бие махбодийг удирдан хөтөлж байдаг гэсэн үзэл баримтлал шинжлэх ухааны сэтгэл судлал үүсэхээс өмнө ноёлж байв. Эртний Грекийн их сэтгэгчид тухайлбал, Платон (МЭӨ
428-347), Аристотель (МЭӨ
384-322) хүний сэтгэл санааг бүрдүүлэгч сүнс нь сэтгэлийн эрхтэн бөгөөд үхэшгүй мөнхийн шинж чанартай гэж үзэж байжээ. Энэ үзэл баримтлалтай холбоотойгоор эртний Грект хүмүүсийг оршуулах өвөрмөц ёс жаяг бий болжээ.
“Сүнсийг чөлөөлөх”ёс жаяг
Нас барагчдыг оршуулах ёс жаяг өнө эртний зүйл гэдэг нь эргэлзээгүй юм. Оршуулах явдалтай холбоотой байсан ёс заншил синантропуудын /одоогоос
400000 жилийн өмнө Хятадад амьдарч байсан Ното Егес1из/ дунд түгээмэл тархсан байдаг. Нас нөхцөгчдийн гарыг толгойны нь дор нугалан тавьсан тодорхой байрлал бүхий тэр үеийн шарил олдсон байна. Гэхдээ нас нөхцөгчийг оршуулахын өмнө, шарилыг ёс жаягийн дагуу засч янзалдаг байсан бололтой. Учир нь гавлын яснуудын дагзны хэсгийг зориудаар цоолж томсгосон байдаг нь олон янзын таамаглал төрүүлэхэд хүргэж байгаа юм.
Эдгээр ёс жаяг нь нас барснаас хойш хүний хувь заяаг хэрхэх талаар эрт, дээр үеэс анхаарч ирсний билэгдэл. Хамгийн гол нь иймэрхүү маягаар илрүүлж болох “сэтгэл санаа” буюу “сүнс” байдагт итгэж байсныг харуулж буй нотолгоо юм.
No comments:
Post a Comment